Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 104

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Алдармаа,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Л.Батбямба

Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч: Н.Ганхүү,

түүний өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч: Ч.Нямдорж,

түүний өмгөөлөгч И.Олонмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.1, 288 дугаар зүйлийн 288.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гэрэлт тайж овгийн Наранцацралтын Ганхүү, Боржигон овгийн Чойжилсүрэнгийн Нямдорж нарт холбогдох 201616000091 дугаартай эрүүгийн 2 хавтаст хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 

2. Монгол Улсын иргэн, 

Н.Ганхүү нь 2016 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг дэвсгэрт 22-10 ӨМЗ улсын дугаартай Ява-150 маркийн мотоцикль жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 21.8-д заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Б.Ууганбаатарын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, түүнчлэн осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэгт, Ч.Нямдорж нь Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 252 дугаар тусгай ротод 2016 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө жижүүрийн үүрэг гүйцэтгэх үедээ харуулын журам зөрчсөний улмаас Б.Ууганбаатарт хүнд хор уршиг учирсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ганхүү мэдүүлэхдээ: Тэр өдөр өглөө 09 цагт ээлж хүлээлцээд цэргийн хотхоноор тойроод явж байхад Баасанжаргалын гэрийн үүдний довжоон дээр нь Баасанжаргал, Ууганбаатар 2 сууж байсан. Би юмнуудаа хүлээж аваад эргээд өөрийнхөө байранд очсон. Тэгээд жижүүрт илтгэлээ өгсөн. 10 цагийн үед Ууганбаатар жижүүрээс чөлөө авсан гээд сумын төв рүү явсан. Сумын төвөөс 13 цагийн үед ирсэн. Сум руу яах гэж явсан бэ гэхээр хоол хүнсний материал цуглуулна, ногоо авч ирнэ гэж явсан. Ууганбаатарыг ирэхэд бид нар өдрийн хоолоо идээд гарч байсан. Тэгээд намайг эргүүл хийгээд явж байхад Ууганбаатар ангийн зүүн хаалгаар орж ирсэн. Тэр үед ангид хүмүүс худаг гаргахаар ирсэн байсан. Ууганбаатар тэр хүмүүсийн гэрийн гадаа мотоциклио тавиад орж ирж байсан. Өмнөөс нь ангийн дарга Сүмбэрэлсайхан, салаан дарга Алтангадас нар юу хийж яваад байгаа юм. Архи дарс уусан юм уу гээд өмнөөс нь үнэрлэж байсан. Тэгээд Ууганбаатарын барьж байсан богцтой юмыг нь шалгаад оруулсан. Үдээс хойш 15 цагийн үед Ууганбаатар бас сум руу явсан. Би яах гэж явж байгаа юм бэ, чөлөө авсан юм уу гэхэд чөлөө авсан гэж хэлсэн. Тэгээд сумаас нилээд аажуухан 18 цагийн үед ирсэн байх. Тэгээд ирэхдээ архи үнэртүүлсэн байсан. Тэгээд 19 цагийн үед хоолондоо орсон. Хоолноос гарч ирэхэд Ууганбаатар сум руу явлаа гэсэн. Намайг асуухад бол жижүүрээс чөлөө авсан гэж хэлсэн. Сум руу яваад ирэхдээ 22 цагийн үед ирсэн. Яагаад ингэж удсан юм гэхэд миний мотоциклийн гинж тасраад буцаад ирлээ гэж хэлсэн. 22 цаг 30 минутын үед салаан дарга Алтангадас эргүүл хийж орж ирсэн. Тэгээд Ууганбаатартай уулзаад ээлжтэй байж архи дарс уулаа гэж шаардлага тавьсан. Тэгээд салаан даргыг гарсан дараа гаднаас Баасанжаргал орж ирээд надтай нэг их юм яриагүй гараад явсан. Дараа нь Ууганбаатар орж ирсэн, араас нь Нямдорж орж ирсэн. Ууганбаатар хагас шил 0,75 грамм архитай орж ирсэн. Тэр архийг Нямдоржтой хувааж уусан. Ууж дуусгаад дахиад ганц шил юм зохицуулчихъя гэхэд жижүүр яах гээд байгаа юм бэ өөрөө ээлжтэй байж гэсэн. Ганц юм зохицуулаад сум яваад ирье гэж байгаад өөрийнхөө утсаар эхнэр рүүгээ яриад ганц юм бэлдэж бай гээд машиндаа орж суусан. Жижүүр машины түлхүүрийг нь аваад кармаалаад намайг чи эрүүлээрээ хамт яваад ир гэсэн. Тэгээд би Ууганбаатарыг сундлаад 23 цаг 20 минутын үед сум руу явсан. Сумын төв рүү явж байгаад хойноос зүгээр явахгүй хувцаснаас дугтарч байгаад мотоциклиос унасан. Тэгээд намайг босоход Ууганбаатар миний хөл дээр унасан байсан. Би өөрөө тархи толгой хагарсан байсан болохоор арай гэж босоод надад чөлөө зөвшөөрөл олгож явуулсан жижүүртээ хэлэхээр анги руу явсан. Жижүүрт очиж хэлэхэд жижүүр ямар ч байсан очиж авъя гэсэн. Очиж авахаар явах гээд Ууганбаатарын машиныг асааж чадаагүй. Тэгээд Баасанжаргалын авгайг гуйгаад хамт явсан. Би машинд байсан. Нямдорж түрүүлж буугаад худлаа баашлаад бай пизда минь гээд өшигчөөд байх шиг байсан. Харанхуй шөнө байсан болохоор би яг хаана нь өшиглөж байгааг нь хараагүй. Тэгээд би бууж Ууганбаатарыг машинд оруулаад анги руу ирж Ууганбаатарыг галчийн байранд нь оруулаад өөрөө өөрийнхөө байранд очоод амарсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Нямдорж мэдүүлэхдээ: 04 дүгээр сарын 18-ны өглөө 1 дэх өдөр байсан. Анги хурал хийгээд 10 цагт тарсан. Ууганбаатар 11 цаг 30 минутын үед цонх тогшоод Нямаа ахаа би урагшаа явж хоол хүнс аваад ирье гэхээр нь би давраад байгаарай гэж хэлсэн. Орж ирэхдээ архи үнэртэж байхаар нь яагаад архи уусан юм гэхэд өчигдрийн архи гараагүй байгаа гэсэн. Энхсайхан хажуунаас Нямаа ахаа энэ таны үгэнд орохгүй байна шүү дээ гэсэн. Тэгээд 12 цаг 30 минутын үед хоолонд ороод гарч ирэхэд Ууганбаатар ангийн зүүн хаалгаар орж ирсэн. Тэгээд ангийн дарга салаан дарга хоёр таараад чи яагаад байгаа юм гээд богцтой юмыг нь шалгаад оруулсан. Өдөр усны машины хажууд таарахад халамцуу байхаар нь чи яагаад тойрч зугтаад байгаа юм гэхэд усны машины тойроод зугтаад байхаар нь би маяглаад байгаарай Ууганаа гэж хэлээд өнгөрсөн. Сүүлд харуулаас сонсоход өдөр 2, 3 удаа надаас чөлөө авсан гэж худлаа хэлж гарсан байсан. Би чөлөө өгөөгүй. Нэг л удаа өглөө чөлөө өгсөн байсан. Оройн хоолны дараа манай худаг гаргаж байсан хүмүүс хүйтэн байна 2 шуудай нүүрс өгөөч гэхээр нь би эргүүлд хэлсэн чинь өг өг гэхээр нь галчийг хайгаад олоогүй. 22 цаг 30 минутын үед дадлага явагдаад салаан дарга хараад сууж байсан. Ганхүү галчийн байранд ганцаараа байсан. Ууганбаатарыг олоогүй. Тэгээд салаан дарга цонхоор харж байхад нь орж ирсэн. Салаан дарга чи наашаа ороод ир гэж хэлэхэд хол зогсоод байсан. Яагаад чи архи уусан юм гэхэд би урагшаа яваад ирлээ ээж урд айлын хашаа мөргөөд яаралтай дуудаад байсан болохоор яваад ирлээ гэсэн. Тэгээд 23 цагийн үед сигнал дохио өгөөд орж ирэхэд дундуур 0,75 грамм архитай орж ирэхээр нь би уусан. Тэгээд дахиад яваад ирье гэхээр нь би одоо болно ажлаа хий гэхэд уучлалт гуйгаад байсан. Эхлээд 13.000 төгрөг гуйгаад байсан. Сүүлдээ чи тэгчээчдээ гээд чөлөө гуйгаад байсан. Тэгээд гараад машиндаа ороод суухаар би түлхүүрийг нь булааж аваад машинаас нь буулгасан чинь би урагшаа яваад ирье гээд байхаар нь Ганхүүг чи эрүүл байгаа юм чинь хурдхан шиг хамт яваад ир гэж хэлээд явуулсан. Өшиглөсөн гээд байгааг тайлбарлахад Баасанжаргалын авгайтай очиход эхлээд гэрлийн үзүүрт сууж байгаа харагдсан чинь гэрэлд хэвтээд өгсөн. Тэгээд нь би очоод чи бос гээд хөл рүү нь ёворсон. Тэгээд Ганхүүг гараад ирэхээр нь Ганхүүтэй дамжлаад машинд оруулсан. Уурын зуухан дээр очоод амралтын байранд нь оруулахад энгэр нь цус болсон байхаар нь юун цус юм бэ гэхэд Ганхүүгийн цус гэж хэлсэн. Тэгээд надаас Нямаа ахаа битгий хэлээрэй эхнэрийн бие нь өвчтэй байгаа.. дүү маргааш явж ямаа самнаж эхнэрээ эмчилгээнд явуулна гэсэн. Тэгээд өглөө 04 цаг 50 минутанд станц ажиллах ёстой байсан. Манай планшит жижүүрээ энэ пар аймар хүйтэн байна гэхээр нь галчийн байр руу очоод босолдоо чи гэж хэлэхэд Нямаа ахаа уучлаарай гээд босоод ирсэн. Тэгэхээр нь би чи ёстой хайр даахгүй юм гээд хацар руу нь 2 даа алгадсан. Өглөө ээлж буухад пар бүлээн байсан. Тэгээд өглөө банкин дээр байж байхад Энхсайхан Нямаа ахаа энэ Ууганбаатар ерөөсөө босохгүй байна гэхээр нь би хүрээд очиход Ууганбаатар орон дээрээ сууж байсан. Тэгээд Ууганбаатарын ээжийнх нь машиныг салаан дарга Алтангадас бариад гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Явж байх замд Ууганбаатар Нямаа ахаа намайг битгий хэлээрэй дүүг нь цагдаа барьчихна гээд байсан. Тэгэхээр нь гэрт нь оруулаад хувцасыг нь сольж эмнэлэг авч явъя гэхэд яах гээд байгаа юм гээд байсан. Тэгээд түргэн дуудахад Санчирмаа гээд эмч ирсэн. Тэгээд эмнэлэг аваад явъя гэхэд яах гээд байгаа юм цагдаа гээд бөөн асуудал болно гээд байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Батбямба мэдүүлэхдээ: Манай хүүхэд 2016 оны 04 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө осолд орсон. Би өөрөө 04 дүгээр сарын 20-нд энэ талаар мэдсэн. Тэгээд ирэх замдаа охинтойгоо холбогдож ахынх нь биеийн байдал ямар байна гэхэд ахын бие маш хүнд байна хурдан ир гэсэн. Тэгээд дүү нь харуул Ганхүүтэй явж байгаад осолд орсон гэж хэлсэн. Одоо энэ хэргийн улмаас миний хүүгийн бие маш хүнд байгаа. Тархи толгойндоо хүнд гэмтэл авсан учраас бие нь хүнд байгаа учраас хагалгаанд орсон. Ар гэрийн байдал хүнд учраас би эдгээр хүмүүсээс би 4.500.000 төгрөг нэхэмжилсний дагуу эдгээр хүмүүс өчигдрийн байдлаар энэ мөнгийг төлсөн. Одоо миний хүү ой тогтоолт муутай, уур уцаартай байнгын эмнэлгийн хяналтанд байгаа. Манай хүүхэд энэ өвчний улмаас группэд орсон. Хөдөлмөрийн чадвар алдагдсан. Цаашдаа 1 удаагийн эмчилгээнд 2.100.000 төгрөгний эмчилгээ шаардаж байгаа. Тэгээд одоогоор 1.272.000 төгрөг нэхэмжилнэ гэв. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Ууганбаатарын мэдүүлсэн мэдүүлэгт: ...Би юунаас болж биедээ гэмтэл авсан талаараа ерөөсөө бодоод олохгүй байна. Ээж надаас яватай явсан уу гээд асуугаад байдаг юм. Ганхүүг танина харуул хийдэг. Би Нямдоржтой харуулын байранд таарсан. Нямдорж намайг хаагуур дэмий тэнээд айл хэсээд байна гэсэн би яваагүй энүүгээр байна гэсэн. Нямдорж намайг цохиж зодсон талаар огт санаанд орж ирэхгүй байна. Ганхүүтэй маргалдсан зүйл байхгүй. Толгойн яс цөмөрсөн гэсэн. Юунаас болж учирсан талаар огт санаанд орохгүй байна. Заримдаа ярьж байгаа зүйлээ мартаад байна. Толгой их өвдөөд байна гэжээ /хх-ийн 39/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Батбямбын мэдүүлсэн мэдүүлэгт: Миний ууган хүү Ууганбаатар 2016 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө авто тээврийн осолд орсон гэж 2016 оны 04 дүгээр сарны 20-ны өглөө надад хажуу айлын Ганаа гэдэг хүн хэлсэн. 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн өглөө 11 цагийн үед Нямдорж, Алтангадас хоёр Ууганбаатарыг дагуулаад машинтай гэрт авчирсан, юу болсон талаар нь асуухад Нямдорж хэлээгүй гэж хэлж байсан. 20-ны өглөө Насанцэцэг гэдэг эмч миний хүүг үзээд яагаад ийм хүнийг эмнэлэгт хэлээгүй удсан юм бэ гэж хэлээд эмнэлэгт хэвтүүлээд цагдаад хэлсэн гэсэн. Тухайн үед оперативын жижүүрээр Нямдорж ажиллаж байсан. Оперативын жижүүр нь тухайн гарсан ээлжиндээ 24 цагийн дотор ээлжийнхээ бүх хүмүүсийг хариуцаж ажиллаж байдаг дарга нь юм. Одоо миний хүү гадуур эмчилгээ хийлгэж байгаа. Хүү маань уур уцаартай, өнөөдөр хэлснээ маргааш нь мартах, ерөнхийдөө мартдаг болоод байна. Ярихдаа үгээ зөөж яриад байгаа. Миний хүү хэрэг учралд орсноос хойш 11 хоног ухаангүй байсан. ...Эмчилгээний зардал 4.500.000 төгрөгийг холбогдох этгээдүүдээс яаралтай гаргуулж өгнө үү./хх-42-44/, ...Манай хүү Б.Ууганбаатар нь 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн...2011 онд Хүрмэн сумын Зэвсэгт хүчний 252 дугаар тусгай ротын галчаар ажилд ороод ажиллаж байна гэжээ. /хх-226/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Санчирмаагийн мэдүүлсэн мэдүүлэгт: ...Ууганбаатар тухайн үед өөрөө юм хэлэхгүй байсан. Эхнэр нь шатнаас унасан гэж хэлсэн. Сүүлд нь цагдаа нар ирсэн дараагаа Ганхүү гэх хүнтэй мотоцикльтой явж байгаад осолд орсон талаар нь мэдсэн. Ганхүү гэх хүн нь манай эмнэлэгт ирж толгойдоо боолт хийлгэсэн. Тэгэхдээ мотоциклиос унасан гэж хэлж байсан. Ууганбаатар гэх хүнийг эмнэлэг рүү авч явах гэхэд явахгүй байсан. Тэгэхээр нь цагдаад мэдэгдэнэ гэж хэлэхэд Ууганбаатар болон эхнэр нь хэрэггүй гээд гуйгаад байсан болохоор хэлээгүй юм гэжээ. /хх-45-46/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Насанцэцэгийн мэдүүлсэн мэдүүлэгт: ...2016 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө ажил дээр байж байхад 10 цагийн үед дуудлага ирсэн. Тэгэхээр нь очиход Ууганбаатар гэх хүний биеийн байдал их хүнд байсан. Цагдаад мэдэгдээд, эмчилгээ хийгээд БОЭТ-ийн гэмтлийн их эмчээс зөвлөгөө авсан, тэгээд эмнэлэг дээр авч ирсэн. Би Ууганбаатарыг юунаас болж гэмтсэн талаар мэдээгүй. Асуухад юм хэлэхгүй байсан гэжээ. /хх-47-48/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Сүмбэрэлсайханы мэдүүлсэн мэдүүлэгт: ...2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр би ээлж хүлээлцсэн. Тухайн үед оперативын жижүүрээр ахлах ахлагч Ч.Нямдорж, оператороор Б.Баасанжаргал, паланшетчинаар М.Мөнхбаяр, радистаар энгийн Лхагвасүрэн, харуулаар энгийн Ганхүү, галчаар Ууганбаатар нар жижүүрлэлтэнд гарсан. 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө Энхсайхан гэх хүн “галч Ууганбаатар ээлж хүлээлцэхэд орж ирээгүй байхаар нь галчийн өрөөнд очиход цус нөжиндөө холилдсон байсан. Тэгэхээр нь гэрт хүргүүлсэн” гэж хэлсэн. Ууганбаатарын гэрт очиход эмч нар ирчихсэн эмчилгээ хийж байсан. Ууганбаатартай уулзахад би шатнаас унасан байхаа гэж хэлсэн тэгэхээр нь хүнд зодуулсан юм уу гэж асуухад юм хэлэхгүй байсан. Мотоциклийг Ганхүү жолоодоод Ууганбаатар араар нь суугаад явж байсан гэж сонссон өөр зүйл мэдэхгүй байна. 24 цаг байлдааны жижүүр гүйцэтгэж байх үедээ харуул харуулын цэгийг орхиж явж болохгүй. Энэ тухай цэргийн дүрмэнд заасан байгаа. Жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх үедээ архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэж болохгүй гэжээ. /хх-51-52/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Алтангадасын мэдүүлсэн мэдүүлэгт: ...Ууганбаатар бага зэрэг архи уучихсан үнэртэж байсан. Маргааш өглөө нь ажил дээр ирэхэд Энхсайхан гэх хүн намайг дуудаад Ууганбаатар босохгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би очиж үзэхэд галчийн өрөөнд хэвтэж байсан. Ууганбаатараас юу болсон гэж асуухад юм хэлэхгүй байсан. Тэгэхээр нь Нямдоржтой хамт Ууганбаатарын автомашинаар сумын төвд гэрт нь хүргэж өгсөн. Ууганбаатарыг гэрт нь оруулж өгөхөд эхнэр нь юу болсон юм гэж асуусан тэгэхэд Ууганбаатар огт юм хэлэхгүй байсан. Би Ууганбаатартай 22 цаг 30 минутын үед уулзсан. Тухайн өдөр ээлжинд гарч байсан хүмүүсээс Ууганбаатараас өөр хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх болон харуулын цэгийг орхиж явж болохгүй гэжээ. /хх-53-55/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Баасанжаргалын мэдүүлсэн мэдүүлэгт: ...Орой 23 цагийн үед байхаа харуулын байранд очиход тэнд харуул Ганхүү байсан. Тэгээд нь уулзаж байхад гаднаас Нямдорж орж ирсэн. Би цаад өрөө рүү нь ороод удалгүй буцаад орж ирэхэд Ууганбаатар ороод ирчихсэн голдоо тал шил архи гаргаад тавьчихсан сууж байсан. Тухайн архийг Ууганбаатар гаргаж ирсэн байх тэгээд тэр архийг Нямдорж Ууганбаатар хоёр л уусан. Ганхүү бид хоёр уугаагүй байж байгаад яваад өгсөн. Тэгээд нилээн удсан дараа гаднаас Нямдорж орж ирээд Ууганбаатарын ээжийнх нь автомашиныг асаагаадах гэж хэлсэн. Би очоод асаах гэхэд болохгүй байсан. Тэгэхээр нь болохгүй юм байна гэж хэлэхэд чи машинаа өгчих гэж хэлсэн. Ямар учиртай яах гэж миний машиныг авсан талаар нь тухайн үед мэдээгүй. Сүүлд нь сонсоход Ууганбаатар, Ганхүү хоёр осолдоод миний машинтай очиж авсан гэж байсан. Ууганбаатар, Ганхүү нар маргалдаж муудалцсан зүйл огт байхгүй. Ууганбаатарын биед халдсан хүн байхгүй гэжээ. /хх-56-57/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Одсүрэнгийн мэдүүлсэн мэдүүлэгт: ...Өмнөговь аймгийн Хүрмэн сумын цэргийн ангид 00 цагийн үед гэртээ амарч байхад ангийн жижүүр Нямдорж хүрч ирээд “Ганхүү, Ууганбаатар хоёр мотоцикльтой явж байгаад унасан байна. Тэгээд Ууганбаатарыг орхиод ирсэн байна. Энүүхэн урд унасан гэсэн. Ууганбаатарыг аваад ирье” гэхээр нь би “явж чадахгүй та өөрөө миний машиныг бариад яв” гэхэд Нямдорж намайг яваад ирэлдээ, өөр унаа олдохгүй байна” гээд гуйгаад байхаар нь би өөрийн эзэмшлийн Марч маркийн машинаар Нямдоржийг суулгаад явах гэтэл Ганхүү гэрийн үүдэнд ганцаараа зогсож байсан. Ганхүүг машиндаа суулгаад ангиас гараад нилээн явж байтал замын зүүн талд нь Ууганбаатар газар хэвтэж байсан. Тэгээд Нямдорж, Ганхүү хоёр машинаас буугаад Ууганбаатарыг босгоод суулгасан. Тэр хоёр Ууганбаатарыг өргөөд машинд суулгахаар нь би буцаж яваад цэргийн анги дээрээ ирээд Нямдорж, Ганхүү, Ууганбаатар нарыг цэргийн ангийн галчийн өрөөний үүдэнд нь буулгаад би гэртээ харьсан. Ууганбаатарыг Нямдорж босгох гээд араас нь хөлөөрөө нуруу руу нь нэг удаа ёвроод авах шиг болсон. Бусдаар бол цохиж зодсон зүйл байхгүй. Ганхүү Ууганбаатарыг цохиж зодсон зүйл байхгүй гэжээ. /хх-62/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Отгоны мэдүүлсэн мэдүүлэгт: ...Манай хадмын машин яваад гэрийн гадаа ирээд зогсохоор нь би хүрээд очиход машинаас Нямдорж, Алтангадас хоёр бууж ирсэн. Хойд суудал дээр нь Ууганбаатар сууж байсан. Тэгэхээр нь би яасан юм бэ гэхэд Алтангадас танай хүн ээлжинд гарч байгаад ийм болсон байна гэж хэлээд хувцасыг нь сольчих эмнэлэг аваад явмаар байна гэж хэлсэн. ...Ууганбаатар цагдаад хэлээд хэрэггүй удахгүй зүгээр болно гэж хэлээд байсан би ч гэсэн өмнө нь Ууганбаатар цагдаад баригдаад торгуульсан болохоор айж байсан юм. Ууганбаатар орон дээрээ гараад унтаад өгсөн. ...Насанцэцэг эмч ирээд Ууганбаатарыг үзээд дусал залгаад цагдаад хэлнэ гэхэд Ууганбаатар уурлаад намайг цагдаад хэлээд хэрэггүй гээд байсан чинь эмч учирлаад ингэж болохгүй гэж хэлсэн. Тэгсэн Ууганбаатар цагдаад хэлж болохгүй гээд байсан. Эмч ямар ч байсан би цагдаад хэлнэ гэж хэлээд цагдаад мэдэгдсэн. Ууганбаатар 04 сарын 18-ны шөнө надтай хамгийн сүүлд утсаар ярихдаа дарга нэг юм олоод өг гээд байна гэж утсаар ярьсан. Би дараа нь Ууганбаатарыг ирэхгүй болохоор нь утас руу нь залгаад байхад утас нь холбогдохгүй байсан. Би түүнийг яасан ирж байгаа юм уу гэж асуух гэж байсан юм. Нэг юм гэдгийг архи аваад өг гэж хэлж байгаа юм байна гэж би ойлгосон. Уг нь би цагдаад хэлнэ гэж хэлэхэд Ууганбаатар уурлаад яах гээд цагдаад хэлэх гээд байгаа юм бэ гээд уурлаад байсан, би арай ч ийм болно гэж бодоогүй. Ууганбаатар надад анх хэлэхдээ би шатнаас унасан гэхээр нь би түүнийг шатнаас унасан юм байх л гэж ойлгосон бусдаар би санаанаасаа зохиож хэлээгүй. Би одоо Ууганбаатараас юу болсон талаар асуухад тэр би хэрэв мэдэж байсан бол хэлэх байсан шүү дээ үхсэнээ хийгээд дэмий юм надаас асуугаад байгаа юм бэ гээд байдаг. Ер нь их уур уцаартай болсон, мартаж санадаг болоод байгаа гэжээ. /хх- 64-65/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Оюунцэцэгийн мэдүүлсэн мэдүүлэгт: ...2016 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө 22 цаг өнгөрч байсан байх би Ууганбаатарынд очсон. Манай хүүхэд тэдний гэрт тоглоод байсан юм. Отгон нөхөртэйгөө утсаар яриад байх шиг байсан. Тэгсэн тэр намайг Оюун эгчээ та надтай хамт мотоцикль аваад ирээч гэж гуйхаар нь би хаана байгаа юм бэ гэхэд тэр сумаас хойно байгаа гэхээр нь би өдөр хэлэхгүй яасан юм гэж хэлээд хамт яваад Ууганбаатарын мотоцикль байгаа газар нь очиход сумаас хойш ойролцоогоор 700 орчим метрийн зайтай газарт замаас мотоциклийг гаргаад тавьсан гинж нь мултарсан байхаар нь түрээд гэрийн гадаа нь авчирсан. Тэгээд явж байхад Отгон утсаар нөхөртэйгөө яриад байсан цаадах нь архи нэхээд байгаа юм болов уу гэж би бодсон. Би Отгоноос чи хэнтэй ярьж байгаа юм бэ гэхэд тэр Ууганбаатартай ярьж байна гэж хэлсэн. Нилээд хэдэн удаа яриад байсан. Сум руу мотоцикль түрээд явж байхад зогсож байгаад л утсаар яриад байсан гэжээ. /хх-66/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Батцэнгэлийн мэдүүлсэн мэдүүлэгт: ...Б.Ууганбаатарт учирсан гэмтэл нь өндрөөс унах, газар унахдаа чулуунд цохигдох, юмаар цохих, авто осол зэрэгт үүсгэгдэх боломжтой. Гараар алгадуулсан тохиолдолд уг гэмтэл үүсэх боломж байхгүй. Тархинд үүссэн цусан хураа нь тархийг бүрэн дараагүй бол хүн бусадтай харилцаад яваад байх боломжтой. Гэхдээ толгойн өвдөлт ихтэй байна. Ууганбаатарын нөхцөлд Ууганбаатар 2016 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө мотоциклиос унасан юм билээ. Би 04 дүгээр сарын 24-ний өдөр Хүрмэн суманд очиж Ууганбаатарыг үзэхэд тэр ухаантай, толгой өвдөөд байна гэж хэлж байсан. Б.Ууганбаатарыг анх үзэхэд тэр мотоциклиос унасан гэж хэлж байсан гэжээ. /хх-67/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Мөнхдэлгэрийн мэдүүлсэн мэдүүлэгт: Би эрүүгийн 201616000091 тоот хэргийг хүлээж аваад эрүүгийн хэрэг үүссэн тогтоолын олсон хэсгийг хараад тогтоолд бичигдсэн он сар өдрийг хараад бичсэн байна. Гэмт хэрэг 2016 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг дэвсгэр дээр Ганхүү ява маркийн мотоцикль жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас Б.Ууганбаатарын биед хүнд гэмтэл учирсан.

Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байхад 2016 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө уг гэмт хэрэг гарсан нь тогтоогдсон гэжээ. /хх-227/, Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Намхайлхагвын мэдүүлсэн мэдүүлэг: Уг осол нь 2016 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө гарсан боловч уг хэргийн дуудлага 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ирсэн. Тэгээд андуурч дуудлага ирсэн өдрөөр нь тогтоолоо бичсэн нь миний буруу... гэжээ. /хх-228/,

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч эмч Б.Ганшагайгийн мэдүүлсэн мэдүүлэгт: ...Б.Ууганбаатарт дүгнэлтээр учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл болон хатуу гадаргуу дээр унаснаас болж үүсэх боломжтой гэмтэл, ...алгадах, гараа цохих зэргээс үүсэх боломжгүй. Дүгнэлтэнд тусгагдсан гэмтэл авсан хүн ухаан алдах, толгой тархи нь хүчтэй өвдөх, толгой эргэх зэрэг ерөнхий гол шинж тэмдгүүд илэрдэг. Ийм гэмтэлтэй хүн хүмүүстэй харьцаад явах боломжтой. Гэхдээ бусадтай хэдий хугацаанд харилцаж явах нь тодорхой бус, үүнийг тогтоох боломжгүй гэжээ. /хх-95/,

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч эмч Л.Өсөхжаргалын мэдүүлсэн мэдүүлэгт: ...Хохирогч Б.Ууганбаатар нь тархины гэмтлийн улмаас тухайн болсон үйлдэл болон дараах үеийн үйлдлийг санах чадвар нь алдагдсан. Энэ нь тархины гэмтлийн хурц үед илэрдэг. Б.Ууганбаатарын сэтгэцийн өвчин эдгэрэх эсэх нь эмчилгээнээс хамаарна. Гэхдээ хэдий хугацаанд эдгэрэхийг тогтоох боломжгүй. Б.Ууганбаатар нь тархины гэмтлийн шалтгаант өмнөх ба дараах үеийн ойгүйдлийн хам шинж хэмээх эмгэгтэй учраас сэтгэл санааны шаналал, сэтгэл гутралтай байгааг тогтоох боломжгүй. Ойгүйдлийн шинж нь сэтгэцийн өвчлөлийн хамгийн хүнд хэлбэрийн эмгэг юм гэжээ. /хх-96, 230/,

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч О.Чулуунбаатарын мэдүүлсэн мэдүүлэгт: Би Мөрдөн байцаах, хэрэг бүртгэх тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээч томилсон тогтоолтой танилцаж дүгнэлт гаргасан. Би хэргийн материал болон тогтоолтой танилцаж дүгнэлт гаргасан. Тогтоолын хууль сануулсан хэсэг дээр гарын үсэг зурахаа мартаад доод талд нь гарын үсэг зурсан байсан гэжээ. / хх-229/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 220 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1. Н.Ганхүүгийн биед тархины доргилт, баруун авдаг, тархины зөөлөн эдийн няцрал, дух, чих, өвдөгний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-69, 77/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 221 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1. Б.Ууганбаатарын биед зүүн чамархайн цөмөрсөн хугарал, хатуу дээрхи цусан хураа, эрүү, гуяны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн үүсгэгдсэн байх боломжтой. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эдгэрэлтээс хамаарна. 4.Өмнө нь гэмтэлтэй байсан эсэхийг тогтоох боломжгүй. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймаг хүрмэн сумын нутагт Наранцацралт овогтой Ганхүү нь улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль жолоодож яваад онхолдож зам тээврийн осол гаргасан ба ослын улмаас сундалж явсан Б.Ууганбаатар нь гэмтсэн байна. 2.Улсын дугааргүй мотоцикль жолоодож явсан Наранцацралт овогтой Ганхүү нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 3. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дугааргүй мотоцикль жолоодож явсан Наранцацралт овогтой Ганхүү нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг мөн дүрмийн 21.8-н ж-д зааснаар “Согтуу хүнийг мотоциклоор буюу тээврийн хэрэгслийн задгай тэвшинд тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас онхолдож сундалж явсан Б. Ууганбаатарын биед гэмтэл учирсан байна. 4.Наранцацралт овогтой Ганхүүг Цагдаагийн ерөнхий газрын ТРS программ дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх талаар шүүж үзэхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна./хх-75/,

Сэтгэцийн гэм судлалын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 24/16 дугаартай магадлагаа: 1.Б.Ууганбаатар нь сэтгэл мэдрэлийн хувьд Тархины гэмтлийн шалтгаант өмнөх ба дараах үеийн ойгүйдлийн хам шинж хэмээх эмгэгтэй болно. Болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй. 2.Б.Ууганбаатар нь одоо тухайн үед гаргасан үйлдлээ хариуцаж ярих чадваргүй байна. /хх-93/,

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Ганхүүгийн мэдүүлсэн мэдүүлэгт: ...20 цагийн үед ээж ирж машин ав гэж байна гээд Ууганбаатар ирээд Нямдоржоос чөлөө авсан гээд сум руу өөрийнхөө мотоцикльтой явсан. Шөнө 22 цаг өнгөрч байхад тэр ээжийнхээ машиныг унаад согтуу ирсэн. Тэр миний мотоциклийн гинж тасраад сумаас хойно үлдээсэн байгаа гэж хэлж байсан. 23 цагийн үед салаан дарга Алтангадас ирж ээлж болон бид нарыг шалгаад 23 цаг 20 минутын үед явсан. Алтангадасыг шалгаад гарсан дараа нь Ууганбаатар орж ирсэн. Удаагүй араас нь Нямдорж орж ирсэн. Ууганбаатар хагас шил Ерөөл нэртэй 0.750 граммын архи авчирсныг Нямдорж тэр хоёр хамтдаа хувааж ууж дуусгаад дахиад ганц юм зохицуулмаар байна гээд Ууганбаатар нэг хүнтэй утсаар яриад байсан. Тэгснээ бүтчихлээ гэж хэлээд Нямдоржоос би сум руу яваад ирье гээд ээжийнхээ машин руугаа орж суусан. Тэгсэн Нямдорж машиных нь түлхүүрийг авчихсан байж байгаад намайг Ууганбаатартай хамт сумын төв рүү яваад ир гэж тушаал өгсөн. Тэгэхээр нь би жижүүр надад тушаал өгсөн болохоор тушаалыг биелүүлээд Ууганбаатарыг сундлаад сумын төв рүү явсан. Би аажуухан явж байхад араас Ууганбаатар чи хурдан яваад өгөөч гээд дугтараад байхаар нь би хааз нэмээд хурдалсан чинь тэнцвэрээ алдаад онхолдсон. Би босож ирэхэд Ууганбаатар босохгүй хэвтээд унтаж байгаа юм шиг байхаар нь мотоциклио асаагаад, буцаад анги дээр ирээд Нямдорж би явж байгаад онхолдчихлоо Ууганбаатар тэндээ босохгүй хэвтээд байна гэж хэлэхэд тэр очиж авъя гэж хэлээд Баасанжаргалын эхнэрийг гуйгаад түүнтэй хамт машинаар нь осол болсон газар очиход Ууганбаатар хэвтэж байсан. Нямдорж машинаас бууж ирээд Ууганбаатарыг бос гээд өшиглөж байгаа юм шиг байсан. Ууганбаатар нилээд согтуу байсан. Нямдорж халамцуу байсан. Тэгээд тэр архи авахуулахаар надад Ууганбаатартай хамт яваад ир гэсэн тушаал өгөхөөр нь би явсан гэжээ. /хх-105-107/,

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Нямдоржийн мэдүүлсэн мэдүүлэгт: ...Би араас нь гарч ирээд харуулын байранд ирэхэд Ууганбаатар ээжийнхээ машинд сууж байгаа харагдсан. Тэгэхээр нь би Ууганбаатарыг согтуу машин унаад явж магадгүй гэж бодоод түлхүүрийг нь авсан. Тэгсэн Ууганбаатар надаас чөлөө өгчих гээд гуйгаад дагаад яваад байхаар нь би харуул Ганхүүг Ууганбаатарыг авч яваад хурдхан тэр хүнтэй уулзуулаад ир гэж хэлээд тэр хоёрыг хамт явуулсан. Би байрандаа байж байгаад 20 минутын дараа гараад ирэхэд сумаас гэрэл гарч байгаа харагдсан, би харуул дээр хүлээгээд зогсож байхад Ганхүү ганцаараа ирсэн түүний энгэр нь цус болсон толгойноос нь цус гарсан байхаар нь юу болсон бэ гэхэд тэр мотоцикльтой онхолдсон. ...Баасанжаргалын эхнэртэй хамт түүний машинаар сум руу Ганхүүгийн осол болсон газар луу явсан. Осол болсон газар дээр очиход машины гэрэлд Ууганбаатар сууж байгаад гэрэлд орж ирэхэд хажуу тийшээ унасан, очоод түүнийг бос гэхэд тэр жаахан хэвтэж байгаад босъё гэхээр нь түүнийг бос бос гээд цамцнаас нь татсан тэгсэн тэр Нямаа ахаа жаахан хэвтэж байгаад босъё гээд байсан. Тэгэхээр нь Ганхүү бид хоёр түүнийг өргөж машинд суулгаад ажил дээр ирээд Ууганбаатарыг буулгаж галчийн өрөөнд оруулахад Ууганбаатарын өмд нь цус болоод, нүүр нь шороо болсон байсан. Тэгээд би уурлаад чи битгий итгэл даахгүй давраад бай, наад нүүр амаа угаа гэхэд тэр Нямаа ахаа намайг хүнд битгий хэлээрэй эхнэр өвчтэй байгаа, ямаа самнана би арга хэмжээ авахуулчихна гэж хэлсэн. Тэгэхээр би бие чинь яаж байна гэхэд тэр зүгээрээ гэж хэлсэн тэгээд би тэндээс гарсан. Өглөө 04 цаг 50 минутын үед халаалт муу байхаар нь галчийн өрөөнд ороход Ууганбаатар гэрлээ асаагаад унтаж байхаар нь би түүнийг татаж босгоод хайр даахгүй илтгэл алдлаа гэж хэлээд түүний зүүн хацар луу нь хоёр удаа алгадаад галаа түл хүйтэй байна гэж хэлсэн. Тэгсэн Ууганбаатар Нямаа ахаа би одоо зүгээрээ уучлаарай би одоо галаа түлнэ гэж хэлсэн. Би өмнө нь сэжигтнээр байцаалт өгөхдөө үнэн зөвөөр нь мэдүүлсэн болохоор надад нэмж хэлээд байх зүйл байхгүй байна гэжээ. /хх-109-111, 113-114/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-1/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-8/, Эд зүйл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-11/, Эд зүйл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-14/, Хураан авах тогтоол /хх-15/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-16/, Хохирогч болон хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоол /хх-41/, Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-68, 74, 76/, Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хх-80/, Өвчний түүх /хх-81-91/, Сэжигтнээр тооцох тогтоол /хх-101, 108/, Яллагдагчаар татах тогтоол /хх-104, 112/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-118-119/, Зэвсэгт хүчний 252 дугаар салбарын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн н/43 тоот албан бичиг /хх-122/, Зэвсэгт хүчний 252 дугаар тусгай ротын захирагчийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн а/73 тоот тушаал /хх-123/, Ч.Нямдоржийн зан байдлын тодорхойлолт /хх-126/, Б.Ууганбаатарын зан байдлын тодорхойлолт /хх-128/, Банкуудийн тодорхойлолт /хх-137-143/, Ч.Нямдоржийн ажил байдлын тодорхойлолт /хх-148-149/, Мөнгөн шилжүүлгийн баримт /хх-175/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-176, 177/, Хохирол төлбөрийн баримт /хх-187-194/, Монгол Улсын цэргийн дүрэм /хх-198-204/, Мөнгөн шилжүүлгийн баримт /хх-205, 206/, Л.Батбямбын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-233/, Б.Ууганбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-234/, Шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтууд зэрэг болно. Шүүгдэгч Н.Ганхүү нь 2016 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг дэвсгэрт 22-10 ӨМЗ улсын дугаартай Ява-150 маркийн мотоцикль жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг мөн дүрмийн 21.8-н ж-д зааснаар “Согтуу хүнийг мотоциклоор буюу тээврийн хэрэгслийн задгай тэвшинд тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Б.Ууганбаатарын бие махбодид зүүн чамархайн цөмөрсөн хугарал, хатуу дээрхи цусан хураа, эрүү, гуяны цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг, Мөн осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Ууганбаатарын “...Ээж надаас яватай явсан уу гээд асуугаад байдаг юм. Ганхүүг танина харуул хийдэг. Би Нямдоржтой харуулын байранд таарсан. Нямдорж намайг хаагуур дэмий тэнээд айл хэсээд байна гэсэн би яваагүй энүүгээр байна гэсэн. Нямдорж намайг цохиж зодсон талаар огт санаанд орж ирэхгүй байна. Ганхүүтэй маргалдсан зүйл байхгүй. Толгойн яс цөмөрсөн гэсэн. Юунаас болж учирсан талаар огт санаанд орохгүй байна. Заримдаа ярьж байгаа зүйлээ мартаад байна. Толгой их өвдөөд байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Батбямбын “...Миний ууган хүү Ууганбаатар 2016 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө авто тээврийн осолд орсон гэж 2016 оны 04 дүгээр сарны 20-ны өглөө надад хажуу айлын Ганаа гэдэг хүн хэлсэн. 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн өглөө 11 цагийн үед Нямдорж, Алтангадас хоёр Ууганбаатарыг дагуулаад машинтай гэрт авчирсан, юу болсон талаар нь асуухад Нямдорж хэлээгүй гэж хэлж байсан. 20-ны өглөө Насанцэцэг гэдэг эмч миний хүүг үзээд яагаад ийм хүнийг эмнэлэгт хэлээгүй удсан юм бэ гэж хэлээд эмнэлэгт хэвтүүлээд цагдаад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-226/,

гэрч Х.Санчирмаагийн “...цагдаа нар ирсэн дараагаа Ганхүү гэх хүнтэй мотоцикльтой явж байгаад осолд орсон талаар нь мэдсэн. Ганхүү гэх хүн нь манай эмнэлэгт ирж толгойдоо боолт хийлгэсэн. Тэгэхдээ мотоциклиос унасан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-45-46/, гэрч Б.Насанцэцэгийн “...2016 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө ажил дээр байж байхад 10 цагийн үед дуудлага ирсэн. Тэгэхээр нь очиход Ууганбаатар гэх хүний биеийн байдал их хүнд байсан. Цагдаад мэдэгдээд, эмчилгээ хийгээд БОЭТ-ийн гэмтлийн их эмчээс зөвлөгөө авсан, тэгээд эмнэлэг дээр авч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-47-48/,

гэрч Б.Сүмбэрэлсайханы “...2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр би ээлж хүлээлцсэн. Тухайн үед оперативын жижүүрээр ахлах ахлагч Ч.Нямдорж, оператороор Б.Баасанжаргал, паланшетчинаар М.Мөнхбаяр, радистаар энгийн Лхагвасүрэн, харуулаар энгийн Ганхүү, галчаар Ууганбаатар нар жижүүрлэлтэнд гарсан. 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө Энхсайхан гэх хүн галч Ууганбаатар ээлж хүлээлцэхэд орж ирээгүй тэгэхээр нь галчийн өрөөнд очиход цус нөжиндөө холилдсон байсан. Тэгэхээр нь гэрт нь хүргүүлсэн гэж хэлсэн. Ууганбаатарын гэрт очиход эмч нар ирчихсэн эмчилгээ хийж байсан. Мотоциклийг Ганхүү жолоодоод Ууганбаатар араар нь суугаад явж байсан гэж сонссон өөр зүйл мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-51-52/,

гэрч гэрч Н.Одсүрэнгийн “...Өмнөговь аймгийн Хүрмэн сумын цэргийн ангид 00 цагийн үед гэртээ амарч байхад ангийн жижүүр Нямдорж хүрч ирээд “Ганхүү, Ууганбаатар хоёр мотоцикльтой явж байгаад унасан байна. Тэгээд Ууганбаатарыг орхиод ирсэн байна. Энүүхэн урд унасан гэсэн. Ууганбаатарыг аваад ирье” гэхээр нь би “би явж чадахгүй та өөрөө миний машиныг бариад яв” гэхэд Нямдорж намайг яваад ирэлдээ, өөр унаа олдохгүй байна” гээд гуйгаад байхаар нь би өөрийн эзэмшлийн Марч маркийн машинаар Нямдоржийг суулгаад явах гэтэл Ганхүү гэрийн үүдэнд ганцаараа зогсож байсан Ганхүүг машиндаа суулгаад ангиас гараад нилээн явж байтал замын зүүн талд нь Ууганбаатар газар хэвтэж байсан. Тэгээд Нямдорж, Ганхүү хоёр машинаас буугаад Ууганбаатарыг босгоод суулгасан. Тэр хоёр Ууганбаатарыг өргөөд машинд суулгахаар нь би буцаж яваад цэргийн анги дээрээ ирээд Нямдорж, Ганхүү, Ууганбаатар нарыг цэргийн ангийн галчийн өрөөний үүдэнд нь буулгаад би гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг /хх-62/,

гэрч Т.Батцэнгэлийн “...Б.Ууганбаатарт учирсан гэмтэл нь өндрөөс унах, газар унахдаа чулуунд цохигдох, юмаар цохих, авто осол зэрэгт үүсгэгдэх боломжтой. Гараар алгадуулсан тохиолдолд уг гэмтэл үүсэх боломж байхгүй. Тархинд үүссэн цусан хураа нь тархийг бүрэн дараагүй бол хүн бусадтай харилцаад яваад байх боломжтой. Гэхдээ толгойн өвдөлт ихтэй байна. Ууганбаатарын нөхцөлд Ууганбаатар 2016 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө мотоциклиос унасан юм билээ. Би 04 дүгээр сарын 24-ний өдөр Хүрмэн суманд очиж Ууганбаатарыг үзэхэд тэр ухаантай, толгой өвдөөд байна гэж хэлж байсан. Б.Ууганбаатарыг анх үзэхэд тэр мотоциклиос унасан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-67/,

шинжээч эмч Б.Ганшагайгийн “...Б.Ууганбаатарт дүгнэлтээр учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл болон хатуу гадаргуу дээр унасанаас болж үүсэх боломжтой гэмтэл, ...алгадах, гараа цохих зэргээс үүсэх боломжгүй. Дүгнэлтэнд тусгагдсан гэмтэл авсан хүн ухаан алдах, толгой тархи нь хүчтэй өвдөх, толгой эргэх зэрэг ерөнхий гол шинж тэмдгүүд илэрдэг. Ийм гэмтэлтэй хүн хүмүүстэй харьцаад явах боломжтой. Гэхдээ бусадтай хэдий хугацаанд харилцаж явах нь тодорхой бус, үүнийг тогтоох боломжгүй...” гэсэн мэдүүлэг /хх-95/, шинжээч эмч Л.Өсөхжаргалын “...Хохирогч Б.Ууганбаатар нь тархины гэмтлийн улмаас тухайн болсон үйлдэл болон дараах үеийн үйлдлийг санах чадвар нь алдагдсан. Энэ нь тархины гэмтлийн хурц үед илэрдэг. Б.Ууганбаатарын сэтгэцийн өвчин эдгэрэх эсэх нь эмчилгээнээс хамаарна. Гэхдээ хэдий хугацаанд эдгэрэхийг тогтоох боломжгүй. Б.Ууганбаатар нь тархины гэмтлийн шалтгаант өмнөх ба дараах үеийн ойгүйдлийн хам шинж хэмээх эмгэгтэй учраас сэтгэл санааны шаналал, сэтгэл гутралтай байгааг тогтоох боломжгүй. Ойгүйдлийн шинж нь сэтгэцийн өвчлөлийн хамгийн хүнд хэлбэрийн эмгэг юм...” гэсэн мэдүүлэг /хх-96, 230/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 221 дугаартай шинжээчийн “ Б.Ууганбаатарын биед зүүн чамархайн цөмөрсөн хугарал, хатуу дээрхи цусан хураа, эрүү, гуяны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо, Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн үүсгэгдсэн байх боломжтой, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эдгэрэлтээс хамаарна, Өмнө нь гэмтэлтэй байсан эсэхийг тогтоох боломжгүй, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-77/,

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн “ 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймаг хүрмэн сумын нутагт Наранцацралт овогтой Ганхүү нь улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль жолоодож яваад онхолдож зам тээврийн осол гаргасан ба ослын улмаас сундалж явсан Б.Ууганбаатар нь гэмтсэн байна. Улсын дугааргүй мотоцикль жолоодож явсан Наранцацралт овогтой Ганхүү нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дугааргүй мотоцикль жолоодож явсан Наранцацралт овогтой Ганхүү нь Монгол улсын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг мөн дүрмийн 21.8-н ж-д зааснаар “Согтуу хүнийг мотоциклоор буюу тээврийн хэрэгслийн задгай тэвшинд тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас онхолдож сундалж явсан Б. Ууганбаатарын биед гэмтэл учирсан байна. Наранцацралт овогтой Ганхүүг Цагдаагийн ерөнхий газрын ТРS программ дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх талаар шүүж үзэхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. /хх-75/, Сэтгэцийн гэм судлалын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 24/16 дугаартай “Б.Ууганбаатар нь сэтгэл мэдрэлийн хувьд тархины гэмтлийн шалтгаант өмнөх ба дараах үеийн ойгүйдлийн хам шинж хэмээх эмгэгтэй болно. Болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй. Б.Ууганбаатар нь одоо тухайн үед гаргасан үйлдлээ хариуцаж ярих чадваргүй байна гэсэн магадлагаа /хх-93/, яллагдагч Н.Ганхүүгийн “...Би аажуухан явж байхад араас Ууганбаатар чи хурдан яваад өгөөч гээд дугтараад байхаар нь би хааз нэмээд хурдалсан чинь тэнцвэрээ алдаад онхолдсон. Би босч ирэхэд Ууганбаатар босохгүй хэвтээд унтаж байгаа юм шиг байхаар нь мотоциклио асаагаад, буцаад анги дээр ирээд Нямдоржид би явж байгаад онхолдчихлоо Ууганбаатар тэндээ босохгүй хэвтээд байна гэж хэлэхэд тэр очиж авъя гэж хэлээд Баасанжаргалын эхнэрийг гуйгаад түүнтэй хамт машинаар нь осол болсон газар очиход Ууганбаатар хэвтэж байсан. Нямдорж машинаас бууж ирээд Ууганбаатарыг бос гээд өшиглөж байгаа юм шиг байсан. Ууганбаатар нилээд согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-105-107/,

яллагдагч Ч.Нямдоржийн “...би харуул Ганхүүг Ууганбаатарыг авч яваад хурдхан тэр хүнтэй уулзуулаад ир гэж хэлээд тэр хоёрыг хамт явуулсан. Би байрандаа байж байгаад 20 минутын дараа гараад ирэхэд сумаас гэрэл гарч байгаа харагдсан, би харуул дээр хүлээгээд зогсож байхад Ганхүү ганцаараа ирсэн түүний энгэр нь цус болсон толгойноос нь цус гарсан байхаар нь юу болсон бэ гэхэд тэр мотоцикльтой онхолдсон гэж хэлсэн...Баасанжаргалын эхнэртэй хамт түүний машинаар сумруу Ганхүүгийн осол болсон газар руу явсан. Осол болсон газар дээр очиход машины гэрэлд Ууганбаатар сууж байгаад гэрэлд орж ирэхэд хажуу тийшээ унасан, очоод түүнийг бос гэхэд тэр жаахан хэвтэж байгаад босъё гэхээр нь түүнийг бос бос гээд цамцнаас нь татсан тэгсэн тэр Нямаа ахаа жаахан хэвтэж байгаад босъё гээд байсан. Тэгэхээр нь Ганхүү бид хоёр түүнийг өргөж машинд суулгаад ажил дээр ирээд Ууганбаатарыг буулгаж галчийн өрөөнд оруулахад Ууганбаатарын өмд нь цус болоод, нүүр нь шороо болсон байсан. Тэгээд би уурлаад чи битгий итгэл даахгүй давраад бай, наад нүүр амаа угаа гэхэд тэр Нямаа ахаа намайг хүнд битгий хэлээрэй эхнэр өвчтэй байгаа, ямаа самнана би арга хэмжээ авахуулчихна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-109-111, 113-114/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-8/, эд зүйл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-11/, эд зүйл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-14/, хураан авах тогтоол /хх-15/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-16/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар, Шүүгдэгч Ч.Нямдорж нь Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 252 дугаар тусгай ротод 2016 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө жижүүрийн үүрэг гүйцэтгэх үедээ харуулын журам зөрчсөний улмаас Б.Ууганбаатарт хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Ууганбаатарын “...Би Нямдоржтой харуулын байранд таарсан. Нямдорж намайг хаагуур дэмий тэнээд айл хэсээд байна гэсэн би яваагүй энүүгээр байна гэсэн. Нямдорж намайг цохиж зодсон талаар огт санаанд орж ирэхгүй байна. Толгойн яс цөмөрсөн гэсэн...Заримдаа ярьж байгаа зүйлээ мартаад байна. Толгой их өвдөөд байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Батбямбын “...Тухайн үед оперативын жижүүрээр Нямдорж ажиллаж байсан. Оперативын жижүүр нь тухайн гарсан ээлжиндээ 24 цагийн дотор ээлжийнхээ бүх хүмүүсийг хариуцаж ажиллаж байдаг дарга нь юм...Манай хүү Б.Ууганбаатар нь 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн. ...2011 онд Хүрмэн сумын Зэвсэгт хүчний 252 дугаар тусгай ротын галчаар ажилд ороод ажиллаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-226/, гэрч Б.Насанцэцэгийн “...2016 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө ажил дээр байж байхад 10 цагийн үед дуудлага ирсэн. Тэгэхээр нь очиход Ууганбаатар гэх хүний биеийн байдал их хүнд байсан. Цагдаад мэдэгдээд, эмчилгээ хийгээд БОЭТ-ийн гэмтлийн их эмчээс зөвлөгөө авсан, тэгээд эмнэлэг дээр авч ирсэн. Би Ууганбаатарыг юунаас болж гэмтсэн талаар мэдээгүй. Асуухад юм хэлэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-47-48/, гэрч Б.Сүмбэрэлсайханы “...2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр би ээлж хүлээлцсэн. Тухайн үед оперативын жижүүрээр ахлах ахлагч Ч.Нямдорж, оператороор Б.Баасанжаргал, паланшетчинаар М.Мөнхбаяр, радистаар энгийн Лхагвасүрэн, харуулаар энгийн Ганхүү, галчаар Ууганбаатар нар жижүүрлэлтэнд гарсан. 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө Энхсайхан гэх хүн галч Ууганбаатар ээлж хүлээлцэхэд орж ирээгүй тэгэхээр нь галчийн өрөөнд очиход цус нөжиндөө холилдсон байсан. Тэгэхээр нь гэрт хүргүүлсэн гэж хэлсэн...24 цаг байлдааны жижүүр гүйцэтгэж байх үедээ харуул харуулын цэгийг орхиж явж болохгүй. Энэ тухай цэргийн дүрмэнд заасан байгаа. Жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх үедээ архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэж болохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-51-52/, гэрч Н.Алтангадасын “...Ууганбаатар бага зэрэг архи уучихсан үнэртэж байсан. Маргааш өглөө нь ажил дээр ирэхэд Энхсайхан гэх хүн намайг дуудаад Ууганбаатар босохгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би очиж үзэхэд галчийн өрөөнд хэвтэж байсан. Ууганбаатараас юу болсон гэж асуухад юм хэлэхгүй байсан. Тэгэхээр нь Нямдоржтой хамт Ууганбаатарын автомашинаар сумын төвд гэрт нь хүргэж өгсөн. Ууганбаатарыг гэрт нь оруулж өгөхөд эхнэр нь юу болсон юм гэж асуусан тэгэхэд Ууганбаатар огт юм хэлэхгүй байсан. Би Ууганбаатартай 22 цаг 30 минутын үед уулзсан. Тухайн өдөр ээлжинд гарч байсан хүмүүсээс Ууганбаатараас өөр хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх болон харуулын цэгийг орхиж явж болохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-53-55/, гэрч Б.Баасанжаргалын “...Орой 23 цагийн үед байхаа харуулын байранд харуул Ганхүү байсан. Тэгээд нь уулзаж байхад гаднаас Нямдорж орж ирсэн. Би цаад өрөө рүү нь ороод удалгүй буцаад орж ирэхэд Ууганбаатар ороод ирчихсэн голдоо тал шил архи гаргаад тавьчихсан сууж байсан. Тухайн архийг Ууганбаатар гаргаж ирсэн байх тэгээд тэр архийг Нямдорж Ууганбаатар хоёр л уусан. Ганхүү бид хоёр уугаагүй байж байгаад ажилтай яваад өгсөн. Тэгээд нилээн удсан дараа гаднаас Нямдорж орж ирээд Ууганбаатарын ээжийнх нь автомашиныг асаагаадах гэж хэлсэн. Би очоод асаах гэхэд болохгүй байсан. Тэгэхээр нь болохгүй юм байна гэж хэлэхэд чи машинаа өгчих гэж хэлсэн. Ямар учиртай яах гэж миний машиныг авсан талаар нь тухайн үед мэдээгүй. Сүүлд нь сонсоход Ууганбаатар, Ганхүү хоёр осолдоод миний машинтай очиж авсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-56-57/, гэрч Н.Одсүрэнгийн “...Өмнөговь аймгийн Хүрмэн сумын цэргийн ангид 00 цагийн үед гэртээ амарч байхад ангийн жижүүр Нямдорж хүрч ирээд “Ганхүү, Ууганбаатар хоёр мотоцикльтой явж байгаад унасан байна. Тэгээд Ууганбаатарыг орхиод ирсэн байна. Энүүхэн урд унасан гэсэн. Ууганбаатарыг аваад ирье” гэхээр нь би “би явж чадахгүй та өөрөө миний машиныг бариад яв” гэхэд Нямдорж намайг яваад ирэлдээ, өөр унаа олдохгүй байна” гээд гуйгаад байхаар нь би өөрийн эзэмшлийн Марч маркийн машинаар Нямдоржийг суулгаад явах гэтэл Ганхүү гэрийн үүдэнд ганцаараа зогсож байсан Ганхүүг машиндаа суулгаад ангиас гараад нилээн явж байтал замын зүүн талд нь Ууганбаатар газар хэвтэж байсан. Тэгээд Нямдорж, Ганхүү хоёр машинаас буугаад Ууганбаатарыг босгоод суулгасан. Тэр хоёр Ууганбаатарыг өргөөд машинд суулгахаар нь би буцаж яваад цэргийн анги дээрээ ирээд Нямдорж, Ганхүү, Ууганбаатар нарыг цэргийн ангийн галчийн өрөөний үүдэнд нь буулгаад би гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг /хх-62/, шинжээч эмч Б.Ганшагайгийн “...Б.Ууганбаатарт дүгнэлтээр учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл болон хатуу гадаргуу дээр унасанаас болж үүсэх боломжтой гэмтэл, ...алгадах, гараа цохих зэргээс үүсэх боломжгүй. Дүгнэлтэнд тусгагдсан гэмтэл авсан хүн ухаан алдах, толгой тархи нь хүчтэй өвдөх, толгой эргэх зэрэг ерөнхий гол шинж тэмдэгүүд илэрдэг. Ийм гэмтэлтэй хүн хүмүүстэй харьцаад явах боломжтой. Гэхдээ бусадтай хэдий хугацаанд харилцаж явах нь тодорхой бус, үүнийг тогтоох боломжгүй” гэсэн мэдүүлэг /хх-95/, шинжээч эмч Л.Өсөхжаргалын “...Хохирогч Б.Ууганбаатар нь тархины гэмтлийн улмаас тухайн болсон үйлдэл болон дараах үеийн үйлдлийг санах чадвар нь алдагдсан. Энэ нь тархины гэмтлийн хурц үед илэрдэг. Б.Ууганбаатарын сэтгэцийн өвчин эдгэрэх эсэх нь эмчилгээнээс хамаарна. Гэхдээ хэдий хугацаанд эдгэрэхийг тогтоох боломжгүй. Б.Ууганбаатар нь тархины гэмтлийн шалтгаант өмнөх ба дараах үеийн ойгүйдлийн хам шинж хэмээх эмгэгтэй учраас сэтгэл санааны шаналал, сэтгэл гутралтай байгааг тогтоох боломжгүй. Ойгүйдлийн шинж нь сэтгэцийн өвчлөлийн хамгийн хүнд хэлбэрийн эмгэг юм” гэсэн мэдүүлэг /хх-230/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 221 дугаартай шинжээчийн “... Б.Ууганбаатарын биед зүүн чамархайн цөмөрсөн хугарал, хатуу дээрхи цусан хураа, эрүү, гуяны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эдгэрэлтээс хамаарна. Өмнө нь гэмтэлтэй байсан эсэхийг тогтоох боломжгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-77/,

Сэтгэцийн гэм судлалын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 24/16 дугаартай “Б.Ууганбаатар нь сэтгэл мэдрэлийн хувьд Тархины гэмтлийн шалтгаант өмнөх ба дараах үеийн ойгүйдлийн хам шинж хэмээх эмгэгтэй болно. Болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй. Б.Ууганбаатар нь одоо тухайн үед гаргасан үйлдлээ хариуцаж ярих чадваргүй байна.” гэсэн магадлагаа /хх-93/, яллагдагч Н.Ганхүүгийн “...20 цагийн үед ээж ирж машин ав гэж байна гээд Ууганбаатар ирээд Нямдоржоос чөлөө авсан гээд сумруу өөрийнхөө мотоцикльтой явсан. Шөнө 22 цаг өнгөрч байхад тэр ээжийнхээ машиныг унаад согтуу ирсэн. Тэр миний мотоциклийн гинж тасраад сумаас хойно үлдээсэн байгаа гэж хэлж байсан. 23 цагийн үед салаан дарга Алтангадас ирж ээлж болон бид нарыг шалгаад 23 цаг 20 минутын үед явсан. Алтангадасыг шалгаад гарсан дараа нь Ууганбаатар орж ирсэн. Удаагүй араас нь Нямдорж орж ирсэн. Ууганбаатар хагас шил Ерөөл нэртэй 0.750 граммын архи авчирсаныг Нямдорж тэр хоёр хамтдаа хувааж ууж дуусгаад дахиад ганц юм зохицуулмаар байна гээд Ууганбаатар нэг хүнтэй утсаар яриад байсан. Тэгээд бүтчихлээ гэж хэлээд Нямдоржоос би сум руу яваад ирье гээд ээжийнхээ машин руу орж суусан. Тэгсэн Нямдорж машиных нь түлхүүрийг авчихсан байж байгаад намайг Ууганбаатартай хамт сумын төв рүү яваад ир гэж тушаал өгсөн. Тэгэхээр нь би жижүүр надад тушаал өгсөн болохоор тушаалыг биелүүлээд Ууганбаатарыг сундалаад сумын төв рүү явсан...” гэсэн мэдүүлэг /хх-105-107/, Зэвсэгт хүчний 252 дугаар тусгай ротын захирагчийн тушаал /хх-123/, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаал /хх-127/, шалган нэвтрүүлэх байрын жижүүрийн үүрэг /хх-145/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Ганхүү, шүүгдэгч Ч.Нямдорж нарын үйлдсэн гэмт хэрэг нь тус тус нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Ч.Нямдорж нь Зэвсэгт хүчний 252 дугаар тусгай ротод ахлах оперативийн жижүүрийн ажил эрхэлдэг болох нь хавтаст хэрэгт авагдсан Зэвсэгт хүчний 252 дугаар тусгай ротын захирагчийн тушаал /хх-123/, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаал /хх-127/, түүний биеийн байцаалт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Нямдорж нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа харуулын журам зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар шүүгдэгч Н.Ганхүүг хохирогч Б.Ууганбаатартай сумын төв рүү явуулсны улмаас шүүгдэгч Н.Ганхүү нь зам тээврийн осол гаргаж хохирогчийн бие махбодид амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсныг хүнд хор уршиг учирсан гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.Ганхүү нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Б.Ууганбаатар нь мотоциклиос унахдаа миний хөлөн дээр унасан уг гэмтлийн учруулсан эсэхэд эргэлзээтэй, шүүгдэгч Ч.Нямдорж хохирогчийг газар унасан байхад нь босгох гэж өшиглөөд байсан талаар мэдүүлж байх боловч хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн байцаасан тэмдэглэл зэргээр хохирогчид учирсан хүнд гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүссэн болох нь хөдөлбөргүй тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Ч.Нямдорж нь хохирогчийг босгох гэж өшиглөсний улмаас хохирогчид гэмтэл учраагүй болох нь гэрч Н.Одсүрэнгийн “...гэртээ амарч байхад ангийн жижүүр Нямдорж хүрч ирээд “Ганхүү, Ууганбаатар хоёр мотоцикльтой явж байгаад унасан байна. Тэгээд Ууганбаатарыг орхиод ирсэн байна. Энүүхэн урд унасан гэсэн. Ууганбаатарыг аваад ирье” гэхээр нь би “явж чадахгүй та өөрөө миний машиныг бариад яв” гэхэд Нямдорж намайг яваад ирэлдээ, өөр унаа олдохгүй байна” гээд гуйгаад байхаар нь би өөрийн эзэмшлийн Марч маркийн машинаар Нямдоржийг суулгаад явсан...Ууганбаатарыг Нямдорж босгох гээд араас нь хөлөөрөө нуруу руу нь нэг удаа ёвроод авах шиг болсон. Бусдаар бол цохиж зодсон зүйл байхгүй. Ганхүү Ууганбаатарыг цохиж зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-62/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 220 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 221 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Ганхүү нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлд зааснаар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй хэдий ч шүүх хуралдаанд үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал байдал тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн болно. Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үзлэг хийсэн акт, дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай акт, дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв. Прокуророос шүүгдэгч Н.Ганхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ч.Нямдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 288 дугаар зүйлийн 288.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.Ганхүүг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн, зам тээврийн осол гаргаж зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт тус тус зааснаар, Шүүгдэгч Ч.Нямдоржид харуулын албаны журам зөрчсөний улмаас хүн хор уршиг учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 288 дугаар зүйлийн 288.1 дэх хэсэгт зааснаар тус тус ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Ганхүү нь зам тээврийн осол гаргаж зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө үйлдсэн ба уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хуулийн үндэслэл тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хэн аль нь хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ч.Нямдорж нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа ойлгож байгаа, шүүгдэгч нарын гэмт хэргийн улмаас учруулсан мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирлоо нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул тэдгээрт хорих ял оногдуулж, хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байх боловч шүүхээс өмгөөлөгч нарын саналыг хүлээж авах үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Учир нь: Эрүүгийн хуулийн 45 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: Эрүүгийн хариуцлагын зорилго нь иргэн, нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд оршино...гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан мэдүүлгийн нотлох баримтууд болон хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, хохирогчид учирсан гэмтэл зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудад үндэслэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийг удирдлага болгон шүүгдэгч Н.Ганхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 хэсэгт, шүүгдэгч Ч.Нямдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 288 дугаар зүйлийн 288.1 дэх хэсэгт зааснаар тус тус баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Батбямба нь хавтаст хэрэгт баримтаар гаргаж өгсөн хохирол төлбөр болох эмчилгээний зардлыг шүүгдэгч нар нь бүрэн төлж барагдуулсан. Шүүгдэгч Ч.Нямдорж, Н.Ганхүү нар нь нийт 4.500.000 төгрөгийг төлсөн. Харин одоо манай хүүхэд гэмт хэргийн улмаас ажлаа хийж чадахгүй группэд орсон тул цалингийн зөрүү болох 1.272.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хохирол буюу цалингийн зөрүү болох 1.272.000 төгрөгийг оруулан тооцоход нийт 4.059.448 төгрөгийн хохирлын баримт байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Хохирогч Б.Ууганбаатар нь уг гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан, цаашид өвчний эдгэрэлт нь эмчилгээнээс шалтгаалах ба цаашид эмчилгээ, мэс засал хийлгэх шаардлагатай байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх гаргах эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн мэс засал хийлгэхэд 1.800.000-2.100.000 төгрөгийн зардал гарах талаарх нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон тул иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн толины тахир иш, хар өнгийн толины дугуй хуванцар хагарсан хүрээ нь цаашид ашиглаж болохгүй эд зүйл байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар тус тус устгахаар тогтов. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, тэдгээрийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.