Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 153/ШШ2018/00186

 

 

      2018 оны 04 сарын 11 өдөр

        Дугаар 153/ШШ2018/00186

                    Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Н.Ч-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 153/2018/00131/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Ч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1976 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дуустал хоньчноор, 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хонь, тэмээ мал маллаж ажилласан.

Миний бие 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 08 дугаар сарыг 15-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1976 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 15- ны өдөр дуустал хоньчноор, 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хонь, тэмээ мал маллаж дуустал малчнаар ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэрийг нотариатаар гэрчлэхгүй байна. Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он дутуу, тухайн үеийн бригадын 70 дугаар данснаас мал маллаж байсан үеийн лавлагаа гарч ирсэн.

Иймд Н.Ч намайг Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдралд нэгдэлд 1976 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дуустал хоньчноор, 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хонь, тэмээ мал маллаж ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Н.Ч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1976 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дуустал, 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдралд нэгдэлд малчнаар /хоньчноор/ ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Н.Ч нь 1976 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дуустал, 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдралд нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

- Хүсэлт гаргагчийн 1976 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь /хх-ийн 4-16 дугаар хуудас/

- 1981 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн эх хувь /хх-ийн 16-28 дугаар хуудас/

- Хүсэлт гаргагчийн 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 0772992 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 29 дүгээр хуудас/

- Монгол улсын Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 4/144 дугаартай архивын лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 419 дүгээр албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баянгол бригадын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс /хх-ийн 33-39 дүгээр хуудас/

-Гэрч Б.П-ийн “...Би Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1974 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1979 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хоньчноор, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан. Н.Ч нь 1976 онд цэргийн албанд татагдаж, 1979 онд цэргээс халагдаж ирсэн. Улмаар 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдралд нэгдэлд хонь, тэмээ, адуу маллаж ажиллаж байсан...” гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч Н.Х-ийн “...Би 1974 оноос 1995 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баянгол бригадад малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Н.Ч нь 1976 онд эцэг эхийн хамт Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. Цэргээс халагдаж ирээд мөн нэгдэлд малчнаар Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. Одоо ч гэсэн тус сумандаа мал маллаж байна. Н.Ч-ийн эцэг эх нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд насаараа малчин хийсэн хүмүүс байсан....” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Н.Ч-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Н.Ч-ийг 1976 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дуустал, 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдралд нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Н.Ч-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ