| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2022/0107/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/109 |
| Огноо | 2022-07-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай èð¿¿ëñэн шүүгдэгч Ш овогт Ц-ийн Б-д холбогдох 2235000000127 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 29-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 14-нд Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ам бүл 6, эцэг, эх, ах, дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг 11-112 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй Ш овогт Ц-ийн Б /РД:ом98101419/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 5 дугаар сарын 16-нд Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутагт байрлах хохирогч Б.А-гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 6 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.А-д 570.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б-ыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 5 дугаар сарын 16-нд Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутагт байрлах хохирогч Б.А-гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 6 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-7 дахь тал),
2. Хохирогч Б.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Увс аймгийн Тариалан сумын 2-р багийн нутаг дэвсгэрт манай аав, ээж том гэртэйгээ малаа маллаж амьдардаг. Улмаар манай ах дүү нарын хүүхдүүд гээд 6 наснаас 13 насны хооронд 4-5 хүүхэд мөн манай төрсөн дүү Л нарын хамт Улаангом сумын 12 багт өөрийн жижиг гэрт хичээл сургуульдаа яваад амьдардаг. 2022 оны 05 сарын 12-ны өдөр манай гэрээс болон төрсөн ахын гэр болох хөдөөнөөс зарж борлуулах зорилгоор 5 тусдаа шуудайтай нийт 70 кг ноолуур ирсэн. Тухайн ноолуурыг Улаангом сумын 12-р багийн нутаг жижиг гэртээ орон доор, шкафны доор гээд бүгдийн хийгээд дээл, цамц гэх зүйлээр хучаад хадгалж байсан. Ингээд 2022 оны 05 сарын 16-ны өдрийн өглөө 06 цагийн үед төрсөн дүү Л-ын хамт хөдөө гэртээ ямаа самнахаар явсан. Тухайн үед манай Улаангомд байх жижиг гэрт 6-15 насны дүү нар үлдсэн. Хамт нэг хашаанд байх төрсөн ах Ч-ын гэр байдаг бөгөөд ах Ч нь 2022 оны 04 сард ажлаар Ховд аймаг руу явчихсан түүний эхнэр О нь ганцаараа гэртээ үлдсэн. Дүү Л-ын хамт ямаагаа самнаж дуусаад өнөөдөр буюу 2022 оны 05 сарын 17-ны өдөр гэртээ ирэхэд дүү Ш /15 нас/ өчигдөр буюу 2022 оны 05 сарын 16-ны өдөр үдээс хойш 14-15 цагийн үед хичээлээ тараад гэрт ирэхэд Б, Н нар толгой өвдөөд байна гээд хоёулаа хэвтэж байхаар за би дээшээ төв рүү ороод эм аваад ирье гэж хэлээд хашаанд айл байх бэр эгч О-ийн хамт түүний гэрийг цоожлоод 5 настай хоёр дүүгээ үлдээгээд явсан. Удалгүй 1-2 цагийн дараа ирэхэд тухайн хоёр хүүхэд болох Б /10 нас/, Н /10 нас/ нар нь шкафны доор байх шуудайтай ноолуур хучиж тавьсан ягаан дээлийг нөмөрчихсөн унтаж байсан бөгөөд ягаан дээлээр бүрхээд тавьсан ноолуур байхгүй болохоор тэр хоёрыг дуудаад энд байсан ноолуур яасан юм гэхэд мэдэхгүй, бид хоёрыг дээл авч байхад байсан алга болчихсон байна гэж хэлж байсан. Ингээд би та хоёр хаалгаа цоожлоогүй юм уу гэхэд цоожлоогүй, хэвтэж байгаад таныг явсны дараа унтчихсан байна гэж хэлсэн гэж дүү Ш өнөөдөр хэлэхээр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Тухайн үед алга болсон ноолуур нь миний эзэмшлийн ноолуур байгаа юм. Тухайн шуудайнд тусдаа 6 кг орчим ноолуур алга болсон байсан. Бусад ноолуур бүгд байсан. Надад учирсан хохирлыг Ц.Б нь бүрэн төлж барагдуулсан надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11, 13 дахь тал),
3. Гэрч Ж.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 16-ны орой 16 цагийн үед байх Улаангом сумын 12 дугаар багийн нутагт 5224УВА улсын дугаартай авто машинаа унаад таксинд явж байтал 12 дугаар багийн төвийн ард байрлах “Мандах” нэртэй хүнсний дэлгүүрийн үүдний зам дээр нэг хүн гараа өргөсөн тэгэхээр нь би таксинд явж байсан тул зогсоод тухайн хүнийг суулгасан тэгтэл тэр хүн манай нутгийн Ц гэх айлын залуу байсан би нэрийн сайн санахгүй байна. Б гэх дууддаг шиг санагдаад байна төрсөн ахын сайн танин бид хамт ажиллаж байсан төрсөн ахын Ц гэдэг юм тэр залуугийн дүү байсан тэгээд тэр залуу миний машинд суугаад та энэ урагшаа орчих гэж хэлсэн тэгээд Улаангом сумын 12 дугаар багийн нутаг 12 дугаар багийн төвийн урд нэг айлын хашаа руу оруулсан тэгээд та энд зогсож байгаарай гэж хэлээд миний машинаас буугаад хашаа дамжаад явсан тэгээд нэг их удалгүй цагаан өнгийн ууттай ямааны ноолуур гартаа барьсан ирсэн тэгээд машинд суугаад шууд Улаангом сумын Коллежийн эсрэг талд байрлах ноолуурын цэг рүү яваарай гэж хэлсэн би тэр газар руу явж очсон тэгээд Ц.Б машинаасаа буугаад ноолуураа өгсөн юм тэгээд ноолуураа уг газар өгөөд буцаад миний машинд суугаад Улаангом сумын нутагт байрлах Номин худалдааны төвийн үүдэнд буусан юм тэгээд надад таксины хөлс гэж 5000? таван мянган төгрөг өгсөн. тэгээд буугаад явсан өөр би Улаангом сумын 7 дугаар багт “Гурван Тэрмэс” дэлгүүрийн хажууд байрлах ноолуурыг цэгт машинтайгаа очсон зүйл байхгүй. Би яг нэрийн сайн санахгүй байна Б гэдэг шиг санагдаад байна аавын Ц гэдэг юм тэр залуу 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр миний машинд шуудаатай зүйл авч ирж суухад уг шуудайны ам хэсгээр нь ямааны ноолуур харагдаж байсан ба уг шуудайн цагаан будааны шуудай байсан. Тэгээд би Улаангом сумын 12 дугаар багт байрлах Ц-ын гэрээс ноолуур авч байгаа юм байна гэж бодсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
4. Гэрч Б.Л-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймаг Тариалан сумын 2 дугаар баг аав, ээж, ах дүү нарын хамтаар мал маллаж амьдардаг юм. Харин манай нэг гэр Улаангом сумын 12 дугаар багт байрлах манай хамаатны хашаанд байдаг. Тэгээд манай төрсөн ах А ах бид хоёр 2022 оны 05 дугаар сарын 16-ны өглөө Улаангом сумын 12 дугаар багт байрлах гэрээсээ ямааныхаа ноолуур самнахаар Тариалан сумын “Хөх үхэрт” гэх газар руу явсан. 2022 оны 05 дугаар сарын 17-ны өглөө Улаангом сумын 12 дугаар багт байрлах гэртээ ирэхэд манай гэрт манай хичээлийн дүү нар байсан тэгээд манай дүү Ш энэ гэрт байсан ноолуур хулгай авсан байна гэж хэлсэн. А ах бид хоёр гэртээ байсан ноолуураа харахад цагаан будааны ууттай нэг уут ноолуур байхгүй байсан. Тэгээд гэр дотроо хайгаад олоогүй гэрт байсан дүү нараас асуухад өчигдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 15 цаг 30 минутын үед гэрт ноолуур байсан тухайн үед гэрт бага ангийн Б, Н хоёр унтаж байсан. тэгээд тэр хоёр 16 цаг 30 минутын үед сэрээд харахад ноолуур байхгүй байсан гэж хэлсэн. Манай гэрийн ойролцоо айлуудаар орж үзсэн харсан хүн байн уу гэж асуухад ямар нэгэн харсан үзсэн хүн байхгүй байсан. Манай ах А цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Тэгээд цагдаагийн хүмүүс ирээд явсны дараа манай хажуу айлын Б гэх залуу харсан байж магадгүй гэж бодоод Б-ын 86887704 гэсэн дугаар луу залгаад хаан байна гэж асуухад би Улаанбаатар хот явж байн одоо Наранбулаг сум зөрөөд явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай гэрээс ноолуур алга болчихлоо чи харсан уу гэж асуухад би мэдэхгүй өчигдөр орой танай гэрт ороход ноолуур алга болчихлоо гэж байсан би тэр ноолуурыг мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд би Б-ыг аваагүй гэж бодож байтал Б миний 95579383 гэсэн дугаар руу өөрийнхөө 86887704 гэсэн дугаараас залгаад яагаад цагдаа болоод яваад байгаа юм бэ гэж надаас асуусан тэгэхээр нь би Ноолуур алга болсон болохоор цагдаад мэдэгдсэн гэж хэлсэн. Тэгээд нэг их юм ярихгүй гар утсаа тасалсан тэгээд нэлээн удаж байснаа Б 86887704 гэсэн дугаараасаа манай төрсөн ах А-гийн 95532147 гэсэн дугаар руу залгаад цагдаагийн газраас над руу ярьж байна та нар цагдаад өгсөн өрөгдлөө буцаагаад авчих би танай ноолуурыг хулгайлаад авсан юм гэж хэлсэн. Миний 95579383 гэсэн дугаар руу өөрийнхөө 86887704 гэсэн дугаараас буруугаа хүлээсэн намайг уучлаарай гэсэн утгатай мессеж бичсэн юм тэр мессеж одоо хүртэл байна тэгээд би А ахын ноолуурыг Б хулгайлсан талаар мэдсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
5. Насанд хүрээгүй гэрч Б.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 05 сард хичээлээ ирэхэд хөдөөнөөс шуудайтай ноолуурууд ирчихсэн байсан бөгөөд манай том 2 ах А болон Л нар нь орон доор хувцасны шкафны доод талд хийгээд дээл болон цамцаар бүтээгээд янзалж байсан. 2022 оны 05 сарын 16-ны өглөө бид нарыг унтаж байтал манай 2 ах хөдөө гэрт очоод ямаа самнаад ирье хоноод ирнэ гэрээ сайн хараад байж байгаарай гээд явсан. Ингээд манай эгч болон манайд байдаг хүүхдүүд хичээлдээ яваад манай том ахын хүү Б бид хоёр гэртээ үлдсэн. Гэртээ байж байтал үдээс хойш эгч Ш ирэхэд Б бид хоёрын толгой өвдөж байсан болохоор бид хоёрт эмийн сан ороод эм аваад ирье гээд бэр эгч О-ийн хамт явчихсан. Манай эгч явсны дараа Б бид хоёрын нойр хүрээд шкафны доод талд ноолуур бүтээгээд тавьчихсан байсан ягаан өнгийн дээл аваад нөмрөөд унтсан унтаж байтал гэнэт эгч Ш ирээд бид хоёрыг дуудаад шкафны доор байсан ууттай ноолуур яасан юм гэж асуухаар харахад жижиг шуудайтай байсан ноолуур алга болчихсон байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),
6. Насанд хүрээгүй гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н бид хоёрын нойр хүрээд шкафны доод талд ноолуур бүтээгээд тавьчихсан байсан ягаан өнгийн дээл аваад нөмрөөд унтсан, унтаж байтал гэнэт эгч Ш ирээд бид хоёрыг дуудаад шкафны доор байсан ууттай ноолуур яасан юм гэж асуухаар харахад жижиг шуудайтай байсан ноолуур алга болчихсон байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),
7. Увс Финанс Аудит ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 192 дугаартай “2022 оны 5 дугаар сарын байдлаар Улаангом суманд 6кг ямааны ноолуурын зах зээлийн үнэ цэнийн баримжаа 570,000 /Таван зуун далан мянган/ төгрөг болохыг тодорхойлов” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 31 дэх тал),
8. Шүүгдэгч Ц.Б-ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай ахын доод зэргэлдээ хашаанд нэг сумын найз болох А-гийн гэр ах дүү нарын хамтаар бөөндөө амьдардаг. 2022 оны 05 сарын 16-ны өдөр би ахын гэрт ганцаараа байж байгаад утасны цэнэглэгч асуухаар 16 цагийн орчим байх доод хашаа болох Б.А-гийн гэрт ороход түүний эгч, ахын хүүхэд болох Б, Н гэх хоёр жоохон хүүхэд унтаж байсан . Ингээд би гэрт нь ороод цэнэглэгч харахад байхгүй байсан бөгөөд гэрээс гарч байгаад хувцасны шкафны доод талд жижиг шуудайтай ноолуур ил байхаар нууцаар авч гараад шууд тэдний хашаан хаалгаар гараад Улаангом политехник коллежийн хажууханд ноолуур авна гэх газарт кг үзэхэд 6 кг ноолуур байсан бөгөөд 570.000 төгрөгөөр зарчхаад явсан. Намайг А-гийн гэрээс ноолуур авч гарч байгааг ямар нэгэн хүн мэдээгүй хараагүй. Би Б.А-тэй найз тул дандаа гэрээр нь орж гардаг. Би урьд өмнө ороход ноолуур байгаагүй. Би тухайн айлд гар утсаа цэнэглэх гэж орсон, тэгэхэд орны доор болон хувцасны шкафны доор шуудайтай ноолуур хучаагүй ил байгааг хараад жижиг шуудайтайг нь бариад гараад явчихсан. Би ноолуур зарсан мөнгийг огт үрээгүй байлгаж байгаад А-д өгч хохирлыг барагдуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал) -үүдээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.Б нь хохирогчийн гэрт зөвшөөрөлгүй орж гэрт нь байсан 570.000 төгрөгийн үнэтэй 6 кг ноолуурыг нууцаар буюу өмчлөгчийн нүднээс далдуур, хүч хэрэглэхгүйгээр авч явсан үйлдэл нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл 2 дахь хэсгийн 2.1-т “хулгайлах гэмт хэрэг”-ийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж тодорхойлсон байна.
Шүүгдэгч Ц.Б нь Б.А-гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай гэрт нэвтэрч энэ гэмт хэргийг үйлдсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Надад учирсан хохирлыг Б нь бүрэн төлж барагдуулсан. Одоо надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал)-ийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Б нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэн, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь тогтоогдсон тул уг зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал)-аар нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.Б-ын хувийн зан байдлын талаар: Гэрч О.Б-ийн өгсөн: “Ц.Б нь 1998 онд Тариалан суманд төрсөн бөгөөд аав, ээжийн гар дээр өсөж хүмүүжиж багаасаа сургууль, цэцэрлэгээр дамжиж ирсэн. Улмаар одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй аав, ээж дүүгийн хамт Тариалан сумын 2-р багийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа. Зан байдлын хувьд даруухан гэр орноос гараад байдаггүй, төлөв түвшин тусархаг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал), Гэрч Ц.Ц-ын өгсөн: “Миний дүү Ц.Б нь 1998 онд Увс аймгийн Тариалан суманд төрсөн бөгөөд төрсөн цагаасаа хойш эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн. зан байдлын хувьд төлөв, даруу тусархаг, архи тамхи миний хажууд хэрэглэж үзээгүй тул би хорт зуршил хэрэглэдэг гэж бодохгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал)-үүд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнээд прокурортой тохиролцсон 1 /нэг/ жил 15 /арван тав/ хоног хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 570.000 төгрөгийг түүнд ногдох хөрөнгөнөөс хурааж улсын орлогод оруулахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Ц-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 1 /нэг/ жил 15 /арван тав/ хоног хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 570.000 төгрөгийг түүнд ногдох хөрөнгөнөөс хурааж улсын орлогод оруулахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Б-д энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ