Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/208

 

 

 

 

 

 

 

 

 

    2022             5                09                                             2022/ШЦТ/208

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгон,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

   Шүүгдэгч Н.Г , түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн яллагдагч Т овгийн Н-н Гд холбогдох эрүүгийн 2134000000152  дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Н.Г  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

            Шүүгдэгч Н.Г  нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 02 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын Мандал 2 дугаар багийн нутагт оршин суух Р.Бат-Эрдэнийн гэрт Р.Бат-Эрдэнэ С.Г-н нар нь хоорондоо муудалцан зодолдож байх үед С.Г-нзулайн тус газарт үхрийн шилбэний ясаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2134000000152  дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч С.Г-нөгсөн: “Би 2022 оны 02 сарын 26-ны өдрийн 23 цагийн үед манай эхнэр Төгсөө залгаад Борнуур сумын төвд байдаг Батаа ахынд байна ирээд авчих гэхээр нь яваад очтол манай эхнэр Төгсөө Батаа ах, Оюунтунгалаг эгч, Мөнхтуяа, Ариунтунгалаг нар архи уугаад сууж байсан. Би хэсэг сууж байгаад нойр хүрээд байхаар нь орон дээр хэвтэж байгаад босож ирээд хөөе писдануудаа чимээгүй бай гээд ширээ цохисон. Тэгтэл Батаа ах агсан тавиад байна уу? гэхээр нь тэгээгүй байна гэтэл босож ирээд миний нүүр хэсэг лүү гараараа хоёр удаа цохисон. Тэгээд бид хоёр хоорондоо барилцаж аваад хойшоо унатал Гантулга гаднаас үхрийн булууны яс барьж орж ирээд миний толгой хэсэг лүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би та нар арай ч дээ толгой хагалаад байхдаа яадаг юм гээд зууралдаад байж байтал Батаа ахын хүү Билгүүнээ гэх залуу гаднаас орж ирээд намайг авч гараад миний нүүр хэсэг лүү нэг удаа цохиод унатал, ар нуруу хэсэг лүү мөн нэг удаа хөшиглөөд байсан. Тэгээд би Билгүүнээ буцаж ороод чамайг алнаа гээд байхаар нь би зугтаагаад яваад өгсөн. Гантулга гэх хүн толгой хэсэг лүү нэг удаа үхрийн булууны ясаар цохисон. Мөн гуя хэсэг лүү нэг удаа өшиглөсөн гэж Ариунаа хэлж байсан. Би Батаа ахтай зууралдаж аваад газар унасан. Би ерөөсөө цохиж зодож гар хүрээгүй. Борнуур суманд оршин суух Гантулга гэх хүн толгойн ар хэсэгт гэмтэл учруулсан. Миний эрүүл мэндэд гэмтэл учруулсан Н.Г тай тухайн үед Батаагийн гэрт хэрүүл маргаан болсон зүйл байхгүй бид хоёр урд нь ямар нэгэн өс хонзон өр авлага байгаагүй. Би сумын эмнэлэгт анхны тусламж үйлчилгээ авсан Улаанбаатар хотод хувийн эмнэлэгт 10 гаран хоног гадуур эмчилгээ хийлгэсэн хохирол би баримтаар гаргаж өгнө. Надад Н.Г  2022 оны 3 дугаар сарын 21-ний байдлаар хохирол барагдуулаагүй байна. Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авхуулж, эмчилгээний зардал мөнгөө төлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх 5-6, 9/,

            Гэрч Р.Бат-Эрдэнийн өгсөн: “Би 2022 оны 02 сарын 26-ны өдрийн 21 цагийн үед малаа янзалж байгаад гэртээ ортол Борнуур суманд амьдардаг Tercөө, Мөнхтуяа, Ариунтунгалаг гэх з эмэгтэй манай гэрт нэлээн халмаг ороод ирчихсэн сууж байсан. Тэр 3 манайд орж ирэхдээ савтай монгол архи, Соёрхол 0,.5 литрийн нэг шил архи авч орж ирсэн байсан ба тухайн Соёрхол 0,5 литрийн нэг шил архийг Мөнхтуяа, Төгсөө, Ариунтунгалаг, манай эхнэр Оюунтунгалаг бид 5 хувааж уусан. Тэгтэл Төгсөө гэх эмэгтэй Батаа ах та дэлгүүр ороод дахиад нэг шил архи аваад ирээч гэхээр нь одоо цаг орой болсон болохоор дэлгүүр хаасан байх гэсэн чинь дууд нь наймаа байна та надаас нэг шил архи 15.000 төгрөгөөр ав гээд машинаасаа дахиад нэг шил авч оруулж ирсэн ба тухайн нэг шил архийг дахиад бид 5 хувааж уусан. Тэгтэл Төгсөө, Мөнхтуяаг түрүүн Батаа ах нэг шил архи авсан одоо чи нэг шил архи ав гэсэн чинь Мөнхтуяа 15.000 төгрөг Төгсөөд өгөөд Ариунтунгалаг, Төгсөө бид 3 Төгсөөгийн машинтай, Төгсөөгийн ажиллуулдаг ТҮЦ орж нэг шил архи аваад буцаад манайд очсон. Тэгээд гэртээ ирээд нөгөө авсан шил архи уугаад байж байтал Борнуур сумын 400 гэх газар оршин суудаг Гантулга гэх залуу над руу байн байн залгаад байхаар нь автал танай гадаа ирчихсэн байна та нохойгоо хориод өгчих гэхээр нь гараад нохойгоо хорьж өгөөд Гантулгын хамт гэртээ ороод иртэл Төгсөөгийн нөхөр Гомбодорж гэх залуу нэлээн халмаг ирчихсэн байсан. Тэгтэл Төгсөө Гантулгыг хүзүүдэж аваад байсан ба гэнэт Гомбодорж ширээ зохиж босож ирээд писдануудыг алаад өгнө гээд намайг боож аваад дээрээс унаад өгсөн. Тэгтэл Гомбодоржийн толгойн ар хэсэг лүү Гантулга хатуу зүйлээр цохиж цус ихээр гарсан. Удаагүй Гомбодорж гүйгээд яваад өгсөн. Гомбодорж, Гантулга хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба их хэмжээний согтолтой байсан. Хүзүү хэсэг лүү гараараа нэг удаа цохиж миний дээрээс унасан. Миний биед учирсан гэмтэл, ил харагдах шарх сорви байхгүй.” гэх мэдүүлэг /хх 12-13/

            Гэрч А.Ариунтунгалагийн өгсөн: “Би 2022 оны 02 сарын 26-ны өдрийн 20 цагийн үед найз Төгсөө, Мөнхтуяа нарын хамт Борнуур сумын Малчдын хороонд байдаг Батаа гэх айлд очсон. Тэднийд очоод Соёрхол 0.75 литрийн 2 хоёр шил архийг Батаа, Тунгалаг, Мөнхтуяа, Төгсөө нарын хамт хувааж уугаад байж байтал гаднаас Төгсөөгийн нөхөр Гомбодорж гэх залуу нэлээн согтуу орж ирсэн ба удаагүй араас нь Гантулга ах бас орж ирсэн. Гомбодорж гэрт орж ирчхээд ширээ цохиод орилж босож ирэхээр нь Батаа ах чи яахаараа айлд орж ирчхээд агсан тавиад байдаг юм гээд хоорондоо барилцаж авсан. Гомбодорж Батаа ахын дээр гараад цохитол Гантулга ах чи яахаараа манай найзыг зоддог юм гээд гаднаас булууны яс барьж орж ирээд Гомбодоржийн толгой хэсэг лүү нэг удаа цохих шиг болсон. Тэгтэл Төгсөө, Гантулга ахыг хүн аллаа гээд салгах гэтэл хойш нь түлхсэн. Тэгтэл Гомбосүрэн гэрээс гараад яваад өгсөн. Гантулга булууны яс барьж ирээд Гомбодорж толгойн ар хэсэг лүү нэг удаа цохисон. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 16-17/,

            Гэрч Ж.Төгсөөгийн өгсөн: “Би 2022 оны 02 сарын 26-ны өдрийн 18 цагийн үед Борнуур сумын хөх чулуут гэх газар нутаглаж байгаа Ариунаа гэх хүүхэн манай ажил дээр орж ирээд хоёулаа Батаагийнд очих уу? гэхээр нь тэгье гээд замаараа 800 гэх газар оршин суудаг найз Мөнхтуяаг аваад 20 цагийн Батаагийнд очсон. Батаагийнд очихдоо бид 3 Аураг 0,5 литрийн нэг шил архи авч очсон. Тэгээд нөгөө авч очсон шил архиа Батаа, Тунгаа, Ариунаа, Мөнхтуяа нарын хамт уучхаад байж байтал Батаа ах чамайг нэг шил архи зээлээр авъя гээд надаас Аураг нэртэй 0,5 литрийн нэг шил архи аваад нөгөө авсан архиа бид 5 хувааж уугаад байж байтал гаднаас манай нөхөр Гомбодорж орж ирээд удаагүй байтал араас нь Гантулга гэх залуу нэг шил архи бариад орж ирсэн. Гантулгын авч ирсэн архинаас бид хэд уугаад байж байтал манай нөхөр Гомбодорж орон дээр хэвтэж байснаа ширээ цохиод писдаануудаа чимээгүй байлдаа гээд босоод иртэл Батаа ах чи муу юу гээд байгаа юм бэ?, яагаад агсан тавиад байгаа юм бэ? гээд манай нөхөр Гомбодоржийг заамдаж байгаад нүүр хэсэг лүү нь гараараа хоёр удаа цохисон. Тэгтэл Гантулга үүдний амбаар луу гараад, амбаар дотор байсан хайрцагтай яснаас булууны яс авч орж ирээд Гомбодоржийн толгой хэсэг лүү нэг удаа цохитол, толгойноос нь их хэмжээний цус гараад байхаар нь цагдаад дуудах гээд гараад явсан. Мана нөхөр Гомбодорж хоёр өнөөдөр гагнуур хийсэн болохоор нүд нь улайсан байсан юм. Тэнд байсан хүмүүс Гомбодоржийг согтуу орж ирлээ гээд байсан. гэх мэдүүлэг /хх 20-21/,

            Гэрч Б.Мөнхтуяагийн өгсөн: “Би 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн үед Борнуур суманд Төгсөө гэх эмэгтэй манайд ирээ Батаагийн очъё гэхээр нь тэгье гээд явсан. Ариунтунгалаг замдаа Аураг нэртэй 0.5 литрийн нэг шил архи аваад Батаагийнд очоод нөгөө авсан шил архиа уугаад байж байтал гаднаас Төгсөөгийн нөгөө Гомбодорж гаднаас орж ирээд удаагүй байтал араас нь Гантулга гэх залуу нэг шил аваад орж ирсэн. Тэгтэл Гомбодорж ширээ цохиж босож ирээд Батаатай барилцаж аваад хоорондоо зодолдоод байх шиг байсан. Би тухайн үед нэлээн согтсон байсан болохоор юу болсон талаар сайн санахгүй байна. Төгсөө манай нөхрийг Гантулга гэх залуу үхрийн булууны ясаар цохичихлоо, цагдаа дууд гээд яваад байсан.” гэх мэдүүлэг /хх 24-25/,

            Гэрч Б.Билгүүний өгсөн: “С.Г-н, Н.Г  нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд тухайн үйл явдлыг мэдэх чадвартай байсан юм. Тухайн үед манай аав Э.Бат-Эрдэнэ, ээж Б.Оюунтунгалаг, дүү Б.Болортуяа, зүс таних Ариунаа гэдэг нэртэй эмэгтэй, 1 үл таним эмэгтэй нар байсан. Би 2022 оны 02 дугаар сарын 27-ны шӨнө хадам аав болох Нармандахын гэрт нь хонож байхад миний гар утас руу манай охин дүү Болортуяа залгахаар нь утсаа автал "аав Бат-Эрдэнийг Гомбодорж ах зодоод байна" гэж хэлэхээр нь би утсаа таслаад шууд гэрт яваад очтол манай аав Бат-Эрдэнийн гэрийн урд талд Гомбодорж ах аав Бат-Эрдэнийн дээр нь суучихсан нүүр лүү нь хоёр гараараа цохиж байхаар нь би шууд явж очоод хоёр гараараа сугадаж өргөөд Бат Эрдэнээс холдуулсан юм. Тухайн үед Гомбодорж ахын толгой хэсгээс нь цус гарчихсан байсан юм. Ингээд би аав Бат-Эрдэнийг босгоод гэр лүү оруулсан юм. Тухайн үед дүү Болортуяа, Ариунаа гэх нэртэй эгч нар бид гурвыг хараад зогсож байсан. Би Гомбодорж ахыг цохисон асуудал гаргаагүй бөгөөд өөрөө л гэрийн урдаас шууд гүйгээд явчихсан юм. Ийм асуудал болсон.” гэх мэдүүлэг /хх 87-88/,

Шүүгдэгч Н.Гантулгын өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн үед үхрийнхээ тэжээлийг өгчхөөд Батаагаас юм асуух гээд тэднийд очсон. Тухайн үед Батаагийнд, Төгсөө, Ариунтунгалаг, Мөнхтуяа, Гомбодорж нар нэлээн халмаг архи уугаад сууж байсан. Тэгтэл Гомбодорж ширээ цохиод агсан тавьж эхэлсэн ба Батаагийн охин өрөөнөөсөө гарч ирээд зүгээр архи ууж чадахгүй бол явцгаа гэж хэлсэн чинь Гомбодорж арай гайгүй болоод орон дээр гараад хэсэг хэвтсэн. Гомбодорж хэвтэж байснаа өндийж босож ирэх үед Гомбодоржийн эхнэр Төгсөө намайг болон Батааг хайртай гээд тэвэрч аваад байтал Гомбодорж орон дээрээс босож ирээд Батааг ална шүү муу писда минь гээд заамдаад, унагааж байгаад дээр нь суугаад цохиод байхаар нь би салгах гээд очтол намайг бас ална шүү писда минь гээд орилоод дийлэхгүй болохоор нь гэрээс гараад үхрийн шилбэний яс аваад буцаад ортол Гомбодорж, Батаагийн дээр гарчихсан дахиад зодоод хүн аллаа гэж бодоод гартаа барьж явсан үхрийн шилбэний ясаар Гомбодоржийн толгойн ар хэсэг лүү нэг удаа цохисон. Тэгээд Гомбодорж, Батаа хоёр барилцаад гараад явсан. Батаа буцаад гэрт орж ирэхдээ Гомбодорж зугтаагаад яваад өглөө гэж хэлсэн. Батаагийнд Төгсөө, Ариунтунгалаг, Мөнхтуяа, Гомбодорж нар архи уугаад сууж байхаар нь тухайн архинаас нь хоёр татсан. Өөрийгөө бүрэн хянах чадвартай байсан. Би хүний биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан асууж тодруулах зүйл байхгүй байна. Ойлгож хүлээн зөвшөөрч байна. Гомбодорж миний толгойн руу гараараа нэг удаа цохисон надад одоо өвдөж байгаа зүйл байхгүй учирсан гэмтэл байхгүй шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Хохирогч Гомбодорж надаас эмчилгээний зардал мөнгө төлж мөнгө нэхээгүй. Би Гомбодоржид эмчилгээний зардал мөнгө өгөөгүй байна. Би Гомбодоржийг цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна.” гэх мэдүүлэг /хх 28-29, 45-46/,  

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн №3568 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.С.Г-нбиед зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэн. 3.Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх 31-32/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн нэмэлтээр хийсэн №60 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.С.Г-нбиед гэмтэл тогтоогдсонгүй. 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр авхуулсан Лазер мед эмнэлэг толгойн компьютер томограф дээр хамар ясны хугарал нь тухайн цаг хугацаанд үүсээгүй хуучин гэмтэл байна. Үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 2.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги нөлөөлөхгүй.” гэжээ /хх 90-92/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч  нарын мэдүүлгээс шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсэж үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Иймд шүүгдэгч Н.Г-ггэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

   Шүүх шүүгдэгч Н.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Г  нь гэмт хэрэг үйлдсэн болохоо сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч С.Г-нид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Н.Г д ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Н.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгч нарт тус бүрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Н.Гантулгын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Г-нэрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд баримтаар нотлох баримтын шаардлага хангасан 1 424 256 төгрөгийг нэхэмжилдэг бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд 300 000 төгрөгийн хохирлыг төлсөн байх бөгөөд үлдсэн 1 124 256 төгрөгийг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй байна.   

 

Эрүүгийн 2134000000152  дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Т овгийн Н-н Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Шүүгдэгч Н.Г-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г д оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г ас 1 124 256 /нэг сая нэг зуун хорин дөрвөн мянга хоёр зуун тавин зургаа/ төгрөг гаргуулж Төв аймаг Борнуур сум Өгөөмөр 1-р баг 5-23 тоотод оршин суух хохирогч Г овгийн Г-д /РД: /-д олгосугай.

 

6.Эрүүгийн 2134000000152  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  8.Шийтгэх тогтоод давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ