Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/91

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгч: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор А.Анхбаяраас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ, èð¿¿ëñэн шүүгдэгч З овогт М-ын Б-т холбогдох  2235000720089 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 27-нд Ховд аймгийн Жаргалан суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын арматурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй З овогт М-ын Б /РД:пю95122314/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б нь Увс аймгийн Завхан сумын 2 дугаар багийн нутагт 2022 оны 3 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр Б.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч М.Б-ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч М.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны үед Ховд аймгийн Жаргалант сумын нутагт эхнэр Б.Н-ийн хоолойг боож унагасан, Увс аймгийн Завхан сумын 2 дугаар багийн нутагт 2022 оны 3 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө өөрийн эхнэр Б.Н-г зодсон болох нь:

1. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 137 дугаартай шинжээчийн “Б.Нгийн биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотно хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчын мурийлт, баруун нүдний дээд зовхинд язарсан шарх, 2 нүдний эргэн тойронд, баруун, зүүн нүдний алимны салстад, баруун, зүүн хацар, баруун шуу, бугалга, зүүн шуу, зүүн бугалга, зүүн хөхөнд, баруун далны гадна доод хэсэгт, бүсэлхийн баруун ар хэсэгт, баруун, зүүн гуя, зүүн шилбэн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн хацар, сарвууны ард, баруун шуу, тохой, зүүн гуя, шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 2022/03/19-нд үүсчихсэн байсан талаар Б.Н-гийн амбулаториор эмчлүүлэгчийн картад Завхан сумын эмч бичсэн байна. Б.Н-гийн цээжний баруун урд дээд хэсэгт 2,5х2 см цус хуралт үүсч шар туяатай болж эдгэж байгаа нь дээрх гэмтлүүдээс өмнө буюу 6-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь нийлээд биеийн нийт гадаргуугийн нэг хувиас бага талбайг хамарч байна. Тархи доргилт, баруун нүдний ухархайн дотно хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчын мурийлт, баруун нүдний дээд зовхинд язарсан шарх, 2 нүдний эргэн тойронд, баруун, зүүн нүдний алимны салстад, баруун, зүүн хацар, баруун шуу, бугалга, зүүн шуу, зүүн бугалга, зүүн хөхөнд, баруун далны гадна доод хэсэгт, бүсэлхийн баруун ар хэсэгт, баруун, зүүн гуя, зүүн шилбэн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн хацар, сарвууны ард, баруун шуу, тохой, зүүн гуя, шилбэнд зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Б.Н-гийн биед учирсан цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд биеийн нийт гадаргуугийн 20-25 хувь орчим талбайг хамарч байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 6-9 дэх тал)

2. Хохирогчийн Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгсөн шижилгээний бичиг, амбулториор эмчлүүлэгчийн карт, толгойн сити зураг сиди диск (хавтаст хэргийн 10-14 дахь тал),

3. Хохирогч Б.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Ховд аймгийн Жаргалант суманд өөрийн нөхөр Б болон 2 хүүхдийн хамт амьдардаг юм тэгээд манай нөхөр бид хоёр Увс аймгийн Завхан суманд мал маллаж амьдаръя гэж ярилцаад Завхан сумын 2 дугаар багийн нутаг Нам эрэг гэх газар 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ирцгээсэн юм. Тэгээд манай өөрийн аав ээж нар дээр байсан малаа аваад мөн айлын малын хөлсөөр харахаар тохироод амьдарцгаасан юм. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 17-18 нд шилжих орой надад манай нөхөр Б надаас надад авдраас нэг шил архи гаргаад өг гэж хэлэхээр нь би наад архийг чинь би хүнд бэлгэнд өгөх гэж байна гэж хэлхэд өөрөө авдар дотор байсан архийг гаргаад ууж эхэлсэн юм. Тэгээд архи ууж байгаад Б надад хандаж би хүний мал маллаж, хүний унаа гуйж унаад гуйлгачин шиг амьдарч байна гээд уйлаад эхэлсэн юм тэгж байснаа миний утас харж байгаад гэнэт намайг хардаад эхэлсэн юм. Тэгээд өөрийнхөө найз Б гээд залуутай хардаад намайг зодоод эхэлсэн юм тэгээд миний толгой нүүр хэсэг рүү хоёр гараараа олон удаа цохьсон юм, тэгээд миний хэвлий хэсэгрүү зүүн гараа атгаж байгаад цохисон. Тэгээд намайг унахад миний зүүн хөл дээр дэвсээд байсан тэгээд байж байгаад надруу сандал шидсэн, намайг Б гэх залуутай явалдсанаа хүлээн зөвшөөр гээд зодоод байсан. Би зодхоо болихгүй болохоор нь өөрийнх нь хүссэнээр явалдсан гэж худлаа хэлэхэд намайг зодохоо больсон. Тэгтэл намайг зодохоо болиод алчуур норгож авч өгөөд гараад явсан. Тэгээд эргэж орж ирхэдээ гаднаас төмөр лоомб авч орж ирээд чи Б-тай хэдэн удаа уулзсан тэрний чинь тоогоор цохиж ална гэж хэлээд тухайн лоомбны үзүүүр хэсгээр миний баруун талын хавирга хэсэгт 1 удаа хэвлий хэсэгрүү 2 удаа цохьсон тэгэхэд би бүгдийг нь гараараа хаасан тэгээд би Бээ чи одоо тайвшраад жоохон ухаантай байгаач гэж хэлхэд тайвшраад лоомбоо гаргаж хаяад орж ирээд манай аав ээж хоёрлуу утсаар залгахад холбогдохгүй болхоор би очиж хүүхдээ авна тэгээд чамаас сална гэж хэлээд гэрээс гараад тэмээ унаад манай аавын гэрлүү яваад өгсөн юм тэгээд би утас аваад Аавын дугаарлуу залгахад холбогдохгүй байсан. Өөрийн авга эгч О гэх хүнрүү залгаад манай нөхөр намайг зодлоо хурдан ирж намайг авраарай гэж хэлсэн. Тэгтэл О эгч та хоёр яг юу боловоо гэж асуусан юм тэгээд би хурдан ирээрэй гэж хэлэхэд за гээд утсаа салгасан юм. Тэгээд О эгч миний төрсөн ах Д руу утсаар холбогдсон Д ах манай гэрээс 10 орчим км зайтай байдаг юм тэгээд ах намайг Мотоциклтэй ирээд авсан би өөрийн 2 настай хүүхдээ аваад ахтайгаа хамт гэрт нь очсон юм. Тэгээд тэдний гэрт бөөлжөөд байсан юм тэгээд манай ах аав болон О эгчрүү утсаар холбогдоод дуудсан юм. Тэгээд намайг манай аав Б ирээд машинаараа аваад явсан юм. Тэгээд манай гэрт цагдаа болон эмч нар өглөө 8 цагийн орчимд ирсэн юм. Манай гэрийн байсан газар Завхан аймгийн Ургамал сумын нутагт байдаг юм манайх Увс аймгийн Завхан сумаас 150 орчим км байдаг юм. Манай нөхөр 2018 оноос миний биед гар хүрдэг байсан. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны үед найзтайгаа уулзах гээд гарах гэтэл миний хоолойг боож унагаж байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

4. Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өглөө гэртээ унтаж байхад Завхан сумын 2 дугаар нутагт нөхөртөө зодууллаа гэх дуудлага ирсэн юм тэгээд тухайн өдөр дуудлаганд очиж үзэхэд Б.Н гэх эмэгтэй нөхөртөө зодуулсан гэх өгүүлэмжтэй байсан тухайн хүнд үзлэг хийхэд Биеийн ерөнхий байдал дунд, байрлал албадмал, зүс царай шанлангүй, баруун талын дээд доод зовхи хөхөрч няцарсан, хөмсөг няцарч ил шархалсан, хавдсан зүүн талын доод зовхи хавдаж хөхөрсөн, биеэр хөхрөлт няцралттай, зүүн гарын бугуй шилбэ хэсгээр эмзэглэлтэй, толгой тархи өвдөж дотор муухай оргино биеийн бүх хэсэг өвдөж янгинана гэх зовиуртай, амин үзүүлэлтүүд тогтвортой байсан тухайн үед би өвчин намдаах хаван буулгах эмчилгээ хийгээд сумын эмнэлэгрүү хөдөлсөн юм тэгээд сумын эмнэлэгт хяналтанд байлгаж байгаад гэрт нь буцаасан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

5. Гэрч К.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2022 оны 03 дугаар сарын 17-18-ыг шилжих шөнө би гэртээ өөрийн нөхөр Б мөн манай зээ Э нарын хамт гэртээ унтаж байсан юм. Тэгтэл шөнийн 2 цаг өнгөрч байхад манай хүргэн Б тэмээ унаад манай гэрт ирсэн тэгээд гэрт орж ирээд гэрлээ асаагаарай гэсэн юм тэгээд би гэрэл тусгатал өөрөө очоод гэрэл асаасан юм тэгээд гэрэл асхад Б согтуу байсан бөгөөд аав ээж хоёроо би охиныг чинь цохиод хаячихлаа гэж хэлсэн юм. Тэгээд би юу боловоо яасан бэ хүүхдүүд минь яагаад архи уусан бэ гэж хэлэхэд би гэртээ ганцаараа архи уулаа гэж хэлсэн юм. Тэгээд би олон хоног шөнө бүр унтаж чадахгүй хар дарж зүүдлээд архи уулаа гэж хэлсэн. Тэгээд унтах гэсэн боловч нойр хүрч унтаж чадсангүй тэгээд нэмж уугаад тасарчжээ яасныгаа сайн мэдэхгүй байна. Танай охиныг цохичихсон байна гэж хэлсэн одоо би том хүүгээ аваад Ховд аймаг явлаа бид хоёр салахаар боллоо гэж хэлсэн. Тэгээд би юу яриад байгаа хүүдүүдийнхээ амьдралыг бодогүй бол болохгүй гэж хэлэхэд цаашдаа амьдрах арга алга танай охин манай найзтай явалдсан байна гэж хэлсэн юм. Тэгээд би одоо харанхуй шөнө битгий олон юм хэлээд бай өглөө очиж учрыг нь олъоё гэж хэлэхэд тийм юм байхгүй би явлаа сэтгэл шулуудсан гэж хэлсэн. Бид хоёр одоо наанаа унтаад яв гэж хэлэхэд би явлаа гээд гараад яваад өгсөн. Тэгээд би босоод утсаа асаахад надруу манай хүү Д болон дүү О нараас олон дуудлага ирсэн байсан. Тэгээд О рүү залгахад Б эхнэрээ зодсон байна гэж хэлсэн. Хүү Д-руу холбогдоход одоо хурдан ирж ав аймаар болсон байна гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр Б очиж аваад ирсэн юм. Тээгхэд хоёр нүд битүү хавдартай цус болсон байдалтай байсан юм. Тэгээд Б 5 цагийн орчимд Б буцаад хүрээд ирсэн тэгээд эрүүл болхоор нь ярилцъя гэж бодоод өглөө болгосон юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

6. Гэрч О.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө манай ахын охин Б.Н нь шөнө 02 цагийн орчимд надруу 98474421 дугаарын утсаар холбогдоод намайг манай нөхөр Б цохичхоод аавынх руу явчихлаа буцаж ирхээс нь өмнө намайг ирж аваарай гэж хэлсэн юм. Тэгээд би Б.Н-гийн ах Б.Д руу утсаар холбогдоод Н холбогдлоо чи очоод үзээд ир гэж хэлсэн. Манайх Завхан сумын төвд Н-гийн гэрээс 150 км байдаг харин ахынх нь гэр Н-гийн гэрээс 10 аад км байдаг юм. Тэгээд ах нь ирээд 2 настай 1 хүүхдтэйгээ байсныг гэрлүүгээ аваад явсан байсан юм. Тэгээд Н-гийн ээж О надруу холбогдоод охиноо очиж үзлээ эмнэлэг болон цагдаа дуудах шаардлагтай юм байна. Н-г аймшигтай зодсон байна гэж надад хэлсэн юм. Би гэр хол учраастухайн үед нь очиж чадаагүй юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

7. Гэрч О.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө хүргэн Б согтуу орж ирсэн. Тэгээд би танай охиныг зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь одоо унтаж амар, өглөө учрыг нь олъё гэхэд тэр гараад явсан. Бид утсаа асаахад их олон дуудлага ирсэн байсан. Тэгээд хүү Д руу залгахад би Н-г гэрээс нь очиж авахад нөхөртөө зодуулсан байдалтай байна гэж хэлсэн. Би машинаа асаагаад очиход охины нүүр, гар, хөл бүгд шалбарч хөхөрч няцарсан байдалтай байсан. Маргааш өглөө нь эмч ирээд аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

8. Гэрч Б.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “миний дүү Н утсаар холбогдоод нөхөр намайг зодчихлоо намайг ирж аваарай гэсэн. Тэгэхээр нь гэрт нь очиход Н уйлчихсан нүд нь хавдсан, биеийн ихэнх хэсэг цус болсон байдалтай бага хүүхдийнхээ хамт байсан. Би дүүгээ хүүхдийнх нь хамт аваад өөрийн гэртээ ирсэн. Удалгүй аав машинтайгаа ирээд аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

9. Шүүгдэгч М.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Ховд аймгийн Жаргалант суманд өөрийн эхнэр Б.Н болон хоёр хүүгийн хамт амьдардаг юм. Манай хадам аав ээж нар Увс аймгийн Завхан суманд мал маллаж амьдардаг юм. Би Ховд аймаг болон Улаанбаатар хот явж барилга дээр ажиллаж амжиргаагаа залгуулдаг юм. Тэгээд эхнэр бид хоёр ярилцаад хөдөө хадам аав ээж хоёр дээр очиж мал маллаад амьдраад үзье гэж ярилцаад Увс аймгийн Завхан суманд өөрийн хадам аав Б-ын малд байсан өөрийн хэдэн мал болон 2 айлын мал хөлсөөр аваад 2022 оны 03 дугаар сарын эхээр Завхан суманд ирцгээсэн юм. Тэгээд тухайн малаа Ургамал сумын нутаг Өндөр эрэг гэх газар гэрээ бариад Эхнэр Н өөрийн 2 настай хүү Э нарын хамт мал маллаад амьдарч эхэлсэн юм. 2022 оны 17-ны орой гэртээ эхнэр Н өөрийн хүү Э нарын хамт унтах гээд байж байтал нойр хүрэхгүй байхаар нь эхнэртээ хандаж авдарт байгаа нэг шил архи гаргаад өг гэж хэлэхэд эхнэр Н хүн ирвэл ширээн дээр тавих гэж байгаа юм гэж хэлсэн юм. Тэгээд би өөрөө тухайн архийг авдраа онгойлгоод гаргаж аваад ганцаараа аяганд хийгээд ууж эхэлсэн тэгээд аяганы талаас доош хийгээд 3 удаа уугаад унтах гээд хэвтсэн юм. Тэгээд нойр хүрэхгүй цочоод сэрээд байхаар нь дахин тухайн архиа бараг бүгдийг нь уусан. Тэгээд Н ирээд намайг унт гэж хэлэхэд, би чи миний найз Б-тай унтаж хэвтсэн чинь үнэн юмуу гэж асуухад эхнэр үгүй тийм зүйл байхгүй гэсэн. Тэгэхээр нь би чи битгий худлаа яриад бай чи Б-тай байнгын хамт явж байдаг биздээ гээд хацар хэсэг рүү нь баруун гараараа зүүн талын хацар хэсэгрүү 1 удаа алгадсан. Н миний гарыг бариад авахаар нь гарыг нь барьж байгаад баруун гараа атгаж байгаад зүүн нүд хэсэгт цохиод дараа нь зүүн гараа атгаж байгаад баруун хацар нүд хэсэгт 1 удаа цохьсон тэгээд би босоод утас авах гэтэл эхнэр чи утсаар яах гээд байгаа юм бэ гээд миний баруун гарнаас татсан юм тэгээд би эхнэрээ түлхэж унагахад дээрээс нэлээд хэдэн унь унаад ирсэн юм тэгээд би туайн унийг буцаагаад өлгөж байгаад эхнэрийн хажууд байсан нэг унины хойд хэсгээр баруун нүднийх нь дээд хэсэгт цохисон. Тэгтэл Н гараараа хаагаад байхаар нь хоёр гараараа хэд хэдэн удаа гараа атгаж байгаад цохисон, баруун хөлөөрөө гуталынхаа үзүүр хэсгээр Н-гийн зүүн хөлний шилбэ хэсэг гуя хэсэг мөн зүүн гарын булчин хэсэгрүү хэд хэдэн уудаа өшгилсөн. Тэгээд би утсаа аваад өөрийн найз Б руу залгахад түүний эхнэр Н утсыг нь авснаа манай нөхөр манай эхнэр Н-тэй хоёр удаа унтсан гэж байна гэж хэлэхэд утасны сүлжээ унаад дуудлага тасарсан тэгээд би хадам аав ээжрүү залгахад утас нь холбогдохгүй байсан. Би хувцасаа өмсөөд гэрээсээ гараад тэмээ унаад хадам аавын гэрлүү явсан тэгээд явж байх замдаа гол дээгүүр гарч байгаад тэмээтэйгээ мөсөн дээр хальтараад унасан тэгээд босоод тэмээгээ унаад хадам аавын гэрт нь очсон. Гэрийнх нь гадна талд гутлаа үдээд гэрт нь ороход хадам аав Б, хадам ээж О манай хүү Э нар унтаж байсан. Тэгээд би танай охин намайг хуурсан гэдгээ хэлсэн тэгээд охиныг чинь зодчихлоо гэж хэлсэн тэгтэл Хадам аав одоо яанаа яасын болоо гэж хэлээд эвтэйхэн хэл амаараа шийдэхгүй яасан юм бэ гэж хэлж байсан. Би уйлаад уучлалт гуйсан юм тэгээд сууж байгаад би одоо хоёр хүүхдийнхээ нэгийг аваад эхнэрээсээ салмаар байна гэж хэлсэн тэгээд 10 орчим минут сууж байгаад буцаад гэр рүүгээ тэмээгээ унаад явсан. Тэгээд гэрлүүгээ явж байгаад төөрөөд байж байхад машины гэрэл гарсан, тухайн гэрлийг дагаад очиход хадам аавын гэрийн гадна талд хүрээд ирсэн. Тэгээд гэрт нь ороход манай эхнэд Н болон манай 2 настай хүү Э нар ирсэн байсан тэгээд хадам аав ээж 2 эмнэлэг болон цагдаа дууд гээд утсаар ярьж байсан юм. Тэгээд би уучлалт гуйгаад би ийм зүйл хийе гэж бодоогүй гээд уучлалт гуйгаад сууж байгаад унтсан байсан. Тэгээд өглөө сэрээд хийсэн үйлдэлдээ гэмшээд босож чадахгүй нэлээд удаан сууж байгаад босоод эхнэрээ очиж харахад манай эхнэр танигдахын аргагүй болсон байсан юм. Манай эхнэрийн 2 нүд хавдаж хөхрөөд хөмсөг задарсан мөн 2 гар ар хэсгээрээ хавдсан байсан юм. Тэгээд би уучлалт гуйж байгаад байж байтал сумын төвөөс эмч болон цагдаа нар ирсэн. Эмч Н-г үзээд бид хоёрыг аваад сумын төвд ирсэн юм. Би өөрийн эхнэрээ зодсон үйлдэлдээ маш их гэмшиж мөн харамсаж байнагэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 137 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 6-9 дэх тал)-ээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хөнгөн зэргин гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Хохирогч Б.Н-гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч М.Б-т 2022 оны 3 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө зодуулсан гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг иш татаж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжиийг тодорхойлжээ.  

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлт, гэрч нарын болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч М.Б нь хохирогч буюу эхнэр Б.Н-г нэг бус удаа зодож байсан нөхцөл тогтоогдож байх ба шүүгдэгч, хохирогч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах субъект байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгч М.Б-ийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч М.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Хохирогч Б.Н-гийн шүүхэд “би хөдөө байна. Нөхөртэйгөө эвлэрч байгаа. Хохирол гомдол байхгүйв цаашаа хамтдаа амьдрана гэж бодож байна” гэж утсаар ярьж хэлсэн (хавтаст хэргийн 91 дэх тал)-ийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч М.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч М.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Б урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 71 дэх тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Б-ийн хувийн байдлын талаар: Гэрч С.Б-ийн өгсөн: “Би 2015 оноос хойш танина М-ын Б бид хоёр Баянөлгий аймгийн барилгын цэргийн 340-р ангид барилга угсралт засварын рот 2 дугаар салаан хамт 1 жилийн хугцаанд алба хаасан юм. Тэгээд Б бид хоёр хоорондоо сайн найз юм. Б нь тамхи бага зэрэг татдаг цайлган өрөвч зөөлөн сэтгэлтэй, хүнд тусархуу, даруу төлөв зантай залуу байгаа юм. тухайн үед хамт алба хааж байгаа он жавуудаа их тусархаг хүмүүстээ эелдэг харьцаатай хүн байгаа харин бага зэрэг түргэн ууртай тэгээд уур нь их амархан гардаг мөн хүмүүстэй хөгжилтэй харьцдаг залуу юм. Архи согтууруулах ундаа хэргэлдэгүй хүн байгаа юм. Б эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг Ховд аймгийн Жаргалант сумын залуу байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал) авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал, урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй зэргийг харгалзан үзээд улсын яллагчийн гаргасан саналыг хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Б-т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч З овогт М-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-т 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч  М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  М.Б-т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ