Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/104

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баттулга,

           Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,

            Хохирогч: С.Г,

            Хохирогчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,

            Шүүгдэгч: Т.Ц  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿ëñэн шүүгдэгч Б овогт Тийн Цд холбогдох  2235000000100  äóãààðòàé эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 02-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 1 дүгээр сарын 05-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Тэс сумын цаг уурын өртөөний техникч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Увс аймгийн Тэс сумын 8 дугаар багт суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 1994 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №127 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Увс аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №57 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Б овогт Т-ийн Ц /РД:оо............/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Ц нь согтуугаар Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн нутагт 2022 оны 04 дүгээр сарын 16-нд хохирогч С.Г-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний нүүр хэсэгт архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Т.Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Т.Ц нь согтуугаар Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн нутагт 2022 оны 04 дүгээр сарын 16-нд хохирогч С.Г-ын  баруун нүдний хөмсөг хэсэгт архины шилээр цохьсон болох нь:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-8 дахь тал),

2. Хохирогч С.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр манай гэрт манай нагац ах болох Д ирсэн. Г.Д бид хоёр “Ерөөл” нэртэй 0.5 литрийн архи хууваж ууж дуусгачихаад намайг дэлгүүр явуулж дахин “Ерөөл” нэртэй 0.5 литрийн архи авхуулсан. Уг архийг авах үедээ би өөрөө бас “Ерөөл” нэртэй 0.5 литрийн архи нийт 2 шил 0.5 литрийн Ерөөл” нэртэй архи авч гэртээ харьсан. Г.Д ахын авхуулсан архийг би Г.Д ахад өгөхөд Г.Д ах уг архийг өвөртөө хийчихсэн учир би өөрийн авч ирсэн 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архийг задалж бид хоёр хувааж уусан уг архийг уугаад талдаа орж байхад Г.Д ах гэрээс гарчихаад буцаж орж ирэхгүй удаад байхаар нь би араас нь гарахад манай хороололд амьдардаг Т.Ц гэх хүнтэй тэдний хашааны ард талын гуДд сууж байсан би тэр хоёр дээр явж очиход Т.Ц гартаа “Ерөөл” нэртэй 0.5 литрийн дээрээсээ бага зэрэг уусан архи барьчихсан зогсож байсан. Би Т.Ц-д хандаж та яагаад архинаас уухгүй байгаа юм гэж асуухад Т.Ц надад хандаж чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд барьж байсан “Ерөөл” нэртэй 0.5 литрийн архитай шилээрээ миний баруун нүдний дээд хөмсөг хэсэгт 1 удаа цохисон ба уг архины шил нь хагарч миний хүзүүний баруун хэсэгт 2, зүүн талын хацар хэсэгт 2 удаа зүсэгдсэн өөр ямар нэгэн зодоон, цохион маргаан болоогүй. Миний баруун нүдний дээд хөмсөгөнд тавьсан оёдол таталдаж өвдөөд, толгой өвдөж, тонгойхоор толгой эргээд их хэцүү байна. Нийгмийн даатгалын шитгэл төлөгдөөгүй байсан учир хувийн эмнэлгээр томогрографт орсон 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг, ерөнхий шинжилгээ 50.000 тавин мянган/ төгрөг, толгойны зураг авхуулсан 20.000 /хорин мянган/ төгрөг, уг зургыг СД хуулуулсан 5.000 / таван мянган/ төгрөг, хувийн эмнэлгийн мэс заслын тасагт оёдол тавиулж эмчилгээ хийлгэсэн, 3 өдөр боолт хийлгэсэн, бариачид толгойгоо бариулсан гэх мэт 200.000 /хоёр зуун мянган/ төгрөг, би Тэс сумын 6 дугаар багт хувираа дугуй засвар ажиллуулдаг ба өдөрт доод тал нь 50.000 /тавин мянган/ төгрөгийн оролого олдог хохирсоноос хойш 10 өдөр ажлаа хийгээгүй тул ажлын хөлс 500.000 /таван зуун мянган/ төгрөг, эхнэрийн хамт Тэс сумаас Улаангом сум явсан, Улаангом сумаас Тэс сум явсан нийт зардал 240.000 /нэг зуун хорин мянган/ төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300.000 /гурван зуун мянган/ төгрөг, эрүүл мэндийн даатгалд 300.000 /гурван зуун мянган/ төгрөг нийт: 1.735.000 төгрөг нэхэмжилж байна. Эрүүл саруул зүгээр байсан намайг цохиж гэмтэл учруулсан Т.Ц-д их гомдолтой байна. Тухайн үед эм тариа авсан, эмчилгээнтэй холбоотой гарсан зардлын нөтийн баримтыг би гээгдүүлчихсэн байна. Би эмчилгээ хийлгэх, эм тариа авах, Улаангом сумаас Тэс сум, Тэс сумаас Улаангом сум явсан замын зардал, өмгөөлөгчийн хөлс гэх мэт мөнгөнүүдийг 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 3.Б гэх хүнээс 100.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр О.Т гэх хүнээс 50.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн 4 хүүхдийн мөнгө болох 400.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Б С гэх хүнээс 100.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Е М гэх хүнээс 500.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Н О дансанд эхнэр З.У-ээр хийлгэсэн 200.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өмгөөлөгчийн хөлс болгож 300.000 төгрөг, замын зардал 240.000 төгрөг нийт: 1.890.000 төгрөгийн хохирол учирсан уг мөнгийг найз нөхөд, ах, дүү нараасаа зээлж авсан. Би Т овогтой Ц гэх хүнээс надад учирсан 1.890.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16, 19 дэх тал),

2. гэрч З.У-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө 09 цагийн үед Тэс сумын 9 дүгээр багт байх аав О.С-гийн гэрт очиж түлшний мод түүхээр явсан ба нөхөр С.Г мотоциклио засаж асаагаад араас ирэхээр тохиролцоод сумын төв дээр байх гэртээ үлдсэн. Би аавын гэрт очиж ойр зуурын ажилд нь туслаж байхад 17 цагийн үед миний 99416271 дугаарын утас руу нөхөр С.Г-ын дүү болох С.Г 99590851 дугаарын утаснаас залгаж танай нөхрийн толгой хагарчихсан сумын эмнэлэг дээр ирсэн байна. Та хурдан ирээрэй гэж дуудуулсан. Сумын төвийн эмнэлэг дээр ирж С.Г-аас юу болсон талаар асуухад Т.Ц гэх хүн архины шилээр С.Г-ын нүүрэн тус газар цохиж баруун нүдний дээд хөмсөг нь сэтэрсэн байсан. Би 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрээсээ гарахад манай нөхрийн биед ямар нэгэн бэртэл гэмтэл байгаагүй ба Т.Ц гэх хүн архины шилээр цохиж баруун нүдний дээд хөмсөгийн сэтэлсэн. Тухайн үед манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Т.Ц нь ямар шалтгааны улмаас нөхөр С.Г-ын нүүрэнд архины шилээр цохих болсоныг мэдэхгүй байна. Нөхөр С.Г хэлэхдээ би зүгээр сууж байтал Т.Ц архины шилзэр миний нүүр лүү нэг удаа цохисон ба уг архины шил хагарч миний нүүрийг гэмтээсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

3. гэрч С.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 15 цаг 37 минутыг үед би С.Г ахын гэр лүү явж байх замд буюу тооромт хорооллын гудманд ах С.Г доошоо хараад хэвтчихсэн толгойноос нь их хэмжээний цус гарч байсан ба түүний хажуу Т.Ц, Д гэх хүмүүс байсан. Юу болсон талаар би асуухад Т.Ц надад хандаж танай ах С.Г намайг хэл амаар доромжлоод байхаар нь би архины шилээр цохичихсон юм гэж хэлсэн. Тэгээд би Б-ын хамт С.Г ахыг сумын эрүүл мэндийн төврүү авч явж боолт, цэвэрлэгээ хийлгэсэн. Би С.Г ахын эхнэр рүү залгаж сумын эмнэлэг дээр хурдан ирээрэй гэж дуудуулсан. С.Г-ын биед урьд өмнө нь ямар нэгэн бэртэл гэмтэл байгаагүй ба Т.Ц гэгч нь архины шилээр С.Г-ын нүүрэн тус газар цохиж баруун нүдний дээд хөмсөгийн сэтэлж гэмтэл учруулсан. Т.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан тухайн гудамны хог цэвэрлэж байсан. Манай ах С.Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтуу байсан. Т.Ц нь ямар шалтгааны улмаас нөхөр С.Г-ын нүүрэнд архины шилээр цохих болсоныг мэдэхгүй байна. Т.Ц хэлэхдээ намайг хэл амаар доромжлоод байсан учир архины шилээр цохисон гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

4. гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 15 цаг 30 минутын үед харьж явах замд буюу тооромт хорооллын гуДд С.Г, Т.Ц, Г.Д нар сууж байсан.  Намайг алхаад очих хооронд Т.Ц нь зогсож байгаад сууж байсан С.Г-ын нүүрэн тус газарт архины шилээр нэг удаа цохисон ба уг шил нь хагарсан би юу болсон талаар асуухад С.Г намайг хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрээд цохичихсон гэж хэлсэн ба удалгүй С.Г ирж би С.Г-ын хамт С.Г-ыг эмнэлэгт аваачиж үзүүлхэд С.Г-ын баруун нүдний дээд хөмсөг сэтэрсэн байна гэж эмч хэлсэн. Уг газар нь Т.Ц-ий хашааны арын хэсэг бөгөөд Т.Ц хашааны ар талын хогоо цэвэрлэж байсан ба С.Г, Г.Д нар түүний хажууд суучихсан архи ууж байсан. Тухайн үед би очиж явах замдаа харсан ба Т.Ц архины шил барьчихсан байхыг би харсан ба уг шилийг хаанаас авсаныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

5. гэрч Г.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “С.Г нь Т.Ц-ий хажууд ирээд чамайг ална “май” гэж хэлээд салаавч гаргаад байхаар нь Т.Ц барьж байсан “Ерөөл” нэртэй 0.5 литрийн архины шилээр С.Г-ын нүүрэн тус газарт 1 удаа цохисон өөр ямар нэгэн зодоон цохион болоогүй С.Г-ын баруун нүдний дээд хөмсөг сэтэрсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29 дэх тал),

6. гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 17 цаг 04 минутын үед С.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нүүрнээс нь их хэмжээний цус гарсан согтуу оролж хашгирсан эмнэлэг дээр ирсэн ба уг хүнд  тайвшруулах тариа, цус тогтоох тариа зэргийг хийчихээд цусын цэвэрлэж харахад баруун нүдний дээд хөмсөг ойролцоогоор 3 см орчим сэтэрсэн байсан учир би оёдол тавих гэхэд С.Г нь миний зүгээс тависан шаардлага биелүүлэхгүй тайван суухгүй би гэрлүүгээ явна гэж орилж хашиграад байсан учир оёдол тавилгүй боолт хийж өгөөд явуулсан. Ямар шалтгааны улмаас С.Г-ын хөмсөг сэтэрсэн болохыг би мэдэхгүй. С.Гын баруун нүдний дээд хөмсөг сэтэрсэн байсан ба өөр ил харагдах ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),

7. хохирогч С.Г-ын амбулториор эмчлүүлэгчийн карт, толгойн рентген зурагтай CD диск (хавтаст хэргийн 93-95 дахь тал)

8. эмч Б.Б-ийн хийсэн үзлэг болон эмчилгээний талаарх эмчийн магадлагаа (хавтаст хэргийн 96 дахь тал),

9. Шүүгдэгч Т.Ц-ий мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Тэс сумын 6 дугаар баг Тооромт хороололд байх хашааныхаа арын хэсэг буюу гудамжны хогийг цэвэрлээд зогсож байхад Тэс сумын 9 дүгээр багийн иргэн Г.Д над дээр ирж мэнд ус мэдэлцээд дээлний өвөр дотроосоо “Ерөөл” нэртэй 0.5 литрийн архи гаргаж ирж надаа өгсөн ба би уг архинаас уугаагүй бариад сууж байхад С.Г архи уугаад нийлээд согтчихсон бид хоёр дээр ирсэн ба ирэнгүүтээ надад хандаж архи уу гэж хэлэхээр нь би С.Г-д хандаж уухгүй гэж хэлэхэд чи яагаад архи уудаггүй юм гэж хэлээд салаавч гаргахаар нь би С.Г-ыг айлгах гэж барьж байсан “Ерөөл” нэртэй 0.5 литрийн архины шилийг С.Г-ын өөдөөс савахад түүний нүүр хэсэгт цохигдож архитай шил хагарсан ба С.Г-ын нүүрнээс цус гарсан. Би уулан С.Г-ыг цохьё гэж бодож цохиогүй айлгах санаатай байсан боловч цохигдчихсон энэ нь миний буруу учир би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Г.Д гэх хүн надад дээлний өвөр дотроосоо “Ерөөл” нэртэй 0.5 литрийн архи гаргаж ирж өгсөн ба би түүнээс уугаагүй. Гэтэл С.Г согтуу бид хоёр дээр ирж намайг архи уу гэж хэлэхээр нь би архи уухгүй гэхэд чи яахаар уудаггүй юм гэж хэлээд надруу салаавч гаргахаар нь би барьж байсан архины шилээрээ нүүрэн тус газарт нь 1 удаа цохисон. С.Г намайг цохиогүй. 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр С.Г миний хажууд ирэх үедээ биедээ ямар нэгэн бэртэл гэмтэлгүй байсан ба би архины шилээр цохих үедээ түүний баруун нүдний дээд хөмсөгийг сэтэлсэн. Би С.Г-д учирсан бодит хохирлыг төлж барагдуулна. Би С.Г-аас уучлалт гуйж эмчилгээтэй холбоотой гарсан зардлыг чинь төлж барагдуулна гэдгээ өөрт нь болон түүний эхнэр З.У нарт хэлсэн. Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж, гэмшиж байнагэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 168 дугаартай шинжээчийн “Үзүүлэгч С.Г-ын биед тархи доргилт, зүүн хөмсөгний гадна хэсэгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацар, хамрын баруун угалз, хүзүүний баруун талд зулгаралт гэмтлүүд тоггоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт, зүүн хөмсөгний гадна хэсэгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гзмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2022/04/16-нд үүсчихсэн байсан талаар сумын эмчийн үзлэгт бичигдсэн байна. Тархи доргилт, зүүн хөмсөгний гадна хэсэгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 43-45 дахь тал)-ээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т.Ц нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч С.Г-ын биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Т.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирол, хор уршиг

Хохирогчийн эхнэр З.У-ийн хаан банкны 5800637330 дугаар дансны орлого зарлагын дэлгэрэнгүй хуулга хавсаргасан ба уг хуулгад хохирогч С.Г нь эхнэр хүүхдийн хамт Улаангом-Тэс сум хооронд хоёр удаа явсан зардал нийт 240.000 төгрөг (хавтаст хэргийн 97-98 дахь тал),

нэгдсэн эмнэлэгт үзүүлж, оношлуулсан зардал 120.000 төгрөгийн И-баримт (хавтаст хэргийн 99 дэх тал),

Нийгмийн даатгалын шитгэл төлөгдөөгүй байсан учир хувийн эмнэлгээр томогрографт орсон 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг, ерөнхий шинжилгээ 50.000 тавин мянган/ төгрөг, толгойны зураг авхуулсан 20.000 /хорин мянган/ төгрөг, уг зургыг СД хуулуулсан 5.000 / таван мянган/ төгрөг, хувийн эмнэлгийн мэс заслын тасагт оёдол тавиулж эмчилгээ хийлгэсэн, 3 өдөр боолт хийлгэсэн, бариачид толгойгоо бариулсан гэх мэт 200.000 /хоёр зуун мянган/ төгрөг, би Тэс сумын 6 дугаар багт хувираа дугуй засвар ажиллуулдаг ба өдөрт доод тал нь 50.000 /тавин мянган/ төгрөгийн оролого олдог хохирсоноос хойш 10 өдөр ажлаа хийгээгүй тул ажлын хөлс 500.000 /таван зуун мянган/ төгрөг, эхнэрийн хамт Тэс сумаас Улаангом сум явсан, Улаангом сумаас Тэс сум явсан нийт зардал 240.000 /нэг зуун хорин мянган/ төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300.000 /гурван зуун мянган/ төгрөг, эрүүл мэндийн даатгалд 300.000 /гурван зуун мянган/ төгрөг нийт: 1.735.000 төгрөг нэхэмжилсэн байна.

Хохирогч С.Г-ын 1.735.000 төгрөгийн нэхэмжлэлээс нотлох баримтаар нотлогдсон120.000 төгрөгийг шүүгдэгч Т.Ц-ээс гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч гэм буруугийн шүүх хуралдаанаас завсарлага авч төлсөн байна.

Хэргийн оролцогч хууль зүйн туслалцаа авч эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах эрхээ эдлэх явдал тухайн оролцогчийн сонголтын асуудал тул өмгөөлөгчийн хөлс 300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд 300.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Хохирогчийн нэхэмжлэлээс 1.315.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Иймд шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ.

2. Шүүгдэгч Т.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Т.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Ц нь урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 1994 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №127 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Увс аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №57 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа болон шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 67, 68-70,73-74 дэх тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Ц-ий хувийн байдлын талаар гэрч Н.Б-ийн өгсөн: “Т.Ц нь найз нөхөд ихтэй, төлөв даруухан зантай, дуу цөөнтэй, хүний үгэнд ордог, ажилсаг, тусархуу, эелдэг боловсон зан харилцаатай, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, тайван дөлгөөн зантай, хүний үгнээс гардаггүй, ямар нэг муу зуршилгүй, хүнтэй зөв боловсон харилцдаг үлгэр жишээ хүн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал), гэрч Ю.Ц-ийн өгсөн: “Т.Ц нь найз нөхөд ихтэй, төлөв даруухан зантай, дуу цөөнтэй, хүний үгэнд ордог, ажилсаг, тусархуу, эелдэг боловсон зан харилцаатай, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, тайван дөлгөөн зантай, хүний үгнээс гардаггүй, ямар нэг муу зуршилгүй, хүнтэй зөв боловсон харилцдаг үлгэр жишээ хүн юм. 1990-1992 оны хооронд ардын армын 084, 015 дугаар ангид цэргийн алба хаасан эрүүл чийрэг биетэй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал)-ууд авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.4-т “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шилний 17 ширхэг хагархайг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Б овогт Т-ийн Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цийг  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хохирогч С.Г-ын 1.735.000 төгрөгийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 300.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 120.000 төгрөгийг шүүгдэгч Т.Ц төлснийг дурдаж, 1.315.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

5. Шүүгдэгч Т.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шилний 17 ширхэг хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Ц-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                     

                               

                                ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ГАНСҮХ