| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2022/0099/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/105 |
| Огноо | 2022-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгч: Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор А.Анхбаяраас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай èð¿¿ëñэн шүүгдэгч Т овогт Ж-ийн Б-д холбогдох 2235000000117 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2022 оны дугаар сарын 23-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 01-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Тэс сумын 9 дүгээр багт суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Т овогт Ж-ийн Б /РД:оо87050174/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Б нь согтуугаар Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн нутагт 2022 оны 05 дугаар сарын 13-нд хохирогч Л.Ц-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Ж.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ж.Б нь согтуугаар Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн нутагт 2022 оны 05 дугаар сарын 13-нд хохирогч Л.Ц-ийг зодсон болох нь:
1. хохирогч Л.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Тэс сумын 9 дүгээр багт байх гэрээсээ Тэс сумын 6 дугаар баг буюу сумын төв орж ирээд өөрийн найз Ж.Н-ы гэрт очсон ба Ж.Н бид хоёр “Үхэг" гэх нэртэй газарт очиж усанд орсон ба усанд орчхоод буцаж явахад сумын төвийн өмнө талд Ж.Б эхнэртэйгээ, З, Ж, В нар пиво уугаад сууж байсан. Ж.Н бид хоёр тэд нарыг харчхаад явах гэхэд Ж.Б, Н бид хоёр дээр ирж хамт жаахан сууж байгаад яв гээд гуйгаад байхаар нь бид хоёр Ж.Б түүний эхнэр, З, Ж, Б нартай хамт сууж тэд нарын ууж байсан 2.5 литрийн нэрийн мэдэхгүй ногоон савтай пивоноос хувааж уугаад сууж байхад ямар ч шалтгаангүй Ж.Б босож ирээд сууж байсан миний нүүр, хамар хэсэгт 1 удаа өшиглөсөн тухайн үед миний хамраас их хэмжээний цус гарч би хамраа дараад дошоо тонгойход Ж.Н, Ж.Б-г тэвэрч аваад надаас холдуулсан энэ хооронд З, Ж хоёр миний толгойны дагз, хүзүү хэсэгт яг хэдэн удаа болохын мэдэхгүй нэлээн олон дэвссэн ба дэвсэх үедээ муу пиздаа, ална гэж хэлж байсан. Миний хамар хугарсан гэмтэл учирсан ба Ж.Б 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр миний нүүр рүү өшиглөх үедээ учруулсан гэмтэл. Миний толгой их өвдөж байгаа ба Ж.Б, З, Ж нар өшиглөх үедээ гэмтээсэн. Ж.Б, З, Ж нар ямар шалтгааны улмаас намайг цохисныг би мэдэхгүй байна. Бид нар зүгээр юм яриад пиво хувааж уугаад сууж байсан ба Ж.Б босож ирж намайг өшиглөж миний хамрыг гэмтээсэн түүний дараа З, Ж хоёр миний дагз, хүзүү хэсэгт нэлээн олон удаа дэвссэн ба тухайн залуучууд пиво их ууснаасаа болж согтож намайг зодсон гэж бодож байна. Миний хамар амьсгалахад өвдөж зовуурьтай байгаа ба толгой алхах, тонгойх гэх мэт үйлдэл хийхэд өвдөж зовуурилж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6 дахь тал),
2. гэрч Г.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Л.Ц бид хоёр нэг гэр бүл болоод 23 жил болж байна. 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн үед хувийн ажлаар нөхөр Л.Ц-ийн хамт Тэс сумын 9 дүгээр багт байх гэрээсээ Тэс сумын 5 дугаар баг буюу сумын төвд ирсэн. Сумын төв орж ирээд нөхөр Л.Ц найз Ж.Н-тай уулзана гэж хэлээд надаас салаад явсан ба 20 цагийн үед байх цагийн нарийн мэдэхгүй байна нөхөр Л.Ц-ийн төрсөн ах Л.Ц-ийн гэрт сууж байхад нөхөр Л.Ц-ийн хамар, амнаас цус гараад нүүр нь цус болчихсон орж ирсэн. Юу болсон талаар асууж тодруулахад Ж-ийн Б гэх залуу миний хамар руу өшиглөж, З, Ж гэх залуучууд толгой руу өшиглөсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
3. гэрч Ж.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн цагийн мэдэхгүй байна Л.Ц бид хоёр усанд орох санаатай Тэс сумын 6 дугаар баг "Үхэг” гэх нэртэй газарт усанд орчхоод буцаж явах замд буюу сумын төвийн өмнө талд Ж.Б, З, Ж нар байсан ба Л.Ц бид хоёр тэд нарыг харчхаад явах гэхэд Ж.Б, Л.Ц бид хоёр луу гүйж ирээд бид нартай жаахан сууж байгаад яв гэж гуйхаар нь бид хоёр тэд нарын хажууд очиж суусан. Тэд нар 2.5 литрийн бор савтай пиво ууж байсан ба Л.Ц бид хоёр уг пивоноос нь уусан. Ж.Б дахин том савтай пиво задалж уг пивоноос нь ууж байхад Ж.Б, З, Ж нар нь Л.Ц-т хандаж бид нарыг харчхаад уулзахгүй явах гэж байна гэж, тоохгүй байна гэх зүйл хэлж байгаад Ж.Б нь босож очоод сууж байсан Л.Ц-ийн нүүр хэсэгт 1 удаа өшиглөсөн. Би Ж.Б-г тэвэрч аваад Л.Ц-аас холдуулсан. Л.Ц надад хэлэхдээ чамайг Ж.Б-г аваад цаашаа явсны дараа З, Ж хоёр миний толгой руу өшиглөсөн гэж хэлсэн. Би 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр цагийг нь санахгүй байна Л.Ц-тай уулзах үед түүний бие болон нүүр, толгойд ямар нэгэн бэртэл гэмтэл байгаагүй эрүүл зүгээр байсан ба Тэс сумын 6 дугаар баг буюу сумын төвийн өмнө талд Ж.Б нүүр хэсэгт нь өшиглөж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16, 18 дахь тал),
4. гэрч Т.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр би Тэс сумын 8 дугаар багт байх гэрээсээ Тэс сумын 6 дугаар баг руу явж байхад миний мотоциклийн бензин дуусаж бензин авах гэж сумын төв чиглээд алхаж явахад сумын төвөөс холгүй Ж.Б, З, Ж гэх хүмүүс пиво уугаад сууж байсан ба би бензин асуух гэж очиход уг хүмүүс бүгд согтуу байсан. Ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон болоогүй байсан учир би хажууд нь суугаад нэг тамхи татчихаад босоод цааш нь явсан. Би цааш нь явж байгаад ардаа эргээд харахад улаан өнгөтэй машин Ж.Б, З, Ж нарын хажууд ирж зогссон ба уг машин дотроос Ж.Н, Л.Ц нар бууж ирэхийг би харсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
5. гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр манай найз Ч.Ж буюу Ж-гийн төрсөн өдөр байсан тул Ж.Б, Ч.Ж бид гурав агаар салхинд гарч ганц нэг пиво уухаар тохиролцож “Сэрүүн” нэртэй 2.5 литрийн пивоноос 2 ширхгийг авч сумын төвөөс урагш холгүй гарсан. Бид гуравтай хамт Ж.Б-гийн эхнэр Г, миний хүү болох Б.Б, Б.Б гэх ихэр 3 настай хүүхдүүд хамт явсан. Ж.Б, Ч.Ж бид гурав машинаас бууж гадна суухад миний 3 настай хоёр хүүхэд миний өвөр дээр сууж байсан. Бид нар авсан хоёр пивоныхоо нэгийг нь задалж уугаад талдаа орж байхад Ж.Н, Л.Ц хоёр бид нар дээр ирсэн. Л.Ц архи уугаад их согтуу байсан учир бид нарт хандаж та нарт юу байсан юм, би та нарыг бодвол баян хүн шүү гэж агсам тавих аядаж хэрүүл маргаан үүсгээд эхэлсэн. Удалгүй Ж.Б, Л.Ц нар хоорондоо маргалдаж барьцалдахад миний өвөр дээр сууж байсан хүүхдүүд айж магадгүй гэж бодоод би хүүхдүүдээ аваад цааш эргэж машинд суулгачхаад эргээд харахад Ч.Ж, Ж.Б-г бариад авчихсан зогсож байсан. Л.Ц-ийн хамраас нь цус гарч байсан. Ж.Б-гийн эхнэр Г байсан боловч машин дотор сууж байсан. машинаас бууж ирээгүй. Зодоон салгах ямар нэгэн үйлдэл хийгээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22, 24 дэх тал),
6. гэрч Ч.Ж-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр миний төрсөн байсан тул манай найз Ж.Б, Ц.Б бид гурав агаар салхинд гарч ганц нэг пиво уухаар тохиролцож “Сэрүүн” нэртэй 2.5 литрийн пивоноос 2 ширхгийг авч сумын төвөөс урагш холгүй гарсан. Бид гуравтай хамт Ж.Б-гийн эхнэр Г, Ц.Б-ын 3 настай 2 хүүхдүүд хамт явсан. Ж.Б, Ц.Б бид гурав машинаас бууж гадна суухад Ц.Б-ын 3 настай хоёр хүүхэд өвөр дээр нь сууж байсан. Бид нар авсан хоёр пивоныхоо нэгийн задалж уугаад талдаа орж байхад Ж.Н, Л.Ц хоёр бид нар дээр ирсэн. Л.Ц архи уугаад их согтуу байсан учир бид нарт хандаж та нарт юу байсан юм би та нарыг бодвол баян хүн шүү гэж хэлж, Ц.Б чи хэний шээс болохыг чинь би мэднэ шүү гээд Б руу агсарч ойртох гэхэд Ж.Б Л.Ц-т хандаж та боль ингэж болохгүй гээд хувцаснаас нь татаж доош нь суулгаж байсан. Удалгүй Б, Л.Ц-ийн нүүр лүү нэг удаа өшиглөж тэр хоёр хоорондоо барьцалдаж Ж.Б нь толгойны дагз, хүзүү хэсэгт нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Би Ж.Б-г Л.Ц-аас салгах гэж татаж байх үед Ж.Н ирж хамт татаж салгасан ба салгах үед Ж.Б дахин өшиглөсөн. Т.Б нь байж байгаад зодоон болохоос өмнө яваад өгсөн учир зодооныг салгах ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Ж.Б-гийн эхнэр Б.Г нь зодоон болох үед машин дотор байсан ба зодооныг салгах ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Ж.Н бид хоёр Ж.Б-г татаж салгасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
7. хохирогч Л.Ц-ийн амбулториор эмчлүүлэгчийн карт (хавтаст хэргийн 81-82 дахь тал),
8. Шүүгдэгч Ж.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр манай найз болох Ч.Ж-гийн төрсөн өдөр байсан тул Ц.Б, Ч.Ж бид гурав ганц пиво хувааж уугаад амьдралын сонин хачин ярилцахаар тохиролцсон ба бид нар “Сэрүүн” нэртэй 2.5 литрийн пивоноос 2 ширхгийг аваад сумын төвөөс урд зүгт гарч сууцгаасан. Бид нар эхний савтай пиво хувааж уугаад талдаа орж байхад Ж.Н, Л.Ц хоёр бид нар дээр ирсэн ба тэр хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би Л.Ц-ийг хараад хөрш зэргэлдээ байдаг ах ирлээ гэж баярлаад бид нартай хамт жаахан сууж байгаад яв гэж хэлсэн ба Л.Ц бид нартай яриа өрнүүлж эхэлсэн үеэсээ авхуулаад Ц.Б чи өөрийгөө хэний шээс болохыг мэдэх үү, нэг муу шар дэлгүүрийн өнцөг авчхаад өөрийгөө юу гэж бодоод байгаа юм. Та нар бол гуйлгачин би баян хүн шүү гэж үг хэлээр хавиралдаж Ц.Б-ыг цохих гэж өндөлзөөд байхаар нь би Л.Ц-ийн хувцаснаас нь татаж та ингэж болохгүй, одоо явж амар гэж хэлж доош нь хэд хэдэн удаа дарж суулгасан. Л.Ц надад хандаж чамд ямар хамаатай юм чи зүгээр байгаарай пизда гэж хэлээд миний нүүр хэсэгт 1 удаа мөргөхөөр нь миний уур хүрч Л.Ц-ийг цохиж дээрээс нь дарж аваад барьцалдсан ба Ч.Ж, Ж.Н хоёр Л.Ц бид хоёрыг салгаад Ж.Н, Л.Ц-ийг аваад явчихсан. Л.Ц бид нартай яриа өрнүүлж эхэлсэн үеэсээ авхуулаад Б чи өөрийгөө хэний шээс болохыг мэдэх үү, нэг муу шар дэлгүүрийн өнцөг авчхаад өөрийгөө юу гэж бодоод байгаа юм. Та нар бол гуйлгачин би баян хүн шүү гэж үг хэлээр хавиралдаж Ц.Б-ыг цохих гэж өндөлзөөд байхаар нь би Л.Ц-ийн хувцаснаас нь татаж та ингэж болохгүй, одоо явж амар гэж хэлж доош нь хэд хэдэн удаа дарж суулгасан ба Л.Ц надад хандаж чамд ямар хамаатай юм чи зүгээр байгаарай пизда гэж хэлээд миний нүүр хэсэгт 1 удаа мөргөхөөр нь миний уур хүрч Л.Ц-ийг цохисон” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 211 дугаартай шинжээчийн “Л.Ц -ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, баруун нүдний дотно булан, дээд, доод зовхинд, зүүн нүдний дотно буланд цус хуралт, хүзүүний ар хэсэгт, цээжний баруун урд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, баруун нүдний дотно булан, дээд, доод зовхинд, зүүн нүдний дотно буланд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журам” -ын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Харин хүзүүний ар хэсэгт. цээжний баруун урд хэсэгт байрласан зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам” -ын 2.6 -д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 41-42 дахь тал)-ээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ж.Б нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Н.Ц-ийн биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирогч Л.Ц мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан “...Б-д холбогдуулж гаргасан гомдлоо эргүүлэн татаж авахаар тохиролцлоо. Учир нь Б ирж уучлал гүйж, хохирлыг барагдуулсан тул цаашид гомдох зүйлгүй” гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж баталгаажуулсан (хавтаст хэргийн 85 дахь тал) баримтыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
2. Шүүгдэгч Ж.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ж.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Б нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 62 дахь тал)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Б-гийн хувийн байдлын талаар гэрч Н.Д-гийн өгсөн: “Ж.Б нь 1987 онд тус аймгийн Тэс сумын 9 дүгээр багт С.Ж гэх хүний 3 дахь хүүхэд болон мэндэлсэн. Ж.Б нь одоо Увс аймгийн Тэс сумын 9 дүгээр багийн нутагт өөрийн эзэмшлийн 8 ханатай гэрт, эхнэр Б.Г, 0-9 насны 4 хүүхдийн хамт мал малладаг ба эхнэр Б.Г Тэс сумын ЕБС-д багш ажилтай. Ж.Б нь фургон загварын машинтай бөгөөд уг машинаараа хаяа Тэс сум - Улаангом сумын хооронд хүн тээвэр хийдэг, их төлөв даруухан, хэлэх гэсэн үгээ цаг тухайн үед хэлчихдэг, шулуун шударга зантай хүн юм. Гэр бүлийн гишүүд, найз нөхөд болон бусад хүмүүстэй зөв боловсон харилцдаг, хүүхдүүдээ их хайрлаж, эрхлүүлдэг. Ж.Б нь төлөв даруухан зантай, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, тамхи хэриглэдэггүй, ажилсаг, бусдад тусархуу, эелдэг, зөөлөн, шударга зантай, уурлаж уцаарладаггүй, сайхан сэтгэлтэй, хүнийг үгэнд ордог, хүмүүжил маш сайн, ямар нэг муу зуршилгүй, аливаа зүйлийн эв эеийг олох гэж хичээдэг, огцом түргэн ааш, авир байдаггүй, хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг, шударга зантай” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал), гэрч Б.Б-ын өгсөн: “Ж.Б нь төлөв даруухан зантай, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, тамхи хүргэлдэггүй, ажилсаг, бусдад тусархуу, эелдэг, зөөлөн, шударга зантай, уурлаж уцаарладаггүй, сайхан сэтгэлтэй, хүнийг үгэнд ордог, хүмүүжил маш сайн, ямар нэг муу зуршилгүй, аливаа зүйлийн эв эеийг олох гэж хичээдэг, огцом түргэн ааш, авир байдаггүй, хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг, шударга зантай юм. Одоо өөрийн хүч хөдөлмөрөөр бог бод нийлсэн 370 орчим мал маллаж амьдардаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал)-ууд авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан, прокурортой тохиролцсон торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Ж-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-г 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Б-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ