Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/166

 

      

 

2022      04                 15                               2022/ШЦТ/166

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх

хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,

Шүүгдэгч А.Э , түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан

тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн А-н Ж д холбогдох эрүүгийн 2134000000396 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Х овгийн А-н Ж , 1994 оны 4 дүгээр сарын

05-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт Төв аймгийн Цээл сумын Хайрхан 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 517 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн,

2.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10

дугаар сарын 14-ний өдрийн 619 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий

ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай

ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар

шийтгэгдсэн,

3.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01

дүгээр сарын 27-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэгдсэнийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 262 дугаар шүүгчийн захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар түүний 4 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 7 сар 24 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Э  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр

зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Э  нь 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Цээл сумын Оргил 1 дүгээр баг Хөшигтийн 21-1 тоотод иргэн Г.Б байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч 1 ширхэг эмээлийн мөнгөн баавар, хүүхдийн оймс, 3 кг борц, 1 ширхэг цайны идээ, 2 ширхэг лапша гоймон, 54 ширхэгтэй нойлын цаас, 4 ширхэг газ, 2 ширхэг утас цэнэглэгч, 1 ширхэг мөнгөний гахай, биет 300 000 төгрөг авсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2134000000396 дугаартай хэрэгт авагдсан

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Э  нь 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Цээл сумын Оргил 1 дүгээр баг Хөшигтийн 21-1 тоотод иргэн Г.Б байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч 1 ширхэг эмээлийн мөнгөн баавар, хүүхдийн оймс, 3 кг борц, 1 ширхэг цайны идээ, 2 ширхэг лапша гоймон, 54 ширхэгтэй нойлын цаас, 4 ширхэг газ, 2 ширхэг утас цэнэглэгч, 1 ширхэг мөнгөний гахай, биет 300 000 төгрөг авсанүйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2134000000396 дугаартай хэрэгт авагдсан

 

Хохирогч Т.Мийн өгсөн: "Манай гэрээс 1 ширхэг эмээлийн мөнгөн баавар, хүүхдийн оймс, 3 кг борц, 1 ширхэг цайны идээ, 2 ширхэг лапша гоймон, 54 ширхэгтэй нойлын цаас, 4 ширхtг газ, 2 ширхэг утас цэнэглэгч, 1 ширхэг мөнгөний гахай, биет 300 000 төгрөг алга болсон." гэх мэдүүлэг /хх 11, 22-23/,

 

Гэрч Л.Баттогтохын өгсөн: "2021 оны 9 дүгээр сарын 24-ний өглөө 08 цагийн үед Г.Б Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4-р багийн нутаг Гахай гэх газарт байх хөдөө гэрээс нь гараад 9 цагийн үед Г.Б Төв аймгийн Цээл сумын Оргил 1-р багийн нутагт байх гэрт нь цоожийг нь онгойлгоод ороход хамаг юм нь сандайчсан байдалт ай байхаар нь гэрийг нь цоожлоод гэрт нь очиж хулгай орсон байна гэж хэлсэн.

Б  болон түүний эхнэр М нарыг дагуулж ирсэн." гэх мэдүүлэг /хх 14-15/,

Шүүгдэгч А.Э гийн өгсөн: "2021 оны 9 дүгээр сарын 23-ны орой 20 цагийн үед гэртээ байж байхад Мөнгөншагай манай гэрт архи аваад ороод ирсэн. Тэгээд бид хоёр 22 цагийн үед архиа ууж дуусчаад орондоо ороод хэвтсэн. Би удахгүй босоод баруун дэнжид айлд очиж мах авах гэж гарсан. Замдаа явж байгаад нэг хашаа хаалганыхаа оронд өргөстэй төмөр утас татчисан байхаар нь давж ороод тоосгоор хаалганых нь цоожийг цохьтол онгойхгүй болохоор нь цонхыг нь түлхээд орсон. Том өрөөнд нь ороод ягаан өнгөтэй шүүгээг онгойлгоод андройд утасны цэнэглэгч болон айпоне утасны цэнэглэгч, бор өнгөтэй хоёр түрийвч авсан. Гал тогооны өрөөнд ороод хөлдөөгчийг нь онгойлгоод үзтэл мах байхаар нь аваагүй. Тэгээд гал тогооны тавилгыг нь онгойлгоод цайны идээ, хоёр лапша гоймон, цагаан, бор өнгөтэй хоёр хусуур, 21 хайрцаг шүдэнз, тал лаа, 3 ширхэг газ зэргийг авсан. Үүдний амбаар дотор шуудайтай борц байхаар нь гялгар торонд хийгээд авсан. Гарах гэж байхаад том өрөөнд байсан мөнгөний гахайг хагалж дотор нь байсан 170 000 төгрөг авсан." гэх мэдүүлэг /хх 31-32/,

Эд зүйлийн зах зээлийн үнэлгээг өдрөөр тооцож нийт 594 200 төгрөгөөр үнэлсэн талаархи Эй Жэй Жэй Эм ХХК-ны 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн үнэлгээний тайлан /хх 34-41/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 2- 6/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 49-50/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаж мэтгэлцээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд,

 шүүгдэгч А.Э гийн эзэнд нь мэдэгдэлгүй шөнийн цагаар иргэн

Г.Баярсайханы Төв аймгийн Цээл сумын Оргил 1 дүгээр баг Хөшигтийн 21-1 тоотод байх гэрт нэвтэрч эд зүйлийг авсан үйлдэл, энэ үйлдлийн улмаас Г.Байтсайханы 594 200 төгрөгийн эд зүйл, биет 300 000 төгрөгийн хохирол учруулсан нь;   

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Өмчлөх эрхийн эсрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн нь тухайн гэмт хэргийг хүндрүүлэх үндэслэл болохоор хуульчилсан.

 

Шүүгдэгч А.Э гийн дээрх үйлдэл өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг.

 

Иймд улсын яллагчийн шүүгдэгч А.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг дээрх зүйл ангиар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч А.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан зөрчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 10 сар 23 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал,

 

шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн оногдуулсан ялыг багасгаж өгөөч гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 517 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн,

2.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 619 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдсэн,

3.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгуулллагад эдлүүлэхээр шийтгэгдснийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 262 дугаар шүүгчийн захирамжаар 2021оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар түүний 4 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 7 сар 24 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 62-71/, шүүх хуралдаанд улсын яллагчийн бичгийн баримтаар өгсөн Сэлэнгэаймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 262 дугаар шүүгчийн захирамжийн хуулбараар тогтоогдсон.

 

Шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байхдаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 262 дугаар шүүгчийн захирамжаар тогтоосон 3 жил 7 сар 24 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс тасалбар болгон 2 жил 10 сар 23 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих болгон өөрчилж, энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан "гэмт хэрэг үйлдсэний дараа бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн" хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

 

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлын нөхөн төлсөн, түүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт хорих ялын доод хэмжээгээр оногдуулж

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Хохирогч Т.М шүүх хуралдаанд "А.Э гаас хохирлоо барагдуулсан, гомдолгүй" гэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул түүнийг тогтоолоор бусдад төлөх  төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн 2134000000396 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

           

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овгийн А-н Ж г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Э г 1 /нэг/ жил 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э д энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хорих ял дээр өмнөх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27- ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 11 /арван нэг/ сар 23 /хорин гурав/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э д оногдуулсан 3 жил 11 сар 23 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн 2134000000396 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлыг гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.БАТЖАРГАЛ