Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/186

 

 

 

 

 

 

 

 

 

        2022             4                 27                                                        2022/ШЦТ/186                                             

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Норжинпил,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн,

Хохирогч Ч.О ,

Шүүгдэгч С.Б , түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Я овгийн С-н Б-д холбогдох эрүүгийн 2134000000298 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 3 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ямаат Содномын Б , 1971 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 2-р хороо 2-р хэсгийн Дарь эхийн 190 тоотод  оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, НЩ71102372 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч С.Б  нь 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөл гэх газар салхинд гарах нэрийдлээр Ч.О тэй архидан согтуурсан үедээ Ч.О-н бэлэг эрхтэн рүү өргөст хэмх хийж, бэлэг эрхтнээ ам руу хийсэн, үүнийг эсэргүүцсэн хохирогч Ч.О-н эрх чөлөөнд халдаж хоёр хөхнөөс зулгаах, дух руу нь цохиж, эрүүнээс нь хазаж эрүүл мэндэд нь баруун тохой, умдагт зулгаралт, дээд уруул, эрүү, баруун чих, мөр, бугалга, хөх, өгзөг, гуя, зүүн бугалга, хөх, өгзөг, гуянд цус хуралт, баруун, зүүн өгзөгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2134000000298 дугаартай хэрэгт авагдсан

 

Хохирогч Ч.О-н өгсөн: "2021 оны 7 дугаар сарын 23-ны орой гэртээ байж байтал манай талийгаачийн нөхрийн найз болох Б  над руу 99896096 дугаараас залгаад хамт салхинд гаръя гээд дуудахаар нь би хамт байдаг 2 охиндоо манай ангийнхан нийлж хөдөө явах гэж байна ээж нь хамт явчхаад ирье гээд гэрээсээ 2021 оны 7 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед гараад Б ын саарал өнгийн Приүс 20 маркийн машинтай Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутагт байрлах Цагаан хөтөл гэх газар тэр оройдоо очсон. Урагшаа ууланд гараад бид хоёр мах шарж идээд 1 шил 0.75 граммтай Болор архи хувааж уугаад уулнаас буугаад Б ын эзэмшлийн байшинд ирээд хамт хоносон. Тэгээд унтаж амрах болсон чинь намайг оролдоод байхаар нь би уурласан чинь миний мөөмнөөс зулгаагаад, хоёр өгзөгнөөс чимхээд байж байгаад унтаад 2021 оны 7 дугаар сарын 24-ны өглөө сэрээд дэлгүүр лүү архинд явж ирээд дахиад Соёрхол нэртэй архи задлаад тэр архинаас нь би 3 татаад хамт хувааж уулцсан. Тэгсэн тэр архиа уугаад согтоод байхаар нь би архийг нь нуусан тэгсэн надаас архиа нэхээд намайг миний зүүн талын гуя руу 2 удаа өшиглөөд намайг хөлөөрөө жийж орон дээрээс үснээс зулгааж унагаад зодоод байсан. Намайг Б  ирсэн өдрөөсөө эхлэн бүтэн 2 өдөр архи ууж зодсон. Би гомдолтой байна. Манай хоёр гэр бүл 20 гаран жил гэр бүлийн найзууд байсан, манай талийгаач нөхөртэй найз нөхөд гээд орж гараад л байдаг байсан. Б  тухайн үед нэлээн согтуу байсан намайг өнөө өглөө ухаан алдаад сэргэсэн чинь архи нь гарсан байдалтай сэр сэр гээд хацар луу алгадаад байсан. Миний биед халдсан миний бэлэг эрхтэн рүү иддэг огурциний хийж чихээд өвдөөд байна гэтэл чи ямар жоохон хүүхэд биш гээд Б  өөрийнхөө эрхтнийг миний ам руу хийж хөхөөд босго гээд дайраад ам руу хийгээд байсан. Б ын эрхтэн нь босохгүй болохоор миний өгзөг рүү мөн огурциний хийх гээд дайраад байсан. Би хийлгэхгүй гэсэн чинь уурлаад миний хоёр хөхнөөс зуураад орилоод намайг зодоод дух руу 4-н удаа цохиод эрүүнээс хазаад байсан. Бид хоёр өмнө нь бэлгийн харилцаанд ороод 1 жил гаран болж байгаа. Тэрнээс хойш хамгийн сүүлд 2021 оны 7 дугаар сарын 09-ны өдөр Баянхошууны эцэст нийтийн байрны хажууд машин дотор бэлгийн харилцаанд орсон. Тэрнээс хойш 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр орсон тэгж байхдаа намайг тамлаад байсан." гэх мэдүүлэг /хх 7-8/,

"Би Б той 2021 оны 7 дугаар сарын 23-ны орой 20 цагт уулзаад тэгээд тэр орой цуг хоноод 24-ны өдөр мөн цуг хоноод 25-ны өглөө уг үйл явдал болсон. Тэгээд манай хүүхдүүд тухайн өдөр цагдаад өргөдөл өгсөн. Түүнээс хойш уулзаагүй дахиж бэлгийн харилцаанд орсон зүйл байхгүй. Өөрөө л согтуудаа хүч хэрэглэж миний бэлэг эрхтэн рүү огурциний хийсэн. Би огурциний хий гэж бол хэлээгүй хүлээн зөвшөөрөөгүй. Хэд хоногийн дараа бие засахад хүртэл бэлэг эрхтнээс огурциний хугарсан хэсэг нь гарч ирж байсан. 2021 оны 7 дугаар сарын 24- ны өдөр бэлгийн харилцаанд орохдоо миний бэлэг эрхтэн рүү оргурций хийсэн юм. Харин 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн өглөө нь шал согтуу архиныхаа халуунд намайг зодсон. Өглөө нь зодохдоо үснээс зулгаагаад чихнээс хүртэл мушгиад яасан их орилдог авгай вэ гээд үснээс зулгаагаад май энийг хөх гээд бэлэг эрхтнээ ам руу хийсэн. Хамаг хувцсаа тайлчихсан дайраад байсан. Тэгээд цааш тамхи татахад нь зугтаад явсан. Б  шалдан байсан болохоор миний араас хөөгөөгүй байх. Б ын хэрэг нь хүндрээд ял аваад явчих юм болов уу гэж бодоод нэг их дэлгэрэнгүй ярьж чадаагүй. Шүүгч ч гэсэн намайг нуугаад байна гээд дотроо гадарлаад хэргийг дахиж шалга гээд буцаасан. Адилхан л амьдралтай хүн. Б  чинь хүү, охин хоёртой хүүхдүүдийг нь багаас нь эхнэр нь хаяад явчихсан. Тэгээд өрөвдөөд л юмнуудаа нуугаад сайн ярьж чадаагүй. Надад 3 сая төгрөгийг эмчилгээндээ зарцуул гээд өгсөн. Надад гомдол санал алга байна. Бид хоёр адилхан л найзууд байсан. Б  хар архинаас болоод л ингэсэн байхаа. Б  бид хоёр 2021 оны 7 дугаар 23-аас 2021 оны 7 дугаар 25-ны өдрийн хооронд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багт Б ын ахын барьж байгаа байшинд байсан. Би тухайн үед гялс гарч зугтаад өөрийнхөө утсаар төрсөн охин Намуунаа руу залгаж ярьсан. Тухайн үед Б  өөрийн үйлдлийг хянах чадвартай байсан. 2021 оны 7 дугаар сарын 23-ны орой бэлгийн харилцаанд ороогүй хоёулаа уугаад уулан дээр гарч 0.75 литрийн архи ууж өнгөрөөсөн." гэх мэдүүлэг /хх 89-90/,

Шүүгдэгч С.Б ын өгсөн: "2021 оны 7 дугаар сарын 23-нд би Улаанбаатар хотод байх хугацаандаа найз Оюунсүрэнг салхинд хамт гарах уу гэж 2021 оны 7 дугаар сарын 23-ны орой асуутал тэгье гээд бид хоёр миний эзэмшлийн Т.Приүс 20 маркийн 0971 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хамт салхинд гараад Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутаг Цагаан хөтөл гэх газар ирээд бид хоёр байшингийн урд тал байдаг уулан дээр гарч мах шарж идээд 1 шил Болор архи хувааж уугаад орой амрах болоод хамт амарсан. Маргааш нь үргэлжлүүлж дахиад хамт архи уугаад байж байгаад нэлээн согтоод бид хоёр архиа гаргаад явна гээд яриад сууж байгаад дахиад дэлгүүрээс 1 шил архи авч уугаад тасарсан байна, юу болсноо сайн санахгүй байна. Тэгсэн 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр сэргэсэн чинь надтай хамт явж байсан Оюунсүрэнгийн хүүхдүүд ирчихсэн та ээжийг зодсон байна одоо цагдаа ирнэ бид хэд цагдаа дуудсан байгаа гэж хэлж байсан. Тэгсэн цагдаа ирээд намайг аваад явсан. Бид хоёр нэг суманд хамт байсан багийн найзууд байгаа юм. Манай гэр бүл тэдний гэр бүлтэй гэр бүлийн найз нөхөд байсан нэгнийгээ таньж мэдэлцээд 20 гаран жил болж байгаа хүмүүс. Бид хоёр  нийт 3 шил 0.75 граммтай архи хувааж уусан байсан. Би Оюунсүрэнг цохиж зодсон асуудлаа санахгүй байна. Бид хоёр хамт унтаж өглөө боссоноо бол санаад байна дахиад нэг шил архи хувааж ууж байгаад тасарсан байсан. Бид хоёр хамт салхинд гарч мах шарж идэх санаатай хамт гарч ирсэн. Бид хоёр уулздаг болоод нэг жил гаран болж байна, бэлгийн харьцаанд орж байсан. Бид хоёр хамгийн сүүлд 2021 оны 7 дугаар сарын 09-ны орой бэлгийн харилцаанд орж байсан тэгээд салхинд хамт гарах бодол төрсөн." гэх мэдүүлэг /хх 11-12/,

"2021 оны 7 дугаар сарын 23-ний өдөр танил Оюунсүрэнг аваад Төв аймгийн Аргалант суманд гараад мах шарж идээд 2 шил архи уугаад манай ахын хөдөө байдаг эзгүй байшинд очоод хоносон. Ингээд өглөө босоод Оюунсүрэн машинд 1 шил архи байгаа гэж хэлээд бид хоёр түүнийгээ хувааж уугаад би тасарчихсан. Ингээд л юу болсныг би мэдээгүй ээ нэг мэдэхэд хүүхдүүд нь ирчихсэн цагдаа дуудчихсан байсан. Оюунсүрэнгийн биед үүссэн гэмтлийг би архи уусан үедээ согтуудаа учруулчихсан юм аа уучлалт хүсэж байна хийсэн үйлдэлдээ харамсаж байна хохирлыг нь бүрэн барагдуулна." гэх мэдүүлэг /хх 24/,

 

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 277 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Ч.О-н биед баруун тохой, умдагт зулгаралт, дээд уруул, эрүү, баруун чих, мөр, бугалга, хөх, өгзөг, гуя, зүүн бугалга, хөх, өгзөг, гуянд цус хуралт, баруун, зүүн өгзөгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Ч.О  нь эмэгтэйчүүдийн асуумжид сүүлд 2021.7.23-нд бэлгийн харьцаанд орсон гэж дээр дурдсан ба бэлгийн харилцаанд орсон эсэхийг үзлэгээр нарийвчлан тогтоох боломжгүй." гэжээ /хх 15-16/, Төв аймгийн Аргалант сумын Сум дундын эрүүл мэндийн төвд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн бэлэг эрхтэн рүү өргөст хэмх хийж, бэлэг эрхтнээ ам руу хийсэн үйлдэл нь хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн,

дээрх үйлдлийг эсэргүүцсэн хохирогчийн эрх чөлөөнд халдаж хоёр хөхнөөс зулгаах, дух руу нь цохиж, эрүүнээс нь хазаж эрүүл мэндэд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1-т заасан баруун тохой, умдагт зулгаралт, дээд уруул, эрүү, баруун чих, мөр, бугалга, хөх, өгзөг, гуя, зүүн бугалга, хөх, өгзөг, гуянд цус хуралт, баруун, зүүн өгзөгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч С.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.  

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг болохыг дурдав.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Улсын яллагчаас шүүгдэгч С.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал,

шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгч үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохиролд эмчилгээний 3 сая төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, одоо хохироогчтой хамтран амьдрагч байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний уюу 450 000 төгрөгөөр торгох, 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулж, тэнсэж өгөөч гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

   Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

  

Шүүгдэгч урьд нь ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 25-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон.

 

Шүүгдэгч С.Б ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэхгүй талаар хуульчилсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгчид оногдуулах ялыг тэнсэж өгнө үү гэх саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч С.Б  нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ч.О д эмчилгээний зардал гэж 3 000 000 төгрөгийг баримтгүйгээр сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750 000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сар хорих ялаар тус тус шийтгэж,

түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 750 000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 1 сар 20 хоногийн хорих ялаар тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялуудыг бүгдийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож, оногдуулсан ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.  

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

   Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.О  шүүгдэгч эмчилгээний зардалд зарцуул  гэж 3 сая төгрөг өгсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байхгүй гэснээр шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн 2134000000298  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Я овгийн С-н Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Хохирогчийг хүсэл зоригийнх  нь эсрэг хүч хэрэглэж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2.Шүүгдэгч С.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750 000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 5 /тав/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 750 000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 1 сар 20 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 5 сарын хорих ялд бүгдийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар 20 /хорь/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

 

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Б-д оногдуулсан 1 жил 6 сар 20 хоногийг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 5.Эрүүгийн 2134000000298 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

   6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

   7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 4 дүгээр сарын 27-ний өдрөөс эхлэн тоолсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Т.БАТЖАРГАЛ