Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/272

 

 

 

 

 

 

 

 

 

    2022             6                20                                             2022/ШЦТ/272

 

                                          

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,  

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

  Шүүгдэгч Ч.Э , түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, О.Оюунчимэг,  

  Насанд хүрээгүй хохирогч Г.А-нхууль ёсны төлөөлөгч Д.Энхзаяагийн өмгөөлөгч С.Өнөрзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д овгийн Ч-н Э ад холбогдох эрүүгийн 2111005910448 дугаартай, 2 хавтаст хэргийг 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д овгийн Ч-н Э , 1999 оны 5 дугаар сарын 29-ны өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг Содон хорооллын 10-р байрны 1-6-37 тоотод оршин суух, ХААИС-ийн мал эмнэлгийн сургуулийн малын их эмчийн 4 дүгээр курст сурдаг, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ИУ99052917 регистрийн дугаартай.

 

  Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Э  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Ч.Э  нь Төв аймгийн Аргалант сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байхдаа 2021 оны 6 дугаар сарын 08-ний өдөр өөрийн эзэмшлийн утсыг ашиглан фейсбүүк нийгмийн сүлжээн дэх "E Erdenetsetseg" нэртэй хуурамч хаягнаас фейсбүүкийн "Anu Anu" нэртэй хаягтай насанд хүрээгүй иргэн Г.А д барьцаагүй мөнгө зээлье, зээлийн барьцаанд нүцгэн зургаа явуул гэж хуурч мэхлэн түүний нүцгэн биеийг ил харуулсан зургийг өөрөөр нь авхуулж дахин ойр дотнын хүмүүст нь тараахаар сүрдүүлж дахин нүцгэн зураг болон бэлэг эрхтнийг нь харуулсан оролдуулж байгаа бичлэг хийлгэж авсан садар самууныг сурталчилсан дүрс бичлэг хийлгэн авч түүний ойр дотны хүнд фейсбүүкийн чатаар тараасан,

мөн "Алтаа А " нэртэй хаягтай Х.А ийн нүцгэн бие, бэлэг эрхтэнг харуулсан дүрс бичлэг хийх, зураг авч явуулахыг шаардаж 2 ширхэг нүцгэн бэлэг эрхтнээ ил гаргасан зураг авч улмаар дээрх үйлдлийг хийгээгүй тохиолдолд хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц Х.А ийн өмнөх нүцгэн зургийг нь ойр дотны хүмүүст нь тараахаар сүрдүүлж 2 сая төгрөг авсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2111005910448 дугаартай хэрэгт авагдсан 

 

Гар утас, түүнд ашиглагдаж байсан фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэлд "Үзлэг хийж буй гар утас Айпоне 7 маркийн хар өнгөтэй утас байлаа. Эзэмшигч Г.А гаар гар утсыг нээлгэн зургийн цэс рүү орж үзэхэд хэрэгт ач холбогдол бүхий зураг байхгүй байв. Үзлэгийг үргэлжлүүлэн гар утсанд суусан фейсбүүк мессенжер апликейшн рүү ороход Г.А-нАну Ану гэсэн фейсбүүкийн мессенжер байв. Тус мессенжерт орж үзлэг хийхэд эрэгтэй, эмэгтэй хүн цааш харан тэврэлдсэн зурагтай "E Erdenetsetseg" нэртэй хаягнаас чат бичсэн байх бөгөөд тус чат руу ороход хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд болох харилцсан захидал, зургууд байсныг Хуйвай Нова 5т маркийн гар утасны камерыг ашиглан зургаар бэхжүүлэн авч тэмдэглэлд хавсаргав. Тус хаягнаас 9 секундийн бичлэг ирүүлсэн байсныг тоглуулж үзэхэд насанд хүрээгүй хохирогч Г.А  нь өөрийн бэлэг эрхтэнийг харуулж байгаа бичлэг байв. ...Https://www.facebook.com/erdenetsetseg. Erdenetsetseg.5891 хаяг нь эзэмшигчийг талаархи ямар нэгэн ил мэдээлэл байхгүй хуурамч байж болох хаяг байсныг Хуйвай Нова 5т маркийн гар утасны камерыг ашиглан зургаар бэхжүүлэн авч тэмдэглэлд хавсаргав." гэжээ /хх 7-8/, " Гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-17/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлээр "Ч.Э ын эзэмшлийн хар өнгөтэй дэлгэцийн доор Huawei гэсэн бичиглэлтэй ухаалаг гар утас байх ба утсыг асааж ...фейсбүүк аппликейшн рүү орж "EErdenetsetseg" хаяг руу дарахад хаяганд бүртгэлтэй утсыг үзэхэд 99498024 дугаар бүртгэлтэй байна. Үзлэгийг үргэлжлүүлэн мессенжер буюу захидлууд руу ороход Zoloo Zolushкa гэх хаягтай хүнд хохирогч Алтантуяагийн нүцгэн зураг, бичлэгийг илгээсэн байна. Үзлэгийг үргэлжлүүлэн фейсбүүк хаягийн нууц үг, бүртгэлтэй утасны дугаар 99211927 болгон өөрчилж "EErdenetsetseg" фейсбүүк хаяг, Huawei Y6 Prime 2018 гар утас болон гар утсанд байх 99498024 дугаарыг тус тус эд мөрийн баримтаар хураан авав. Үзлэгийн явцыг Хуйвай Нова 5т маркийн гар утсаар 13 кадр гэрэл зураг авч бэхжүүлэв." гэжээ. /хх 18-19, 20-23/, дээрх ажиллагааг хүчинтэйд тооцсон хяналтын прокурорын 2021.10.22-ны өдрийн 22 дугаартай тогтоол /хх 25-26/, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг учрал болсон газрыг нутаг дэвсгэрийн харьяаллаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хяналтын прокурор 2021.11.02-ны өдрийн Төв аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн тухай 65 дугаар тогтоол /хх 28/,

Фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэлд "Ч.Э аас хураан авсан "E Erdenetsetseg" нэртэй фейсбүүк хаяг руу нэвтрэн орж үзлэг хийхэд тухайн хаягт тохиргоо англи хэл дээр байх бөгөөд Https://www.facebook.com/erdenetsetseg. Erdenetsetseg.5891 гэсэн URL хаягтай байна. Үзлэгийг үргэлжлүүлэн захидлууд хэсэг рүү орж үзлэг хийхэд Алтаа А  гэсэн хүнтэй 2021.5.18-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд харилцаж нүцгэн зураг, бичлэгийг нь авч өөрийн эрхшээлдээ оруулж айлган сүрдүүлж дарамталсан захидлууд байсныг Word файлд хуулж 46 хуудас цаасанд хэвлэн авч бэхжүүлж үзлэгийг дуусгав. Үзлэгээр 365 МВ хэмжээтэй, facebook-erdenetsetseg.еrdenetsetseg5891 нэртэй архивын файлыг СД-нд хуулбарлан тэмдэглэлд хавсаргахаар тогтож, үзлэгийн явцад 46 хуудас хэвлэсэн." гэжээ /хх 119-120/, хавсралт /хх 121-166/, Х.А ийн бусад иргэдийн дансаар мөнгө шилжүүлж авсан талаарх  депозит дансны дэлгэрэнгүй хуулбар /хх 179-189/, эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтууд,

          Насанд хүрээгүй хохирогч Г.А-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Надад мөнгөний хэрэг гараад би өөрийн Аnu Аnu нэртэй фейсбүүк хаягнаасаа фейсбүүкийн "Хүүтэй мөнгө зээлдүүлэгчид" гэсэн групп руу ороход "EErdenetsetseg" гэсэн хаягаас хүүтэй мөнгө зээлнэ гэсэн зар оруулсан байсан. Зарын дагуу зар оруулсан хүний хаяг руу чат бичиж холбогдон "хүүтэй мөнгө зээлэх үү" гэж асуухад "зээлнэ, иргэний үнэмлэх, өөрийн нүцгэн зургаа барьцаа болгож өгвөл зээлнэ" гэж бичихээр нь үргэлжлүүлж чат бичилгүй орхисон. Ингээд 2021 оны 6-р сарын 08-ны өдөр "EErdenetsetseg" гэсэн хаягтай хүнтэй дахин фейсбүүкийн чатаар холбогдож 200 000 төгрөг зээлье гэхэд над руу нүцгэн эмэгтэй хүний зураг, бичлэг явуулаад энэ хүн шиг зургаа явуул гэж шаардсанаар барьцаа гэж өөрийн цээж нүцгэн зургаа явуултал "чиний явуулсан нүцгэн зургийг эгч, багш, таньдаг найз нөхөд зэрэг бүх хүмүүст явуулна" гэж айлган сүрдүүлж дарамталж эхэлсэн. Тэгээд намайг хэрвээ бусад хүмүүст үзүүлэхгүй гэж байгаа бол өөрийн нүцгэн зураг, бичлэгүүд хийж явуул гэж шаардсан. Би бусад хүмүүст миний нүцгэн зураг, бичлэг очих вий гэдгээс айгаад өөрийн нүцгэн зургуудаа болон нэг бичлэг хийж явуулаад тэр дор нь фейсбүүкээсээ гарсан. Маргааш өдөр энэ явдлыг манай эгч Лхагвасүрэн миний фейсбүүкээр орж мэдээд цагдаад ханд гэсэн. Тэр хүн миний нүцгэн зургуудыг манай ангийн багш А , эгч Золзаяа нар луу явуулсан. Эгч Золзаяа руу чат бичиж "дүүгээ хамгаалъя гэвэл өөрийнхөө нүцгэн зураг, бичлэгийг явуул" гэж сүрдүүлсэн гэсэн. Би эхлээд харилцсан чат болон явуулсан зураг, бичлэгээ бусдад тараагдах вий гэж айгаад устгачихсан. Гэхдээ Лхагвасүрэн эгч миний явуулсан, зураг бичлэгийг хадгалаад авсан. Зураг бичлэг явуулсны дараа тэр хүн над руу дарамталж бичсэн чатууд устаагүй байгаа. Би явуулсан нүцгэн зураг, бичлэгээ Налайх дүүргийн 4-р хороо Нисэхийн 20-3 тоот гэртээ байхдаа 2021 оны 6-р сарын 08-ны өдөр аавын “ЛЖ” маркийн гар утсаар хийж тэр хүн рүү явуулчхаад шууд устгасан. Би EEгэсэн нэрнээс нь өөр юу ч мэдэхгүй. Надад юу ч хэлээгүй.” гэх мэдүүлэг /хх 35-36/,

            Гэрч М.Лхагвасүрэнгийн өгсөн: "Алтантуяа 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр миний утсаар өөрийн фейсбүүкийн чат руугаа орсон. Дараа нь буюу 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр өөрийн фейсбүүкийн чат руу орох гэхэд миний утсан дээр Алтантуяагийн фейсбүүкийн мессенжерт чат нь хадгалагдаад үлдчихсэн Алтантуяа "EErdenetsetseg" гэсэн хаягтай хүнтэй чатаар харилцаж байхаар нь зэрэг уншаад ажигласан. Тэгсэн Алтантуяа нь тэр хүнээс мөнгө зээлье гэхэд нөгөө хүн нь нүцгэн зураг, бичлэг шаардаж Алтантуяа ч өөрийн нүцгэн зураг, бичлэгээ тэр хүн р үү явуулж эхэлсэн. Би тэр дор нь чатуудыг нь скрийтшот хийж хадгалж авсан. Тэгээд тэр талаар эцэг, эхэд нь хэлсэн." гэх мэдүүлэг /хх 41/,  

         Хохирогч Х.А ийн өгсөн: “Би 2021 оны 6 дугаар сард Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 12 дугаар ангийг төгссөн. Би ерөнхий боловсролын сургуулиа төгсөхийн өмнө элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэхээр өглөө нь давтлагад яваад үдээс хойш цахимаар хичээлдээ хамрагддаг байсан. Би фейсбүүк орчинд Алтаа А  гэх хаягтай бөгөөд уг хаягаасаа Увс аймгийн нэгдсэн группэд элсэн орсон байсан. Анх 2021 оны 5 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна нэг өдөр орой 16:00 цагийн орчим би утаснаасаа цахимаараа хичээлдээ оролцож дуусч байтал миний утсанд шинэ мэдээлэл ирсэн бөгөөд Увс аймгийн нэгдсэн групп гэх фейсбүүк группэд зураг орсон талаар мэдэгдэл ирсэн байсан. Тэгээд би уг мэдэгдлийг үзэхээр дарж ороход тухайн группэд EErdenetsetsep гэсэн хаягаас миний фейсбүүкийн профайл буюу нүүр зурган дээр байсан зургийг эмэгтэй хүний бэлэг эрхтэн гарсан байдалтай, урт үстэй хэвтчихсэн нүцгэн эмэгтэй хүний зурган дээр миний нүүрний зургийг оруулчихсан ямар нэгэн тайлбаргүй 2 ширхэг зураг оруулсан байсан. Мөн уг 2 зургийн коммент хэсэгт миний фейсбүүк хаягийн нэрийг EEхаягаас бичсэн байсан. Тухайн үед би гайхаад EEгэх фейсбүүк хаяг руу орж үзэхэд эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаяг байсан ба ганцхан зураг байсан. Тэгээд би фейсбүүкээс гарчхаад 6 орчим минутын дараа дахин фейсбүүкээрээ ороход Увс аймгийн Нэгдсэн группэд байсан миний зураг устчихсан байсан. Тэгээд би гайхаад сууж байтал миний тухайн үед барьж байсан 88423777 гэх дугаарын утас руу нэг танихгүй дугаараас залгасан бөгөөд одоо залгасан дугаарыг нь санахгүй байна. Би уг дуудлагыг аваад байна уу гэхэд утасны цаанаас нэг эрэгтэй хүн "байна гичий минь зураг харсан уу, чиний бүх мэдээллийг чинь би мэднэ, ам бүлийн тоо хөдөө хэдэн малтай, 2 дүүтэйгээ тусдаа гэртээ байдаг чи нэгдүгээр арван жилийн 12 дугаар ангид сурдаг чи надаа мөнгө өг" гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүнд “юун мөнгө, ямар учиртай мөнгө өгдөг юм, цагдаад өгнө шүү" гэхэд тэр эрэгтэй "чи цагдаад өгсөн ч гэсэн би дээрээ том даргатай, надаа ямар ч хууль үйлчлэхгүй, чи надаа 2 000 000 төгрөг өг, өгөхгүй бол би энэ зургийг чинь фэйсбүүкт цацаж чамайг нэр хүндгүй болгоно багш руу чинь явуулна" гэж хэлчхээд утсаа тасалчихсан. Би тэр дугаартай утсаар яриад дууссаны дараа манай аавын төрсөн дүү Отгонгэрэл эгч над руу утсаар залгаад "Энэ ямар зураг цацагдаад байгаа юм, юун сонин хүнтэй орооцолдоод байгаа, хичээл номоо хийж байгаа юм уу чи, төгсөх гэж байж мэдрэлгүй юм уу, аав, ээжид чинь хэлнэ шүү." гэж хэлхээр нь би Отгонгэрэл эгчид "би биш, хүн андуурсан юм шиг байна ш дээ" гэхэд эгч маань надад хандаж "худлаа яриад бай, чи л байна ш дээ" гэж хэлээд уурлаад утсаа тасалсан. Тэгээд би тэр өдөр фейсбүүк орсон байхад мөн л EEгэх хаягаас миний Алтаа А  гэх хаяг руу чатаар намайг дарамталж "гичий минь зургийг чинь фейсбүүкээр цацлаа, мөнгөө өгөхгүй юм уу гэсэн" чат ирэхээр нь би фейсбүүкээсээ гараад орхичихсон бөгөөд дахин фейсбүүк рүү ороогүй. Тэгээд маргааш өглөө нь би сургууль дээрээ ирсэн чинь манай ангийн охин Зэндмэн чиний нэг сонин зураг фейсбүүк дээр яваад байх юм, ямар учиртай юм гэхээр нь би Зэндмэнд “юу яриад байгаа юм” гэж хэлээд түүнд уурлаад хичээлээсээ гараад явсан. Тэгээд би дотроо ерөөсөө болохгүй юм байна, мөнгийг нь шилжүүлье гэж бодоод өөрийн аав Хуягийн Хаан банкны 580424967 дугаарын дансанд хадгаламжид нь байсан 7 000 000 төгрөгөөс аавынхаа интернэт банкных нь нууц үгийг ашиглан данснаас нь 2 000 000 төгрөг тухайн чатаар ирсэн данс руу нь шилжүүлсэн бөгөөд тухайн үедээ нэг хүний нэр гарч ирж байсан бөгөөд тухайн данс нь ердийн данснаас 1 тоо илүү байсан. Тухайн үед хэн гэдэг хүний данс байсныг нь би хараагүй юм. Би тэр өдөр 2 000 000 төгрөгийг явуулчхаад чатаар мөнгийг чинь явуулчихлаа гэсэн чат явуулсан чинь харчхаад гараад явчихсан. Тэгээд хэсэг хугацаанд тэр фейсбүүк хаягаас дахин над руу чат бичээгүй дахин зураг тавиагүй. Тэгээд би 2021 оны 6 дугаар сарын 14-ны үеэр хонхны баярын өдөр орой 18:00 цагийн үед нөгөө EEгэх фейсбүүк хаягаас над руу дахин "Өгсөн мөнгө чинь дуусчихлаа дахиад мөнгө шилжүүл, тэгэхгүй бол зурган дээр чинь бичлэг нэмж тавилаа шүү одоо 5 000 000 төгрөг өг" гэж чат бичсэн. Би тэр үед нь надаа тийм их мөнгө байхгүй гэхэд тухайн хаягаас намайг дарамталж "Ална шүү гичий минь чиний хаана явж байгааг чинь харж байгаа шүү, чи мөнгө төгрөг шилжүүлэхгүй бол чамайг гэрээсээ гарвал амь насанд чинь хүрнэ шүү би Увсад ирчихсэн байна" гэж чат бичсэн тэгээд би айгаад гэрээсээ гаралгүй 3 хоносон. Тухайн үед уг хаягаас өдөр бүр надаас мөнгө нэхэж дарамталсан чат ирж байсан. Тухайн хүн нь намайг айлгаж чатаар дарамталдаг цагдаа болон хүнд хэлбэл ална, эцэг, эхийн чинь нэр хүндийг унагаана, чамайг газрын хаанаас ч бол олно гэж сүрдүүлдэг байсан учир хэн нэгэн хүнд хэлж чадаагүй. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтаар Хөдөө аж ахуйн их сургуулийн нягтлан бодогчийн ангид элссэн боловч тухайн хүнээс айгаад сургуульдаа яваагүй хэрвээ намайг Улаанбаатар хот руу явах юм бол намайг хаана бол хаана алах юм байна гэж бодоод би яваагүй юм. Ингээд би Увс аймгийн Улаангом суманд аймгийн төвд байдаг Хөдөлмөрийн дээд сургуульд элсэн орсон. Тэгээд 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс нөгөө хаягаас дахин над руу чат бичиж дахин надаас 10 000 000 төгрөг нэхсэн, хэрэв мөнгө өгөхгүй бол дахиад зургийг чинь цацна гээд намайг сүрдүүлсэн. Тухайн үед би чатаар тухайн хүнд надад тийм их мөнгө байхгүй гэж чат бичсэн тэгэхэд талыг нь болтугай явуул гэсэн чат бичсэн. 5 000 000 төгрөг өгөөгүй юм уу, эсхүл ганц зургаа явуул гэж хэлсэн. Тийм учир би тухайн үед өөрийнхөө цээж хэсгийг гаргасан нүүрээ оруулаагүй нь зураг дарж чатаар явуулсан тэгэхэд тэр хүн болохгүй байна царайгаа гаргаад тод зураг авч явуул мөн бэлэг эрхтнээ гаргасан зураг явуул гэж чат бичсэн. Тэгээд би өөрийнхөө бэлэг эрхтэн болон нүүр хэсгээ ил гаргасан зураг утсан дээрээ дараад тухайн чат руу явуулсан. Тэгсний дараа тухайн чатнаас над руу "яасан гоё биетэй юм бэ" гэсэн чат ирсэн. Тэгээд би хөдөө явах гэж байсан учраас чатыг нь уншчихаад гараад явчихсан. Тэрнээс хойш надаас нүцгэн зураг аваагүй. Тэгчхээд би хөдөө явсан. Манай гэр Увс аймгийн Улаангом сумын 8-р багт хөдөө байдаг бөгөөд малчин айл. Тухайн үед манай ээж надаас сэжиг авсан бололтой надаас юу нуусан юм ээжийн охин, нүүр чинь сонин болсон байна, ямар нэгэн асуудал гарсан уу гэж надаас асуухаар нь би өөрийн төрсөн ээж Отгонцэнгэлд бүх болсон явдлын талаар хэлсэн. Тэр үед ээж маань надад чи эрт хэлэхгүй яасан юм ганцаараа энэ асуудлыг шийдэж байдаг аавд чинь хэлэх үү гэхээр нь би айгаад түр хэлүүлэхгүй болиулсан бөгөөд би хөдөө 20 гаруй хоноод аймгийн төв рүү орж ирээд Хөдөлмөрийн дээд сургуульдаа ороод хичээл эхлээд 20 гаруй хоносны дараа 2021 оны 9 дүгээр сарын 25-ны үеэр нөгөө фейсбүүк хаягаас над руу дахин чат бичиж надад мөнгө өг гэж дахин шаардсан. Тэр үед нь би хариу өгөхгүй фейсбүүкээсээ гараад тэр хаягаа ашиглаагүй бөгөөд тэрнээс хойш дахин тэр хүн холбоо бариагүй, чат бичээгүй. Алтаа А  гэх фейсбүүк хаягийг надаас өөр хүн ашигладаггүй бөгөөд би ганцаараа ашигладаг. Тухайн EEгэсэн хаягаас над руу эмэгтэй хүмүүсийн нүцгэн зураг, эмэгтэй хүний бэлэг эрхтнээ оролдож байгаа бичлэгийг явуулж надаас чи ингэж хийж чадах уу, хүнтэй унтаж байсан уу чамайг сургуулиа төгсөөд Улаанбаатарт ирэх юм бол чамайг ингэж үзнэ гэх мэтээр чат бичдэг байсан бөгөөд би заримдаа хариулаад заримдаа хариулт өгдөггүй байсан. Мөн тухайн хүн өөрийнхөө зургийг ерөөсөө явуулж байгаагүй. Би тухайн хүн рүү өөрийнхөө 2 ширхэг нүцгэн бэлэг эрхтнээ ил гаргасан зургаа явуулж байсан ба өөр зураг явуулж байгаагүй, би бичлэг хийж явуулж байгаагүй харин тэр хүн над руу чатаар янз бүрийн бичлэг явуулдаг байсан. Миний тэр хүн рүү явуулж байсан 2 зураг одоо надад байхгүй устгачихсан. Тухайн хүн намайг утасны цаанаас дарамталж сүрдүүлж намайг эрхшээлдээ оруулдаг байсан. Уг гэмт хэргийн улмаас миний сэтгэл санаанд маш их хохирол амссан. Байнга л тухайн хүнээс айдаг болсон, энэ асуудлаас болж сэтгэл санааны хувьд байнгын дарамтад орж айдастай болсон. Би өөрт учирсан 2 сая төгрөгийн хохирол дээр сэтгэл санааны хохиролд 15 сая төгрөг нэхэмжлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх 171-175, 195-196/,

           Шүүгдэгч Ч.Э ын өгсөн: “Би 2021 оны 6 дугаар сарын эхээр санагдаж байна "EErdenetsetseg" нэртэй хуурамч нэртэй фейсбүүк хаягаас мөнгө зээлье группэд "Барьцаагүй мөнгө зээлнэ" гэсэн утга бүхий зарыг байршуулж над руу "Anu Anu" нэртэй фейсбүүк хаягаас 200 000 төгрөг зээлмээр байна гэж чат бичихээр нь би зээлийн барьцаанд нүүр царайгаа харуулсан нүцгэн зургаа явуулах шаардлагатай гэхэд 3-4 хоногийн дараа 4 зураг, өөрийнхөө нүцгэн 8-9 секунд орчим хийсэн дүрс бичлэгийг над руу явуулаад мөнгөө шилжүүл гэсэн. Би зөрүүлээд чиний над руу явуулсан зураг бичлэгийг чинь хамаатан садан, найз, нөхөд, ойр дотны хүнд чинь үзүүлнэ чи дахиад над руу өөр байдлаар дарсан нүцгэн зураг бичлэгээ явуул гэж дарамтлахад тэр охин над руу дахиж хариу бичихгүй байсан учраас би дахиад чатаар "Ахиад өөр зураг бичлэгээ явуулахгүй бол би жинхэнээсээ хамаатан садан, найз нөхөд, ойр дотны хүн рүү чинь явуулна шүү" гэж бичээд хариу ирэхгүй байсан учраас зурагных нь доор бичсэн сэтгэгдлүүдийг нь харж байгаад ангийнх нь багшийнх нь фэйсбүүк хаягийг олоод чат руу нь "Anu Anu" нэртэй фэйсбүүк хаягаас над руу ирүүлсэн нүцгэн байхдаа авсан 4 зураг, дүрс бичлэгийг явуулсан. Мөн хамаатных нь нэг хүний фэйсбүүк хаягаар бас явуулаад дахиж хэн нэгэнтэй нь харьцаж чат бичээгүй. Би яг үнэнээ хэлэхэд эмэгтэй хүний нүцгэн зургийг харах сонирхлоосоо болоод ийм зүйл хийчихсэн. Би Mongo zeel гэдэг хаягийг ашиглан /2021 оны 5 дугаар сар гэж санаж байна/ мөнгө зээлнэ гэж зар оруулаад хүмүүс мөнгө зээлье гэж чат бичихэд нь дээрх үйлдэлтэй ижилхэн нүцгэн зургаа барьцаанд нь явуул гэж хэлээд тэр хүмүүсээс 3 эмэгтэй над руу зургаа явуулж одоо мөнгөө зээл гэхэд нь зураг бичлэгийг нь тараана гэж сүрдүүлэхэд дахиж над руу зураг бичлэгээ явуулахгүй хариу ч бичихгүй алга болж байсан. "Mongoo Mongoo", "EErdenetsetseg" хаягаар бол нэлээн хэдэн хүнтэй харьцаад зургаа явуул гэхээр явуулахгүй хариу бичихгүй тэр чигтээ алга болчихдог байсан. Ямар ч байсан "Алтаа А ", "Tsengel Tsengel" гэсэн фэйсбүүк хаягтай хүмүүс 2021 оны 5 дугаар сарын үед надаас мөнгө зээлье гээд нүцгэн зураг бичлэгээ явуулахад нь би дахиад зураг явуулахгүй бол хамаатан садан найзад чинь зураг бичлэгийг явуулна гэж сүрдүүлэхэд Tsengel Tsengel нь хариу бичихгүй алга болчихсон. Харин "Алтаа А " гэсэн хаягтай хүн "зураг бичлэгээ устгаад өг, би танд мөнгө өгье" гэж чат бичихээр нь би тэр хүнээс 2 сая төгрөгийг танихгүй хүмүүсийн дансаар шилжүүлж аваад тэр хүнээсээ өөрийнхөө 5725063653 данс руу шилжүүлэн авсан. Зээл авна гэсэн танихгүй хүн над руу чат бичихээр нь би дансыг нь аваад "Алтаа А " гэсэн хаягтай хүнд өгөөд данс руу нь мөнгө шилжиж орж ирэхээр нь би данс руугаа авдаг байсан. Дансаа зүгээр өгсөн. Ямар нэгэн ашиг байхгүй. Би дансаар нь мөнгө шилжүүлээд авъя гэж гуйж чат бичсэн. Mongo zeel гэсэн энэ хаягийг хүмүүс репорт хийсээр байгаад 2021 оны 5-р сарын үед устгуулчихсан. Одоо дээрх хүмүүсийг олох боломжгүй. Би "Алтаа А " гэх хүнийг өөр нүцгэн зураг бичлэгээ аваад явуул гэж тэр хүнийг сүрдүүлэхэд өөрөө надад мөнгө егье гэхээр нь би зүгээр л мөнгийг нь авчихсан. Мөнгөнөөс нь 1 сая төгрөг нь үлдсэн байгаа. 1 саяыг нь хоол унд идэж уух юм авсаар байгаад дуусгасан. Хүмүүсээс авсан нүцгэн зураг болон бичлэгийг би өөрөө үздэг, өөр ямар нэгэн зүйл хийдэггүй.” гэх мэдүүлэг /хх 44-45, 85-87/ зэргээр нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Хохирогч Г.А  нь гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр буюу 2021.6.08-ны өдөр 16 нас 9 сар 22 хоногтой байсан болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбар, нас тоолсон тэмдэглэлээр тогтоогдсон. /хх 37-38/ 

 

Дээрх нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлыг бүрэн нотолсон гэж үнэлэв.

 

Улсын яллагч шүүгдэгч Ч.Э ыг Төв аймгийн Аргалант сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байхдаа 2021 оны 6 дугаар сарын 08-ний өдөр өөрийн эзэмшлийн утсыг ашиглан фейсбүүк нийгмийн сүлжээн дэх "EErdenetsetseg" нэртэй хуурамч хаягнаас фейсбүүкийн "Anu Anu" нэртэй хаягтай насанд хүрээгүй иргэн Г.А д барьцаагүй мөнгө зээлье, зээлийн барьцаанд нүцгэн зургаа явуул гэж хуурч мэхлэн түүний нүцгэн биеийг ил харуулсан зургийг өөрөөр нь авхуулж садар самуун үйлдэл хийлгэсэн  гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

нүцгэн бие, бэлэг эрхтэнг харуулсан дүрс бичлэг хийх, зураг авч явуулахыг шаардаж улмаар дээрх үйлдлийг хийгээгүй тохиолдолд хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц Г.А-нөмнөх нүцгэн зургийг нь ойр дотны хүмүүст нь тараахаар сүрдүүлсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

мөн хүүхэд оролцуулж садар самууныг сурталчилсан дүрс бичлэгийг Г.А-нтөрөл садангийн хүн болох М.Лхагвасүрэн, ангийн багш А.Оюунцэцэг нарын фейсбүүк мессенжерт илгээн цахим сүлжээ ашиглаж тараасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, 

           Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байхдаа 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл өөрийн эзэмшлийн утсыг ашиглан фейсбүүк нийгмийн сүлжээн дэх "EErdenetsetseg" нэртэй хуурамч хаягнаас фейсбүүкийн "Алтаа А " нэртэй хаягтай Х.А ийн нүцгэн бие, бэлэг эрхтэнг харуулсан дүрс бичлэг хийх, зураг авч явуулахыг шаардаж, улмаар дээрх үйлдлийг хийгээгүй тохиолдолд хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц Х.А ийн өмнөх нүцгэн зургийг нь ойр дотны хүмүүст нь тараахаар сүрдүүлж заналхийлсэн гэмт  хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.  

 

            Шүүгдэгч Ч.Э ыг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн,  хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас; шүүгдэгч Ч.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 2 сар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 2 сар 20 хоног хорих ялаар тогтоож, ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх,  

            Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг; миний үйлчлүүлэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдана. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргүүд  нь сонгомол санкцтай, хорих ял аваад хүмүүжээд ирнэ гэхээсээ илүү нийгмээс тусгаарлахгүйгээр итгэл үзүүлбэл хуулийн энэрэнгүй зарчимд нийцнэ. Зүйл ангиудад хорихоос өөр төрлийн ял оногдуулж Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар тус тусад нь эдлүүлж өгөөч,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү; эрүүгийн хариуцлагын зорилго, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх үүднээс нийгмээс тусгаарлахгүйгээр торгуулийн ял оногдуулж өгөөч, миний үйлчлүүлэгч төлөх бүрэн боломжтой,

            Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч С.Өнөрзаяа; шүүгдэгч Ч.Э  миний үйлүүлэгчээс уучлалт гуйсан, хохирлын төлсөн, ээж нь 60 гарсан өрх толгойлон мал аж ахуй эрхлэн амьдардаг, ганц түшиг тулгуур нь Ч.Э  юм билээ, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

  Шүүгдэгч Ч.Э  нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

 

Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал /эхийн хамт хувиараа мал аж ахуй эрхлэн амьдардаг/, хохирогч болон насанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Ч.Э ад ялуудыг тус тусад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээ нь 2021 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 24:00 цагаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэнд хамаарч, шүүгдэгч урьд нь Өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй, тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

 

Түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.  

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Хохирогч Х.А , насанд хүрээгүй хохирогч Г.А-нхууль ёсны төлөөлөгч Д.Энхзаяа нарт шүүх хуралдааны товыг хүргүүлэхэд хохирлоо авсан шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэж мэдэгдсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн 2111005910448 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Huawei Y6 Prime загварын  гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ч.Э ад буцаан олгож, мобикомын ..... дугаартай сим картыг устгах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

            Шүүгдэгч Ч.Э ад холбогдох эрүүгийн 2134000000487 дугаартай хэргийг эрүүгийн 2111005910448 дугаартай хэрэгт хяналтын прокурорын 2021.12.20-ны өдрийн 43 дугаартай тогтоолоор /хх 114-115/ нэгтгэсэн болохыг дурдав.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д овгийн Ч-н Э ыг бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардан өөрт нь түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг,  хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн гэмт хэрэг, хүүхэд оролцуулж садар самууныг сурталчилсан дүрс бичлэгийг цахим сүлжээ ашиглаж тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Шүүгдэгч Ч.Э ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Ч.Э ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э  нь 10 000 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоолоор хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э ад оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын тамгын газарт эдлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

   9.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

 

10.Эрүүгийн 2111005910448 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Huawei Y6 Prime загварын  гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ч.Э ад буцаан олгож, мобикомын .... дугаартай сим картыг устгаж,

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

12.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАТЖАРГАЛ