Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгч: Ц.З, Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор А.Анхбаяраас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ, èð¿¿ëñэн шүүгдэгч Т овогт Ц-гийн З, Ц овогт Г-ийн Г нарт холбогдох  2235000000075 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,2004 оны 03 дугаар сарын 03-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сурагч, ам бүл 3, эцэг, эхийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг 21-31 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй Т овогт Ц-гийн З /РД:ою04230313/,

Монгол Улсын иргэн, 2003 оны 09 дүгээр сарын 28-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сурагч, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг 22-37 тоотод оршин суух, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жил хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмээгээр шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй Ц овогт Г-ийн Г /РД:ою03292512/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.З, Г.Г нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт байрлах Зун Маркет нэртэй дэлгүүрийн үүдэнд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Э.С-ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ц.З, Г.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Ц.З, Г.Г нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт байрлах Зун Маркет нэртэй дэлгүүрийн үүдэнд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Э.С-ыг зодсон болох нь:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-5 дахь тал),

2. Хохирогч Э.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 01-нд Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Зун маркет” хүнсний дэлгүүрийн урд талд байрлах явган хүний зам дээр 20 цаг 40 минутын үед өөрийн найз болох Н-той уулзаад явж байтал урдаас хэдэн хүн ирж байсан. Тэгтэл тэр хүмүүс миний урдаас чи миний найз дээр томордог ямар овоо пизда вэ гээд шууд миний урдаас нэг залуу ирээд намайг заамдаж аваад зодож эхэлсэн. Тэгтэл намайг тал талаас хүмүүс цохисон тухайн үед би нэг хүнийг хальт цохисон тэгтэл намайг унагааж байгаад миний толгой дээрээс дэвссэн яг хэнийг дэвссэн талаар сайн мэдэхгүй байна тухайн үед би газарт унаад толгойгоо гараараа хамгаалсан. Тэгтэл миний найз Н тэнд намайг цохиж байсан хүмүүсийг салгаж байтал цагдаа ирж байна гээд зугтаад явсан тэгээд би цагдаагийн байгууллагад ирж дуудлага өгсөн” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 30 дахь тал),

3. Насанд хүрээгүй гэрч О.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 01-ний 21 цагийн орчим Э.С миний 88773660 тоот дугаарын утас руу залгасан “2 уулаа уулзъя гэж хэлсэн” С бид 2 хоорондоо утсаар ярихдаа бага зэрэг хараал хэлж тоглох маягтай ярилцдаг юм. Тэгээд би хувцасаа өмсөөд гэрээсээ гарч Улаангом сум 7 дугаар багийн нутаг дэвсгэрт их гол нэртэй халуун усны ойролцоо уулзаад явж байтал С надад чи надруу залгаж байсан дугаарлуу залгахад нэг хүн авч бид хэрэлдэж муудалцсан тэгээд Цастогтох дээр хүрээд ир уулзья гэж З хэлсэн талаар надад хэлсэн. Тухайн үед би С-д хандаж би тэр хүүхдийг танина 2 уулаа явж уулзья гэж хэлсэн. Тэгээд С бид хоёр цастогтох дэлгүүр өнгөрөөд алхаад явж байтал гэнэт урдаас дөрөв, таван хүүхэд гэнэт гараад ирсэн. Тэгээд гэнэт тэр хүүхдүүд дундаас нэг хүүхэд С-ыг түлхсэн тэгээд би тухайн хүүхдийг болиоч гээд салгатал З, С хоёр хоорондоо маргалдаж З шууд С-ыг нүүр рүү нь цохисон тухайн үед С З-ыг мөн хальт цохих шиг болсон тэгээд би тэнд байсан хүүхдүүдийг боль гээд салгаж байтал С-ыг З газар унагааж толгой дээрээс нь дэвссэн тухайн үед би З-ыг боль гэж хэлээд салгатал цагдаа нар ирж байна гээд тухайн хүүхдүүд зугатаасан. Тэгээд би С-ыг босгоод гайгүй юу гэж асуухад С-ын хамар амнаас нь цус гоожсон байдалтай байсан бөгөөд намайг түлхэж би өөрөө явна гэж хэлээд яваад өгсөн. Тухайн үед би Улаангом сумын 6 дугаар сургуулийн хашаан дотор байрлах сааданд очиход тэнд З, Г.Г хоёр сууж байсан тэгээд би тэр хоёроос та 2 яагаад С-ыг цохиж байгаа юм бэ гэхэд тэр хүүхэд чинь өөрөө утсаар яриад янз бүрээр хэл амаар доромжлоод байсан гэж надад хэлсэн. Тэгээд байж байтал цагдаа нар бид нарыг дуудаж бид гурав цагдаагийн газарт ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

4. Насанд хүрээгүй гэрч Д.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хичээлдээ тараад Г.Г, Б.Ө, Б.Б, Ц.З нарын хамт байж байтал миний зүс таних Б гэх хүүхэд ирсэн бид нар тухайн үед 6 дугаар сургуулийн сааданд сууж юм ярьж байтал. Ц.З дэлгүүр явж юм авч ууя гэж хэлээд Улаангом сумын 7-р багт байрлах С гэх ахын дэлгүүрийн гадна очиход Ц.З би ороод ирье гэж хэлээд ороод 2,5 литрийн Сэнгүүр нэртэй пиво цүнхэндээ хийж авч гарч ирсэн. Тэгээд тухайн дэлгүүрээс доошоо эргээд хороолол дунд Г.Г, Б.Ө, Б.Б, Ц.З нар тухайн пиво хувааж уугаад буцаж 6 дугаар сургуулийн сааданд очиж суусан. Тэгтэл З-ын утас дугарсан ба тухайн үед З утсаа аваад тийм юм байхгүй гэхэд 2, 3 дахин З-ын утас дугарсан. Тэгтэл З гэнэт уурлаж утсаар нэг хүнтэй маргалдаж эхэлсэн. Тэгээд бид нар тухайн З-ын утсаар маргалдсан хүнтэй Улаангом сумын 10 дугаар багт байрлах Цастогтох дэлгүүр дээр уулзахаар тохирсон. Тухайн үед би сургуулийн гадна хашаан дотор байрлах 00-руу өөрийн найз Б-той хамт орчиход гараад иртэл ямар нэгэн хүн байхгүй болохоор нь Б бид хоёр тухайн цас тогтох дэлгүүрлүү хойноос нь очиход газарт нэг залуу хэвтэж байсан тухайн үед Н гэх залуу Г-ыг барьж аваад харин би З-ыг боль гэж салгатал З тухайн газарт хэвтэж байсан хүнийг хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд бид нар цагдаа ирж байна гээд зугатаасан. Тэгтэл Н бид 2 тухайн газарт хэвтэж байсан хүн босоод явхаар нь бид хоёр таксинд суулгаж өгөх гэтэл би гэр рүүгээ өөрөө явна гээд цаашаа эргээд яваад өгсөн. Тухайн үед зодуулсан хүн нь Н гэх хүүхдийн найз нь байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал),

5. Насанд хүрээгүй гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн сургууль болох ЕББДунд 3 дугаар сургуульд хичээлээ тараад өөрийн найз болох Ө-тэй таарч Ө-гийн сурдаг сургууль болох 6 дугаар сургуульруу явж байсан. Тус зургаадугаар сургууль дээр очиход уг сургуулийн сааданд миний найз болох З, Б, Г.Г, Д.Г нар юм яриад сууж байсан. Тэгтэл З-ын утас 2, 3 удаа дугарч З гэнэт уурлаж чи хаан байна хоёулаа уулзья гэж утсаараа маш ууртай ярьж байсан. Тэгээд би нар “Цастогтох” хүнсний дэлгүүрлүү явтал Б, Д.Г нар хойноос 00-руу орчихоод очино гээд тухайн үед З, Г.Г, Ө бид дөрөв Цастогтох хүнсний дэлгүүрлүү явж байтал замд бид 4-ийн урдаас 2 хүүхэд ирж байсан тухайн ирж байсан нэг хүүхэд надруу хандан чи надруу утсаар яриад байсан хүүхэд үү гэж асуухад миний хажуу талд зогсож байсан З үгүй би ярисан гэж хэлээд З тэр хүүхэдтэй зодолдож эхэлсэн. Тэгтэл Г.Г тухайн хүүхдийн араас нь хавирч унагаасан. Тэгтэл З тухайн хүүхдийн дээрээс толгой болон нуруу хэсэгрүү дэвссэн юм. Тэгээд бид нар З-ыг салгатал цагдаа нар иржийн гэж бид гурав тал талруу зугтаасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

6. Насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 20 цагийн хичээлээ тараад Г.Г, Б.Ө, Д.Г, Ц.З нарын хамт байж байтал миний зүс таних Б гэх хүүхэд ирсэн бид нар тухайн үед 6 дугаар сургуулийн сааданд сууж юм ярьж байтал З-ын утас дугарсан ба З энэ нэг хүүхэд залгаад байна зодно энэ тэр гэж ярьж байсан. Тэгтэл дахин З-ын утас дугарсан. Тэгтэл З гэнэт уурлаж утсаар нэг хүнтэй маргалдаж эхэлсэн. Тэгээд бид нар тухайн Зын утсаар маргалдсан хүнтэй Улаангом сумын 10 дугаар багт байрлах Цастогтох дэлгүүр дээр уулзхаар тохирсон. Тухайн үед би сургуулийн гадна хашаан дотор байрлах 00-руу өөрийн найз болох Д.Г-ын хамт орчиход гараад иртэл ямар нэгэн хүн байхгүй болохоор нь Д.Г бид хоёр тухайн “цас тогтох” дэлгүүрлүү хойноос нь очиход газарт нэг залуу хэвтэж байсан тухайн үед Н гэх залуу Г-ыг барьж аваад харин би З-ыг Д.Г боль гэж салгасан. Тэгээд бид нар цагдаа ирж байна гээд зугтаасан. Тэгтэл Н Д.Г нар тухайн газарт хэвтэж байсан хүнтэй хамт үлдсэн. Тухайн үед зодуулсан хүн нь Н гэх хүүхдийн найз нь байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал),

7. Насанд хүрээгүй гэрч Б.Ө-н мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн сургууль болох ЕББДунд 6 дугаар сургуульд хичээлээ тараад гэртээ байж байтал манай гэрч миний найз болох Б манай гэрт ирсэн. Тэгээд бид 2 манай сургуульруу явсан бөгөөд найз болох З, Б, Г.Г, Д.Г нартай уулзахаар Б бид 2 явсан. Тус зургаадугаар сургууль дээр очиход уг сургуулийн сааданд З, Б, Г.Г, Д.Г нар юм яриад сууж байсан. Тэгтэл З-ын утасанд 2,3 удаа дуудлага ирсэн бөгөөд З гэнэт уурлаж чи хаан байна хоёулаа уулзья гэж утсаараа маш ууртай ярьсан. Тэгтэл З-ын утас дахин дугарч бид нар “Цастогтох” хүнсний дэлгүүрлүү явхаар болход Б, Д.Г нар хойноос 00-руу орчихоод очино гээд үлдсэн тэгээд З , Г.Г, Б бид дөрөв Цастогтох хүнсний дэлгүүрлүү явж байтал замд бид дөрвийн урдаас 2 хүүхэд ирж байсан. Тэгтэл бид дөрвийн урдаас ирж байсан нэг хүүхэд Б руу хандан чи надруу утсаар яриад байсан хүүхэд үү гэж асуухад З, Б-ын хажууд зогсож байгаад үгүй би ярьсан гэж хэлээд З тэр хүүхэдтэй барьцалдаад зодолдож эхэлсэн. Тэгтэл Г.Г тухайн хүүхдийн араас нь хавирч унагаасан. Тэгтэл З тухайн хүүхдийн дээрээс толгой болон нуруу хэсэгрүү өшиглөж бас дэвссэн тухайн үед сургууль дээр 00 орно гэж үлдсэн Б, Д.Г нар ирсэн. Тэгээд бид нар З-ыг салгатал цагдаа нар ирж байна гэж бид нар тал талруу зугатаасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал),

8. Шүүгдэгч Ц.З-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хичээлээ тараад буюу Улаангом сумын ЕББдунд сургуулиас 18 цагийн үед сургуулиас гарч өөрийн ангийн найзууд болох Г.Г, Д.Г, Б.Ө, Б, Б нартай сургуулийн сааданд юм ярьж сууж байгаад бүгдээрээ пиво ууцгаая гэж бид нар ярилцаад Улаангом сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах дэлгүүрээс 2,5 литрийн Сэнгүр нэртэй, пиво би орж бэлэн мөнгөөр худалдан авсан. Бид нар тухайн үед Цастогтох хүнсний дэлгүүрийн ард талын хороолол дунд зогсож, худалдан авсан 2,5 литрийн пиво хувааж ууж дууссан. Г.Г, Д.Г, Б.Ө, Б, Б бид 5 зургаа дугаар сургуулийн сааданд суугаад юм ярьж байтал миний 85449940 дугаарын утасруу нэг үл таних хүн залгаж эхлээд Н мөн үү ? Н-той яръя гэж хоолойгоо өндөрсгөн чанга дуугаар хэлсэн тухайн үед би тийм хүн байхгүй гэхэд надруу 2, 3 удаа залгаж чи хаан байна Н-той яриулчих гэж надруу томорч эхэлсэн. Би хэсэг чимээгүй сонсож байтал намайг хэл амаар доролмжилж, пизда гэх мэтээр дуудаж намайг хаан байгаа талаар асууж Цастогтох хүнсний дэлгүүр дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Г.Г, Д.Г, Б, Б.Ө, Б нартай хамт цастогтох хүнсний дэлгүүрлүү явахад миний урдаас, миний зүс таних Н гэх залуу нэг өндөр хүнтэй ирж байсан. Тухайн үед бид тэр 2 дээр очиж чи сая надтай утсаар яриад байсан хүн мөн үү гэж асуухад тийм байна, чи надтай утсаар яриад байсан хүн үү, гэж надаас асуухад нь би тиймээ би мөн байна гэсэн. Тэгтэл Б тухайн миний үл таних хүн хоёр хоорондоо барьцалдсан. Тэгээд би тухайн үл таних хүнтэй барьцалдаж аваад зодолсон. Эхлээд тухайн залуу миний нүүрэн хэсэгрүү 1 удаа гараараа цохисон тухайн үед би буцаагаад 3,4 удаа нүүрлүү нь гараараа цохисон, тэгтэл Б, Ө нар намайг зодолдож байсан хүнээс салгасан. Би эргээд хартал надтай зодолдсон хүүхэд газарт унасан байсан. Би тэр хүүхдийг газарт унасан байхаар нь нүүрлүү нь нэг удаа өшиглөсөн, толгой дагз хэсэгрүү 1 удаа, мөн биеийн гар, нуруу хэсэгрүү 2,3 удаа өшиглөсөн. Тэгтэл цагдаа ирж байна гэж нэг нь хэлээд бүгд тал талруу зугтаасан. Тухайн үед Г.Г бид хоёр хамт зугтаагаад 6 дугаар сургуулийн сааданд очоод сууж байтал миний зүс таних Н ирж та нар яагаад хүн зодож байгаа юм бэ гэж хэлсэн. Тухайн үед Г.Г, Н бид гурав сааданд суугаад юм ярьж байтал цагдаагаас надруу залгаж бид нар цагдаа дээр ирсэн. би хохирогч С-ыг хохирол болон эмчилгээний зардалыг бүрэн барагдуулсан. Одоо ямар нэгэн гомдол санал огт байхгүй болсон” гэх мэдүүлэг,

9. Шүүгдэгч Г.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр буюу Улаангом сумын ЕББдунд зургаадугаар сургуулиас 18 цагийн үед хичээлээ тараад өөрийн ангийн найзууд болох Ц.З, Д.Г, Б.Ө, Б, зүс таних Б нартай сургуулийн сааданд юм ярьж сууж байгаад бүгдээрээ пиво ууцгаая гэж бид нар ярилцаад Улаангом сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах дэлгүүрээс 2,5 литрийн Сэнгүр нэртэй, пиво Ц.З худалдан авсан. Бид нар тухайн үед Цастогтох хүнсний дэлгүүрийн ард талын хороолол дунд зогсож, худалдан авсан 2,5 литрийн пиво хувааж ууж дуусгасан. Ц.З, Д.Г, Б.Ө, Б, Б бид нар зургаадугаар сургуулийн сааданд суугаад юм ярьж байтал Ц.З-ын утасруу нэг үл таних хүн залгаж нэг хүнтэй хоорондоо хэрэлдсэн. Тэгтэл З-ын утсаар ярьж байсан хүн нь хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгээд Ц.З, Д.Г, Б, Б.Ө, Б нартай хамт цастогтох хүнсний дэлгүүрлүү явж байтал бид нарын урдаас, миний зүс таних Н гэх залуу нэг өндөр хүнтэй ирж байсан. Тухайн үед тэр өндөр С гэх залуу З-ыг шууд эхэлж нүд хэсэгрүү нэг удаа цохиж З С нар хоорондоо зодолдож эхэлсэн. Тухайн үед гадаа харанхуй байсан тул яг юу болсоныг сайн хараагүй намайг зогсож байтал миний хөлөнд нэг хүн унах шиг болсон тэгээд би хартал миний үл таних З-тай зодолдож байсан хүн байсан. Тэгтэл цагдаа ирж байна гэж нэг нь хэлээд бүгд тал талруу зугтаасан. Тухайн үед Ц.З бид хоёр хамт зугталгаад 6 дугаар сургуулийн сааданд очоод сууж байтал миний зүс таних Н ирж та нар яагаад хүн зодож байгаа юм бэ гэж асуусан. Тухайн үед Г.Г, Н бид гурав сааданд суугаад юм ярьж байтал цагдаагаас Ц.З-руу залгаж бид нар цагдаа дээр ирсэн” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

 Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 146 дугаартай шинжээчийн “Э.С-н биед хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, хамар, зүүн тохойд зулгаралт гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр, цөм нэг доор үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заагдсан хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, хамрын зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам” -ын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах ба ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 55-56 дахь тал)-ээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.З, Г.Г нар нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ үйлдлийг хийсэн  гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг иш татаж заасан бөгөөд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т “бүлэглэж үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тодорхойлон заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.З, Г.Г нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ санаатайгаар нэгдэж хохирогч Э.С-ыг зодсон үйлдэл нь хохирогчийг бүлэглэн зодсон гэж үзэх үндэслэл болно.

Иймд шүүгдэгч Ц.З, Г.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.З, Г.Г нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч Э.С мөрдөн байцаалтын шатанд “...Ц.З, Г.Г нар нь миний хохирол болон эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан ба одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн тодорхойлолтыг гаргаж, нотариатаар гэрчлүүлж ирүүлсэн (хавтаст хэргийн 33 дахь тал)-ийг үнэлж шүүгдэгч нараас гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч Ц.З, Г.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ц.З, Г.Г нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.З урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 92 дахь тал),

Шүүгдэгч Г.Г урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жил хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмээгээр шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 93, 95-105 дахь тал)-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.З-ын хувийн байдлын талаар гэрч М.П-гийн өгсөн: “Ц.З нь миний том хүүгийн ганц залуу юм. З-ыг манай эхнэр бид хоёр З-ыг таван сартайгаас нь хойш өсгөж хүмүүжүүлсэн ба тухайн цагаас хойш манай гэрт өсөж сургууль соёлд суралцаж ирсэн хүүхэд юм. Ц.З нь их үг дуу цөөнтэй бусдад тусархуу хичээлдээ онц сайн суралцдаг хүүхэд юм. Ц.З нь хүүхэд ахуй насаанаасаа манайд өссөн болохоор маш тайван дөлгөөн ямар нэгэн зүйлд их нухацтай хянуур ханддаг хүүхэд юм. Ц.З нь спортын олон төрлөөр хичээллэдэг сагсан бөмбөг, унадаг дугуй гэх мэт. Мөн сургуулийнхаа хүрээнд дуулж бүжиглэдэг олон нийтийн ажилд маш идэвхитэй оролцдог бусадтай нийтэч хүүхэд юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал), гэрч Г.У-ын өгсөн: “Ц.З нь 1 дүгээр ангиасаа эхлэн манай сургуульд суралцаж байгаа бөгөөд үг дуу цөөнтэй, дөлгөөн тайван бусадтай үг дуу цөөнтэй хичээнгүй сурагч юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал),

Шүүгдэгч Г.Г-ын хувийн байдлын талаар гэрч Н.А-ийн өгсөн: “Миний хүү Г.Г нь 2003 оны 09 сарын 25-нд миний бага хүү болон төрсөн. Миний хүү Г.Г нь хүүхэд наснаасаа аав ээжийн гар дээр өсөж торнисон. Г нь хүүхэд ахуй наснаасаа аав ээжийнхээ гар дээо өссөн болхоор бусдад тусархуу эелдэг зөөлөн зантай Нийтэч олон дундаа нэр хүндтэй, сурлага болон спортоор маш сайн хүүхэд юм. Г.Г нь хар бор ажил л сайн настай хүмүүст маш тусархуу хүүхэд юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал), гэрч Г.У-ын өгсөн: “Г.Г нь 7 дугаар ангиасаа буюу 2018 оноос эхлэн манай сургуульд суралцаж байгаа бөгөөд үг дуу цөөнтэй, хүнтэй харилцахдаа бага зэрэг ширүүн харьцаатай ба огцом түргэн ууртай хүүхэд юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал) -үүд авагдсан байна.

Шүүгдэгч Ц.З, Г.Г нар согтуугаар гэмт хэрэг үйлдсэн болох нь согтуурал шалгах драгер багажаар үлээлгэж баталгаажуулсан “шүүгдэгч Ц.З 0.92% согтолттой, шүүгдэгч Г.Г  1.24% согтолттой байсан” гэх, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12, 18 дахь тал)-ээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал, урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй болон урьдын ял эдлэгдэж дууссан байдлуудыг харгалзан улсын яллагчийн гаргасан  саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.З, Г.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас шийтгэх гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгч Ц.З, Г.Г нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Т овогт Ц-ийн З, Ц овогт Г-ийн Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.З, Г.Г нарт тус бүрт нь 600 /зургаан зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч  Ц.З, Г.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Ц.З, Г.Г нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ