Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 01631

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 17 өдөр              Дугаар 102/ШШ2018/01631                                  Улаанбаатар хот

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, дугаар хороо Зүүн нарангийн тоотод оршин суух, Х овогт С.С-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүрэг, дугаар хороо, Туулын дугаар гудамж, тоотод оршин суух, О овогт Д.З-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.С, хариуцагч Д.З, нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч С.С нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Д.З-тай гэр бүл болсон бөгөөд 2011 оны 6 дугаар сарын 19-ний өдөр охин С.Н, 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр охин С.А нар төрсөн.

Бид хамт амьдрах хугацаандаа үзэл бодол нийлэхгүй, зөрчилтэй, хэрүүл маргаантай байсан учраас гэрлэлтээ цуцлуулсан.

Д.З ажил хийж олсон цалингаа өөртөө зарцуулж, хоёр хүүхдийнхээ ирээдүйд санаа тавьдаггүй, хүүхдүүдээ ээжтэй нь хамт байлгахад гэрт нь цоожилж, том охин С.Нг зодож, бага охиныг цэцэрлэгээс гарган, хөдөө замын унаанд суулгаж явуулсан байсан.

          Иймээс шүүхийн шийдвэрээр хүүхдүүдийг миний асрамжинд үлдээхээр шийдвэрлэсэн тул С.Н, С.А нарт тэтгэлэг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

          Хариуцагч Д.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

          Нэхэмжлэгч С.С, хариуцагч Д.Зд холбогдуулан тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.         

             

          Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно. 

 

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

          Нэхэмжлэгч, хариуцагч нар 2011 оноос гэр бүлийн харьцаатай болж, 2011 оны 6 дугаар сарын 19-ний өдөр охин С.Н, 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр охин С.А нар төрж, гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас 2017 оноос хойш тусдаа амьдрах хугацаандаа гэрлэлтээ цуцлуулсан болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 01263 дугаартай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 1107004760, Г-2159 дугаартай хүүхдийн “Төрсний гэрчилгээ”-ний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

           Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт ”Хүүхдийн эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлсэн бол гэрлэлтийн гэрчилгээг, гэрлэлтээ бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу захиргааны буюу шүүхийн журмаар эцэг, эхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тогтоогдоно.” гэж зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн, охин С.Н, С.А нар төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг үүсчээ.

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.3 дахь хэсэгт “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно“, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар эх Д.З-аас сар бүр тэтгэлэг гаргуулж, охин С.Н, С.А нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар      шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэтгэлэг тогтоох нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин 185300 төгрөгийг 50 хувиар тооцож, нэг жилийн хугацаанд 2 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэг 2.223.600 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 62466 төгрөгийг хариуцагчаас, 7734 төгрөгийг улсын орлогоос гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

      1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин С.Н, 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин С.А нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эх  О овогт Д.З-аас сар бүр гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

       2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Д.Заас гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

            3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эцэг С.С-т даалгасугай.

 4.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

  5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

             6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 62466 төгрөг, улсын орлогоос 7734 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

             7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.  

             8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.АРИУНАА