Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 01408

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 01 өдөр               Дугаар 102/ШШ2018/01408                            Улаанбаатар хот

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

      Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, Зээлийн 34 дүгээр гудамжны 11-Ж тоотод оршин суух, Бё овогт Б-ийн М-ын нэхэмжлэлтэй

        Хариуцагч Баянгол дүүрэг,  дугаар хороо, Зүүн нарангийн дугаар гудамжны  тоотод оршин суух, У овогт С-ийн С-д холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянав.

        Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.М, хариуцагч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

                                                    

ТОДОРХОЙЛОХ нь

 

        Нэхэмжлэгч Б.М нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.С-тай 2004 онд танилцаад, 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн, 2009 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүү С.Ч төрсөн.

        Бид зан харилцааны тааламжгүй байдлаасаа болоод 2011 онд салж, тусдаа амьдраад, би 2 хүүхэдтэй, С.С нэг хүүхэдтэй болсон тул гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Эд хөрөнгийн маргаангүй, гэжээ.

         

        Хариуцагч С.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаангүй, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

        Нэхэмжлэгч Б.М, хариуцагч С.С-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

        Хариуцагч гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч маргаагүй болно.  

        Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

        Нэхэмжлэгч Б.М, хариуцагч С.С нар 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болж, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн болох нь 0105356 дугаартай гэрчилгээний хуулбар, хамт амьдарч байх хугацаанд 2009 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүү С.С төрсөн болох нь Г-1029 дугаартай “Төрсний бүртгэлийн лавлагаа” зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

         Зохигчид 2011 оноос хойш гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамтран амьдарч эвлэрэх боломжгүй байх тул гэрлэлтийг цуцлах нь үндэслэлтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

         Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв  эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       

       1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар   Б овогт Б-ийн М-д, У овогт С-ийн С нарын гэрлэлтийг цуцалсугай.

       2.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

       3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар  шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Одончимэгт даалгасугай.

       4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

        5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.         

        6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.АРИУНАА