| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2022/0178/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/191 |
| Огноо | 2022-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Цэнгэлбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/191
2022 5 02 2022/ШЦТ/191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Норжинпил,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаяр,
Хохирогч Ц.Мөнхбат,
Шүүгдэгч М.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч О овгийн М-н З д холбогдох эрүүгийн 2134004150070 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.З нь 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Баянгол” гэх газарт ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байхдаа иргэн Ц.М маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун зовхинд цус хуралт, чамархай, хацар, эрүү, зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2134004150070 дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч Ц.М шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манайх Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт амьдардаг. 2021 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр гэртээ байхад хүмүүс тус сумын Баянголын ам гэх газар уурхай бууж буу бууж байна гэсэн хүмүүс ярьж байсан. Найз дүү Бүтэнбаяр, Малчинзаяа нарын хамт тухайн уурхайн бууны хажууд очоод гэрэл тусгаад харсан чинь нэг хүн ирээд гэрэл тусгаад зайлаач гэсэн. Тэгэхээр нь би гарах гэж байна гэсэн. Тэгээд би бууны фукрээс гарч байсан чинь өөдөөс нэг залуу ирээд зайл гэж хэлээд байхад гэсэн би өөдөөс нь гарах гэж байхад гээд тэр залуутай муудалцаад тэгтэл тухайн залуу намайг барьж байсан төмөр лоомоор цохиж зодон эрүүл мэндэд хохирол учруулсан. Миний баруун шанаа хавдсан ам ангайж юм идэж болохгүй болсон. Хүзүүгээр хатгуулж өвдөж байсан. Одоо өвдөж байгаа зүйл бол байхгүй байна. Тухайн үед намайг төмөр лоомоор цохиж гэмтэл учруулахад баруун шанаа хөхөрч хавдсан шалбарсан байсан. Би Улаанбаатар хотод Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Ирэх очих унааны зардал болон эмчилгээний зардалд нийт 1 сая төгрөг авсан.” гэх мэдүүлэг /хх 7-8/,
Гэрч Д.Малчинзаяагийн өгсөн: “Тиймээ цуг явсан, тэнд байсан бичил уурхайн усан буун дээр очоод тасдагчаар юм хийж байгаа хүмүүсийг харсан. Тэгсэн чинь нэг нь үхсэнээ хараад байгаа юм гэсэн тэгэхээр нь хархаар яадаг юм гэсэн чинь цаанаас нь лоом барьж ирсэн залуу, ална шүү пизда минь гээд төмөр лоомоор М-нтолгойн тус газар цохисон. Тэгсэн Мөнхбат саваад уначихсан, манараад суугаад байх шиг байсан. Тэгсэн цаанаас ухаан алдсан пиздагаа ав, бүгдийг чинь ална шүү гээд орилоод байсан. Нөгөө ажилчид нь дайраад байхаар нь гараад хэрэлдэж эхэлсэн.” гэх мэдүүлэг /хх 16-17/,
Гэрч Ц.Бүтэнбаярын өгсөн: “Тийм ээ цуг явсан, тэнд байсан бичил уурхайн усан буун дээр очоод Мөнхбат түрүүлээд орчихсон. Малчинзаяа бид хоёр араас нь орсон, тэгсэн бид хоёрыг орж явсан чинь энэ ухаан алдсан хүнээ аваач гээд орилоод байсан. Тэгээд очсон чинь Мөнхбат ах сэргэж байсан, хажууд нь лоом барьчихсан хүн зогсож байсан. Тэгсэн М-нмалгайтай цамцных нь араас татсан чинь, нөгөө лоом барьж байсан хүн М-ннүүр лүү нь гараараа шууд цохчихсон, тэгээд би болиулах гэсэн чинь ойртвол ална шүү гээд байсан. Мөнгөндөө тааруулж ална шүү гээд байсан. Тэгээд Мөнхбат бууж ирээд гадагшаа гарцгаасан. Лоом барьсан залуу гараараа цохиж байхыг харсан. Тэр залуу зүүн гараараа баруун талын чихний урд хэсэг рүү цохисон.” гэх мэдүүлэг /хх 18-19/,
Гэрч Д.Очирбаатарын өгсөн: “Би Төв аймгийн Заамар сумын Хайлааст сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бичил уурхайд гэрээгээр ажиллаж байсан. Уурхай буух гээд буугаа буулгах гээд байж байсан ба 2021 оны 11 дүгээр сарын 21-ний орой 50-60 орчим хүмүүс ирээд буу руу дайрах гээд би тухайн үед усан бууны зүүн талын хаалган дээр хүн оруулахгүй гээд зогсож байсан. Намайг тухайн үед хүмүүс дайраад чулуу шидээд түжигнээд байсан. Тэгтэл цагдаа ирээд тухайн хүмүүс тараад явсан юм цагдаа миний зогсож байсан бууны хаалга дээр ирээд цуг ажиллаж байсан. З болон зодуулсан гэх хүнийг аваад явсан. Тухайн үед би усан бууны баруун хаалга дээр хүн оруулахгүй гээд зогсож байсан. Хэн хэнийгээ юугаар биеийн аль хэсэгт нь юугаар цохиж зодсон талаар мэдээгүй.” гэх мэдүүлэг /хх 65/,
Шүүгдэгч М.З-гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би "Баян толгой" нөхөрлөлд ковш барьдаг. Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэр "Баянгол" гэх газар үйл ажиллагаа явуулдаг "Баян толгой" нэртэй нөхөрлөл бичил уурхайд ковш оператор ажил хийж байсан. Тухайн өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр уурхай буух гээд усан буун дээр гараад оръёлк эргүүлээд орой 20 цагийн орчим байж байхад 10 гаран тээврийн хэрэгсэлтэй 40-50 орчим хүмүүс машинтай хурц гэрэл тусгаж хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжилж байсан. Тэгээд усан бууны дор цуг ажиллаж байсан Чулуунсүх ахтай тухайн ирсэн хүмүүс хэрэлдэж маргалдаж байгаад тэр хүмүүс миний зогсож байсан усан буу руу гарч ирээд нэг хүн нь миний хажууд ирээд өөдөөс духандаа зүүсэн байсан хурц гэрлээ нүүр лүү тусгаад гартаа барьж байсан үзүүртэй төмөр өөр миний зүүн гарын мөр хэсэгт нэг удаа цохисон тэгээд мөн дахиж цохих гээд төмрөө далайхаар нь би өөрийгөө хамгаалж гараараа нэг удаа хацарт нь алгадсан тэр залуу толгойгоо бариад доош сууж байгаад босоод усан буунаас буугаад цааш явсан. Тухайн хүн над руу хурц гэрэл нүүр лүү тусгаад намайг осков төмрөөр нэг удаа цохисон. Тэгээд дахиад цохих гэхээр нь би өөрийгөө хамгаалаад хацарт гараараа нэг удаа алгадсан. Би ямар нэгэн лоом төмрөөр цохиж биед нь гэмтэл учруулсан зүйл болоогүй. Би тухайн үед лоом төмрөөр усан бууны оръёлк эргүүлж байсан. Лоом төмрөөр цохисон бол тухайн хүний толгой хагарч хүнд гэмтэл учрах байх гэж бодож байна. Тухайн үед би архи согтууруулах ундаа уугаагүй эрүүл байсан надад алгадуулсан гэх хүн архи согтууруулах ундаа уусан байсан талаар мэдэхгүй байна. Тэр үед тэр олон хүмүүс манай угаах төхөөрөмж рүү орох гээд дайраад байсан. Бүгдээрээ толгойдоо хурц гэрэл асаагаад гартаа осков гэх хурц үзүүртэй төмөр бариад нөгөө төмрөөрөө намайг цохих гээд дайраад байсан. Тийм болохоор би өөрийгөө хамгаалж хацарт нь нэг удаа алгадсан. Мөн прокурорын дүгнэлтэд бичигдсэнээр байцаалт өгсөн хүмүүс худлаа хэлсэн байна. Тийм болохоор би надтай хамт байсан хүмүүсийг байцаалт өгүүлэх хүсэлтэй байна. Хохирогчийг лоомоор цохиогүй гараараа нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх 22-23, 37-38/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх эмнэлгийн №11655 дугаартай шинжээчийн: “1.Ц.М биед баруун зовхинд цус хуралт, чамархай, хацар, эрүү, зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Учирсан гэмтлүүд нь шинэ байна. 4.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэн боломжтой.” гэх дүгнэлт /хх 26/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгчээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдаж,
шүүгдэгч М.З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч М.З д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг,
Шүүгдэгч М.З нь зөвшөөрсөн болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.З д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж түүний хувийн байдалтай баримт хэрэг ирээгүй болохыг дурдаж, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирлын асуудал байхгүй зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Шүүх хуралдаанд хохирогч Ц.Мөнхбат нь хохирлын 1 000 000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 2134004150070 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О овгийн М-н З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч М.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.З д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Эрүүгийн 2134004150070 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.З нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоод давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.З д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ