Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/243

 

 

 

 

 

 

 

 

 

    2022             6                06                                             2022/ШЦТ/243

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэг,

  Хохирогч Ц.М ,

   Шүүгдэгч Г.А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн яллагдагч Б овгийн Г-н А-т холбогдох эрүүгийн 2234000000250 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Г.А  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Г.А  нь 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Архуст сумын нутагт 1 дүгээр багийн 3 дугаар байрны сагсны талбай дээр Ц.М той сагс тоглож байгаад маргалдан түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2234000000250  дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч Ц.М ын өгсөн: “2022 оны 5 дугаар 08-ны орой 20 цагийн орчим ажлаасаа буугаад А  бид хоёр ундаанд сагс тоглосон чинь би хожигдчихсон юм. Тэгээд ахиж тоглоë, ахиад хожигдвол хроп ундаа авч өгье гэж хэлж тоглоод ахиад би хожигдчихсон. Тэгээд би дэлгүүрээс 6 ширхэг түмний ундаа авч ирж А т өгсөн чинь намайг ямар баярхуу пизда вэ? гэхээр нь би ундааг чинь авчирч өглөө болоо юм биш үү, зүгээр байгаарай гэж хэлээд цааш явсан чинь ардаас татаад намайг заамдаад боогоод байхаар нь би зөрүүлээд толгой руу нь гараараа 2-3 удаа цохиод салсан. Тэгээд салаад зогсож байтал миний ам хэсэг рүү 2 удаа гараараа цохисон. Тэгээд миний 3 шүд унаад зогсож байтал Отгонбат ах ирж салгасан. Бид хоёрыг зодолдож байхад хүн байгаагүй. Зодоон Төв аймгийн Архуст сумын нутагт 1 дүгээр багийн 3 дугаар байрны сагсны талбайд болсон. Би А ын нүүр рүү нь 2-3 удаа цохисон, ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Миний шүд рүү А  цохих үед гар нь язарсан байсан. Би эрүүл мэндтэй холбогдолтой зардлаа нөхөн төлүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хх 5/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "Зүүнбаяны талбай дээр 8 цаг орчмын үед А  ах ажлаа тараад ирж байсан. Би хүнтэй уулзах гээд зогсож байсан. А  ах намайг сагс тоглох уу гээд байсан. Тэгээд бид 2 сагс тоглосон. Би ундаанд 2 тоглоод хожигдоод би ундаагаа авчирч өгсөн. 6 ширхэг ундаа байсан. Би ундаагаа өгөөд буцаад явах гэж байсан чинь ардаас чангаагаад байсан. Тэгэхээр нь би зүгээр байгаарай ах аа гээд хэлсэн чинь барьж аваад заамдаад ямар баярхуу писда вэ гээд хэлж байсан. Тэгээд намайг заамдахаар нь би зөрүүлээд цохисон. Саадын нөгөө талд гараад А  ах ирээд миний шүдийг цохисон. 3 шүд унаж доод талын 3 шүд булгарсан. Тэгээд би шүд яаж байгаа юм бэ гэсэн чинь би төлж чадахгүй шүү төлдөг газраараа төлүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд би 3 дугаар байрны Болормаагийнд орж шүд амаа угаагаад цусаа цэвэрлэсэн.” гэх мэдүүлэг,

Гэрч Х.Энх-Амгалангийн өгсөн: “2022 оны 05 сарын 08-ны орой 20 цагийн орчимд 3-р байрны гаднах сагсны талбай дээр А  бид хоёр 1 баг болоод М той сагс тоглосон. Тэгээд М  хожигдоод дэлгүүрээс 1 хроп ундаа авч ирээд сүүдрэвчний ширээн дээр тавьсан. Тэгээд А  хроп ундаанаас 2 савыг аваад 4 ширхгийг нь буцаагаад өгчихье гэж байсан. М  ундаагаа авчирч тавьчхаад яваад өгсөн. Тэгээд А  М ыг дуудаад ундаагаа авчих гэсэн чинь авахгүй гээд маргалдсан юм шиг байна лээ. Би сагс тоглочхоод ирсэн М , А  хоёр заамдалцчихсан байж байгаад М  А ыг гараараа 2 удаа цохихоор нь би салгасан. Тэгээд салчихсан байж байгаад саадын урд талд А  М ын шүд рүү цохиод шүдийг унагачих шиг болсон. Тэгээд энэ хоёр салсан. Тэгээд манай гэр рүү М , А  хоёрыг оруулаад амыг нь усаар зайлж цусыг цэвэрлэсэн. М ын авч ирсэн ундаанаас болж маргалдсан. М  А ыг 2 удаа толгой хэсэг рүү нь цохисон, А  М ыг 1 удаа цохиод л шүдийг нь хугалчих шиг болсон.” гэх мэдүүлэг /хх 7/,

Шүүгдэгч Г.А ын өгсөн: “2022.05.08-ны орой ажлаасаа тараад сагсны талбай дээр очиж Энх-Амгалан /эм/, М  нарын хамт ундаанд сагс тоглосон. Тэгээд сагс тоглоод 2 хожсон чинь М  1 хроп ундаа авч ирээд "май энэ ундаагаа ав" гэж хэлээд шидчихсэн. Тэгэхээр нь би 2 ундааг нь аваад 4 ундааг нь буцаагаад аваачаад өгчих гэж хэлсэн. Тэгтэл М  "наадахаа тэгээд авахгүй юу” гэхээр нь би "Чи ямар баярхуу юм бэ, адилхан амьдралтай юм байж” гэж хэлсэн чинь М  "Байшингийн ард орж үзье" гээд сааданд байхад шанаа хэсэг рүү 2, 3 удаа цохисон. Тэгэхээр нь би тонгойлгож дарж байгаад босгосон чинь ахиад намайг цохихоор нь би саадын булангийн төмөр рүү түлхээд малгайгаар нь цааш нь дарсан. Тэгээд би больё гээд саадаас гарч байтал миний дагз руу гараараа цохисон. Тэгэхээр нь би уурлаад эргэж хараад нүүр рүү нь цохисон чинь шүдийг нь оночихсон. Тэгээд цус гоожихоор нь би болиод байр руу эгч Болормаагийнд оруулж цусыг нь арилгаж тогтоосон. Намайг цохисноос болж дээд талын 3 шүд нь унасан байсан. Бид 2-ыг зодолдож байхад Энх-Амгалан хамт байсан.” гэх мэдүүлэг /хх 22/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 5 дугаар сарын 08-ны орой 20 цагийн орчимд ажлаас тарчхаад шийдэн дээр очиж тоглох гээд М той ундаанд тоглоод 1 хожигдчихоод, дахин тоглоё гэхээр нь би дахиад тоглоод хожсон. Би танд хайрцаг ундаа авч өгье гээд М  тэгж  хэлсэн. Би 2 ширхгийг нь авчхаад 4 ширхгийг нь буцаагаад өгчихье гээд бас хэдэн төгрөг нь хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд М ыг цаашаа явахаар нь араас нь дуудаж авчраад намайг саадан дотор 3 цохихоор нь малгайг нь дараад болъё би чамтай зодолдохгүй гээд зөндөө хэлсэн. Тэгээд араас ирээд цохихоор нь эргэж хараад цохисон чинь шүдэнд нь цохисон” гэх мэдүүлэг,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 276 дугаартай дүгнэлт: “1.Ц.М ын биед дээд 11,12,21-р шүдний булгарал, доод уруулын салстад шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги 10%-р алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 11-12/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч  нарын мэдүүлгээс түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Иймд шүүгдэгч Г.А ыг гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.А ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Шүүх шүүгдэгч Г.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.А  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Г.А т ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Г.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

   Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Г.А ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.М ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд баримтаар нотлох баримтын шаардлага хангасан 433 099 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.М  нь 3-6 сарын хугацаатай буйлны ясыг бэхжүүлж байгаад имплайнт шүд хийлгэх гэж байгаа бөгөөд 19.250.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилдэг бөгөөд ирээдүйд гарах эмчилгээний зардлыг урьдчилж гаргах хуулийн зохицуулалт байхгүй байна. Тийм учраас хохирогч Ц.М  нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Б овгийн Г-н А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Шүүгдэгч Г.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуу/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А т оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А аас 433 099 /дөрвөн зуун гучин есөн мянга есөн зуун ерэн ес/ төгрөг гаргуулж, Төв аймгийн .......тоотод оршин суух хохирогч Ц.М од /РД:...../-д олгосугай.

 

6.Хохирогч Ц.М  нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн 2234000000250 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  9.Шийтгэх тогтоод давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ