| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2017/00247/И |
| Дугаар | 153/ШШ2018/00283 |
| Огноо | 2018-05-11 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2018 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 153/ШШ2018/00283
| 2018 оны 05 сарын 11 өдөр | Дугаар 153/ШШ2018/00283 | Жаргалант сум |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав баг П.Ц-ийнэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав баг Д.Г
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав баг Б.Г нарт холбогдох
Б.Г, Д.Г нарын хооронд байгуулсан ХХК-ийг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Б.Г, Д.Г нарын байгуулсан 2017 оны 01 сарын 07-ны Компанийн эрх шилжүүлэх гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болон нэмэгдүүлсэн шаардлагатай, Б.Г, Д.Г нарын байгуулсан 2017 оны 01 сарын 07-ны Компанийн эрх шилжүүлэх гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож хүчингүй болгуулах, 2017 оны 01 сарын 17-ны өдрийн Б.Г-с Д.Г-д шилжүүлсэн Хувьцаа бэлэглэх гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн тодруулсан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, хариуцагч Б.Г-ын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2001 онд Б.Г-тай гэр бүл болж, 2001 онд хүү Г.Г, 2007 онд хүү Г.Э, 2008 онд хүү Г.Эн нар төрсөн. 2007 онд Б.Г бид хоёр ХХК-ийг үүсгэн байгуулж, дугаар гэрчилгээ авсан. ХХК нь 2013 онд Ховд аймгийн Жаргалант суманд 12 айлын орон сууц барьсан. Мөн 2013-2014 оны хооронд барьсан 12 айлын орон сууцны ашгаар Ц төвийн барилга барьсан. Б.Ө болон түүний нөхөр Д.Г нарын гуйлтаар Б.Г бид ярилцаж байгаад ХХК-ийн нэр дээр тэдний Т төвийн барилгыг барьсан. 2017 онд ХХК Ховд аймгийн Жаргалант сумын 24 айлын орон сууц барьж ашиглалтад орсон. Гэтэл гэр бүл цуцлуулах үед ХХК-ийг Д.Г-д хууль бус бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснийг сүүлд мэдсэн. Одоо гэр бүл цуцалсан анхан шатны шүүхийн шийдвэрт Б.Г давж заалдах гомдол гаргасан тул хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй гэж ойлгож болно.
Би Д.Г руу удаа дараа утсаар ярихад Д.Г би ХХК-ийг хууль бусаар авсан нь үнэн, Б.Г та нарын гэр бүл цуцлах шалтгаанаар компанийг над руу шилжүүлсэн. ХХК-ийг удахгүй чамд шилжүүлж өгье, Б.Г, Б.Ө нарын шуналаас боллоо, надад Б.Г та нараас авах авлага, өгөх өглөг байхгүй...гэж хэлсэн. Түүнээс хойш Д.Г нь компанийг шилжүүлж өгөхгүй, компаний нэр дээр тендер авч, барилга барьж эхэллээ. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон эд хөрөнгийг дундын эд хөрөнгө гэжээ. Гэтэл Б.Г нь ХХК-ийг өөрийн нэр дээр байсан давуу эрхээ эдэлж, миний нотариатаар батлуулсан зөвшөөрөлгүйгээр өөрийн хүргэн ах Д.Г-ын нэр дээр шилжүүлж хууль бус хэлцэл хийжээ. ХХК нь Ө болон Д.Г нарт хамааралгүй, бидний гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгө юм. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.2, 128.4 дэх хэсэгт заасны дагуу Д.Г, Б.Г нарын хооронд байгуулсан ХХК-ийг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч П.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж болон нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:...1. Б.Г, Д.Г нарын байгуулсан 2017 оны 01 сарын 07-ны Компанийн эрх шилжүүлэх гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож хүчингүй болгуулах, 2. 2017 оны 01 сарын 17-ны өдрийн Б.Г-аас Д.Г шилжүүлсэн Хувьцаа бэлэглэх гэрээг хүчингүй болгуулах.
2007 онд ХХК-ийг Б.Г бид 2 үүсгэн байгуулсан бөгөөд Барилгын засвар үйлчилгээ, засал чимэглэл, бичиг хэрэг, бэлэг дурсгал, гадаад худалдааны чиглэлээр дагнаж байсан. ХХК-ний нэрийг өгөхдөө Ц, Б.Г, Г.Г, Г. нарын нэрний товчлолоор улсын бүртгэлд бүртгүүлж дугаартай гэрчилгээ авсан. ХХК нь миний 2001 онд төрсөн хүү Г.Г, 2007 онд төрсөн хүү Г.Э, 2008 онд төрсөн бага хүү Г.Э нарын болон бидний гэрлэснээс хойш бий болсон дундын эд хөрөнгө юм.
ХХК-ний Хас банкны Ховд салбараас 2014 оны 12 дугаар сарын 31- ний өдрийн 1240017641 тоот зээлийн гэрээгээр 300,000,000 төгрөгийн бизнесийн зээлийг үндсэн хөрөнгийн зориулалтаар 60 сарын хугацаатай, жилийн 22,2 хувийн хүүтэй авсан. Мөн 5001289061 тоот зээлийн гэрээгээр 50 000 000 төгрөгийг шугамын зээлийн зориулалтаар авсан.
ХХК-ний захирал Б.Г ХХК-ний барьж буй 26 айлын орон сууцнаас 59 м.кв 3 ширхэг, 51 м.кв байрнаас 1 ширхэг орон сууцыг Хас банкаар дамжуулж орон сууцны зээл гаргуулж 151,796,501 төгрөгийг ХХК-ний зээлийн үлдэгдэл болон шугаман зээлийн үлдэгдэлд өгөхөөр мөн 2017 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд сар бүр 1,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөг хариуцагч П.Ц төлөхөөр, үлдэгдэл 162,896,405 төгрөгийг дангаар ХХК-ний захирал Б.Г 11 сардаа багтааж төлөхөөр тохиролцон, 2016 оны 11 сарын 17- ны өдрийн 153/ШШ2016/00586 дугаартай шүүгчийн захирамжаар баталгаажуулсан. Гэтэл ХХК-ний дундын эд хөрөнгө болох дугаарын гэрчилгээтэй Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан баг Үйлдвэрийн райны 1 гудамжны 2 тоотод байршилтай, үйлчилгээний зориулалтай 1533.2 метр квадрат үл хөдлөх эд хөрөнгө, дугаартай гэрчилгээтэй Худалдаа үйлчилгээний зориулалтай Ховд аймгийн Баатархайрхан баг "г дэлгүүрийн 0,0385 м.кв /га/ газрыг ХХК нь барьцаалж зээл гаргуулсан өртэй хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хариуцагч Б.Г нь хүргэн ах Д.Г-д шилжүүлсэн байна.
....Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэх өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч П.Ц шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:....Хариуцагч Б.Г, Б.Г нарын байгуулсан 2017 оны 01 сарын 07-ны Компанийн эрх шилжүүлэх гэрээг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож хүчингүй болгуулах, 2017 оны 01 сарын 17-ны өдрийн Б.Г-аас Д.Г-д шилжүүлсэн хувьцаа бэлэглэх гэрээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэгт олгосон итгэмжлэлээсээ татгалзаж байна.
Хариуцагч Б.Г, Б.Г нарын байгуулсан 2017 оны 01 сарын 07-ны Компанийн эрх шилжүүлэх гэрээг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож хүчингүй болгуулах, 2017 оны 01 сарын 17-ны өдрийн Б.Г-аас Д.Г-д шилжүүлсэн хувьцаа бэлэглэх гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хариуцагч Б.Г, хариуцагч Д.Г нар биелүүлсэн нь ХХК-ийн улсын бүртгэлийн нэмэлт өөрчлөлт хийсэн 2018 оны 5 сарын 02-ны өдрийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 5 сарын 09-ний өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2018 оны 5 сарын 02-ны өдрийн ХХК-ийн дүрмээр нотлогдон тогтоогдсон.
Иймд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Г шүүхэд ирүүлсэн тайлбар, хүсэлтдээ: Миний бие Д.Г нь П.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн нэхэмжлэлийн хувийг гардан аваад дараах тайлбарыг гаргаж байна. Б.Г-аас ХХК-ийг бэлэглэлийн гэрээгээр авсан бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар П.Ц нэхэмжлэл гаргасан.
Миний бие нь ХХК-ийг 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Б.Г-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр товлон зарласан шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ.
Хариуцагч Б.Г шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: П.Ц-ын нэхэмжлэлтэй, Б.Г, Д.Г нар хариуцах Б.Г, Д.Г нарын байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Компаний эрх шилжүүлэх гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож хүчингүй болгуулах, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б.Г-аас Д.Г-д шилжүүлсэн Хувьцаа бэлэглэх гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч Б.Г би баримт гарган өгч, хүсэлт гаргаж байна. ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 хуудас/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1 хуудас/, -ийн дүрэм /4 хуудас/ баримтуудыг нотлох баримтаар үнэлэн хэрэгт хавсаргаж өгнө үү.
Хариуцагч Б.Г миний бие ажлын шаардлагаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг эзгүйд миний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийг оролцуулан хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Ц нь Д.Г, Б.Г нарт холбогдуулан Б.Г, Д.Г нарын хооронд байгуулсан ХХК-ийг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Б.Г, Д.Г нарын байгуулсан 2017 оны 01 сарын 07-ны Компанийн эрх шилжүүлэх гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж болон нэмэгдүүлж, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Б.Г, Д.Г нарын байгуулсан 2017 оны 01 сарын 07-ны Компанийн эрх шилжүүлэх гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож хүчингүй болгуулах, 2017 оны 01 сарын 17-ны өдрийн Б.Г-с Д.Гд шилжүүлсэн Хувьцаа бэлэглэх гэрээг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.
Б.Г, Д.Г нар нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа бэлэглэх гэрээг тус тус байгуулан ХХК-ийн эрхийг Б.Г-аас Д.Г-д шилжүүлснийг нэхэмжлэгч П.Ц нь ХХК-ийг гэрлэснээс хойш бий болсон дундын эд хөрөнгө гэх үндэслэлээр Б.Г, Д.Г нарт холбогдуулан Б.Г, Д.Г нарын хооронд байгуулсан ХХК-ийг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Б.Г, Д.Г нарын байгуулсан 2017 оны 01 сарын 07-ны Компанийн эрх шилжүүлэх гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож хүчингүй болгуулах, 2017 оны 01 сарын 17-ны өдрийн Б.Г-аас Д.Г-д шилжүүлсэн Хувьцаа бэлэглэх гэрээг хүчингүй болгуулах тухай тодруулсан шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Д.Г нь ХХК-ийн эрхийг Б.Г-д буцаан шилжүүлж, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь хариуцагч Б.Г 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн ХХК улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Үүсгэн байгуулагчийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 02 тоот шийдвэрийн 1 дүгээр хавсралтаар баталсан хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч П.Ц-ын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд ирүүлсэн ....хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн.... гэх хүсэлт, хариуцагч Д.Г-ын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн ....Миний бие нь ХХК-ийг 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Б.Г-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн.... гэх тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Д.Г нь хариуцагч Б.Г-д ХХК-ийн эрхийг буцаан шилжүүлж, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч П.Ц нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг буцаах хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд тэрээр хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэсэн үндэслэл заажээ.
Нэхэмжлэлийг буцаах нэхэмжлэгчийн хүсэлтийн үндэслэл нь хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж заасан байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дурдлаа.
Нэхэмжлэгч П.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,750 төгрөгийн тал хувь болох 49,375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 49,375 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч П.Ц-д олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч П.Ц-ын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Г, Б.Г нарт холбогдох Б.Г, Д.Г нарын хооронд байгуулсан ХХК-ийг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Б.Г, Д.Г нарын байгуулсан 2017 оны 01 сарын 07-ны Компанийн эрх шилжүүлэх гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож хүчингүй болгуулах, 2017 оны 01 сарын 17-ны өдрийн Б.Г-аас Д.Г-д шилжүүлсэн Хувьцаа бэлэглэх гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн тодруулсан шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Д.Г нь хариуцагч Б.Г-д ХХК-ийн эрхийг буцаан шилжүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,750 /ерэн найман мянга долоон зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 49,375 /дөчин есөн мянга гурван зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 49,375 /дөчин есөн мянга гурван зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч П.Ц-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ