Шүүх | Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бавуугийн Гансүх |
Хэргийн индекс | 177/2022/0105/Э |
Дугаар | 2022/ШЦТ/112 |
Огноо | 2022-07-06 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,
Шүүгдэгч: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай èð¿¿ëñэн шүүгдэгч Б овогт М-ийн Б-д холбогдох 2235000900125 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 05-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар баг 40 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Б овогт М-ийн Б /РД:......................../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутагт 2022 оны 4 дүгээр сарын 28-нд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр Л.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч М.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч М.Б нь Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутагт 2022 оны 4 дүгээр сарын 28-нд өөрийн эхнэр Л.Б-г зодсон болох нь:
1. Хохирогч Л.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 2-р багийн нутаг дэвсгэрт нөхөр 3 хүүхдийн хамтаар амьдардаг. Улмаар би Наранбулаг суманд тоглолттой явж байгаад 2022 оны 04 дүгээр сарын 28-ны орой гэртээ ирэхэд манай гэрэл унтраастай харанхуй байхаар гэрлээ асаагаарай гээд ороход чамд ямар гэрэл байдаг юм янхан минь чи хаана хэнтэйгээ янхандаж яваад ирэв гээд над руу хашигчиж, дайрсан би гэрэл асаагаад харахад нөхөр Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд манай 3 хүүхэд голын орон дээр унтаж байсан. Тэгээд би нөхөртөө тоглолтоор яваад ирж байна гэхэд чиний тоглолт гэж юу байдаг юм гээд миний биед халдаж, үснээс удаа дараа татаж, зулгааж, хөл рүү өшиглөсөн. Би гарыг нь татаж, чангааж салгаад гэрээс гараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед би ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Харин нөхөр их хэмжээний согтолттой байсан. Чухам хаана хэнтэй хир зэрэг архи уусан талаар хэлж мэдэхгүй байна. Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед манай гэр бүлийн хооронд хэрүүл маргаан болдог. Харин эрүүл үед ямар нэгэн хэрүүл маргаан гараад байдаггүй, согтуудаа хардаж, зодож, цохидог юм. Урьд өмнө буюу 2022 оны эхээр мөн адил архи ууж биед халдсан гэж цагдаагийн байгууллагад шалгагдсан дахин халдаж, шалгагдаж байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),
2. Шүүгдэгч М.Б-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 2-р багийн нутаг дэвсгэрт эхнэр 3 хүүхдийн хамтаар амьдардаг. Улмаар манай эхнэр Наранбулаг суманд тоглолттой явж байгаад 2022 оны 04 дүгээр сарын 28-ны орой гэртээ ирэхэд би гэртээ архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад тасарчихсан байсан. Тухайн өдөр эхнэртэй маргалдаад эхнэрийн биед халдаж, үснээс татаж, зулгааж, хөл рүү өшиглөх үйлдэл гаргасан талаар маргааш нь би эхнэрээс сонссон. Тухайн өдөр чухам юу болсон яасан талаар юу ч санахгүй байна. Тухайн үед би гэртээ ганцаараа 0.75 литрийн нэг шил архийг ганцаараа уусан. Тухайн архийг уугаад дуусаж байтал манай хүүхэд ирээд, мөн дараа нь эхнэр ирсэн байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэртэй маргалдчихаад байдаг, эрүүл үед бидний хооронд ямар нэгэн хэрүүл маргаан үүсэж байгаагүй, мөн эхнэрийн биед халдаж байгаагүй” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 177 дугаартай “Л.Б-н толгойн оройн хуйханд, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд учирсан байна. Дээрх асуултад дүгнэлтийн 1 дэх хэсэгт хариулсан. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь үүсээд 4-5 хоногийн хугацаа өнгөрсөн байх боломжтой. Толгойн оройн хэсгийн хуйх, баруун гуя, баруун шилбэний цус хуралт, зүүн шилбэний зулгаралт гэмтлүүд нь нийлээд алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1-1,5 хувь орчим талбайг хамарч байгаа тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам” -ын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал)-ээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хөнгөн зэргийн гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Хохирогч Л.Б-г эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч М.Б-д 2022 оны 4 дүгээр сарын 28-нд зодуулсан гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг иш татаж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тодорхойлжээ.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлт, гэрч нарын болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч М.Б нь хохирогч болох өөрийн эхнэр Л.Б-г зодсон нөхцөл байдал тогтоогдож байх ба шүүгдэгч, хохирогч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах субъект байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгч М.Б-ын үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч М.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирогч Л.Б-гийн шүүхэд “би шүүх хуралдаанд оролцохгүй. Хохирол гомдол байхгүй” гэж утсаар ярьж хэлсэн (хавтаст хэргийн 86 дахь тал)-ийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч М.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Б урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 44 дахь тал)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Б-ын хувийн байдлын талаар: Гэрч Н.Б-ийн өгсөн: “М.Б нь Увс аймгийн Тэс суманд төрсөн бөгөөд төрсөн цагаасаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн. Одоогоор Улаангом сумын 2-р багийн нутаг дэвсгэрт эхнэр 3 хүүхдийн хамтаар амьдардаг. Б нь тодорхой эрхэлсэн ажил байхгүй, хөдөө яваад байж байдаг харин түүний эхнэр Л.Б нь драмд дуучнаар ажилдаг юм. Тодорхой эд хөрөнгө, эд зүйл тухайн хүний нэр дээр байхгүй, хааяа нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг хэрэглэсэн үедээ олон хоног үргэлжлүүлэн уудаг. Мөн биеийн байдлын хувьд эрүүл саруул” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал) авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал, урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй зэргийг харгалзан үзээд улсын яллагчтай тохиролцсон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Б-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт М-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д 450 /дөрвөн зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Б-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ