Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/709

   2022         6            03                                       709

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Л.Баатар, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа, 

иргэдийн төлөөлөгч М.Саранзаяа,

улсын яллагч Р.Мягмардорж,

хохирогч О.Тү, түүний өмгөөлөгч Л.Батаа,

шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч  М.Шаравнямбуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Мягмардоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Т.Тт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0207 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1962 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 60 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт \

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 12 дугаар гудамжны 241 тоот гэртээ иргэн О.Түтай маргалдаж цээж орчим газарт хутгалж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 271 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол, хохирогчийн өмгөөлөгчөөс: хавтаст хэргээс хохирогчийн биед мэс заслын өмнө хийсэн дүгнэлт /хх149-150/, эмчилгээний түүх /хх138-150/ Т.Тын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх111/, гэрчийн мэдүүлэг /хх64/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

   Шүүгдэгчийн өмгөөлөгч: шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлын тодорхойлолт /хх182-183/, гэрлэлтийн баталгааны хуулбар /хх86/, шүүгдэгчийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх87-88/, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх90/, дансны хуулга хх102/,  хохирол төлсөн баримтуудыг /хх215-220/ шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Т.Т.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн бол түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар эсрэг санал гаргаагүй эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

            2. Шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүгдэгч Т.Тыг хүнийг хутгалж хүнд гэмтэл учруулсан гэм буруутай талаар дүгнэлт гаргасан бол, хохирогч, түүний өмгөөлөгч улсын яллагчийн дүгнэлттэй санал нэг буйгаа илэрхийлсэн.   

            3. Шүүхээс хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбар мэдүүлгийг дүгнэн үзээд улсын яллагч, иргэдийн төлөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авсан болно.

4. Хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход: шүүгдэгч Т.Т нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 12 дугаар гудамжны 241 тоот гэртээ хохирогч О.Түтай хамт архи согтууруулах ундааны зүйл хамт уусан, улмаар хоорондоо маргалдан хохирогчийн цээжин тус газарт нь хутгалж хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь хохирогч О.Түын “... Би 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 17 цаг өнгөрч байхад 60 орчим насны халзан толгойтой эрэгтэй хүнтэй таарсан тэр хүн надад ууж байсан архинаасаа хийж өгөөд залхуурахгүй бол манайд очъё гэхээр нь дагаж яваад тэднийд хоёулаа очсон. Замаараа тэр хүн дэлгүүрээс нэг шил архи аваад тэдний гэрт ирж нөгөө архиа хувааж уусан ууж байх үедээ бөхийн тухай ярьж бид хоёрын дунд маргаан болоод тухайн хүн намайг цохих гэхээр нь гарыг нь бариад автал нөгөө гараараа ойролцоо байсан хар билүү бор иштэй хутгыг сул гартаа бариад миний цээж рүү цохичихсон тэгтэл цээжний голоос цус хувцас нэвтлээд гараад ирэхлээр нь гараад зугтчихсан... гар утас болон гадуур өмсдөг хар өнгийн куртикээ үлдээгээд гараад гүйсэн дараа нь эд зүйлээ цагдаагаас хүлээн авсан... эмнэлэгт хэвтсэн мөнгө болох 410.000 орчим төгрөгийг төлүүлсэн, мөн уламжлалт эмнэлгээр зүү төөнүүр хийлгэсэн мөнгө болох 200.000 төлүүлсэн ингээд 610.000 орчим мянган төгрөгийг төлүүлсэн байгаа цаашид эмчилгээ хийлгэх тул тухай бүр баримтаа өгөөд Таас мөнгө гаргуулах арга хэмжээ авна. Одоогоор гаргаж өгөх хохирлын баримт байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх47-49, 50/

- гэрч Ц.Төийн “...Би 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 17-18 цагийн орчимд би эхнэр хүүхдийн хамтаар найзынхаа гэрт очоод буцаад гэр рүүгээ явж байхад зам түгжрэлтэй байсан учраас Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрийн гудамжаар явж байтал гудамжинд нэг саарал цамцтай эрэгтэй хүн хэвтэж байхаар нь би яасан юм бол хөлдөж үхэх гэж байгаа юм байх гээд цагдаад дуудлага өгсөн...тэр хүн доошоо хараад хэвтсэн байсан болохоор цээж хэсэгт нь гэмтэл шарх байсан талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх64/,

- гэрч Х.Самбуудашийн “...манай нөхөр Т надаас архи нэхээд байхаар нь би дэлгүүрээс 0,33 литрийн X нэртэй архи авч ирээд дөнгөж байж байтал гадаа хаалга нүдээд байхаар нь гараад хартал цагдаагаас явж байна гэхээр нь онгойлгосон чинь цагдаа нар байсан. Тухайн үед намайг гэрт ороход гэрийн ширээн дээр цай уудаг 2 аяга байсан, ширээний хажуу шалан дээр өмнө нь харж байгаагүй хар өнгийн куртик байсан...тэр үед манай гэрт байсан 3 савтай истүүжин байсан чинь нэг савтай истүүжин нь байхгүй болсон байсан...архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ ухаан мэдрэлгүй хэнтэй яаж харьцаж байгаа, хийж байгаа зүйлээ мэдэхээ больчихдог юм...” гэсэн мэдүүлэг /хх56/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх7-22/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Т.Т нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...17 цагийн орчим гэрээс гарсан энэ үед гадаа харанхуй болоогүй бүрэнхий л болох гэж байсан бөгөөд дэлгүүр орох замд архи уусан бололтой танихгүй залуу /Тү/-тай тааралдсан пиво уугаад халчихсан хүн чинь сайхан зан дээрээ тавьчихсан явж таараад нөгөө залуутай яриа хөөрөө өрнүүлэхэд нөгөө залуу 100 татмаар байна гэхээр нь би нөгөө залууд хандан ах нь энэ дэлгүүрээс юм авах гэж явна гэж хэлээд өөрөө дэлгүүр орж 0,5 литрийн Ерөөл архи аваад нөгөө залууг дагуулаад гэр лүүгээ буюу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тосгоны 12-241 тоотод байх гэртээ харьсан гэрт ороод нөгөө архиа уунгаа Тү бид хоёр бөх ярьж эхэлсэн энэ үед миний дэмждэг Бадарчийг ямар бөх байдаг юм би бөх барилддаг гээл намайг үгээр идээд тэгснээ миний өмсөж байсан судалтай фудволкны араас татаж аваад хүзүү рүү нэг удаа цохисон тэгсэн энэ үед ширээн дээр байсан истүүжин дотор хутга харагдахаар нь тэр хутгыг аваад нөгөө залуугийн цээж орчим руу хатгачихсан тэгсэн нөгөө залуу ямар нэг юм хэлэлгүйгээр гараад явчихсан араас нь гараад хартал манайхаас гараад гудамж уруудаад ертөнцийн зүгээр баруун тийшээ алхаад явж байгаа харагдсан... Би уурласандаа Түын цээж орчим 1 удаа хутгалсан тэгээд тэр залууг манайхаас гарсан хойно хутгалчихсандаа гэж санаа зовоод араас нь гарч харсан тэгсэн тэр залуу ямар нэг илүү хөдөлгөөнгүй зүгээр алхаад баруун тийшээ явж харагдсан...” гэсэн /хх112/, тэрээр шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн зэргээс түүнийг анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, түүний мэдүүлэг бусад эх сурвалжаар давхар нотлогдсон гэж дүгнэсэн болно.

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн №1209 дугаартай дүгнэлтэд “... 1. О.Түын биед цээжний баруун урд хэсгээр 4-5-р хавирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтэрсэн, хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийд шингэн хуралдалт, баруун нүдний зовхинд цус хуралт тогтоогдлоо. Дээрх цээжний баруун урд талд 4-5-р хавирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтэрсэн, хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийд шингэн хуралдалт гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтан нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэжээ. /хх66-68/

6. Хохирогч О.Түын эрүүл мэндэд учирсан дээрх хүнд гэмтлийг шүүгдэгч Т.Т нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хохирогчийг хутгалж учруулсан, хохирол, хор уршиг зориуд хүргэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

7. Иймд шүүгдэгч Т.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

            8. Хохирогч О.Тү нь эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой баримт гаргаж өгөөгүй байх ба шүүгдэгч Т.Т нь хохирогчид 1.058.000 төгрөгийн хохирол төлсөн /хх215-220/ нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Мөн шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой хохирол төлөх завсарлага авсан хугацаанд 1.200.000 төгрөгийг нэмж төлжээ.

            9. Хохирогч О.Тү нь эрүүл мэндэд хүнд хор уршиг учирсан байх бөгөөд хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

10. Улсын яллагчаас шүүгдэгч Т.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт, санал гаргасан. 

11. Хохирогч, түүний өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын талаар тухайлсан санал, дүгнэлт гаргаагүй болно.

12. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирол төлбөрийг барагдуулсан, мөн цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэгдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд 60 настай, биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах дүгнэлт гаргасан.  

13. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна

14. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

15. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу хорих ялын доод хэмжээ болох 5 жилээс хөнгөрүүлэн ял оногдуулах боломжтой гэж дүгнэн энэ талаарх өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлээ.

16. Иймд дээрх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Тт 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

17. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

18. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тын цагдан хоригдсон 4 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1. Шүүгдэгч Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Тыг 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тын цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхгийг тогтоол хүчин Тө болсны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин Тө болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР

                                           ШҮҮГЧИД                                    Б.ДАШДОНДОВ

                                                                                                Л.БААТАР