Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/218

 

 

 

 

 

 

 

 

    2022             5                17                                                2022/ШЦТ/218

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

Иргэдийн төлөөлөгч Д.Алтантуяа,

Шүүгдэгч Д.Г , түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Д-н Г т холбогдох эрүүгийн 1934005920283 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Д.Г  нь Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Хөх хошуу гэх газарт 2019 оны 7 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Б-гхутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 1934005920283 дугаартай хэрэгт авагдсан

 

Хохирогч Д.Б гийн өгсөн “Би 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан Уул аймаг руу Батзориг гээд найзынхаа хамт явсан. Замдаа Баянчмандмань сум дээр машин эвдрээд машин янзалдаг хүмүүстэй уулзаад өглөө янзлуулахаар болсон. Батзоригийн утас нь дуугарч Г  залгаад шатраж үхлээ ганц юм аваад ирээч гэсэн. Тэгэхээр нь бид хоёр 1 шил 1.5 л Соёрхол нэртэй архи аваад Г  /Хабаа/ гэх хүний хөдөө гэрт нь очсон. Тэгээд архи авч очоод бид 3 хувааж уусан. Бид 3 архиа ууж дуусаад би машинд унтах гээд ор засаад машинд сууж байсан чинь Г  машинд орж ирээд хойшоо нэг айлд хүргээд өгчих тэр айлаас нэрмэл архи авна гэсэн. Тэгээд би машинаараа Г ийг хойд талд нь байдаг айлд хүргэж өгсөн. Намайг хүлээж байгаарай гэж хэлээд Г  нөгөө айл руу ороод нэлээн удсан 30-40 минут болсон. Би хүлээж гарч ирэхгүй болохоор нь араас тэр айл руу орсон чинь тэр гэрт нутгийн улсууд гээд нэлээн олон хүн архи задалчихсан нэрмэл архи тойруулаад сууж байсан. Надад нэрмэл архи хийж өгөхөөр нь би түүнийг нь амсчхаад явах уу гээд Г ийг дуудсан чинь "дуугай байж бай писдаа минь" гэхээр нь би уурлаад тэр айлаас гараад машиндаа суусан. Тэгсэн чинь араас төд удалгүй ундааны савтай нэрмэл архи барьчихсан гарч ирсэн. Тэгээд машинд орж ирээд суухаар нь би машинаа унаад гэр лүү явсан. Тэдний гэр нь дөхөөд ирсэн чинь Г  гэнэт намайг заамдаад боосон, би машинаа зогсоогоод намайг тавьчих гэсэн чинь тавихгүй байсан тэгээд би хүчээр 2 гарыг нь салгасан. Г  намайг машинаас буугаад ир 2-лаа зодолдъё гэсэн. Тэгээд би машинаас буусан чинь Г  надтай барилцаж аваад нэлээн ноцолдсон. Тэгээд би босоод машиндаа суугаад Г ийг тэр газарт нь орхиод гэрт нь очсон чинь Батзориг Г ийн гэрт нь унтаж байсан. Би эргэж гараад машиндаа суух гээд явж байтал Г  араас гүйж ирээд миний араас хоолой боосон. Тэгээд Батзориг босож ирээд бид 2-г салгасан. Батзориг намайг харснаа чамайг хутгалчихсан байна ш дээ гэж хэлсэн. Би хэдийд нь хутгалуулсныгаа мэдээгүй. Тэгээд Батзориг намайг машид суулгаад Баянчандмань сумын эмнэлэгт ирсэн. Би ухаан алдаад дахиж сэрэхдээ ГССҮТ-д сэрсэн. Бид хоёрын хажууд Батзориг, мөн Г ийн дүү Ган-Эрдэнэ нар байсан. Миний санаж байгаагаар шөнийн 03-04 цагийн хооронд болж өнгөрсөн. Г  намайг ямар шалтгааны улмаас хутгалсан эсэхийг мэдэхгүй байна. Нээх маргаагүй байж байгаад гэнэт намайг цохиж эхэлсэн. Яг хутгалсан эсэхийг сайн санахгүй байна. Тухайн үед нойрны эм гээд 3 рүнк архи уусан байсан. Би согтоогүй байсан. Д.Г  архи согтууруулах ундаа их уусан их согтуу байсан болж байгаа үйл явдлыг мэдэх чадвартай байсан. Д.Г той ямар нэгэн өс хонзон өр авлага байхгүй байсан. Тухайн үед Д.Г той ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй. Гомдолтой байна. Эмчилгээний зардал мөнгийг бүрэн барагдуулмаар байна." гэх мэдүүлэг /хх 12-13, 14-15, 21-22/,

Гэрч Э.Батзоригийн өгсөн: “Г ийг бага байхаас нь мэднэ, бид хоёр хуурай ах дүүгийн харилцаа холбоотой байгаа юм. Харин Д.Б-гмэддэг болоод 13 жил болж байна. Найз нөхдийн харилцаа холбоотой. Манай найз Батаа миний 15-62 УНЧ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод явж байхад хажуу талаас машин орж ирээд мөргөсөн. Тэгээд цагдаа гэж явалгүй нөгөө хүнээсээ хохирлын мөнгөө гаргуулан авчхаад засвар хийх газар хайж байгаад Төв аймгийн Баянчандмань суманд хямд зардлаар засвар хийх хүн олоод Батаатай хамт Баянчандмань суманд ирсэн. Тэгээд Г  над руу залгаад байхаар нь би хаана байгаа талаараа хэлэхэд Г  өөрөө ирж архи уучихсан шартаж үхлээ гэхээр нь дэлгүүрээс 1.5 литрийн соёрхол архи аваад миний машинтай Г ийн хөдөө гэр рүү явсан. Тухайн үед Г  өөрөө мотоциклтой явж байсан. Бид нар Г ийн хөдөө гэрт 20 цагийн үед ирээд дэлгүүрээс авсан архиа Батаа, Г  нартай хувааж уугаад талд нь оруулаад би дахиж ууж чадахгүй болоод унтахаар хэвтсэн. Намайг хэвтэх үед Батаа, Г  хоёр морь яриад сууж байсан. Би шөнө 00 цаг өнгөрч байхад сэрэхэд Г , Батаа хоёр гэрт байхгүй байхаар нь гэрт унтаж байсан Ган- Эрдэнээс нөгөө хоёрыг асуухад хаашаа явсан талаар мэдэхгүй байна гэсэн. Би гараад харахад миний машин байхгүй байхаар нь буцаж гэрт орж ирээд унтсан. Шөнө 02-03 цагийн хооронд унтаж байхад гэрийн гадна машин ирээд хүмүүс бууж ирээд машины хаалга хаах чимээгээр сэрэхэд гаднаас Батаа эхэлж орж ирээд араас нь Г  орж ирээд хэрэлдэж эхэлсэн. Тэгэхээр нь би босоод тэр хоёрыг салгах гээд гутлаа өмсөөд үдээсийг нь үдэж байхад нь Батаа "Г оо чи намайг хутгалчихлаа” гэж хэлэхээр нь би шууд очоод Г ийг ор руу түлхэж унагаагаад Батааг аваад шууд Баянчандмань сумын эмнэлэгт авчирсан. Батаа цээж нүцгэн, доогуураа хөх өнгийн жинсэн өмдтэй байсан гутлыг нь анзаарч хараагүй. Харин Г  футболктой, гадна талаараа алаг өнгийн куртиктэй, доогуураа хөх өнгийн жинсэн өмд, бакаалтай байсан. Би тодорхой хэмжээний согтолттой болсон байсан. Харин Батаа, Г  хоёр хэр хэмжээний согтолттой байсан гэдгийг мэдэхгүй байна. Намайг унтахад үлдээсэн байсан соёрхол архи тэр хэвээрээ байсан. Намайг унтахад морь яриад л сууж байсан. Тухайн үедээ хоорондоо маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Инээж хөхрөлдөөд л сууж байсан. Яг юунаас болж маргаж муудсан талаар нь мэдэхгүй байна. Намайг харахад Г  Батааг цохиж харагдаагүй. Намайг гутлаа өмсөж байхад Батаа Г т хандаж "Чи намайг хутгалчихлаа” гэж хэлж байсан. Би хутгалсан эсэхийг нь хараагүй. Батаа л намайг хутгалчихлаа гэж хэлж байсан. Тухайн үед бүрий болчихсон байсан болохоор гэр доторх сайн харагдаагүй. Ямар ч гэсэн Батаагийн ар нуруунаас цус гарч байсан. Г ийг хаанаас ямар хутга аваад Батааг хатгаж гэмтээсэн талаар хэлж мэдэхгүй байна. Тэр хоёрын маргаан гэр дотор болсон. Би тэгээд л шууд Батааг аваад эмнэлэг рүү явсан. Өөрийн гэсэн ухаантай юу хэлж ярьж байгаагаа мэдээд замдаа Г  намайг хутгалчихлаа яасан тэнэг пиздаа вэ” гээд уйлаад агсраад байсан. Тэрнээс бие ухаан алдсан зүйл байхгүй. Тэр хоёр маргалдаад л Батаагийн нуруунаас цус гараад хутгаар хутгалчихлаа гэхээр нь шууд аваад гэрээ гарсан. Тэр хооронд газар унагаагаад өшиглөсөн зүйл байхгүй. Хэрэв Г  өшиглөсөн бол Батаад нэлээн гэмтэл учирна. Яагаад гэвэл Г  тухайн үед бакаал өмссөн байсан. Хаана ямар хутга байгаа гэдгийг нь хараагүй. Ер нь энэ хутга айл болгонд байдаг хутга шүү дээ.” гэх мэдүүлэг /хх 26/, 

Гэрч Б.Эрдэнэ-Ундрахын өгсөн: “Д.Г ийг танин ямар нэгэн хамаатан садан төрлийн холбоо байхгүй нэг нутгийн хүмүүс найз нар байгаа юм. Д.Г  манайд 2022 оны 02 дугаар сарын 05-нд манайд ирсэн. Манайд 3 хонож байсан 3 хонох үед манай гэрээс нэг удаа гарч яваад Төв аймгийн Баянчандмань сум орчхоод ирлээ гэсэн. Тэгээд манайд байсан юм. Д.Г ийг Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа болон эрэг сурвалжлагдаж байсан талаар мэдээгүй. Намайг Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Нарны зам 59б байр 7 давхарт 21 тоотод гэртээ байхад 2022 оны 02 дугаар сарын 07-ны 16 цагийн орчимд хаалга үүд тогшоод байсан. би хэн бэ гэж асуугаагүй хаалга онгойлгож өгөөгүй цуг байсан Д.Г  цагдаа нар байна би цагдаа дээр жижигхэн асуудалтай байгаа юм хаалгаа битгий онгойлгож өг гэсэн юм. Тэгээд би онгойлгож өгөөгүй. Тухайн үед гэрт манай бага насны 4 хүүхэд, эхнэр Н.Ганчимэг, манай хамаатан ах Ганаа нар байсан. Миний буруу надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хаалга үнэлүүлээд байх шаардлага байхгүй” гэх мэдүүлэг /хх 169-170/,

Насанд хүрээгүй гэрч Б.Ган-Эрдэнийн өгсөн: “2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Хөх хошуу гэх газрын хөдөө гэртээ ганцаараа байсан. Гэтэл оройн 21 цагийн үед манай гэрт цагаан өнгийн приус машинтай Батзориг, Батаа гэх ах нар ирсэн. Тун удалгүй араас нь манай ах Г  мотоциклтой ирсэн. Тэгээд тэд нар манай гэрт ороод архи уусан. Тэгээд би шөнийн 23 цагийн үед унтахаар орондоо ороод унтаад өгсөн. Гэтэл шөнө дунд хүмүүс зодолдож байсан. Тэгэхээр нь сэрээд харсан чинь чи муу амжих уу гээд хоорондоо ноцолдсон. Тэгснээ Батаа гэх ах нь чи намайг хутгалчихлаа ш дээ гэж орилсон. Тэгээд Батзориг гэх ах Батаа гэх хүнийг аваад сумын төв рүү яваад өгсөн. Би тухайн үед айгаад сайн харж чадаагүй. Батаа гэх хүнийг манай гэрт байсан шар иштэй хутгаар хутгалсан. Би юунаас болж хутгалсан талаар мэдэх зүйл байхгүй байна Г , Батзориг, Батаа нар Соёрхол нэртэй архины хамгийн том шилтэй архийг нь хувааж уусан. Намайг сэрэхэд Г  ах унтаж байсан хэр согтуу байсан талаар мэдэхгүй байна. Г  ах намайг сэрэхэд унтаж байсан гар болон хувцас нь цус болсон үгүйг би анзаараагүй. Би унтаж байсан аав Батзориг, Г  ах нар болон өөр хүмүүс гэрт хэрүүл маргаан болоогүй.” гэх мэдүүлэг /хх 17/, 0

Гэрч С.Үүрцайхын өгсөн: "2019 оны 7 дугаар сарын 21-нд шилжих шөнө 02 цаг 10 минутад хүлээн авах тасагт бусдаар түшүүлсэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөрийн гэсэн ухаантай бусдад зодуулсан гэх хүн ирсэн. Үзлэг хийхэд зүрхний цохилт 186, даралт 90/60, сотурац 80, амьсгалын тоо 28 байсан. Биеийн байдал хүнд, арьс салст цэвэр хүүхэн хараа 2 талд гэрлийн урвалтай, зүрхний авиа бүдэг уушиг 2 талдаа цүлцэлгийн амьсгалтай, баруун талд амьсгал сул, чагнахад хэржигнүүр сонсогдоно, нурууны гол шугамаас баруун талд 1 см орчим 3 см орчим зүсэгдсэн шархтай, гүн нь 4 см орчим шарх ташуу байрлалтай, шархнаас доош 4 см орчим газар хийн бөмбөлөг тэмтрэгдэн, биеийн байдал хүнд байсан болохоор яаралтай багаа дуудсан. Өвчтөнг Улаанбаатар хот руу зөөвөрлөөд гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн.  Шархыг цэвэрлэж өвдөлт намдаах оёдол тавьсан. Цус тогтоохоор виксол 2 амполоор, як 100 мг-аар судсаар, хордлого тайлах шингэн 1 литр хийсэн. Монитол 25 мл-ххр хийсэн, өвдөлт намдаахаар хетанол 150 мл-аар шулуун гэдсээр хийсэн. Анолгин, демдрол судсаар хийж, катедор уян зүү тавьсан. Тийм зүйл хэлээгүй Биед ил харагдах шарх байсан эсэхийг санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх 23-24/, 

Шүүгдэгч Д.Г ийн өгсөн: “Би 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Хөх хошуу гэх газар гэртээ байж байхад орой 21 цагийн үед манай гэрт цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Батзориг, Батаа гэх хүмүүс ирсэн. Батзориг, Батаа хоёр манайд ирэхдээ 1 шил архи авчирсан түүнийг нь хувааж уугаад дууссан чинь Батзориг унтаад өгсөн. Тэгтэл цаг шөнийн 00 цаг өнгөрч байхад Батаа гэх залуу сумын төв рүү архинд явах уу гэхээр нь би согтуу байж дэмий би хойд талд байдаг айлаасаа нэрмэл архи аваад өгье гэсэн. Тэгсэн чинь за тэгье гээд Батаа бид хоёр Приус-20 машинаар манай хойд талын айл Баярхүүгийнд очоод би 2 литр архи аваад гараад ирсэн чинь нэг мөсөн 5 литр архи авчих гэсэн. Тэгэхээр нь дахиж ороод 5 литр монгол архи Баярхүүгээс аваад гарч ирээд Батаад өгсөн. Тэгээд бид хоёр манай гэрт очоод авчирсан нэрмэл архиа уусан. Архи уугаад сууж байх үедээ Батаа намайг ална гээд над руу томроод байсан. Тэгээд бид хоёр муудалцаад зодолдсон. Тэгсэн чинь Батзориг босож ирээд бид хоёрыг салгасан. Тэрүүхэн хооронд би Батаа гэх хүнийг хутгалсан эсэхээ санахгүй байгаа. Батзориг босож ирээд Батааг аваад машинаа асаагаад яваад өгсөн. Тэгээд би тэр шөнөдөө гэртээ хоноод маргааш өглөө нь цагдаагаас зугтаагаад Улаанбаатар хот орж найз нөхөд болон буудлаар явж байгаад өнөөдөр цагдаад баригдаж байна. Тухайн өдөр манай гэрт миний төрсөн дүүгийн хүүхэд 14 настай эрэгтэй Ган-эрдэнэ, Батзориг, Батаа бид 4-лээ байсан. Батзориг мэдээд босож ирээд бид хоёрыг салгасан. Харин манай дүү Ган-эрдэнэ унтаж байсан. Би Батаа гэх хүнийг хутга аваад дүрсэн эсэхээ санахгүй байна. Би тухайн үед нэлээн согтолттой байсан. Би Батаа гэх хүнтэй муудалцаж байснаа мэдэж байгаа. Би тухайн үед ууртаа яаснаа сайн мэдэхгүй байгаа. Батаа бид хоёрын хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Би Д.Б гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийг түргэн шуурхай шийдүүлмээр байна. Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулгын 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцууллаа би хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн гэрчийн мэдүүлэгт хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн байгаа болохоор нэмж ярих зүйл байхгүй байсан. Д.Б тай ямар нэгэн өс хонзон өр авлага байхгүй, байгаагүй хэрүүл маргаан болж байгаагүй. Манай гэрт байсан хуванцар шаргал иштэй манай өөрийн хутгаар Д.Б гийн эрүүл мэндэд хохирол учруулсан юм. Тухайн үед Д.Б тай архи согтууруулах ундаа цуг уусан тэгээд манай гэрт архи уугаад согтоод Д.Б  дахиж архинд явна гээд байхаар нь согтуу машин гэлээ гэсэн. Тэгсэн Д.Б  явна гээд байсан түүнээс болж маргалдаж Д.Б гийн биед хутгаар гэмтэл учруулсан юм.” гэх мэдүүлэг /хх 15, 20, 42/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №530 дугаартай дүгнэлт: "1.Д.Б гийн биед цээжий хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус алдалт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна” гэжээ /хх 28/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1 хх 3-7/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1 хх 8-11/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1 хх 12-20/, 25 см урттай, 12 см урт хар бариултай, ажлын хэсэг нь 13 см хутга, СD бичлэг зэргийг эд мөрийн баримтаар тооцсон хяналтын прокурорын 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн №08 дугаартай тогтоол /1 хх 24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2223 дугаартай шинжээчийн дүгнэлт: "Шинжилгээнд ирүүлсэн "Хоролсүрэн 32 н" гэсэн хаягтай цуснаас 1,0 промилли илэрч байна. Цусанд илэрсэн 1,0 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна." гэх /1 хх 63-64/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Төв аймаг дахь Цагдаагийн газарт 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гомдол, мэдээллийг хүлээн авсан талаарх тэмдэглэл /хх 2/, хэргийн газрын үзлэг хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-5/, хутгыг эд мөрийн баримтаар тооцсон прокурорын тогтоол /хх 10/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдаж,

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгч Д.Г  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутгыг зэвсгийн чанартай ашиглан бусдын эрх чөлөөнд халдсан буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Б гийн эрүүл мэндэд хэвлийн нэвтэрсэн шарх бүхий амь насанд аюултай хүнд хохирол учирсан байх тул шүүгдэгч Д.Г ийг хутгыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

            Иргэдийн төлөөлөгч Д.Алтантуяа шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал,

Шүүгдэгч Д.Г  болон түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарын зүгээс миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн тул тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан хөнгөрүүлж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Г  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан "шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах" саналыг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлтэй гэж үзэн шүүгдэгчид дээрх зүйл ангиар 3 жил 6 сар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

   Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

 

Хохирогч Д.Б  нь "Д.Г оос хохирлоо бүрэн барагдуулж авсан, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие гомдол саналгүй." гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Эрүүгийн 2234000000013 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн хуванцар иштэй ажлын хэсэг нь 13.5 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

            хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 30 хоногийг /хх 176-182, 189-190/ эдлэх ялд  нь оруулан тооцох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овгийн Д-н Г ийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Г ийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил 6 хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г ийн цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5.Эрүүгийн 1934005920283 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн хуванцар иштэй ажлын хэсэг нь 13.5 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г  нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Т.БАТЖАРГАЛ

 

                                                ШҮҮГЧИД                               Ш.ГАНДАНСҮРЭН

                       

                                                                                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН