Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/106

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,

Шүүгдэгч: Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай èð¿¿ëñэн шүүгдэгч Т овогт Б-ын Ч-д холбогдох  2235000000123  äóãààðòàé эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 24-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 20-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн Галданбошигт хороолол 27-31 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй Т овогт Б-ын Ч /РД:оо.............../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ч нь согтуугаар Увс аймгийн Баруунтуруун сумын 2 дугаар багийн нутагт 2022 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө хохирогч Ю.Чтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Б.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Ч нь согтуугаар Увс аймгийн Баруунтуруун сумын 2 дугаар багийн нутагт 2022 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө хохирогч Ю.Ч-ийг зодсон болох нь:

1. хохирогч Ю.Ч-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 02 цагийн орчимд С.Л гэх хүнийг гэрт нь хүргэж өгөөд байж байхад гаднаас танихгүй хоёр залуу орж ирсэн 30-35 насны гэмэр харагдаж байсан. Орж ирээд аймгийн Засаг даргын орлогч Л.А гэх хүнийг бос пизда минь гэж хэлээд дагуулаад гарсан. Л.А юу ч хэлэлгүй гараад явсан юм. Нөгөө хоёр залуу миний хоёр талд сууж байсан бөгөөд миний доод талд сууж байсан Б.Ч гэх залуу намайг ариун цэврийн өрөө хаана байна та надад заагаад өг гэсэн юм. Энэ үед би гараад шээ гэхэд Б.Ч, ахаа надад заагаад өгөөч гээд гуйгаад байхаар нь засах газар зааж өгөх гээд гарсан. Тухайн гэрээс гарч явахад гэрийн гадна миний араас гарч явсан Б.Ч гэх залуу миний толгойны чанх ар, дагз руу хүчтэй цохиж би тэнцвэрээ алдаж, гуйваад эхлэхэд миний зүүн хөлийн өвдөгний ар хэсэгт өшиглөсөн би сөгдөөд газар унахад миний дээрээс хөлөөрөө өшиглөж цохисон. Би толгойгоо хамгаалаад доош харсан байрлалтай газарт хэвтэж байхад хаа, хамаагүй өшиглөж зодсон. Би доош харан хэвтэж байхдаа утсаараа хамаатныхаа залуу руу зодуулж байна хурдан С.Л-ын хашаанд хүрээд ир гэж утсаар ярихад нэг их удалгүй миний хамаатны Г гэх залуу ирсэн юм. Энэ үед намайг зодож байсан залуучууд хашаа даваад зугтчихсан. Би дүүгээрээ гэртээ хүргүүлж ирээд унтаж амарсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-8 дахь тал),

2. гэрч Т.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 01-ний орой 12 цаг 40 минутын үед дуудлага өгсөн. Би давхар дуудлагатай явж байсан болохоор боломжтой бол хүрээд ирээч өвчтөн аваад эмнэлэг явж байна гэсэн гэж хэлэхэд тэр өөрөө хүрээд ирсэн. Би бусдад зодуулсан түүнээс хойш миний бие өвдөөд болохгүй байна гэж хэлсэн. Цагдаагийн байгууллагад хандаагүй гэж хэлж байсан юм. Үзлэгт биеийн байдал дунд, артерийн даралт 160/100, зүрхний цохилтын тоо 98, хэвлийн зөөлөн аюулхай орчим хөндүүр, баруун нүдний доод хэсэгт хөхрөлт үүссэн, уруул дотор язралттай, дагзны ар бага зэрэг хавдсан, тухайн хэсэгтээ эмзэглэлтэй, зүүн гуяны гадна талд 10/12см хөхрөлт няцралттай эмзэглэлтэй, зүүн өвдөгний орчим хөхрөлттэй хөндүүр, хагалгааны сорвины дээд талд овойж товойсон эмзэглэлтэй байсан. Тухайн хүнд эмийн болон дараагийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх хандах талаар бичиж өгсөн. Дахиж надад үзүүлээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

3. гэрч С.Л-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр аймгийн болон сумын удирдлагууд уулзалт болоод тарсан бөгөөд би гэртээ Л.А гэх хүнтэй байж байхад гаднаас Ю.Ч ганцаараа орж ирсэн. Л.А-ын туслах юм уу, жолооч нь ч юм уу хоёр залуу байсан. Нэг залууг нь дуудаад машинаас архи аваад ир гээд явуулсан Тэгэхэд виски оруулж ирсэн бөгөөд түүнээс би жаахан уугаад нойр хүрээд байхаар нь унтсан юм. Тэгээд манайхаас Ю.Ч, А хажууд нь байсан хоёр залуу, энэ дөрөв гараад явсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

4. гэрч Л.А мөрдөн байцаалтад өгсөн: “Албан ажлаар тухайн өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд нэг өдөр ажиллаад Улаангом суманд ирсэн. Тухайн үед буюу 2022 оны 2 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө тус сумын ИТХ-ийн дарга С.Л-ын гэрт Ю.Ч бид хоёр түүнийг албаны авто машинаар гэрт нь хүргэж өгөөд гэрт нь сууж байхад гаднаас Н, Б.Ч нар орж ирсэн. С.Л-ын гэрт орж ирсэн Б.Ч нь надтай маргах шинжтэй ам зөрөөд байхаар нь би гараад машиндаа суусан манай жолооч Б машиндаа сууж байсан бөгөөд намайг буудалд хүргэж өгсөн. Тухайн үед С.Л-ын гэрт намайг байх хугацаанд ямар нэгэн зодоон маргаан гараагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

5. гэрч Г.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2022 оны 02 дугаар сард ээлжийн амралтаа авсан байсан юм. 2022 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Баруунтуруун сумын төвд байх өөрийн аавын гэрт амарч байхад шөнө 02 цагийн орчимд утсанд дуудлага ирсэн юм. Тэгээд утсаа аваад ярихад Ч ах байсан. Ч ах би Л гэх айлд байна намайг үл таних 2 залуу зодоод байна хурдан ирж аваарай гэж хэлсэн юм. Тэгээд би машинаа асаагаад Л гэх айлын гадна талд яваад очиход хашааны үүд хэсэгт Ч ах нэг үл таних залуутай хамт байсан ба тэр хоёр хоорондоо маргалдаж байсан үл таних залуу Ч ахыг “ална зүрхэнд чинь хутга шаана, хүүхдүүдийг чинь бүгдийн олж нэг нэгээр нь ална, чи муу зүрхэндээ хутгатай орондоо үхнэ” гэх зэргээр хараагаад орилоод байсан. Тэгээд би юу болоод байна аа хүмүүс унтаж амарч байна одоо унтаж амарцгаа гэхэд тэр үл таних залуу Ч ах руу дайраад байсан. Тэгэхэд Ч ах миний машин руу ороод суучихсан. Би тухайн хүнийг тайвшруулаад байж байтал тэр хүн машиныхаа түлхүүрийг гээчихлээ надад хайлцаад олоод өг гээд намайг гуйгаад байсан. Тэгээд би одоо шөнө болсон байна, мөн чи согтуу байгаа тул унтаж амраад өглөө түлхүүрээ хайж ол гэж хэлээд тухайн хүнийг Л гэх айлын гэрт оруулж өгсөн. Л-ын гэрт ороход Л том өрөөнийхөө сандал дээр суугаагаараа унтаж байсан. Үл таних залуу унтлагын өрөө лүү орсон юм. Тэгээд би тэдний гэрээс гараад Ч ахыг гэрт нь хүргэж өгөөд гэртээ очиж унтсан юм. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ч ах над руу дахин утсаар залгаад миний бие муудаад байна чи ирээд эмнэлэг хүргээд өг гэж хэлсэн. Би эмнэлэг хүргэж өгсөн. Ч ахын толгойны ар хэсэг хавдсан мөн зүүн нүд хөхөрч хавдсан. Мөн хэвлий гуяны дотор тал хэсэгт алга дарам хэмжээний хөхрөлт няцралтууд үүссэн байсан. Мөн хуучин хагалгааны оёдол дотроо задарсан байна гэж тухайн үзсэн эмч хэлж байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

6. гэрч С.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 02 сарын 24-ний орой намын ажлаар явж байгаа хүмүүстэй Улаангомоос өөрийн машинаараа үйлчилгээнд хөлсөөр явж байсан юм. Тухайн ажлаар явж байхдаа тэр суманд очсон. Сумын иргэдтэй УИХ-ийн гишүүн Ц Баруунтуруун сумын иргэдтэй уулзалт хийж орой 23 цагийн орчимд таарсан бөгөөд Онцгой байдлын газрын 60-р ангид очиж бид хоол идсэн. Түүний дараа тухайн байранд байрлах гэсэн боловч хүмүүс багтахгүй гэр хороололд хувийн буудалд амрахаар Б.Ч бид нар буудлаа авчхаад байж байхад Б.Ч манай найз гэрт ирж хоол ид гэнээ гэхээр очиж хоол идье гэсэн бөгөөд тухайн найзынд нь бид хамт очиж хоол идээд нэг том шилтэй архи гаргаж задалсан. Тухайн айлын эхнэр нь бас байсан бөгөөд гэрийн эзэн архийг хундагалаад бид бүгдэд хундаганд хийж тойруулсан. Тэр архийг бид ууж дуусгаад Б.Ч, гэрийн эзэн хоёр хэсэг энгийн яриа өрнүүлж байгаад Б.Ч бид хоёр тэр айлаас гараад тэдний урд талын айл руу орсон. Тэр айлд Б.Ч ах бид хоёрыг ороход аймгийн ологч дарга А өөр танихгүй хоёр хүн байсан. Бид тэр айлд удаан суугаагүй тэр хүмүүс дундаа шар өнгийн Виски задалчихсан байсан. Тэрнээсээ надад хийж өгсөн би нэг хундага уугаад жаахан сууж байгаад тамхи татахаар гэрээс гарахад араас нэг хүн гараад явсан санагдаад байна. Тухайн үед шөнө 01 цаг өнгөрч байсан байх харанхуй байсан болохоор хэн гараад явсныг нь тодорхой хараагүй. Айлын хашааны гадна байгаа машин дээрээ очоод машиндаа орох гэхэд миний машин цоожтой байсан тэр орчимд машиныхаа түлхүүрийг хайгаад олохгүй буцаад тэр айлын хашаа руу ороход гадна 2-3 хүн байсан тэгээд та нар намайг зодлоо гээд нэг танихгүй махлаг ах над руу дайрч давшлаад намайг өшиглөсөн хажууд нь цагдаа гэж хэлж байсан санагдаж байна. Тэр хүн бас хараад зогсож байсан. Тэгээд би уурлаад яагаад намайг зохиж байгаа юм чамайг ална шүү пизда минь гээд уурлаад хэрэлдсэн. Тэгсэн хажууд басан цагдаа гэх залуу намайг явж амар гэж би машиныхаа түлхүүрийг олчхоод явмаар байна энэ хүн яасан гэж намайг цохиж байгаа юм гээд, тухайн хүнд хэлчхээд нөгөө айл руугаа орсон намайг гэрт ороход нэг хүн сандал дээр унтаж байсан би тэр хүнийг танихгүй өмнө нь тэр айлд ирж байгаагүй бөгөөд машины түлхүүр олдохгүй Б.Ч ах бас байхгүй байсан болохоор надад очих газар байгаагүй хүн танихгүй болохоор тэр айлд ороод орон дээр нь амарсан юм. Би тэр хүнийг зодож зохисон зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

7. Шүүгдэгч Б.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн үед УИХ-ийн гишүүн О.Ц Баруунтуруун сумын нутагт ард иргэдтэй уулзах ажлаар ирэхэд нь би туслахаар тус суманд ажиллаад орой уулзалт тараад явж байтал тухайн сумын төвд амьдардаг миний цэрэгт хамт байсан найз таараад тэр орой тэднийд Н гэх хамт ажилласан залууг дагуулаад гэрт нь очиж хоол идээд ганц нэг шил архи бид 3 хувааж уугаад шөнө 01 цаг өнгөрч байх үед тэднийхээс гараад явсан. А гэх хүн рүү залгаад хаана байгааг асуухад Л гэдэг айлд байна гэсэн. Цэргийн найзаасаа тэр айлыг асуухад бараг хажуугийн хашаа байсан ба тэр Л гэх айлд Н бид хоёр орсон тэр айлд А, гэрийн эзэн гэх Л, Ч гэсэн хүмүүс байсан. Тэр хэд ширээн дээрээ бага зэрэг уучихсан нэг шил виски байснаасаа хундагалж бид хоёрт өгсөн. Тэрнээс нь нэг уугаад А гэх хүнийг явъя гэхэд юм дугарахгүй суугаад байсан. би бага зэрэг уурлаад одоо гаръя л даа гэхэд юм дугаралгүй гэрээс гарсан. Тэгсэн энэ хооронд Ч надад хандаж ахмад хүнтэй муухай харьцлаа гэж надтай маргах хандлагатай эхэлсэн бөгөөд бид хоёр хэсэг юм яриад суусан бидний яриа нийлэхгүй шинжтэй болоод эхэлсэн тэгээд тэр ахыг бие засах газар заагаад өг гэж хэлээд айлаас гаргаад гадна бага зэрэг маргаан гарсан энэ үед би хүзүүний ар хэсэгт нь баруун гараараа нэг цохисон. Энэ үед Ч эсэргүүцэл үзүүлж хацар хэсэгт баруун гараараа цохиход нь би зөрүүлээд зүүн нүд рүү нь баруун гараараа нэг удаа цохиод өвдөг, гуя хэсэгт 2 удаа өшиглөсөн. Тэр ах цагдаа дуудна гээд утас барьж байсан, тэгэхэд би айгаад хашаа даваад зугтчихсан. Би айлд байхад Ч гэх хүнтэй юу ярьсан ч яриа нийлэхгүй байсан. Тэрнээс болоод маргаж байгаад сүүлдээ зодоон болсон эхлээд маргаанаас үүссэн юм. Тухайн үед согтуу байсан болохоор нэг нэгнийхээ үг даахгүй хэдэрлэж маргалдаж байгаад уурандаа цохичихсон юм. Ч гэх тэр толгойны ар дагз хэсэг хавдаад, зүүн нүд хөхөрч хавсан мөн гуяны дотор хэсэг хөхрөлттэй эмзэглэлтэй байна гэж хэлж байсан. Хэлтэрхийг нь үзүүлж байсан. Миний зүүн гуяны дотор хэсэгт хөхрөлт үүссэн хэд хоног хөндүүрлэж байгаад зүгээр болсон өөр миний биед гэмтэл учраагүй. Ч надад нөхөн төлбөрт мөнгөн дүн хэлээгүй бөгөөд би түүнд учирсан хохирлыг нөхөн төлөхөөр 600,000 төгрөг өгч хохирлыг барагдуулсан. Дахин гэмт хэрэг зөрчил гаргахгүй. Хөнгөн ял оноож өгнө үүгэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

 Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 242 дугаартай шинжээчийн “Ю.Ч-н баруун, зүүн нүдний ухархайн хананы хуучин цөмөрсөн хугарал, хамар ясны хуучин хугарал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, доод уруулд зулгаралт, дагзны хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирсан байна. Дээрх асуултад дүгнэлтийн 1 дэх хэсэгт хариулсан. Баруун нүдний доод зовхины цус хуралт, доод уруулын зулгаралт, дагзны хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун, зүүн нүдний ухархайн хананы цөмөрсөн хугарал гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Баруун нүдний доод зовхины цус хуралт, доод уруулын зулгаралт, дагзны хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь 2022 оны 03 сарын 01 өдөр үүссэн байсан талаар сумын эмчийн үзлэгт тусгагдсан байна. Баруун, зүүн нүдний ухархайн хананы хуучин цөмөрсөн хугарал гэмтлүүдийг хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй байна. Баруун нүдний доод зовхины цус хуралт, доод уруулын зулгаралт, дагзны хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд эрүүл мэндийг сарниулахгүй тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6 -д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Баруун, зүүн нүдний ухархайн хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам” -н 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Ю.Ч-ийн баруун, зүүн нүдний ухархайн хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал гэмтлүүдийг хэзээ үүссэн талаар эмнэлгийн бичиг баримтад тусгаагүй тул хуучин гэмтэл гэж үзэж байна. Учир нь нүдний эмчийн үзлэгт баруун нүдний хараа 0, баруун нүдний хараа алдалт 0 болсон нь талаарх мэдээлэл эмнэлгийн бичиг баримтад тусгаагүй, сумын эмчийн тухайн үеийн үзлэгт хамар ясны хугарлын үед илрэх хаван хавдар, эмзэглэл, зовуурь тусгагдаагүй, хамар шалгасан тэмдэглэлгүй мөн зүүн нүдний орчим гэмтэлгүй байна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32-34 дэх тал)-ээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Ч нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Ю.Ч-ийн биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч Ю.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан “... 2022 оны 02 сарын 25-нд шилжих шөнө Улаангом сумын иргэн Ч нь халдсаны улмаас надад хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Тухайн үед Ч нь миний эмнэлгийн байгууллагаар явж эмчилгээ хийлгэсэн зардлыг бүрэн төлж байргадуулсан” гэх баталгааг нотариатаар гэрчлүүлж баталгаажуулсан (хавтаст хэргийн 68 дахь тал) баримтыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

2. Шүүгдэгч Б.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Ч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ч-ын хувийн байдлын талаар гэрч Л.Г-ын өгсөн: “Б.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг байх бид сүүлийн 8 жил огт архи уухгүй байж байгаад саяхан нэг удаа архи уусан энэ үед амьдралын тухай яриа өрнүүлсэн. Өөрөөр ямар нэгэн үг үйлдэл гаргаагүй архи согтууруулах ундааны хэрэглэхдээ тааруулаад уучихдаг санагдсан. Би найзаа архи ууж, согтуу явж байгаа, байсан талаар сонсож байгаагүй гэр бүлтэй тогтсон амьдралтай боломжийн амьдарч байгаа гэж найзуудаасаа сонссон. Найз нөхдийн дунд нэр хүнд сайтай залуу” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал), гэрч Д.Б-ын өгсөн: “Би Б.Ч-ыг танина бид бага сургуульд хамт орсон цагаас эхлэн одоог хүртэл найзалж нөхөрлөж байна. Манай найз Б.Ч нь төлөв даруу хүнд тусархуу найз нөхдийн дунд нэр хүндтэй. ЕБС-д 6 жил орчим ажилласан. Ажиллаж байхдаа хамт олон дотроо нэр хүндтэй ажиллаж байгаад өнгөрсөн жил буюу 2021 онд ажлаасаа гараад улс төрийн ажил хийж байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал)-ууд авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан, прокурортой тохиролцсон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Т овогт Б-ын Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чыг 500 /таван зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4.  Шүүгдэгч Б.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Б.Ч-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                

                             ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ГАНСҮХ