Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/100

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

Шүүгдэгч: Ц.Т  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай èð¿¿ëñэн шүүгдэгч Б овогт Ц-ийн Т-д холбогдох  2235000860104  äóãààðòàé эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 16-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 7 дугаар сарын 30-нд Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багт суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2018/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дунаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан Б овогт Ц-ийн Т /РД:он66073078/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Т нь согтуугаар Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутагт 2022 оны 04 дүгээр сарын 04-нд хохирогч Б.Х-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ц.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Т нь согтуугаар Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутагт 2022 оны 04 дүгээр сарын 04-нд хохирогч Б.Х-г зодсон болох нь:

1. Хохирогч Б.Х-гийн амбулториор эмчлүүлэгчийн карт (хавтаст хэргийн 8 дахь тал),

2. Хохирогч Б.Х-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Улаангом сумын 4-р багт оршин суудаг юм. Би 2022 оны 03 дугаар сарын 10-нд Увс аймгийн Түргэн сум Улаан давааны ард талд байх “хар хадан ам” гэх газар хаваржиж байгаа манай хадам дүү болох Т гэх айлд нэг сарын хугацаатай туслах малчинаар явсан юм. Тэгээд би тухайн айлд очоод мал маллаад байж байтал 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Т бид нар хургатай хонинд тариа тариад байж байтал 13 цагийн үед Г гэх хүн ирээд юм ярилцаад байж байтал Т нэг шил “Соёрхол” нэртэй 0.75 литртэй архи задалж Г, Т бид гурав хамт уусан юм. Тэгээд Т дахиж нэг шил архи гаргаж ирж хамт ууцгаасан бөгөөд би жаахан согтож байтал гэрт ород унтчихсан юм. Тэгэж байтал Г гэрлүүгээ явчихсан юм. Тэгтэл Т гаднаас чулуу атгаж орж ирээд надад хандаж “чи миний 700000 төгрөг одоо надад авч ирж өг” гэж хэлхэд нь би “би чиний лялсыг 24 хоног асуудал гаргалгүй малласан байхад яагад чамд буцааж цалингаа өгдөг юм бэ?" гэж хэлтэл Т чулуу атгасан гараараа миний толгой, нүүр хэсэг" олон удаа цохьсон юм. Тэгтэл Т-гын эхнэр болох С гаднаас орж ирээд салгаж авсан юм. Тэгээд маргааш өглөө босоход Т надаас уучлалт гуйсан боловч миний толгой өвдөөд байсан болохоор Улаангом суманд 4 сарын 10-нд ирсэн юм. Энэ хугацаанд миний толгой их өвдөж байсан тул өвчин намдаагч эм ууж байсан юм. Миний толгой хэсэгрүү 2 удаа цохисон мөн миний нүүрлүү нэг удаа цохисон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Бид хоёрт маргалдсан зүйл огт байхгүй Т л намайг цохиж эхэлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17, 19 дэх тал),

2. гэрч Ж.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Түргэн сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Хар хаг” гэх газарт өөрийн хаваржаанд байсан. Би тухайн өдөр малаа хариулж байгаад гэртээ 18 цагийн үед ирэхэд манай гэрт миний нөхөр Т мөн манай туслах малчин Б.Х нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэрт хэрэлдээд сууж байсан. Тухайн үед би гэрт орж ирээд та хоёр юу хийгээд байгаад юм ишиг хургандаа явж авч ир гэж хэлтэл Т, Х нар хоёр талруу хараад унтсан. Намайг гэрт орж ирэхэд манай туслах малчин Х ахын хамраас нь цус гарсан байдалтай байсан ба би тухайн үед хамрыг нь угаалгаад унтуулсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21, 23 дахь тал),

3. Шүүгдэгч Ц.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр би өөрийн гэртээ өөрийн туслах малчин Х болон нутгийн ах Г ахтай хамт бид гурав 0,75 литрийн Соёрхол нэртэй нэг шил архи хувааж уусан. Тэгтэл Х ах гэр рүү унтах гээд орсон. Тэгээд би 0,75 литрийн Соёрхол нэртэй архи Г ахтай хувааж уусан юм. Тухайн нэг шил архи хувааж уугаад сууж байтал Г ах гэрлүүгээ явсан Тэгээд би гэртээ орсон юм. Тэгтэл Х ах босч ирээд бид хоёр хоорондоо муудалцсан. Тэгтэл гэнэт Х ах над руу томроод байхаар нь би баруун гараараа Х ахын толгойн дагз хэсэг рүү гараар 2 удаа цохисон. Тэгтэл Х ах намайг заамдах гээд дайрхаар нь би Х ахын нүүрэн тус газар нь нэг цохисон. Тэгээд байж байтал манай эхнэр гэрт орж ирсэн. Тэгээд миний эхнэр С гэрт орж ирсэн тэгээд бид хоёр гараа угаагаад унтсан. Би тухайн үед болсон үйл явдалыг яг сайн санахгүй байна. Би тухайн үед нэлээн согтуу байсан. Гэхдээ би Х-гийн толгойн дагз хэсэг рүү 1-2 удаа цохисон. Харин нүүр рүү нь өөрийн баруун гараараа нэг удаа цохисон өөр цохиж зодсон зүйл огт байхгүй. Би тухайн үед нэлээн согтуу байсан зарим нэг зүйлийг сайн санахгүй байнагэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дугаартай шинжээчийн “Үзүүлэгч Б.Х -ийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн гадна хэсэгт цус хуралт, баруун, зүүн зулайн хуйханд, зүүн хацарт, цээжний зүүн урд дээд хэсэгт, баруун гарын эрхий хурууны ар уг хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн дээд 4 дүгээр шүдний сулрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Харин зүүн дээд 4 дүгээр шүд нь ямар нэгэн бэхлэлтгүй буюу зэргэлдээх болон эсрэг талын шүднүүд байхгүй байгаа ба чухам хэзээ юуны улмаас суларсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Ойролцоогоор 6-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Тархи доргилт, хамар ясны хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн гадна хэсэгт цус хуралт, баруун, зүүн зулайн хуйханд зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Тэмтлийн зэрэг тогтоох журам” -ын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хенгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Б.Х-ийн гавал тархины компьютерт томографийн шинжилгээнд их тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд 3,8х 1,7 см нягтралтай гиподенсив голомттой тодорхойлогдож байгаа нь хуучин буюу өмнө нь тархинд уйланхайтай байсныг илтгэж байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26-28 дахь тал)-ээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.Т нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Х-гийн биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч Б.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан “...Ц.Т нь миний биед учирсан хохиролд 300.000 /гурван зуун мянган/ төгрөг өгч хохирол барагдуулсан. Одоо надад хохирол гомдол байхгүй” гэх өргөдөл гаргаж нотариатаар гэрчлүүлж баталгаажуулсан (хавтаст хэргийн 62 дахь тал) баримтыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

2. Шүүгдэгч Ц.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ц.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Т нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2018/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дунаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа болон шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 54, 55-59 дэх тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Т-гийн хувийн байдлын талаар гэрч Ж.С-гийн өгсөн: “Т бид хоёр нь 1988 онд анх гэр бүл болж 4 хүүхэдтэй болсон. Т нь 1966 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Түргэн сумын нутаг дэвсгэрт төрсөн. Т нь хүүхэд ахуй цагаасаа ээж аавын гэр дээр өссөн бөгөөд 5 дугаар ангиасаа хичээлээс гарч мал малласан юм. Т нь их үг дуу цөөнтэй төлөв даруу зантай их хөдөлмөрч, архи согтууруулах ундааны зүйл нэг их хэрэглээд байдаггүй хүн юм. Ц.Т нь гэр бүл үр хүүхэддээ хайр халамж сайтай бусдыг гэсэн хүнлэг сэтгэлтэй хүн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21, 23 дахь тал), гэрч Т.А-ийн өгсөн: “Манай аав их үг дуу цөөнтэй төлөв даруу зантай их хөдөлмөрч, архи согтууруулах ундааны зүйл нэг их хэрэглээд байдаггүй хүн юм. Манай аав гэр бүл үр хүүхэддээ хайр халамж сайтай бусдыг гэсэн хүнлэг сэтгэлтэй хүн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал)-ууд авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл,  6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-г  550 /таван зуун тавь/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4.  Шүүгдэгч Ц.Т  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Ц.Т-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                

                                ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ГАНСҮХ