Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2018/00294

 

 

 

2018 оны 05 сарын 17 өдөр

    Дугаар 153/ШШ2018/00294

                         Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багт оршин суух, Б.А-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 153/2018/00286/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.А нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:  Миний бие Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал хонь, ямаа маллаж малчнаар ажиллаж байсан.

1980 оны 07 сарын 1-ний өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 25-ны өдөр цэрэгт явсан. 1983 оны 08 сараас эхлэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар үргэлжлүүлэн ажилласан.

Одоо өндөр насны тэтгэвэрт гаргах гэсэн боловч 1977 оны 01 дүгээр сарын 01- нээс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр байхгүй, Ховд аймгийн ЗДТГ-ын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд тухайн үеийн бригадын 70 дугаар данс тус архивт байхгүйгээс болоод хохироод байна.

Иймд Б.А намайг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал малчнаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Б.А нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 374 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1978-1980, 1984-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Х.Байкельдын мэдүүлэг, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 36/002239 дугаартай Б.А, Х. К нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 15, 17-25, 35-37 дугаар хуудас/

Түүнчлэн хүсэлт гаргагч Б.А-ий Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1983 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хүсэлт гаргагч нь энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээлээ.

Харин хүсэлт гаргагч Б.А нь НАХЯ-ны сайдын 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 451 дүгээр тушаалаар цэргийн албан татагдсан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 02/1613 дугаартай архивын лавлагаагаар, цэргийн албанаас 1983 оны 7 дугаар сарын 25-ны өдөр халагдсан болох нь хүсэлт гаргагч Б.А-ийн шүүхэд гаргасан хүсэлтээр, мөн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан нь Б.А-ийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус тогтоогдож байх тул хүсэлт гаргагч Б.А-ийн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. /ХХ-ийн 2, 5, 14 дүгээр тал/

Хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудсанд авагдсан иргэн Х.Байкельд, А.Аймаг нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 11-13 дугаар хуудсанд авагдсан 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 8 дугаартай архивын лавлагаа, Ховд аймгийн Хүндэт тэмдгийн хуулбар, Малчин мэргэжлийн үнэмлэх зэрэг баримтуул нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.А ирээгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн хүсэлт болон хэрэгт авагдсан бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.А Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хүсэлт гаргагч Б.А нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1983 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ОЮУНЖАРГАЛ