Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/566

 

2022 7 04 2022/ШЦТ/ МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган, улсын яллагч М.Анхбаяр хохирогч _______ гэрч ******** шүүгдэгч ________, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж __________ холбогдох эрүүгийн 2205003431433 тоот дугаартай, хэргийг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _______ оны 08 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, Үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт, Баянгол дүүргийн ________ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, _______ Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч _______ нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн _______ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны орцонд иргэн ________ ямар нэг шалтгаангүйгээр нүүр тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн далд хугарал, зүүн нүдний шар толбо дайрсан судаслаг давхаргын урагдал, зүүн нүдний харааны бууралт /0,25%/, хоёр дээд, доод зовх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салст, хамрын нуруунд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ________ мэдүүлэхдээ: “...12 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 26-нд шилжих шөнийн 02 цагийн үед 2 хүн хаалга цохисон. Би сэрээд очиж онгойлгоход 2 согтуу эмэгтэй гарах хаалга мөн үү гэхээр нь би биш гэж хэлсэн. Манайх 3, 4 давхарын голд нэмэлт орцтой тул хүмүүс андуураад байдаг. Биш гэж хэлээд хаалгаа хаатал өшиглөж, нүдээд байсан. Онгойлгоод яагаад байгаа юм бэ, унтаж амарч байхад амгалан тайван байдал алдагдуулаад байна гэхэд хаалганаас татаад байсан. Тэгэхээр нь би түлхсэн. 2 дахь удаа хаалга цохихоор нь би онгойлгож яагаад байгаа юм гээд түлхээд хаалгаа хаасан. 2 дахь удаа хаалга цохиход манай эхнэр, хүүхдүүд сэрсэн. Тухайн үед гэр бүлийн маргаантай байгаагүй, эхнэр маань хүүхдээ тэврээгүй байсан. Тэр бол худлаа. Гэм буруу дээрээ маргахгүй байгаа...” /шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ________ мэдүүлэхдээ: “...Энхтуяа бид 2 нэг ч айлын хаалга цохиогүй, зөвхөн бариулыг нь татсан. Эхлээд ***** бариулыг нь татахад цоожтой байсан. Коридор нь их урт байсан. Эхэлж нэг дараад 2 дахь дээр нь эдний хаалганы бариулыг дарсан. Тэгээд ******а цааш явахаар нь би араас нь дагаж явсан. Бид 2 нэг ч айлын хаалга тогшоогүй, зөвхөн бариулыг нь дарсан. Зүүн талын нүд бяцарсан, хамар хугарсан, бүтэн унтуулгатай хагалгаанд орсон. Эмч нараас ямар хагалгаа хийлгэсэн зэргийг асууж мэдэх боломжтой байх. Шүүгдэгч намайг ямар хагалгаанлд орсныг залгаж асуусан байсан. Эмч нар хэлж өгсөн байсан гэв...” /шүүх хуралдааны тэмдэглэл/, мөрдөн байцаалтад хохирогч _______ өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 25-ны эдөр 18 цагаас хойш Сөүл ресторанд арван жилийн ангийн найзуудтайгаа шинэ жилийн баяр тэмдэглэсэн бөгөөд бид нар шинэ жил тэмдэглэж байгаад 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шөнө 01, 02 цагийн үед ресторанаас гараад найз _______ хамт Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ________ дүгээр байранд байрлах арван жилийн багийн найз **** ажлын оффист очихоор явсан бөгөөд тухайн 24 дүгээр байрны 4 давхарт 02 цагийн үед очоод _______ бид 2 оффисыг нь олохгүй хаалгануудыг нь татаж үзсэн юмаа тэгсэн 2 тоотоос гэнэт 25-26 насны орчим намхан 165 см орчим өндөртэй цайвар, нээх махлаг биш залуу маш их ууртай гарч ирээд шууд миний нүүрэн тус газарт цохисон бөгөөд тэр үед би цохиулаад ухаан алдаад унасан. Тэгээд би унаад босоод иртэл миний нүд хавдчихсан хөндүүртэй байсан тэгээд манай ангийн ****** оффисоос гарч ирээд цагдаа дуудсан ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10, 14 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн: “...манай ангийн 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 18 цагаас хойш Сөүл ресторанд арван жилийн ангийн найзуудтайгаа шинэ жилийн баяр тэмдэглэсэн бөгөөд бид нар шинэ жил тэмдэглэж байгаад 2021 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 01, 02 цагийн үед ресторанаас гараад найз ****й хамт Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байранд байрлах арван жилийн ангийн******н ажлын оффист очихоор явсан бөгөөд тухайн 24 дүгээр байрны 3 давхарт 02 цагийн үед очоод ***** бид 2 ****** оффисыг олохгүй хаалгануудыг нь татаж үзсэн юмаа тэгсэн 2 тоотоос гэнэт 25-30 насны 170 см орчим өндөртэй шар цайвар царайтай залуу хаалгаа онгойлгож гарч ирээд манай найз ****** нүүрэн тус газар нь нэг удаа гараа атгаж байгаад цохиод авсан бөгөөд тэр залууг би яаж байгаа юм гээд хартал гарч ирсэн айлд нэг хүүхдээ тэвэрсэн эмэгтэй зогсож байсан ба тэр залуу гэр бүлийн маргаантай байж байгаад тэр эрчиндээ хаалгаа онгойлгож гарч ирээд манай найз *** цохиж гэмтээсэн. ***н оффис нь тухайн давхрын дээд талын давхарт буюу 4 давхарт байсан. Тэгээд тэр залуу цохих үед **** газар унаад босож ирсэн ба Гэрэлээ баруун нүд нь шууд хавдаад босоод ирсэн ба тэгээд бид нар цагдаа дуудсан. Тэр залуу ****** цохиод шууд гэрлүүгээ хаалгаа хаагаад орчихсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 199 дугаартай: Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1010 тоот дүгнэлт нь үндэслэлтэй. _________ биед тогтоогдсон зүүн ухархайн дотор ханын далд хугарал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх зүүн ухайрхайн дотор ханын цөмөрсөн далд хугарал, зүүн нүдний шар толбо дайрсан судаслаг давхаргын урагдал, зүүн нүдний харааны бууралт /0,25%/ , хоёр дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салст, шанаа, хамрын нурүунд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн далд хугарал, зүүн нүдний шар толбо дайрсан судаслаг давхаргын урагдал, зүүн нүдний харааны бууралт /0,25%/, хоёр дээд, доод зовх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салст, хамрын нуруунд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зүүн шанаанд цус хуралт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Нэмэлтээр ирүүлсэн материал болон шинжлүүлэгчийн биед хийсэн үзлэг, шинжилгээнд авч ирсэн эмнэлгийн материалаар ______ биед тогтоогдсон зүүн нүдний харааны бууралт /25%/ гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 7.34.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 20% алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас/, Шинжээч эмч ______ өгсөн: “...Зүүн хананы ухархайн дотор цөмөрсөн далд хугарал зүүн нүдний шар толбо дайрсан судалсны давхаргын урагдал, зүүн нүдний харааны бууралт, зүүн дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүндний алимны цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд унахад үүсэх боломжгүй, цохиход үүсэх боломжтой. Харин бусад гэмтлүүд нь унах болон цохигдох, нэдрэгдэх зэрэг хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 86 дугаар хуудас/ 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 20-28 дугаар хуудас/ Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/, - оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 69, 70 дугаар хуудас/, - үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/, - нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт/хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/, - гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/, - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ________ нь 2021 оны 12 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ______ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ________ дүгээр байрны орцонд иргэн ______ ямар нэг шалтгаангүйгээр нүүр тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн далд хугарал, зүүн нүдний шар толбо дайрсан судаслаг давхаргын урагдал, зүүн нүдний харааны бууралт /0,25%/, хоёр дээд, доод зовх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салст, хамрын нуруунд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна. Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, гэмт хэргийн улмаас хохирогчид 1.814.946 төгрөгийн хохирол учирсан ба хохирол төлбөр төлөгдөөгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй...” гэх дүгнэлтийг, шүүгдэгч _______ нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх дүгнэлт, хохирогч _________ шүүхийн хэлэлцүүлэгт: ”... Одоо миний зүүн талын нүд 30 хувьтай харж байгаа. Мөн хацрын булчин тасарсан, зүүн нүд харахгүй, нүдний аягыг сэтэлсэн тул дотроо сорвитой байгаа. Юм харах гэхээр хар цэг харагддаг. Би одоо нүдээ үзүүлээд явж байгаа. Жоохон халуун болохоор хөөгөөд ирдэг. Би нүдний ухархай, хамрын хагалгаанд орсон. Миний зүүн нүдний хараа 3 хувьтай байсан. Тэр 700.000 төгрөгийн хагалгаа миний нүдний харааг сайжруулж 3 хувиас 30 хувь хүртэл хардаг болгосон. Энэ хагалгааг 2-3 удаа хийлгэсний дараа миний нүдний хараа гайгүй болно гэж хэлсэн....” гэв. шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч: “..._____ гэх шинжээч 2 удаа дүгнэлт гаргасан байна. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1010 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл гарсан. 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 199 дугаартай дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл гэж гарсан. Шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч дахин дүгнэлт гаргасан байна. Энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 199 дугаартай шинжээч ______ гаргасан дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийиг тус тус зөрчсөн байна. Иймд уг шинжээчийн дүгнэлтийиг нотлох баримтаас хасаж, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1010 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл гэж гарсан дүгнэлтээр хэргийг зүйлчилж өгнө үү... гэх дүгнэлтийг тус тус гаргав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд: мөрдөн байцаалтад хохирогч _____ өгсөн “...2 тоотоос гэнэт 25-26 насны орчим намхан 165 см орчим өндөртэй цайвар, нээх махлаг биш залуу маш их ууртай гарч ирээд шууд миний нүүрэн тус газарт цохисон бөгөөд тэр үед би цохиулаад ухаан алдаад унасан. Тэгээд би унаад босоод иртэл миний нүд хавдчихсан хөндүүртэй байсан тэгээд манай ангийн Мөнхсүхийн оффисоос гарч ирээд цагдаа дуудсан ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10, 14 дүгээр хуудас/,мөрдөн байцаалтад гэрч ***** өгсөн: “...2 тоотоос гэнэт 25-30 насны 170 см орчим өндөртэй шар цайвар царайтай залуу хаалгаа онгойлгож гарч ирээд манай найз *****н нүүрэн тус газар нь нэг удаа гараа атгаж байгаад цохиод авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/, шинжээч эмч ______ өгсөн: “...Зүүн хананы ухархайн дотор цөмөрсөн далд хугарал зүүн нүдний шар толбо дайрсан судалсны давхаргын урагдал, зүүн нүдний харааны бууралт, зүүн дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүндний алимны цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд унахад үүсэх боломжгүй, цохиход үүсэх боломжтой. Харин бусад гэмтлүүд нь унах болон цохигдох, нэдрэгдэх зэрэг хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 86 дугаар хуудас/,2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 20-28 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар давхар тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч нь нэмэлт шинжилгээг тухайн шинжээчид даалгасан байх тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч _____ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч _______ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Хохирлын талаар Хэргийн хохирогч _______ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм. Хохирогч ______ нь 3,594,946 төгрөгийг баримтыг ирүүлсэн байх бөгөөд зарим төлбөр тооцооны баримтууд нь уншигдахгүй бүдэг, хэрэгт хамааралгүй, тамга тэмдэг байхгүй учир нотлох баримтын шаардлага хангахгүй 1,780,000 төгрөгийн баримтууд байна. Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд хохирогчид 1,814,946 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв. Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт: Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан 1.814.946 төгрөгийн хохирол төлөгдсөн тул цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдуулах ...” санал, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “.... шүүгдэгчийн хувийн байдлын хувьд өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, шүүгдэгчийн хувьд гэм буруугийн тал дээр маргаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэг “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэсэн заалтыг хэрэглэх боломжтой байна гэж харж байна. Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэргийн хувьд хөнгөн гэмт хэрэгт хамаарна. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд 0-19 насны 5 хүүхэдтэй, ганцаараа ажил хийж ар гэрээ тэжээдэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэв Шүүхээс шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүний үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ________ 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450/дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч _______ 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450/дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар _______ оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450/дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 4.Энэ тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч _______ нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ________ урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ___________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ