| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2022/0089/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/99 |
| Огноо | 2022-06-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Төгөлдөр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Төгөлдөр,
Шүүгдэгч: Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Х.Төгөлдөрөөс Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай èð¿¿ëñэн шүүгдэгч Т овогт Ц-А-ийн А-д холбогдох 2235000000116 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 13-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 21-нд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын 3 дугаар багт суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Т овогт Ц-А-ийн А /РД:ой............./.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.А нь согтуугаар Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар багийн нутагт 2022 оны 02 дугаар сарын 27-нд хохирогч Н.Ц-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Ц.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.А нь согтуугаар Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар багийн нутагт 2022 оны 02 дугаар сарын 27-нд хохирогч Н.Цг зодсон болох нь:
1. хохирогч Н.Цийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өөрийн машинтай гэр бүлийн хамт хөдөө байх гэрээсээ Өмнөговь сумын төвд ойр зуур ачаа оруулж ирсэн манай ангийн Г надруу залгаж би хүн цайлуулж байна та хоёр хүрээд иртэн гэж хэлсэн би сумын төвд байх Г-ын гэрт эхнэр Б.Ц нь хамт очиж хоол цай идээд сууж байхад манай сумын Орлого цагийн Ц.А эхнэрийн хамт ирсэн бид нар орой хүртэл 0.75 литрийн болор нэртэй архи, экс нэртэй 0.75 литрийн нийт 2 шил архи уусан. ...бид нар сумын төвөөс гараад цагаан эрэг гэх газар руу явж байсан бид нар бүгд пургон машины урд талд суугаад явж байтал машин тоормослох үед би гараараа машины шилнээс тулахад машины урд талын шил цуурсан. Тэгэхэд Ц.А машинаа зогсоож машинаас бууж намайг машинаас буулгаж миний зүүн чих мушгиж миний нүүр хэсэг рүү цохиж буцааж машинд суулгаж гэрт хүргэсэн юм. Маргааш нь миний толгой өвдөөд байсан би аав руу ярьж өчигдөр хүнээр зодууллаа миний толгой өвдөөд байна та хүрээд ир гэж хэлсэн аав машинтайгаа ирэхээр би аавын хамт сумын эмнэлэгт очсон. Нүдний эмчид үзүүлэхэд хот руу явах шаардлагатай гэж хэлсэн. би 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хот руу явж хотод эмчид үзүүлж хагалгаанд орсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6 дахь тал),
2. гэрч Б.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2022 оны 02 дугаар сарын 26-нд нөхрийн хамт Г-ын гэрт очиж хоол цай идээд сууж байхад манай сумын Орлого цагийн Ц.А эхнэрийн хамт ирсэн бид нар цай хоол идэж орой хүртэл 0.75 литрийн Болор нэртэй архи, экс нэртэй 0.75 литрийн нийт 2 шил архи уусан. Би болон манай нөхөр Н.Ц, мөн Ц.А Н.Б, Г, С.У бид нар хувааж уусан. Бид буюу манай нөхөр, Н.Ц, Ц.А, Н.Б бид дөрөв гэрлүү хөдөө явахаар Ц.А-ийн машинд сууж явсан бид нар сумын төвөөс гараад цагаан эрэг гэх газарт явж байтал машинд тоормослосон. Тухайн үед манай нөхөр гараараа машины урд талын салхины шил тулах үед машины урд талын шил цуурсан тэгэхэд жолоо барьж байсан Ц.А машинаа зогсоож машинаас бууж манай нөхрийг машинаас буулгаж зүүн чихийг нь мушгиж, нүүр хэсэг рүү цохиж буцаж машинд суулгаж гэрт хүргэсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),
3. гэрч Н.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 26-нд найз Г-ын гэрт нөхөр Ц.А-ийн хамт ирж цай уусан. Г-ын гэрт очиход манай ангийн Г, У, Н.Ц Б.Ц нар байсан бид ороод удалгүй цай ууж байтал манай найз Г 0.75 литрийн Болор нэртэй архи задалсан удалгүй архи дуусхад дахиад нэг экс нэртэй 0.75 литрийн архи задалсан юм. Шөнө 01 цаг болж байсан тул бид хөдөө гэрлүү явахаар болсон Н.Ц, эхнэр Б.Ц нар машин тэрэг хөдөө явсан бид хоёрт унаа байхгүй гэж хэлэхээр манай нөхөр бид 4 манай машинаар хөдөө явахаар бол манай пургон машины урд талын сандал дээр бүгд сууж явсан. Өмнөговь сумаас гарч цагаан эрэг гэх газар явж байгаад манай нөхөр тоормослоход Н.Ц гараараа манай машины урд талын шил дээр тулахад манай машины шил цуурсан манай нөхөр зогсож Н.Ц-г буулгаж нүүр хэсэгт цохиод авсан би болон Н.Ц нь эхнэр бид хоёр араас нь бууж очиж салгасан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),
4. хохирогч Н.Ц-ийн гэмтсэн байсан үеийн гэрэл зургийн үзүүлэлт, шинжилгээ оношлогоо хийлгэсэн баримт (хавтаст хэргийн 19-21 дэх тал),
5. хохирогч Н.Ц-ийн амбулториор эмчлүүлэгсдийн карт (хавтаст хэргийн 22-26, 27-31 дэх тал),
6. Шүүгдэгч Ц.А-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр сумын төвд амьдардаг ангийн найз Г ирж цай уу гэж урилга өгөхөөр нь очиж цай уусан. Г-ынд гэрт ороход гэр бүлийн мөн нэг багийн найз Н.Ц эхнэр Б.Ц, мөн Г эхнэр У-ийн хамт цай ууж байсан юм. Г 0.75 литрийн Болор нэртэй архи тойруулж дуусгаад дахиад нэг экс нэртэй 0.75 литрийн архи тойруулсан. Тэгээд шөнө 01 цаг болж байхад бид нар гэрлүүгээ явахаар гарсан. Н.Ц бид хоёр та хоёрт дөхөөд гэрлүү явчих уу гэж хэлсэн би тэг тэг гээд бид 4 манай машины урд талд сууж явсан. Бид сумын төвөөс гараад “Цагаан эрэг” гэх газар явж байгаад машин зогсоход Н.Ц гараараа миний машины урд талын шилийг тулахад шил цуурсан. Миний уур хүрч машинаас буулгаж нүүр хэсэгт цохиж унах үед нуруу хэсэгт өшиглөхөд манай эхнэр Н.Ц-ийн эхнэр салгаж авсан юм. Н.Ц-г Улаанбаатар хот явах гэж байхад бэлэнээр 1.000.000 төгрөг өгч хохирол барагдуулсан” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаартай шинжээчийн “Н.Ц-н баруун, зүүн нүдний ухархайн ханын хуучин цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 04 сарын 11 өдрөөс өмнө үүссэн талаар толгойн компьютер томографийн хариунд тусгасан байна. Баруун, зүүн нүдний ухархайн хананы цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул Тэмтлийн зэрэг тогтоох журам” -ын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах ба ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал)-ээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.А нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Н.Цгийн биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ц.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирогч Н.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан “...Ц.А нь Н.Ц-гийн биед учирсан хохиролд 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг өгсөн тул хохирол, гомдол тэмцэлгүй” гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж баталгаажуулсан (хавтаст хэргийн 72 дахь тал), Н.Ц-гийн 5810018932 дугаартай хаан банкны дансанд 2022 оны 06 дугаар сарын 08-нд 500.000 төгрөг, 5800477680 дугаартай дансанд 2022 оны 03 дугаар сарын 04-нд 1.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн төрийн банкны мөнгөн шилжүүлэг, харилцах дансны хуулга зэрэг баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөнийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
2. Шүүгдэгч Ц.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.А нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 63 дахь тал)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.А-ийн хувийн байдлын талаар гэрч Ц.Л-ын өгсөн: “Би Ц-А овогтой А танин миний төрсөн ах юм. Эцэг эхээс 5 лаа төрсөн хамгийн том ах Ц.А юм манай бүрэн дунд боловсролтой сургууль төгсөөд мал маллан гэж хэлээд хөгшин аав дээр өссөн манай хөгшин аав Ю.И гэж хүн байсан 1939-1945 оны чөлөөлөх дайнд орсон ахмад дайчин байсан тухайн хөгшин аав дээр эхнэр авч тусдаа гарах хүртэл байсан. Дөлгөөн тайван ааштай цэрэгт яваагүй хэл яриа бага зэрэг ээрч ярьдаг бичиг үсэг бүрэн дунд боловсрол эзэмшин гэхэд маш сайн мэддэг юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал), гэрч Ж.Н-ын өгсөн: “Ц-А овогтой А нь манай эхнэрийн төрсөн дүүтэй гэр бүл болсон. Бид хоёр базууд юм. Ц.А нь даруу төлөв зантай их уур багтай хүлээцтэй юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал)-ууд авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан, прокурортой тохиролцсон торгох ял оногдуула нь зүйтэй гэж дүгнэв.
Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Ц-А-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ц.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.А-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ