Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/727

 

 

 

 

 

 

 

 

      2022           6         06                                          2022/ШЦТ/727

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч С.Энхням,

хохирогч Ч.Н,

шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0484 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа машины кузов засварт ажилладаг, ам бүл 2, ахын хамт

/;

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч М.Д нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрхан 3 дугаар гудамжны 68 тоотод хохирогч Ч.Нг “ах зодлоо” гэж уурлан уруул руу нь гараараа нэг удаа цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 376 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд, хохирол төлсөн баримт болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч М.Д.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч М.Д нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрхан 3 дугаар гудамжны 68 тоотод хохирогч Ч.Нг “ах зодлоо” гэж уурлан уруул руу нь гараараа нэг удаа цохисны улмаас биед нь үүдэн доод баруун, зүүн 1, зүүн доод 3 дугаар шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь хохирогч Ч.Нн “...Миний бие өнөөдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы 3 дугаар гудамж 59 тоотод байрлах машин засварын газарт найз Цогоотой уулзахаар очоод Цогоо болон цуг ажилладаг Ичко гэх залуутай нь гурвуулаа нэг шил 0.5 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад суусан. Тэгтэл 16 цагийн үед Цогоо, Ичко хоёр хоорондоо маргалдаад барилдаж авахаар нь би хоёр тийш нь салгатал Ичко нь гараад явчихсан. Гэтэл удалгүй гаднаас Ичкогийн дүү Д гэх хүүхэд орж ирээд “Яагаад байгаа юм бэ ах нараа” гэхээр нь би “Ах нь энэ хоёрыг зүгээр салгачхаад байж байна” гэж хэлтэл шууд миний уруул руу гэнэдүүлээд мөргөчихсөн. Яг тэр үед миний доод талын хоёр шүд салаад уначихсан...тухайн залуу намайг нэг удаа цохисон. Тэр гараараа нэг удаа цохисны улмаас миний шүд унасан. Би тухайн хүнээс хохирлоо барагдуулж аваагүй байгаа. Би түүнээс эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх7-8/,

            - гэрч М.Ичинноровын “...Миний бие тухайн өдөр өөрийн ажил болох Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрхан 2-59 тоотод байрлах авто засварт өөрийн зүс таних Цогоо, Н гэх хүмүүстэй архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд тус хугацаанд Цогоо ах согтуурхаад агсраад ах нь залуудаа хүмүүсийг боодог зоддог байлаа гээд байхаар нь би тус ахыг боль битгий агсар гэсэн чинь чи муу яадаг болсон юм гээд гараараа нүүр лүү 2-3 удаа цохисон. Тэгээд тухайн үед миний уруулаас цус гарсан ба тэгээд би шууд өөрийн нийтийн байрны 11 тоотод орж ирсэн. Тэгээд манай дүү намайг яасан талаар асуугаад зөрж гараад ганцаараа доош засвар руу гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа манай дүү орж ирсэн. Доор граш-д юу болсон талаар мэдэхгүй байна...” гэсэн  мэдүүлэг /хх29-30/,

            - 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх3/,

- шүүгдэгч М.Дий гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...баруун гараараа нэг удаа түүний нүүр хэсэгт нь гараа атгаж байгаад цохисон. Тэгээд Н ах шүд уначихлаа гээд тонгойгоод байсан ...Өөрийн хийсэн гэм буруутай үйлдэлдээ маргах зүйл байхгүй ба дахин гэмт хэрэгт холбогдохгүй...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх49-50/ зэргээр нотлогдож байна. 

           

4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2958 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Ч.Нн биед үүдэн доод баруун, зүүн 1, зүүн доод 3 дугаар шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо...хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонги 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх37/,

5. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр түүнийг гараараа цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч М.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

8. Хохирогч Ч.Н шүүх хуралдаанд шүүгдэгчээс нийт 1.800.000 төгрөгийг хохиролд хүлээн авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн.  

9. Иргэний хуулийн 505 дугаар зүйлд бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах талаар заасан ба тус зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан ба шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндийг сэргээхэд шаардлагатай эмчилгээний зардлыг төлсөн гэж үзэхээр байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

10. Улсын яллагчаас шүүгдэгч М.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

11. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч М.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

12. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдалтай зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

13. Иймд шүүгдэгч М.Дийг гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, дээр дурдсан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

14. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мягмарсүрэнгийн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дийг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  4 /дөрөв/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР