Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2018/00296

 

 

 

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2018/00296

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багт оршин суух, Н.Г-ийн хүсэлттэй

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 153/2018/00273/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Миний эцэг Н.Г-ийн ажилласан жилийг тогтоолгох гэхээр хөдөлмөрийн дэвтэр болон 70 дугаар дансанд хүсэлт гаргагчийн нэр нь зөрчилтэй гарч ирсэн. Уг баримтуудад дээр Н.Гэндээ гэж гарч ирсэн бөгөөд иргэний үнэмлэх дээр байгаа Н.Г-ээр нэрийг сольж хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр тогтоож, тухайн үед нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан. Миний аав 8 дугаар ангиа төгсөөд 1976 онд илгээлтээр мал маллахаар гарч байсан гэдэг. Өвөөгийндөө мал маллаж байсан. 1978 оны 06 дугаар сард цэрэгт явж, 1981 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирсэн байдаг. 1982 оноос хойш Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад малчнаар ажиллаж байсан гэж ярьдаг. Иймд Ховд аймгийн Хөдөлмөр нэгдлээс олгосон 1986 оны 02 дугаар сарын 20, 1991 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигчээр Н.Г тогтоож, миний эцэг Н.Г-ийн Ховд аймгийн Зэрэг сумны Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1976 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын "Хөдөлмөр" ХКомпанид 1991 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Тухайн үед нэгдлийн дарга Н.Гэндээ гэж хэлээд нэршсэн. Аавын өмнөх иргэний үнэмлэхний нэр нь Н.Г гэж байсан. Би эцэг эхээс ах, дүү 6-уулаа байдаг бөгөөд бид нар аавын нэр Г болсонтой холбогдуулан иргэний шинэчилсэн бүртгэлээр эцгийн нэрээ солиулж Н.Г болгосон. Иргэний бүртгэлийн ажилтан Г гэх нэр нь Г болж нэг үсэг солигдож байгаа учир нэр өөрчилсөн сумын засаг даргын захирамж гаргуулах шаардлагагүй гэж хэлсэн....Миний аавын ээжийг Баавуу гэдэг байсан юм....Миний ээжийн нэрийг Сарантуяа гэдэг....гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Г.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд хүсэлтийн шаардлагаа нэмэгдүүлж хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагыг Г.Г-ийн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1976 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Г.Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлээс олгосон 1986 оны 02 дугаар сарын 20, 1991 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрүүдэд хүсэлт гаргагч Н.Г-ийн нэрийг Н.Г гэж бичилт хийгдсэн байх боловч уг хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн эцэг /эх/-ийн нэр, төрсөн он, сар, өдөр, доторх Н.Г-ийн авч байсан цалин хөлсний бичилт нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 301 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадын 70 дугаар дансны хуулбартай таарч байх төдийгүй, түүний ажиллаж байх үеийн байгууллагын тамга тэмдгээр баталгаажсан байдал тохирсон, хүсэлт гаргагчийн регистрийн дугаар тохирсон төрсний бүртгэлийн лавлагаа нь Н. Г нэрээр гарсан зэрэг баримтуудыг үндэслэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлээс Н.Г нэрээр олгосон 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдөр болон 1991 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Н.Г мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч Г.Г нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1976 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 301 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадын 1976-1978, 1982-1992 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлээс олгосон 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдөр болон 1991 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрүүд, гэрч Д.Гонгор, Г.Жамбалдорж нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн регистрийн дугаар тохирсон Н.Г нэрээр гарсан төрсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 12 сарын 26-нд Хөдөлмөр ХК болж улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 113 дугаартай лавлагаа, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 36/002307 дугаартай Н.Г, Дэшзэвэг Сарантуяа нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 18-34, 46-67, 71-74, 78-79 дүгээр тал/

Түүнчлэн хүсэлт гаргагч Г.Г-ийн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хүсэлт гаргагч нь энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээлээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ....Тухайн үед нэгдлийн дарга Н.Гэндээ гэж хэлээд нэршсэн. Аавын өмнөх иргэний үнэмлэхний нэр нь Н.Гэндээ гэж байсан. Би эцэг эхээс ах, дүү 6-уулаа байдаг бөгөөд бид нар аавын нэр Г болсонтой холбогдуулан иргэний шинэчилсэн бүртгэлээр эцгийн нэрээ солиулж Н.Гэндэн болгосон. Иргэний бүртгэлн ажилтан Г гэх нэр нь Г болж нэг үсэг солигдож байгаа учир нэр өөрчилсөн сумын засаг даргын захирамж гаргуулах шаардлагагүй гэж хэлсэн...., гэрч Д.Гонгорын ....Г гэж дууддаг.... гэх мэдүүлэг, гэрч Г.Жамбалдоржийн ....Манайхан Гэндээ гэж дууддаг. Би Гэндээ гэдэг нэрээр нь мэднэ.... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн регистрийн дугаар тохирсон Н.Г нэрээр гарсан төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний лавлагаа зэргээр тогтоогдож байх тул Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 301 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадын 1978, 1982-1992 онуудын 70 дугаар дансанд Гэндээ гэж бичигдсэн баримтуудыг хүсэлт гаргагчийн ажилласан жилд хамааралтай нотлох баримт гэж үзэн үнэлсэн болохыг дурдав.

Г.Г нь БХЯ-ны сайдын 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/137 дугаар тушаалаар 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн н/109 дүгээр тушаалаар 1981 оны 8 дугаар сарын 25-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 000005693 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1993 оноос 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний 1607000012 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримт хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 11, 69 дүгээр тал/

Хавтаст хэргийн 14-17 дугаар хуудсанд авагдсан Д.Гонгор, Д.Эрдэнэдорж нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-тзааснаар Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлээс Н.Г нэрээр олгосон 1986 оны 02 дугаар сарын 20, 1991 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь дугаар регистртэй, Н.Г мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н.Г-ийн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1976 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3.Хүсэлт гаргагч Н.Г нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   С.ОЮУНЖАРГАЛ