Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/30

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Цбат

          Улсын яллагч Б.Саруул-Ирээдүй

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

          Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2222000000011 тоот хэргийг 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, .......... оны ........ дугаар сарын .....-ны өдөр төрсөн, .........., ............, ам бүл ............. ...........аймгийн ........ сумын .......... тоотод оршин суух *******

            Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Адаацаг сумын 1 дүгээр багт байрлах “Ссүрэн” ХХК-ний гадна 2021 оны 01 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө хохирогч Э.У-н цээжинд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

          Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2022 оны 01 сарын 02-нд Адаацаг суманд караокед орж дуулаад гартал У баахан залуутай пиво ууж байснаа намайг цохиод авсан. Чи яагаад намайг цохиод байгаа юм гэсэн чинь “чи манай аавыг Бодгон гэж дуудсан” гээд уурлаад ийм зүйл болсон. Тухайн хутга миний халаасанд байсан. Би мах эвдэх гээд авч явсан” гэв.

          Хохирогч Э.У-н “...би орой 20 цаг өнгөрч байхад найз нарын хамтаар Адаацаг сумын төвд байх Ссүрэн ХХК-ний бааранд орж үйлчлүүлсэн юм. Тэр бааранд үйлчлүүлж байтал *******, эхнэр С мөн 2 хүний хамтаар төв зааланд үйлчлүүлж байсан юм. Би тухайн үед тэр хүмүүстэй таараад шинэ оны мэнд хүргэсэн юм. Тэгээд тухайн баар хаах болж бид нар гадаа гарцгаасан. Намайг гадаа гараад иртэл С, У нар хоорондоо уулзаж байгаад ******* өөрийн машинаа жолоодоод хөдлөх үед нь Сд хандан “баяртай, сайн яваарай” гэж хэлсэн юм. Тэгсэн С өөрийн машинаа жолоодож явснаа эргээд машинтайгаа үүдэнд ирсэн. Тэгээд баарны үүдэнд С машинаасаа бууж ирээд С-тай маргалдаад намайг  очиход С С-г  доороо унагаасан байдалтай байсан. Би дөхөж очоод С-г нэг удаа биеийн хөл орчим хэсэгт нь өшиглөсөн юм. Тухайн  үед С л надад ойртож миний биед хүрсэн. С миний зүүн хавирган дунд нэг удаа мөн зүүн гарын бүлчин хэсэгт зүссэн байсан. Миний өмсөж явсан хар саарал цамц зүсэгдсэн байдалтай байсан, гэрт байгаа.  Бид 2 хоёулаа согтуу байсан. Намайг ямар хутгаар хутгалсныг би харж чадаагүй. Тэр үед С-н эхнэр манай эхнэрийг янхан, гичий гэж маргалдаад би дундуур нь ороод салгах гэтэл С намайг араас татаад өөр рүүгээ харуулаад татсан. Тэгээд С явсан. Тэр үед би “та нар ямар овоо байна аа” гээд орилох гэсэн миний дуу гарахгүй, хавирга орчимд хөндүүрлээд байсан. Би биедээ гэмтэл авсан юм шиг амьсгал давхцаад хамаг бие сульдаад байхаар нь ганцаараа эмнэлэг дээр ирсэн. Тэгтэл эмч үзээд хутгалуулсан байна гэсэн. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг/хх-ийн 12-14/

Гэрч Б.С.С-н “.. би 2022 оны 01 дүгээр сарын 02-ны орой Адаацаг сумын 1-р баг сумын төвд байх бааранд орой 20 цагийн орчимд найз Ц, У, Д, У, Б, мөн эхнэр Ү нарын хамтаар тэнд сууж үйлчлүүлсэн. Тэр үед бид нарыг байхад бааранд С, эхнэртэйгээ, Ө, Б бас нэг эмэгтэй нар байсан. Бид нар тэнд үйлчлүүлж байгаад хаах цаг нь болохоор нь гарах болсон. Тэгтэл би С тэндээс гарч ирээд машиндаа суугаад явахдаа Уг машинаараа шүргэх шиг болсон юм. Тэгээд буцаж ирээд машинаас бууж ирээд надтай маргалдсан. Тэгээд Уг чи яагаад шүргэж байгаа юм гээд маргалдах болсон, тэр үед баарны гадаа манай найз нар бүгд байсан. Тухайн үедээ би их согтолттой байсан болохоор сайн санахгүй байна. Би уусан архиндаа нэлээд согтсон байсан. Уг хутгалсан хүнийг хараагүй. Тухайн үед манай эхнэр болон Угийн эхнэр Б, мөн С-н эхнэр С нар хоорондоо маргалдаж байсан. Харин тэндээс яваад гэртээ очоод байж байсан чинь У над руу утсаар залгаад “найз нь хутгалуулсан байна, эмнэлэг дээр байна” гэж хэлэхээр нь сумын эмнэлэг дээр яваад очсон чинь У зүүн талын хавирганы орчимдоо хутгалуулсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн  16/

Гэрч Д.Ү-н “...би 2022 оны 01 дүгээр сарын 02-ны орой Адаацаг сумын 1-р баг, сумын төвд байх бааранд орой 20 цагийн орчимд найз Ц, У, Д, У, Б, мөн нөхөр нарын хамтаар тэнд сууж үйлчлүүлж байсан юм. Тэр үед бид нарыг байхад бааранд С, эхнэртэйгээ, Ө, Б бас нэг эмэгтэй нар байсан. Бид нар тэнд үйлчлүүлж байгаад хаах цаг нь болохоор нь гарах болсон юм. Тэгтэл С-н эхнэр С-тай У-н эхнэр Б гадаа маргалдаад байж байсан. Би тэд нарын дундуур ороод салгах гэтэл манай хадам ээж Н ирээд У, С Б бид 4-ийг машиндаа суулгаад аваад явсан. Би хадам ээжээр гэртээ хүргүүлээд гэрт байж байтал У утсаар залгаад “намайг хутгалсан байна” гэсэн юм. Тэгэхээр нь бид нар сумын эмнэлэг дээр ирсэн. Тухайн үед С эмнэлэг дээрээс С-тай уулзана гээд явган гүйгээд явсан. Тэгэхээр нь С-н гэрт ээжийн машинаар Д, Ц нарын хамтаар С авах гээд очсон. С-н хашаанд нь ороод

С-г манай ээж аваад машиндаа суулгасан. Би машинаас “яагаад У-г хутгалж байгаа юм” гэж асуутал С “яадаг юм, би та нарын найзыг дахиад ч хутгална” гэж хэлсэн...Би тэр үед баарны гадаа С-н эхнэртэй нь маргалдаж байсан юм. Тэгээд хадам ээж гарч ирээд намайг машиндаа суулгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

Гэрч Я-н “2022 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө 01 цаг 40 минутын орчим манай эмнэлгийн сувилагч над руу залгаад эмнэлэг дээр хутгалуулсан хүн ирсэн байна гэж надад хэлсэн. Би эмнэлэг дээр ирээд хүлээн авах өрөөнд ортол Э.У байсан. Э.У зүүн талын гараараа шархан дээрээ дарсан, нэлээд даарсан байдалтай өмссөн байсан хар саарал цамц нь нэлээд цус болсон байдалтай, 2 гар нь мөн цус болсон байдалтай байсан. Би У-д цус тогтоох өвчин намдаах эмчилгээ хийж зүүн талын цээжний урд талын 6- 7 дугаар хавирганы зүсэгдсэн байсан шарханд 2 оёдол тавьж эмчилгээ хийсэн юм. Тэгээд би сумын цагдаагийн хэсэг рүү мэдэгдэж ажилласан. Э.У эмнэлэг дээр ганцаараа ирсэн байсан, ирэхдээ өөрөө ирсэн. Намайг С хутгалсан гэж тухайн үедээ хэлж байсан юм. Тухайн үед Э.У-н биеийн байдал хүндэвтэр байдалтай амин чухал эрхтний үйл ажиллагаа хэвийн бус байдалтай байсан. Э.У-н биеийн зүүн талын цээжний урд талын дээрээсээ 6-7 дугаар хавирга зүсэгдсэн байсан шархны байрлал нь ташуу, шархны хэмжээ нь 1.5-2 см орчим байсан. Мөн зүүн гарын булчингийн гол хэсэгт зүсэгдсэн байдалтай, хүзүүний орчимд самардуулсан байдалтай цамцны зах орчим нь сунасан байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

Гэрч Г.Б-н “...2022 оны 01 дүгээр сарын 02-ны орой найз нарын хамтаар Адаацаг сумын төвд байх бааранд үйлчлүүлсэн юм. Тэгээд шөнийн 00 цаг болж бид нар баарнаас гарсан юм. Тэгтэл С найз нарын хамтаар машиндаа суусан. Тэр үед бид нартай хамт явж байсан найз У С-н машины хаалгыг нь онгойлгоод юм ярьж байсан. Манай нөхөр У очтол С манай нөхөрт “танай аав чинь Н-н боол хийж байгаа биздээ” гэх зэргээр хэлсэн гэсэн. Тэгээд У уурлаад С-тай маргалдсан юм. Тэр үед С машинтайгаа хөдөлж яваад, эргэж ирээд У-г шүргэх алдаад зогсоод, машинаас нь С-н эхнэр нь бууж ирээд нөхөр У-г хэл амаар доромжлоод байсан юм. Тэгэхэд нь С машинаасаа бууж ирээд манай нөхөртэй барилцаж аваад хоорондоо зодолдох шиг болсон юм. Намайг харахад У-г цамцны захнаас нь доош дарсан байдалтай газарт сөхрүүлсэн байсан юм. Би тэр үед нь С-н эхнэртэй маргалдаж байхдаа 1 удаа гараараа нүүрэн тус газарт нь цохисон юм. Харин манай нөхөр С-тай тэнд ноцолдоод байсан. Хамт байсан найз Нс салгах гээд дундуур нь хүн явж байсан. Тухайн үед яг хэн хэн байсан эсэхийг нь тодорхой сайн мэдэхгүй байна. Тэгж байтал Ү, С, У бид 4 хадам ээжийнх нь машинд суугаад С-н гэрт ирсэн юм. Тэгээд тэнд байж байтал эмнэлгээс “У эмнэлэг дээр хүнд хутгалуулсан байдалтай” ирсэн гэж хэлсэн юм. Тэгээд бид нар эмнэлэг дээр ирсэн юм. Э.У тэр үед С-тай маргалдаад С-тай зодолдсон. Ер нь С эхэлж У-г өдөөд тэрнээс болж маргаан болсон. Харин машинд суухын өмнө У-д гадуур куртикийг нь өгөхөд У зогсоогоороо бөхийсөн байдалтай цээж хэсгээ дараад ёолж байсан юм. Би тэр үед С-д цохиулаад тэр нь өвдөж байна гэж бодсон. *******-н машинаас эхлээд эхнэр нь бууж ирсэн, дараа нь ******* бууж ирсэн, сүүлд нь машин дотор байсан хүмүүс нь бууж ирээд салгах гэж оролдож байсан юм. Тэрнээс бусад хүмүүс нь маргаан үүсгээгүй. Би тэр үед С-г манай нөхөр лүү дайраад хэл амаар доромжлоод байхаар нь маргалдсан. Харин би С-г нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохисон нь үнэн. Мөн С нь С У нарыг зодолдож байхад С-д хандаж “наад хүндээ зодуул, эхэлж зодсон хүний буруу байдаг юм” гэх зэргээр орилж байсан. Бүгд тодорхой хэмжээгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан Тэр үед ******* өөрийн приус маркын машиныг унаад согтуу байж баарны гаднаас хөдлөөд эргэж ирж зогссон. Би Уг хутгалахыг нь хараагүй эмнэлэг дээр ирээд харахад У хутгалуулсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

Гэрч Т.С-н “...2022 оны 01 дүгээр сарын 02-ны орой Адаацаг сумын 1 дүгээр багт байх С ХХК-ний бааранд үйлчлүүлж байсан. Би тэр үед нөхөр С, Ө, Б, Н нарын хамтаар байсан юм. Тэгээд баар хаах болоод 00 цагийн үед гадаа машиндаа суугаад хөдлөх гэтэл У машины хаалга онгойлгоод манай нөхөртэй юм яриад байсан. Тэгээд бид нар машинтайгаа хөдлөөд явсан чинь машины жолоочийн хажуу талын хаалганы орчимд юмаар цохих шиг болсон юм. Бид нар хөдлөөд явж байхдаа машинд сэв суулгаад эвдсэн байх вий гэж бодоод эргэж очоод асуутал чулуу шидсэн хүн байхгүй гэж хэлсэн. У тэр үед “буугаад ир С гуай, та манай аавыг Бодгоно гэдэг гэсэн” гээд С У нар маргалдаад хоорондоо зодолдсон. Ө “С-г зодоод байна ш дээ” гэхээр нь би машинаас буугаад ирсэн чинь С 4 хөллөөд газарт байсан. Тэгээд намайг дундуур нь орсон чинь Б Ү нар надтай маргалдсан юм. Намайг тэд нартай маргалдаж байтал Ү намайг бариад зогсч байтал Б миний хажуу талаас орж ирээд уруулын дээд хэсэг рүү 2 удаа цохисон юм. Тэр үед түрүүлээд С ганцаараа гэр лүүгээ машинаа аваад явсан, харин Ө Б, Н бид нар араас нь алхаж манай гэрт очсон юм. Гэрт ирээд байж байсан чинь Н эгч С, Ү нар манай гэрт ирээд Ү манай нөхөр С руу “чи манай найзыг хутгалсан байна” гээд дайраад байсан. Миний  уруул хөхөрч хавдсан өөр гэмтэл үүсээгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

Гэрч Т.С-н дахин өгсөн: “Миний нөхөр ******* нь ........ оны ...... дугаар сарын ....-ны өдөр ......... аймагт төрсөн. Эцэг эхээс ........, дээрээсээ ...... дахь хүүхэд нь байгаа юм. Дээрээ ...... эгчтэй, доороо  ..... дүүтэй. Миний нөхөр сургуульд гэж ярьдаг байсан. Хөдөө айлд байдаг байсан юм шиг байна лээ. Ингээд 2005 онд Дорноговь аймгийн Улаан уулд цэргийн алба хааж ирсэн. 2012 онд надтай танилцаад нэг гэрт орсон. Бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Одоо 8 настай нэг хүүтэй. Миний нөхөр тогтсон ажил төрөл эрхэлж байгаагүй. Энд тэнд олдсон ажил төрөл хийнэ. Гэхдээ удаан хугацаагаар бол хийдэггүй юм. Одоо бид хоёр аймгийн төв дээр хүүгийнхээ хамтаар амьдарч байгаа. Бид хоёр мал малладаггүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38/

Гэрч Ө.Б-ын: “...2022 оны 01 дүгээр сарын 02-ны орой Адаацаг сумын 1-р багт байх С ХХК-ний бааранд үйлчлүүлж байсан юм. Би тэр үед С, Ө, С, эхнэр Н нарын хамтаар байсан юм. Тэгээд баар хаах болоод 00 цагийн үед машиндаа суугаад хөдлөх гэтэл С нэг хүнтэй юм ярьж байгаад хөдлөөд явтал машиныг нь нэг юм цохих шиг болсон. Тэгээд хөдлөөд явж байсан чинь С “манай машиныг хэн, яагаад юугаар цохисон юм, эргэж очоод асууна” гэсэн. Тэгээд бид нар машинтай эргэж очоод баарны гадаа зогстол С машинаасаа буусан, удалгүй машины гадаа чанга чанга дуугарцгаагаад байсан. Эмэгтэйчүүд хоорондоо маргалдаад байсан.  Тэгээд би машинаас нь бууж иртэл хоорондоо маргалдаад салцгаасан байдалтай болж байсан. Тэнд байсан залуучууд байхгүй болсон байсан, бид нарыг машинаас буугаад байж байхад С ганцаараа машинаа унаад хашаандаа оруулж тавиад эргээд алхаад ирсэн. Тэр үед маргалдаж зодолдсон байсан хүмүүс ихэнх нь явцгаасан байсан юм. Бид нар баарны үүднээс алхаж яваад С-н гэрт нь ирээд байж байтал С-н гэрт Ц, С, Ү, Н нар ирсэн. Ү нь “чи манай найзыг яагаад хутгалж байгаа юм бэ” гэхэд  С “би хутгалаагүй” гэж хэлж байсан юм. Тэгээд Н тэнд байсан хүмүүсийг аваад явсан юм. Би С-н машин дотор байсан юм. Машины цонх нь хар тентэй байсан болохоор юм сайн үзэгдэхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/

Гэрч П.У-н:  2022 оны 01 дүгээр сарын 01 -ны орой Адаацаг сумын 1-р багт байх С ХХК-ний бааранд найз нарын хамтаар үйлчлүүлж байсан.  Тухайн үед баар хаах болоод найз нарын хамтаар гадаа гараад иртэл тус бааранд бид Н-с өөр газарт сууж үйлчлүүлж байсан С түүний эхнэр С, Б, Түүний эхнэр Н, Ө нар байсан. Би найз Ц-н хамтаар юм яриад баарнаас баруун урагш явж байтал ард хүмүүс орилж хашгираад муудалцаад байгаа чимээ гараад байхаар нь Ц-н хамтаар эргээд нөгөө ирсэн юм. Тэгтэл муудалцсан байдалтай хүмүүс байж байсан. Манай найз С орилоод, түүний эхнэр Ү орилоод байж байсан. Яасан талаар нь асуутал Стай муудалцаад байна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би “чи яагаад манай найз нартай муудалцаад байгаа юм бэ” гээд С-н унаж байсан цагаан өнгийн приус маркын машины дэргэд иртэл С машиндаа суучихсан “танай найз нар миний машиныг самардаад” гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаас нь татаж буулгаж ирээд, Сг тэврээд “одоо болно хөгшөөн, харьж амар” гээд машинд нь суулгасан юм. Тэгтэл тэр үед Н машинтайгаа ирээд Уртаа явъя гээд С, Ү, Б нарыг машиндаа суулгасан юм. Бид нар Н-н машинд суугаад гэрт нь очсон юм. Тэгээд Н-н гэрт унтах гээд байж байтал Бийн утас нь дуугараад сумын төвийн эмнэлэг дээр У хутгалуулсан байдалтай ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд бид нар сумын төвийн эмнэлэг дээр ирсэн юм. Тэр үед У-г эмч үзэж байсан, би У-с “яасан юу болсон” гэж асуутал “С намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Би С-г зодож цохиогүй, харин машинаас нь татаж буулгаж ирээд тэвэрч аваад одоо боль харьж амар гэж хэлсэн юм. Харин тэр үед С надад “танай найз нар намайг зодох гээд байна” гэж хэлж байсан. Тэр үед У хаана байгаа эсэхийг нь огт хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/

Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 32 тоот “Э.У-н биед цээжинд шарх зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн  байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь ир, ирмэг, ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг  тогтоох  журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Э.Угийн биед цээжинд үүссэн шарх гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэг, зүүн бугалганд үүссэн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 51-52/

Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 34 тоот “*******-н биед духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн  байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг  тогтоох  журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 61-62/

          - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн         -  Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх-ийн 3-7/                -  Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 53-54/                                                                     - Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-68/                   - Цамцанд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-ийн 71-75/                        - Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-ийн 76-80/                                - Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 87/                        - Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1818 дугаартай “эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /хх-ийн 108-109/                                                                                                                 - Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон эд мөрийн баримтыг шинжлэн судлав.

          Эрүүгийн  хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч Э.У нь Дундговь аймгийн Адаацаг сумын 1 дүгээр багт байрлах “Ссүрэн” ХХК-ийн гадна 2021 оны 01 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө бусдад хутгалуулсан үйл явдал болсон, уг үйл явдлын улмаас хохирогч Э.Угийн эрүүл мэндэд “цээжинд шарх, зүүн бугалганд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.

          Дээрх үйл явдал болох үед шүүгдэгч *******, хохирогч Э.У нар нь нэр бүхий гэрч нарын хамт байсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо муудалцсан, үүний улмаас шүүгдэгч ******* нь хохирогч Э.У-г хутгалсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

          Шүүгдэгч *******-н  хохирогч Э.У-г хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн  хуулийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт  хэргийн шинжийг бүрэн хангасан, шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

          Иймд шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

          Шүүгдэгч нь 2016 онд бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож байсан бөгөөд хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105/, прокурорын 1818 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 108-109/ зэргээр нотлогдож байна.

          Уг гэмт хэрэг гарахад хохирогч Э.У-н хохирогчийн биед эхэлж халдсан, маргааныг эхлүүлсэн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн  хуулийн Ерөнхий  ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч *******-д Эрүүгийн  хуулийн  11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

          Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан ажлын хэсгийн урт 7.5 см, бариул хэсгийн урт 9 см, нийт 16.5 см урттай, эвхдэг хутга 1 ширхэгийг эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн  Шүүхийн тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй.

          Хохирогч нь шүүгдэгчээс 367.900 төгрөгийн нэхэмжилснээс цамцны үнэ 60.000, шинжээч эмчид үзүүлсний төлбөр 8000 төгрөг буюу нийт 68.000 төгрөгийн шүүгдэгчээс гаргуулж, 299.900 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхилоо. Учир нь хохирогчоос ирүүлсэн 12 хоногийн цалингийн 254900 төгрөгийн, замын, хоолны зардал 40.000 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хохирогчоос энэ талаарх баримтын эх хувиар нь ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах  эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

       1.Шүүгдэгч Тавин овогтой Ц-н С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тавин овогт Ц-н С-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.

       3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

       4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

       5.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.

       6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******-с 68000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Уд олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 299.900 төгрөгт холбогдох хэсгийг  хэлэлцэхгүй орхисугай.

       7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.У нь хэлэлцээгүй орхисон хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

       8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эвхдэг хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

       9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       10.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.МӨНХБАТ