Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2020/0012

 

 

 

 

2020 оны 12 сарын 30 өдөр                   Дугаар 128/ШШ2020/0011                Улаанбаатар хот

                            

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Э

Хариуцагч:  СБД Н.д.б.д.с

Нэхэмжлэлийн шаардлага: “СБД Н.д.б.д.с Ц.Б*******ийг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, харьяаллын дагуу 1 дүгээр сургуульд элсүүлэхийг даалгах тухай” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие Б.Э /УШ*******/ нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны 5 дугаар хорооллын ******* байрны 20 тоот оршин суудаг хаягт амьдардаг. 2020 онд Б.Б*******, Ч.Т******* нартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны 5 дугаар хорооллын ******* байрны орон сууцны 1 өрөөг хөлслөх гэрээг хийсэн. Миний хүү болох Ц.Б******* нь 2020 онд 6 нас хүрч байгаа тул Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёр дугаар бүлгийн Арван зургаа дугаар зүйлийн 7-д “...сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгоно” гэсэн заалтын дагуу Нийслэлийн Боловсролын газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ны А/39 дугаар “Хамран сургах тойрог тогтоох тухай” тушаалын дагуу СБД Н.д.б.д сурах эрхтэй болсон.

Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны яамны ерөнхий боловсролын  1 дүгээр ангийн цахим системээр 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр оршин суугаа хаягийн дагуу харьяалах сургуульд цахимаар хүсэлт гаргаж, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр бүрэн дунд сургуулийн бага бүлэгт бүртгүүлсэн. Тус өдөр цахимаар 2020 он 08 дугаар сарын 03-ны өдөр шилжилт хөдөлгөөн хийсэн тул “баталгаажуулах боломжгүй” гэсэн хариулт өгч цахим хуудас дээр байршуулж сургах боломжгүй гэсэн хариу өгсөн. 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захиргаанд өргөдөл гаргаж өгсөн боловч өргөдлийн хариуг албан бичгээр хариу өгөөгүй. Ийнхүү харьяалах дээд шатны байгууллага болох Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны яаманд 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Ц.Б******* хүүг ерөнхий боловсролын сургуульд суралцах эрхийг хангаж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан. Тус өргөдлийн хариуг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “Нийслэлийн Боловсролын газар руу шилжүүллээ” хэмээн албан бичиг өгсөн. Нийслэлийн Боловсролын газрын Бага боловсролын мэргэжилтэн Л.У*******д холбогдох албан бичиг очиж шийдвэрлэх эрхтэй болсон. Гэтэл 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр бүрэн дунд сургуулиас Нийслэлийн Боловсрол газарт ирсэн албан бичгийг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээлгэн өгсөн. Үүнд Ц.Б*******ий аав болох Г.Ц******* нь Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо 12-40 тоотод оршин суух хаягтай, байрны эзэмшигчийн гэрчилгээ нь эцэг, эхийн нэр дээр байхгүй гэсэн үндэслэлээр 1 дүгээр сургуулийн элсэлтийн журмыг үндэслэн сургах боломжгүй гэсэн албан бичиг өгсөн. Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн У******* “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр бүрэн дунд сургуулийн бүрэн эрхийн асуудал тул энэхүү албан бичгийн шийдвэрийг дагана” гэсэн хариу өгсөн.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр дунд сургуулийн элсэлтийн дотоод журамд байрны гэрчилгээ, эцэг, эхийн нэр дээр байх ёстой.  Эцэг, эх хоёр нь нэг хаягтай байх ёстой хэмээн заагаагүй байх тул тус актыг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэгдүгээр сургуулийн “шилжиж ирээд 1 жил болсон хүүхдийг элсүүлэх” дотоод журам нь хуульд нийцээгүй, нийслэлийн суурь боловсролын, ашгийн бус, нийтэд үйлчлэх ёстой байгууллага болохынхоо хувьд Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн  20.2.8-д заасан “хамран суух тойргийн хүүхдийг сургуульд бүрэн хамруулж...” гэх үүргээ биелүүлээгүй зөрчиж байна. Мөн Ц.Б******* хүүхдийг сургах боломжгүй гэсэн хариу нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 2 дугаар бүлгийн Арван зургаа дугаар зүйлийн 7, 18 дугаар заалт, Нийслэлийн Боловсролын газрын А/39 дугаар тушаалыг зөрчсөн тул хуулийн дагуу сурч амьдрах эрхийг хөндөхгүй Ц.Б******* хүүг СБД Н.д.б.дсурах эрхийг хангаж өгөхийг улсын 1 дүгээр бүрэн дунд сургуульд даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Б.Э тус шүүхэд гаргасан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр бүрэн дунд сургуулийн Ц.Б*******ийг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, Ц.Б*******ийг харьяаллын дагуу СБД Н.д.б.д элсүүлэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлд заасан эрхийн хүрээнд Нийслэлийн боловсролын газар нь төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийг Нийслэлийн боловсролын газрын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/36 дугаар тушаалаар батлагдсан байдаг. Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.6-д “орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоохоор тусгагдсан ба хамран сургах тойргийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11-д хорооны Засаг дарга нь хүн ам, өрхийн болон иргэний түр оршин суух бүртгэлийг зохих журмын дагуу бүртгэх эрхтэй” гэж тусган хуульчилсан. Зохих журмыг Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 332 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журамд зааснаар ....оршин суух газрын хаягаа нотлох баримт бичиг бүрдүүлж бүртгүүлнэ. “Оршин суух газрын хаягаа нотлох баримт бичиг” гэдэгт эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, нотариатаар гэрчлүүлсэн түрээсийн, захиалгын зэрэг гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эсхүл эзэмшигчийн бичгээр гаргасан оршин суулгах тухай зөвшөөрөл хамаарна гэжээ.

Дээрх хууль тогтоомжид хамран сургах тойрогт байнга, түр оршин суугчийн талаар ялгаж тусгаагүй Дээрх хууль тогтоомжид хамран сургах тойрогт байнга, түр оршин суугчийн хорооны Засаг дарга нь дээрх шаардлага хангасан тохиолдолд бүртгэж, бүртгэгдсэн хүүхдийн мэдээллийг үндэслэн  сурагчдыг элсүүлж авсан. Өөрөөр хэлбэл хуульд заасан баримт бичгийг үндэслэн бүртгэхээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийг зохион байгуулах журамд тусгаснаас гадна журмын 3.5-д удаан хугацаагаар түр оршин суугч байвал үндсэн шалтгааныг нарийвчлан тодруулж, хоёроос дээш нотлох баримтуудаар баталгаажуулж, түр хугацаагаар гэрээ хийж бүртгэхээр заасан нь холбогдох хуульд заасан нотлох баримтаас давсан, элсэгчийн эрхийг хязгаарласан зохицуулалт байхгүй болно. Нэхэмжлэгч Б.Э нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр холбогдох баримт бичгийг бүрдүүлж бүртгүүлсэн гэх боловч бүртгүүлэхдээ эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, нотариатаар гэрчлүүлсэн түрээсийн, захиалгын зэрэг гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эсхүл эзэмшигчийн бичгээр гаргасан оршин суулгах тухай зөвшөөрөл зэрэг баримтууд буюу орон сууц хөлслөх гэрээг хавсаргаагүй, тус сургуульд бүртгүүлэх, Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд өргөдөл гаргах үед орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаагүй байсан болох нь тогтоогдож байна.

Мөн Б.Э, Ц.Б******* нарыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны 5 дугаар хорооллын ******* байрны 20 тоотод түр оршин сууж буй эсэхийг тодруулахад оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолт, хэд хэдэн удаагийн очсон тэмдэглэлээр тус тус тогтоогдсон. Мөн 20 тоот буюу орон сууц хөлслөх гэрээнд зааснаар 19 м.кв байранд 2 айл хөлслөн суух боломжгүй, холбогдох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар шалгуулсан болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Б.Э СБД Н.д.б.д.с сургуульд холбогдуулан гаргасан “СБД Н.д.б.д.с Ц.Б*******ийг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ц.Б*******ийг харьяаллын дагуу СБД Н.д.б.д.с элсүүлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д “Аймаг, нийслэлийн боловсролын газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 281.1.6 “орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд баталсан Нийслэлийн боловсролын газрын даргын 2020  оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/36 дугаар тушаалд зааснаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, ******* байр нь 1 дүгээр сургуулийн хамрах сургах тойрогт багтжээ.

Ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог баталж байгаа нь тухайн сургуулийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдийг тэгш хамруулахаас гадна тухайн сургуулийн ачаалал, багтаамжид үндэслэж буй бөгөөд нэхэмжлэгч Б.Э хүү Ц.Б******* нь 1 дүгээр сургуульд хамрагдах хүүхдэд багтаагүй[1] байжээ.

Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д  зааснаар ерөнхий боловсролын сургуулийн захирал холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2020 оны А/22 дугаар тушаалаар батлагдсан “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр дунд сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийг зохион байгуулах журам”-ын 3.3 дахь хэсэгт “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны хамрах сургах харьяаллын дагуу байнгын оршин суугч болохыг орон сууц эзэмшигчийн гэрчилгээ, хүн амын өрхийн бүртгэл, хорооны Засаг дарга болон улсын бүртгэлийн ажилтны баталгаажсан судалгаат нэрс, бусад баримтыг үндэслэл болгоно” гэж заасан байна.

Нэхэмжлэгч Б.Э 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, ******* байрны 20 тоот хаягт шилжин бүртгүүлж, тус орон сууцыг хөлслөх гэрээг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулжээ. 

Улмаар хүү Ц.Б*******ийг сургууль Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр  элсүүлэхээр цахим өргөдөл гаргахад 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шилжилт хөдөлгөөн хийлгэсэн гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсаныг буруутгах үндэслэлгүй байна.

Учир нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Иргэн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг байнга, 180 хоног ба түүнээс доош хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг түр оршин суух гэнэ.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч байнгын оршин суугч байх хуулийн шаардлага хангаагүйн дээр тус хаягтаа амьдраагүй болох нь хэрэгт хариуцагчаас гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байна. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин шүүхийн энэ шийдвэр нэхэмжлэгч Б.Э хууль, тогтоомжид  заасан шаардлагыг хангасан тохиолдолд хүү Ц.Б*******ийг Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд элсүүлэхээр хандахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1,  Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан иргэн Б.Э Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр  сургуульд холбогдуулан гаргасан “Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр  сургуулийн Ц.Б*******ийг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ц.Б*******ийг харьяаллын дагуу 1 дүгээр сургуульд элсүүлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.


 

                                    ШҮҮГЧ                                                 Н.ДАМДИНСҮРЭН

 

 

[1] Хавтаст хэрэгт 1 сургуульд элсэн суралцах хүүхдүүдийн судалгаа авагдсан.