Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/581

 

                                            

                                             

 2022           07                06                                       2022/ШЦТ/581

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,     

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган               

улсын яллагч П.Отгонбаатар /томилолтоор/,          

шүүгдэгч ________  нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,     

          Баянгол дүүргийн прокурорын газраас ___________ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000001456 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод ________ оны 04 дүээр сарын 26-ны өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэрэгт холбогдох үедээ __________ ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн _______ дүгээ хороо, __________ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, _________

Холбогдсон хэргийн талаар 

Шүүгдэгч _______ 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 18 цаг 06 минутын үед Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UG tower” төвийн нэг давхрын бие засах өрөөнд цэвэрлэгээ хийх үедээ үйлчлүүлэгч ______ гээгдүүлсэн 3,100,000 төгрөгийн үнэ бүхий lphone-13pro маркийн гар утсыг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _______ мэдүүлэхдээ: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /шүүх  хуралдааны тэмдэглэл/

                  мөрдөн байцаалтад хохирогч ______ өгсөн:  Би 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 18 цаг 06 минутын үед Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах UG tower-ын нэг давхрын 00-д ороод гарахдаа lphone-13 pro маркийн гар утсаа мартаж гарсан. Тэгээд би тухайн нэг давхрын үйлчлэгч эгчээс миний гар утсыг харсан уу гэхэд хараагүй гэсэн. Тэгээд би тухайн байгууллагын хяналтын камерыг шүүж үзэхэд миний араас гар утсыг минь харсан уу гэж асуусан үйлчлэгч эгч орсон бичлэг байсан. Тэгээд би тэр эгчээс дахиад миний гар утсыг хараагүй юу гэхэд тэр эгч би мэдэхгүй хараагүй гээд байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд цагдаагийн газар ирээд гомдол гаргасан. Тэгээд миний гомдлыг хүлээж авсан цагдаа тэр үйлчлэгч эгчийн утасны дугаарыг олоод калгаа та нэг давхарын 00-д мартаж гарсан Ipone-13 pro маркийн гар утас хараагүй юу хэрэв танд байвал гаргаж өг  гэхэд тэр эгч хараагүй, би одоо  гэртээ байна очих боломжгүй гээд утсаа тасалсан. Тэгээд би буцаж UG tower руу очоод тухайн зохион байгуулагч нэг ахаас гуйж байгаад үйлчлэгч нарын өрөө рүү ороод утас руугаа залгахад миний утас нөгөө эгчийн шүүгээнд дуугарч байсан. Тэгээд би утсаа  олж авсан.... гэх мэдүүлэг /хавтас хэргийн 11-12 дугаар хуудас/,

 

                  “Дамно” ХХК-ийн  2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуулас/,

                  хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 22-25 дугаар хуудас/,

                  мөрдөн байцаалтад гэрч ******* өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас /,

 

    мөрдөн байцаалтад яллагдагч ________  өгсөн:  “... 2022  оны 05 дугаар сарын 01-ний өдөр би ажил дээрээ ажлаа хийж байсан манай байгууллага дээр шоу болж байсан. Ариун цэврийн өрөө цэвэрлэж байхад газар айфоне -13 про загварын гар утас байхаар нь аваад өөрийнхөө шүүгээнд хийсэн. Цэвэрлэгээгээ хийж байхад гар утасны эзэн надаас гар утсаа асууж ирсэн. Би мэдэхгүй гээл хэлээд явуулчихсан Тэгээд маргааш нь гар утасны эзэн цагдаатай хамт очиж уг гар утас авч эзэнд нь буцаан өгсөн. Гар утас авсан байсан болохоор санаа зовоод хэлж чадаагүй. Хүний эд зүйл авсан гэм буруугаа ухаарч байна. Гар утсыг буцаан өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст  хэргийн 44-45 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/,

 тээврийн хэрэгслийн  лавлагаа /хавтаст  хэргийн 51  дүгээр хуудас/

 эд  хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/

оршин суугаа газрын  хаягийн  лавлагаа /хавтас хэргийн 50 дугаар тал/,

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

  Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд  шүүгдэгч ________ нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 18 цаг 06 минутын үед Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_____” төвийн нэг давхрын бие засах өрөөнд цэвэрлэгээ хийх үедээ үйлчлүүлэгч ________ гээгдүүлсэн 3,100,000 төгрөгийн үнэ бүхий lphone-13pro маркийн гар утсыг мэдсээр байж авсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.  

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх  дүгнэлтийг,

 

            шүүгдэгч _______ нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх саналыг тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

мөрдөн байцаалтад хохирогч _________ өгсөн:  “...тэгээд би буцаж UG tower руу очоод тухайн зохион байгуулагч нэг ахаас гуйж байгаад үйлчлэгч нарын өрөө рүү ороод утас руугаа залгахад миний утас нөгөө эгчийн шүүгээнд дуугарч байсан. Тэгээд би утсаа  олж авсан.... гэх мэдүүлэг /хавтас хэргийн 11-12 дугаар хуудас/, “Дамно” ХХК-ийн  2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 22-25 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч ______ өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас /, мөрдөн байцаалтад яллагдагч ________  өгсөн:  “... 2022  оны 05 дугаар сарын 01-ний өдөр би ажил дээрээ ажлаа хийж байсан манай байгууллага дээр шоу болж байсан. Ариун цэврийн өрөө цэвэрлэж байхад газар айфоне-13 про загварын гар утас байхаар нь аваад өөрийнхөө шүүгээнд хийсэн. Цэвэрлэгээгээ хийж байхад гар утасны эзэн надаас гар утсаа асууж ирсэн. Би мэдэхгүй гээл хэлээд явуулчихсан. Тэгээд маргааш нь гар утасны эзэн цагдаатай хамт очиж уг гар утас авч эзэнд нь буцаан өгсөн. Гар утас авсан байсан болохоор санаа зовоод хэлж чадаагүй. Хүний эд зүйл авсан гэм буруугаа ухаарч байна. Гар утсыг буцаан өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст  хэргийн 44-45 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч _________ нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 18 цаг 06 минутын үед Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UG tower” төвийн нэг давхрын бие засах өрөөнд цэвэрлэгээ хийх үедээ үйлчлүүлэгч _________ гээгдүүлсэн 3,100,000 төгрөгийн үнэ бүхий lphone-13pro маркийн гар утсыг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүгдэгч нь тус гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд халдаж  хор уршиг зориуд хүргэж гэмт санаагаа хэрэгжүүлсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ________ гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч _______ нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцлүүдийг бүрэн хангасан болно

Хохирлын талаар:      

 

Хохирогч _________ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг биет байдлаар буцааж өгсөн бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч _____Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” саналыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргалаа.

  Шүүгдэгч _____ холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас ________ 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ________ 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар _______ оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдъя.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:          

 1. Шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _______ 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

 

             3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ________ оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

           4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хаваргаж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ********* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ