Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/192

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2022             5                02                                             2022/ШЦТ/192

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаяр,

  Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн яллагдагч Б овгийн Б-н Х холбогдох эрүүгийн 22340005000049  дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Б.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Яллагдагч Б.Х нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багт оршин суух хамтран амьдрагч Р.Ц үл ялих зүйлээр шалтаглан зүүн гуя хэсэгт нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 22340005000049  дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч Р.Ц гийн өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн үед Би Төв аймгийн Зуунмод сумын төв рүү ороод такси бариад эргээд гэр рүүгээ явах гэж байхад "Андууд" худалдааны төвийн урд талд Б.Х нь Жаамаа гэх хүнтэй хамт явж байсан. Тэгэхээр машиныг зогсоолгоод Х-гхарих уу гэж асуухад Х нь тэгье гээд гэр рүүгээ явсан. Би замд явж байхдаа гэртээ хариад унтаарай, чи согтуу байна гэж хэлсэн. Тэгээд машинаас буугаад гэртээ орсон. Гэрт ороход миний оюутан хүү Эрдэнэбаатар нь гэрийн баруун талын орон дээр унтаж байсан. Би Х-ггэрийн зүүн талын орон дээр унтуулахаар хэвтүүлсэн. Х нь хэвтэж байснаа би бие засмаар байна, бие засаад ирье гэж хэлхээр нь би за тэг бие засаад эргэж унтаарай гэхэд за гэж хэлээд гэрээс гарсан. Би мөн бие засахаар гараад нойл ороод бие засаад гарч ирэхэд хашаан дотор Х нь хашааны хаалга руу явж байхаар нь чи орж унт хаачих гэж байгаа юм гэхэд Х нь хуцаад бай архи өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би солиороод байлгүй орж унт, амьтан хүн юу гэж бодох юм гэхэд Х нь унтахгүй гээд өөдөөс хүрээд ирсэн. Тэгэхээр нь Хадбаатарт хандан тэгвэл яв яв цагдаа дуудсан байгаа гэж хэлээд би гэрт орсон. Тэгсэн хашаанд Х цамцаа тайлсан, орилоод байхаар нь эргэж гараад гэртээ ор, яагаад орилоод байгаа юм гэхэд орохгүй гэхээр нь тэгвэл яв яв гэж хэлээд гэр рүүгээ явахад Х нь миний араас гүйж ирээд 1 удаа зүүн хөлийн гуя хэсэгт зөөлөн өшиглөсөн. Тэгэхээр нь чи намайг өшиглөж байгаа юм уу би гэртээ орлоо цагдаа ирж байна цагдаа дагаад яваарай гэж хэлэхэд ахин гэрийн хаалганы дэргэд зүүн талын гуя хэсэгт ахин 1 удаа өшиглөсөн. Би гэртээ орсон тэгсэн Х удалгүй чимээгүй болохоор нь хартал хашаанд харагдаагүй. Тэгсэн удалгүй цагдаа нар Х-гдагуулаад хүрээд ирсэн. Тэр цагдаа нар Х-гаваад явсан.

...Манай хамтран амьдрагч Б.Х гаднаас нэлээд согтуу орж ирээд манай хүүтэй нийлж нэг шилэн ширээ угсраад байж байсан. Х байж байгаад гарч ороод байсан. Манай хүү Эрдэнэбаатар ээж Х ах ганцаараа архи уугаад байх шиг байна гэсэн. Х гэрээс гараад явахаар нь би бууз гаргаж хөлдөөх гээд араас нь гарсан чинь жорлонгийн баруун урд очиж суугаад архи нуугаад ууж байхаар нь чи яагаад архи уугаад байгаа юм гадаа хүйтэн байна гэртээ ор гэсэн чинь хуцаад бай би орохгүй Эрдэнэбаатар загнах байх гэхээр нь гэртээ ороод байж байсан араас нилээ согтуу ороод ирээд агсам тавиад ширээ цохиод гэрээс гараад явсан. Би чи бууз идээч гэж хэлсэн нүцгэн шахуу нимгэн гараад яваад өгсөн. Тухайн үед манай том охин Цэцэгчулуун хамт байж байгаад гэр лүүгээ явсан. Удалгүй над уруу утсаар залгаад Х манай гэрт орж ирээд гарсан. Түрийндээ хутга хийчихсэн явж байсан шүү ахындаа очиж хононо гэж хэлэхээр нь би цагдаа уруу залгаад Х нимгэн хувцастай түрийндээ хутга хийгээд гадуур согтуу яваад байна гэж мэдээлэл өгсөн. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өглөө 09 цаг өнгөрч байхад 1 дүгээр багт ажилтай явж байсан чинь Х тамхины бөөний цэгийн гадаа зогсож байгаад намайг хараад над уруу яваад ирэхээр нь гэртээ харих уу гэсэн чинь за гээд гэр лүүгээ хамт яваад гэртээ очоод орон дээр хэвтэж байгаад миний утсыг гуйгаад хүнтэй ярих хэрэг байна гэсэн. Тэр үед миний утас цэнэггүй байна гэсэн чинь манай хүү Эрдэнэбаатар луу дайраад чи муу урьд шөнө намайг гэрээс хөөсөн би чамайг ална шүү пизда минь гээд салаавч гаргаад шүлсээрээ нулимаад хувцсаа тайлаад дайраад байхаар нь би очоод гэрээс зууралдаад гарсан чинь гэрийн гадаа намайг чамайг бас ална шүү гээд дээгүүр өмсөж байсан цамцаа тайлаад хашаанд байсан том төмрийг өргөөд над уруу энэ дотор байсан архи хаана байна гээд шидсэн. Би гэртээ орох гэхэд араас гуйж ирээд миний зүүн хөлийн бүдүүн гуяа хэсэгт хөлөөрөө 2 удаа өшиглөөд цагдаа дуудна гэсэн чинь зугтаагаад гараад яваад өгсөн. Би Б.Хадбаатарын нуусан байсан архийг нь над уруу шидсэн төмөр дотроос олоод дахин архи уух нь гэж бодоод хагалаад хогийн саванд хийсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх 10, 12/,

            Гэрч Н.Эрдэнэбаатарын өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 14 цаг 10 минутын үед Х ах гаднаас гэрт нэлээн согтуу орж ирээд манай ээж Цэцэгмаад хандаж би Баянцагаан сум уруу явах гэж байна гар утсаараа нэг яриулаад өг гэсэн ээж утсаараа яриулахгүй байсан чинь Х ах над уруу нулимаад салаавч өгөөд чи муу өчигдөр орой намайг хөөгөөд байсан уу гээд хувцсаа тайлаад шатаана гээд дайраад байсан чинь ээж чи яагаад хүүхэд рүү дайраад байгаа юм гэрээс гар гээд гадаа гаргасан. Тэгээд гадаа гараад юу болсон талаар мэдэхгүй байна би гэртээ байсан. Удалгүй ээж доголоод гаднаас ороод ирэхээр нь ээж яасан юм бэ гэсэн чинь дуугүй байж байгаад цагдаа дуудсан. Өмнө нь тэгж дайрч байгаагүй. Өчигдөр орой архи ууж согтуу орж ирээд ээжтэй хэрэлдээд байхаар нь битгий хэрүүл хийгээд бай гар гээд хэлсэн чинь тэрнээс болоод хөөсөн гээд байгаа. Б.Х архи их уудаг.” гэх мэдүүлэг /хх 15/,

            Шүүгдэгч Б.Хадбаатарын өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 30-нд Төв аймгийн Зуунмод сумын төвд архи уугаад эхнэр Цэцэгмаагийн хамтаар Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар баг 11-4 тоотод байх гэр рүүгээ явсан. Эхнэр Цэцэгмаагийн хамтаар гэрийн гадна очоод маргалдсан. Тэгээд би маргалдаж байгаад эхнэр Цэцэгмаагийн зүүн талын гуя хэсэгт нь өшиглөсөн. Тэгээд гэртээ ороод байж байхад цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд намайг аваад явсан. Би буруугаа хүлээж байна. Миний буруу уучлал гуйж эхнэртэйгээ эвлэрсэн. Бид хоёр хамт амьдраад 4 жил болж байгаа. Гэрлэлтээ батлуулаагүй. Би уг тогтоолыг уншиж танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. Миний хамтран амьдрагч Р.Ц  надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Бид хоёр хамт амьдарч байгаа. Би гэм буруугаа хүлээж байгаа тийм болохоор надад бага шийтгэл оногдуулж өгөөч гэж хүсэж байна.” гэх мэдүүлэг /хх 47/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 41 дугаартай дүгнэлт: “1.Р.Ц гийн биед зүүн гуянд цус хуралт, баруун гарын 1-р хурууны үе, зүүн гарын сарвуунд зулгаралт, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 5.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх 25-26/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч  нарын мэдүүлгээс түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Иймд шүүгдэгч Б.Х-ггэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

   Шүүх шүүгдэгч Б.Хадбаатарын эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Б.Хадбаатарт ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Б.Хадбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

   Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

 

Хохирогч Р.Ц  нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн 22340005000049  дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Б овгийн Б-н Х ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Шүүгдэгч Б.Х-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуу/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хадбаатарт оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Эрүүгийн 22340005000049  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  7.Шийтгэх тогтоод давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хадбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ