| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2022/0185/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/184 |
| Огноо | 2022-04-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/184
2022 4 26 2022/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,
Шүүгдэгч Б.Г, Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч П овгийн Б-н Г, Х овгийн Б-н Мнарт холбогдох эрүүгийн 2234000360148 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г, Б.Мнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Мнь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баянцогт сумын Цагдаагийн хэсэг дээр “нохой алах гэж авч явлаа” гэх шалтгаанаар Л.П, Д.Б нартай муудалцаж, улмаар Д.Б ын нүүрэн тус газар гараараа цохисны улмаас Д.Б ын эрүүл мэндэд дээд уруул зулгаралт, дээд уруулын салстад язарсан шарх, дээд баруун 1 дүгээр шүдний сулрал,
Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг 2 дугаар багийн нутагт “нохой авч явлаа” гэх шалтгаанаар Л.Птой муудалцаж, улмаар нүүрэн тус газар гараараа 2 удаа цохисны улмаас Л.Пын эрүүл мэндэд баруун 7 дугаар шүдний булгарал, буйлны цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2234000360148 дугаартай хэрэгт авагдсан
Хохирогчийн Л.Пын өгсөн: "Би 2021 оны 12 дугаар сарын 10-ний өглөө хөдөө гэр лүүгээ явсан. Тэгтэл ах Пүрэвбаатар залгаад сумын төв дээр хонь руу чинь нохой дайрч байна гээд хэлсэн. Тэгэхээр нь би хөдөө явна та Баатар ах руу залгаад хэлчих гээд утсаа салгасан. Би хөдөөнөөс яваад хонин дээрээ иртэл Буянбат пойлон дээр явж байж тараад нохойг хонь барьж байхад салгаад зургийн аваад миний чат руу явуулсан байсан. Тэгээд нохой хаашаа явсан гэсэн жалга дагаад гүйгээд явсан гэсэн. Тэгэхээр нь араас явтал нохой Шижирийн пойлонд байсан. Миний араас хүргэн Б ирэхээр нь энэ нохой хашаа явах нь уу харж байгаарай гэж хэлээд би портероо хүнд хүргэж өгөх гээд явсан. Тэгээд гэр лүүгээ явж байтал хүргэн ах өөдөөс ирж байсан. Юу болсон талаар асуутал Гын нохой байна. Нохойгоо алуулахгүй гээд барьж аваад уячихлаа гээд хэлсэн. Тэгэхээр нь юу яриад байгаа юм би очиж уулзаж байгаад нохойг ална гэж хэлээд Гын гэрт ортол Г байхгүй гэрт хүүхэд нь байсан. Тэгэхээр нь хүүхдэд би аавыгаа дуудаа нохойг нь ална гээд хүн ирсэн байна гэж хэл гээд хүүхдээр нь гар утас руу нь залгуулсан. Тэгээд би нохойг нь Гын хашаанаас хөтлөөд хашааны зүүн талд гараад хөтлөөд зогсож байсан. Тэгтэл Г, эхнэр Мөнхтуяатайгаа машинтай ирээд мэндийн зөрүүгүй Мнамайг гараараа цохиж хөлөөрөө цохисон байсан. Тэгэхээр нь би хуулиараа шийдүүлэнэ гэсэн. Тэгтэл Г ямар их хууль ярьдаг юм гээд гараараа миний баруун хацар луу хоёр удаа цохисон. Багийн дарга Даваадорж ирж салгасан. Тэгээд би цагдаагийн хэсэг дээр очиход Гын эхнэр Мараас ирээд ахиж зодсон. Намайг Г баруун гараараа хоёр удаа цохисон. Миний дээд араа шүд их хэмжээний хөдөлгөөн орсон. Цагдаагийн хэсгийн гадаа Г цохих гэж дайраад цагдаа салгасан. Намайг Мгараараа толгой, нүүр лүү цохисон нэлээн хэдэн удаа цохисон. Миний тархи хөдөлж хувцас урсан. Гомдолтой байна. Г гэдэг хүн 2 удаа цохиж миний араа шүдийг мулталсан. Нийт 2 тооны охин хурга, 1 тооны эр ишгийг Гын нохой барьсан байгаа. Би хургаа 120 000, ишгээ 100 000 төгрөгөөр үнэлнэ. Нийт 300 000 төгрөгөөр үнэлнэ. Хүрэн футболкыг 15 000 төгрөгөөр үнэлнэ. Би нийт 1 500 000 төгрөг нэхэмжилнэ. Баримт нь байхгүй. Миний хохирлыг барагдуулчихвал надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх 10, 15/,
Хохирогч Д.Б ын өгсөн: Би 2021 оны 12 дугаар сарын 10-ний өглөө П над руу залгаад хонь руу нохой дайраад хонь бариад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хонь руу очтол нэг хар нохой явж байсан. Холоос дагаад хаа хүрэхийг нь хартал Гын хашаа руу орсон. Тэгэхээр нь танай нохой мал барьсан байна гэж Гт хэлтэл Г нохойгоо уясан. Тэгэхээр нь би хонин дээрээ сууж байтал П ирээд хэний нохой байна гэхээр нь Гын нохой байна гэж хэлсэн. Тэгтэл П нохойг ална гээд явсан. Удалгүй П Гын хар халтар нохойг хөтлөөд ирсэн. Намайг бариад зогсож бай гэхээр нь би бариад зогсож байтал Г эхнэр Мөнхтуяагийн хамт ирсэн. Манай нохойг хашаанаас авч явж алах гэлээ гээд уурлаад намайг уяагаар Мцохисон. Тэгээд үг хэлээр доромжлоод явсан. Тэгээд Цагдаагийн хэсгийн гадаа ирээд Мнамайг гараараа хоёр цохисон. Өөр зүйл болоогүй. Манай гурван тооны ишиг хургыг барьсан. Тэгэхээр нь алах гэж байсан. Би хашаанаас очиж аваагүй П очиж авсан. П уг нохойг уяагаар боож ална гэж байсан. Мгэдэг эмэгтэй миний 2 талын хацар луу гараараа 2 удаа цохисноос болж миний дээд талын уруул язарч урагдсан, дээд талын баруун 1 шүд угаараа хөдөлсөн өөр гэмтэл байхгүй. Би хурга ишиг хоёроо төлүүлчихвэл болоо. Өөр гомдол саналгүй.” гэх мэдүүлэг /хх 20, 23/
Гэрч О.Даваадоржийн өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би Бямбацогт ахын хашаанд юм яриад Г ах бид нар сууж байсан чинь Г ахын эхнэр Мгаднаас хашхираад ороод ирсэн. Юу болсон талаар асуутал Мхүүхдийг чинь айлгаад Б , П хоёр нохойг чинь буудаж ална гээд хашаанаас хөтлөөд аваад гарсан байна гэж хэлсэн. Тэгээд Г ах машинаа асаагаад явсан. Тэгээд би араас нь санаа зовоод удалгүй Г ахын гэрт нь очтол том охин уйлчихсан хашаандаа зогсож байсан. Яасан гэж асуутал манай нохойг буудна гээд хашаандаа уяатай байсан нохойг аваад явсан гэж хэлсэн. Тэгээд би хашаанаас нь урагш гартал хүмүүс бөөгнөсөн байсан. Тэгэхээр нь би очсон. Очтол Г нохойг бариад зогсож байсан. Эхнэр Мөнхтуяа, Б , Птой хэрэлдээд байсан. Тэгтэл Г, П хоёр муудалцаад барилцаад Г, Пыг нэг удаа баруун гараараа цохисон. Би тэгээд тэр хоёрыг салгасан. Г ах баруун гараараа хацар хэсэг рүү нь цохисон. Тэгээд би тэр хоёрыг салгасан.” гэх мэдүүлэг /хх 27/,
Шүүгдэгч Б.Мөнхтуяагийн өгсөн: "2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 13:21 цагийн үед Зулцэцэг утасдаад хүмүүс манай хашаанд орж ирээд нохой буудах гээд байна гэж хэлээд уйлаад байсан. Тэгэхээр нь хүн гуйгаад нөхөр Гыг дагуулаад гэртээ очиход манай нохой байхгүй байсан. Тэгээд манай нохойг аваад жалга руу явсан байсан. Араас нь очтол Хариер маркийн тээврийн хэрэгсэл мөн цагаан приус 20 маркийн тээврийн хэрэгслүүд жалганд зогсоосон Б морьтой хөтөлцөн хажууд нь зогсож байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд Б , П нартай уулзаад хэрэлдэж маргалдаад улмаар би Пыг гараараа хашаанд байсан. Нохой авч яваад алах гээд хүүхэд айлган сүрдүүллээ гээд хэд хэдэн удаа алгадсан. Би Поос манай нохойг яах гэж байгаа юм гэж асуухад П танай нохойг буудах гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би нохой буудах буу чинь хаана байна гэж хэлэхэд Б зоорины нуусан гэж хэлсэн. Буугаа үзүүлэхгүй зугтаад байхаар нь уурлаад П, Б нарыг би гараараа нүүрэн тус газар нь хоёр хоёр удаа цохисон. Мөн Пын өмсөж явсан футболкийг урсан.” гэх мэдүүлэг /хх 81/,
Шүүгдэгч Б.Гын өгсөн: "Гэртээ иртэл манай нохой урд талын жалганд П гэх залуу уяагаар оосорлоод барьчихсан Б нь хажууд нь зогсож байсан. Тэгээд манай эхнэр нохой яагаад алах гээд байгаа юм гээд нохойгоо Поос булааж аваад Птой барилцаад авсан. Тэгээд П танай гөлөгт чинь нохойг ална гэж хэлсэн шүү дээ гэхэд манай эхнэр хүүхэд гөлөг гэлээ гээд Пыг доогуур нь өшиглөөд байсан. Тэгээд П хууль шүүх нь шийдэж өгөх байлгүй дээ гэхээр нь би уурлаад яасан их хууль шүүх ярьдаг юм гээд Пын баруун шанаа эрүү хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд нохой буудах буу чинь хаана байгаа юм гэхэд зоорь дээр байгаа гээд тэр зугтаагаад явчихсан. Хэсгийн төлөөлөгчийн кубоны үүдэнд Буянбаатар манай эхнэртэй хэрэлдэж барилцаж авсан яг хаана нь яаж цохисныг би хараагүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлнө." гэх мэдүүлэг /хх 73/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн №329 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.2.Л.Пын биед баруун 7-р шүдний булгарал, буйлны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан ерөнхий хөдөлмөрийн чадварын 5%-аар тогтонги алдагдах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Хэрэг гарсан цаг гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.” гэжээ /хх 29-30/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн №331 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Д.Б ын биед дээд уруулд зулгаралт, дээд уруулын салстад язарсан шарх, дээд баруун 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.” гэжээ /хх 32-33/,
Эй жэй жэй эм ХХК-ны 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний тайлан /хх 36-48/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээс шүүгдэгч нарыг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсэж үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Б.Мөнхтуяа, Б.Г нар нь гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх шүүгдэгч Б.Мөнхтуяа, Б.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Мөнхтуяа, Б.Г нар нь гэмт хэрэг үйлдсэн болохоо сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч Д.Б , Л.П нарт учруулсан хохирлыг нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Б.Мөнхтуяа, Б.Г нарт ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Шүүгдэгч Б.Мөнхтуяа, Б.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгч нарт тус бүрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Б т 1 тооны ишиг буюу 76 700 төгрөг, 1 тооны хурга буюу 80 750 төгрөг нийт 157 450 төгрөгийн, хохирогч Л.Пт 1 тооны хурга буюу 80 750 төгрөг, эрх чөлөөнд нт халдаж футболкийг нь урж футболкны үнэ 14 200 төгрөг нийт 94 950 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд дээрх хохирлыг шүүгдэгч нар мал ногоонд цадахаар малыг малаар төлөхөөр тохиролцсон байна.
Хохирогч Д.Б ын эрүүл мэндэд дээд уруулд зулгаралт, дээд уруулын салстад язарсан шарх, дээд баруун 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдсон, хохирогч Л.Пын эрүүл мэндэд баруун 7-р шүдний булгарал, буйлны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон байх бөгөөд хохирогч нар шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаагаа мэдэгдэж цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж өгөхийг хүссэн тул тэдний гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 2234000360148 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч П овгийн Б-н Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох, шүүгдэгч Хөх Бямбадоржийн Мөнхтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус бүр шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Б.Г нарт тус бүр оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Б.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Б.Г нараас нийт 252 400 /хоёр зуун тавин хоёр мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж Төв аймгийн Баянцогт сумын Даргиат 3-р баг Үйлдвэрийн 1-11 тоотод оршин суух хохирогч Д.Буянбаатар /РД:ДБ76030419/-т 157 450 /нэг зуун тавин долоон мянга дөрвөн зуун тавь/ төгрөг, Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг 2 дугаар багт оршин суух хохирогч Л.П /РД:ДЮ88092376/-т 94 950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг олгосугай.
6.Эрүүгийн 2234000360148 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М, Б.Г нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Хохирогч Д.Б , Л.П нар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо /эмчилгээний зардлаа/ нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ