| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2022/0111/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/113 |
| Огноо | 0000-00-00 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Амгалан |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/113
2022 05 31 2022/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
улсын яллагчаар хяналтын прокурор Б.Энх-Амгалан,
Шүүгдэгч , ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн , ******* нарт холбогдох 2230000350113 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
1.Монгол Улсын иргэн, *******, 32 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянхонгор аймгийн Баянлиг сумын 5 дугаар баг, ******* 2-3 тоот хаягт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *******,
2.Монгол Улсын иргэн, 1984 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* сумын 4 дүгээр баг, ******* 4-10-48а тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /*******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч , ******* нар нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ******* сумын 1 дүгээр багийн нутаг “Шар хад” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй... гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй... гэв.
2230000350113 дугаартай эрүүгийн хэргээс:
Яллагдагч *******ын яллагдагчаар өгсөн “...2021 оны 12 дугаар сард Баянхонгор аймагт зуд болсон учраас Дорноговь аймгийн Хатанбулаг сум руу отроор нүүж очсон. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр суманд очоод нутгийн ах болох ыг байгаа газартаа дуудсан. Тэгэхэд нь нутгийн ах ын хамт ирцгээсэн. Би тухайн хүмүүсийг ирэхээс өмнө нь ганцаараа архи уугаад байж байсан бөгөөд нутгийн ах нар ирэхээр нь бид нар бөөндөө пиво ууцгаасан. Пиво ууж байхдаа нутгийн хоёр ахад та хоёр завтай бол хамт Сүхбаатар аймаг руу ханьтай яваад ирэх үү гэхэд тухайн хүмүүс нь зөвшөөрсөн. Тэгэхээр нь би танил ах рүү залгаад “унааны хэрэг байна, та унаа олоод хүрээд ир” гээд байгаа газраа зааж өгсөн. Хэсэг хугацааны дараа нь “Landrover” маркийн 70-99 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирсэн. ...Тэгээд бид нар тухайн өдрийн оройдоо Дорноговиос Сүхбаатар аймаг руу явцгаасан бөгөөд өмнө нь Сүхбаатар аймагт ирж байгаагүй учраас гар утасныхаа GPS-г ашиглаж явсан. Мөн Алтны эрэлчдийн хаалттай групп дээр ******* суманд алт гарч байгаа мэдээлэл яваад байсан учраас би тухайн газар руу явахаар шийдсэн. ...******* сумын нэрийг нь мэдэхгүй газарт өглөөний 10 цагийн үед ирээд өөрөө металл хайгч тавьж үзээд, миний тавьсан газарт металл илрэхээр нь тухайн газрыг осков буюу ухагч багаж ашиглан тухайн газрыг маш бага хэмжээтэй газрын хэвлийг хөндөж 2 ширхэг алт олоод тухайн алтыг саванд хийсэн. Харин нөгөө нэг металл хайгчийг ашиглаж үзэх зорилгоор нэг хоёр газарт тавьж үзээд маш бага хэмжээтэй газрын хэвлийг дөнгөж ухаж байхад 2 машинтай цагдаа нар ирээд бид нарыг хууль бус үйлдлийг газар дээр нь зогсоосон. ...Цагдаа нарыг ирэхэд бид хоёр металл хайгчаар алт хайгаад байж байсан, харин , нарын хүмүүс уг тээврийн хэрэгсэлд суугаад байж байсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх 174-176-р хуудас/
Яллагдагч ын “...Би 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр суманд байхад дүү Эрхэмбаяр залгахаар нь би найз Сайнбаярын хамт очсон. Бид 3 уулзаад пиво уугаад сууж байхад ******* надад хоёр ширхэг “G2” загварын металл хайгч байна. Сүхбаатарт алт гараад байгаа сурагтай байна. 3 хоног явчихаад ирвэл зав байна уу гэхээр нь би зөвшөөрсөн. Эрхэмбаяр нь Бат-Идэр гэх ах руугаа залгаад явахаар болсон. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 13-14 цагийн орчим Эрхэмбаяр, Сайнбаяр, Бат-Идэр бид 4 Дорноговь аймгаас Сүхбаатар аймаг руу Бат-Идэрийн эзэмшлийн “Landrover” маркийн 70-99 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Тэгээд замд явсаар байгаад 01 дүгээр сарын 09-ний өглөө 05-06 цагийн орчим ******* сумын “Шар хад” гэх газарт очсон. Тэр газарт очоод машиндаа унтаж байгаад өглөө 11 цагийн орчимд босож алт гарч байсан гэх газарт нь очоод металл хайгч багажаар Эрхэмбаяр бид 2 ажиллуулж үзэх гэж байхад цагдаа ирээд биднийг саатуулсан. ...******* нь уг санааг анх гаргасан. ...Бид нарт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл байхгүй” гэх мэдүүлэг /хх 200-202-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч ы “... Би ******* сумын Засаг даргын тамгын газарт байгаль орчны хяналтын улсын байцаагч хийдэг юм. Миний хувьд гэм буруутай хүмүүсээс хууль бусаар ашигт малтмал олборлосон үйлдлийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг /хх-21-р хуудас/
Гэрч ийн “...2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөгч Б.Мөнхсүх, хэсгийн байцаагч Г.Гэрэлт-Од нарын хамт Сүхбаатар сумын төвөөр дамжаад ахлах дэслэгч , дэд ахлагч Б.Лхагвасайхан нарыг аваад тус сумын 1 дүгээр баг “Шар хад” гэх газар руу явцгаасан. Тухайн газарт очиход “Landrover” маркийн саарал өнгөтэй тээврийн хэрэгсэл байсан бөгөөд уг тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нь одоо мартсан байна. Харин тухайн машины урд талд 2 иргэн хоёр тусдаа газарт тус тусдаа металл хайгч чихэндээ хийгээд алт хайгаад явж байхаар нь тухайн иргэдийн хууль бус үйл ажиллагааг газар дээр нь таслан зогсоосон бөгөөд надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч нар “та нар энэ газарт ашигт малтмал олборлох, эзэмших тусгай зөвшөөрөл байгаа эсэх” талаар асуухад тухайн хүмүүс “байхгүй” гэж байсан” гэх мэдүүлэг /хх 49-50-р хуудас/,
Гэрч ийн “...2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус сумын 1 дүгээр баг “Шар хад” гэх газарт иргэд хууль бусаар ашигт малтмал олборлож байна гэх мэдээлэл ирсэн. Тухайн мэдээллийн дагуу экологийн ахлах мөрдөгч Б.Мөнхсүхэд мэдээллийг өгсөн. Удалгүй Б.Мөнхсүх нь аймгийн төвөөс ирэхдээ , Г.Гэрэлт-Од нарын хамт ирэхээр нь дэд ахлагч Б.Лхагвасайханы хамт бид нар бөөндөө уг мэдээллийг шалгахаар явцгаасан. Тэгээд “Шар хад” гэх газарт очиход “Landrover” маркийн 70-99 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан бөгөөд тус тээврийн хэрэгслийн гадна талд хоёр иргэн металл хайгч чихэндээ хийгээд алт хайж байсан. Харин тус тээврийн хэрэгсэлд 2 хүн байхаар нь тухайн иргэдээс “та нарт ашигт малтмал олборлох, эзэмших, ашиглах тусгай зөвшөөрөл байгаа” эсэхийг асуухад “бид нарт ямар нэгэн зөвшөөрөл байхгүй” гэхээр нь тухайн иргэдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоосон. Мөн бид нарыг хамгийн анх тус газарт очиход 2 хүн ашигт малтмал хууль бусаар олборлож байсан бөгөөд тухайн хүмүүс нь газрын хэвлийд осков нэртэй ухагч багаж ашиглан газар ухсан талаар өөрсдөө ярьж байсан” гэх мэдүүлэг /хх 52-53-р хуудас/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-8-р хуудас/,
-70-99 УНГ улсын дугаартай Ландровер /Landrover/ тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-11-р хуудас/,
-Майнлаб /Minelab/ үйлдвэрийн GP-7000 загварын металл хайгч, газар ухагч төмөр багаж /осков/ хураан авсан тэмдэглэл /хх 21-р хуудас/,
-*******ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-17-р хуудас/,
-2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 06, 07 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хх 13-14, 19-20-р хуудас/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1095 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг шаргал өнгийн металлуудын гол элементийн найрлагад алт болон төмрийн элементүүд байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг шаргал өнгийн металлуудыг ямар аргаар гаргаж авсныг тодорхойлоход шинжээчийн тусгай мэдлэг хамаарахгүй тул хариулах боломжгүй байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх 68-73-р хуудас/,
-Сүхбаатар аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2022/02 дугаартай хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас учруулсан хохирлын хэмжээ нь 1,184,898 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт, хохирол тооцсон тооцоо /хх 89-90-р хуудас/
-Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2202100 дугаартай “2,6 грамм алт буюу металлын зах зээлийн үнэлгээ нь 351,700 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх 95-110-р хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2202100-2 дугаартай “металл хайгч болон осковны зах зээлийн үнэлгээ 2,340,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх 115-127-р хуудас/,
-, ******* нарын 2 ширхэг металь хайгч түрээсэлж, түрээслүүлсэн тухай тодорхойлолт/хх-32-р хуудас/
-од “Minelab” үйлдвэрийн GP-7000 загварын металл хайгч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-249-р хуудас/
-*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 219-р хуудас/
-Баянхонгор аймгийн Баянлиг сумын 5 дугаар багийн Засаг даргын 2022.02.16-ны өдрийн 258 дугаартай тодорхойлолт /хх-221-р хуудас/
-*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-223-р хуудас/
-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 231-р хуудас/
-******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022.02.16-ны өдрийн 4/97 дугаартай тодорхойлолт /хх-235-р хуудас/
-ын иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-237-р хуудас/
-*******, нарын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /2 дугаар хавтасны 05-06-р хуудас/
-Яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний тухай санал /2 дугаар хавтасны10-13-р хуудас/
-Байгаль орчинд учирсан хохирлыг Төрийн банкны дугаарын дансанд хийсэн мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтууд болно.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч , ******* нар нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ******* сумын 1 дүгээр багийн нутаг “Шар хад” гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар ашигт малтмал олборлосон болох нь иргэний нэхэмжлэгч Д.Ганбулган, гэрч , нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,70-99 УНГ улсын дугаартай Ландровер /Landrover/ тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Майнлаб /Minelab/ үйлдвэрийн GP-7000 загварын металл хайгч, газар ухагч төмөр багаж /осков/-ийг хураан авсан тэмдэглэл, *******ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1095 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг шаргал өнгийн металлуудын гол элементийн найрлагад алт болон төмрийн элементүүд байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг шаргал өнгийн металлуудыг ямар аргаар гаргаж авсныг тодорхойлоход шинжээчийн тусгай мэдлэг хамаарахгүй тул хариулах боломжгүй байна” гэх,
Сүхбаатар аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2022/02 дугаартай хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас учруулсан хохирлын хэмжээ нь 1,184,898 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт, хохирол тооцсон тооцоо,
Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2202100 дугаартай “2,6 грамм алт буюу металлын зах зээлийн үнэлгээ нь 351,700 төгрөг” гэх,
Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2202100-2 дугаартай “металл хайгч болон осковны зах зээлийн үнэлгээ 2,340,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Ашигт малтмал олборлох гэдэгт тусгай зөвшөөрөлгүй этгээд газрын хэвлийд нэвтрэн малталт хийж ашигт малтмалын төрөл зүйлийг өөрийн эзэмшилд авахыг ойлгох бөгөөд ашигт малтмалд алт, үнэт металл, үнэт чулуу зэрэг хамаарах юм.
Тодруулбал, шүүгдэгч нар хуулиар тогтоосон ашигт малтмалын олборлолт хийх журмыг зөрчин эрх бүхий байгууллагаас олгосон ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон бөгөөд уг үйлдлийн улмаас хүрээлэн байгаа орчинд хохирол учирсан шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж ашигт малтмалын олборлолт хийхийг хориглосон буюу өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хууль бусаар, амар хялбар аргаар ашиг олох, шунахай сэдэлтээр, хүсэж үйлдэн байгаль орчинд хохирол учруулан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Прокуророос шүүгдэгч , ******* нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч , ******* нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч , ******* нар нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба мөн хуулийн ерөнхий 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нар хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч , ******* нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “ таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих” ял оногдуулахаар хуульчилсан бөгөөд прокуророос тэдгээрт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ”үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гарган тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж үзэж байна.
Шүүгдэгч , ******* нар нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэм буруугаа ухамсарлаж байгаа зэрэг нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу , ******* нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч , ******* нар нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан 1.184.898 төгрөгийн хохирол учирсныг бүрэн төлж барагдуулсан тухай Төрийн банкны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Бусад:
Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч ын эзэмшлийн Майнлаб /Minelab/ үйлдвэрийн GP-7000 загварын 2 ширхэг металл хайгчны үнэ 2.140.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 1,070,000 төгрөг, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг газар ухагч төмөр багаж /осков/-ыг улсын орлогод, 2.6 грамм хэмжээтэй алтыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, улсын орлого болгуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч , ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний баримт бичиг болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч , нарыг бүлэглэн хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч , ******* нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч , ******* нарт зан үйлээ засах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч , ******* нарт мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч , ******* нарт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2,6 гр хэмжээтэй алтыг улсын орлого болгож Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч , ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан металь хайгчийн үнэ 2.140.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 1.070.000 төгрөг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг газар ухагч багаж /осков/-ыг тус тус улсын орлогод оруулсугай.
8.Шүүгдэгч , ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний баримт бичиг ирээгүй, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан экологийн хохирлыг төлсөн болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ