Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 153/ШШ2018/00187

 

 

      2018 оны 04 сарын 11 өдөр

         Дугаар 153/ШШ2018/00187

                       Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: М.С-ийн ан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 153/2018/00145/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.С нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл миний ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, архивын лавлагаа дутуу гарч ирсэн учраас хохироход хүрээд байна. Иймд намайг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч М.С нь 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А нь шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд “...хүсэлт гаргагч М.С-г 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэж хүсэлтийн шаардлагыг тодруулав.

Хүсэлт гаргагч М.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч М.С нь 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 350 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 2 дугаар бригадын 1980 оноос 1981 он, 1984 он, 1982 оноос 1983 он, 1985 оноос 1990 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс /хх-ийн 4-6 дугаар хуудас/

- Хүсэлт гаргагчийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нээлгэсэн 0703884 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, /хх-ийн 9 дүгээр хуудас/

- Хүсэлт гаргагчийн 839 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Х.Б-йн “...Би 1958 онд төрсөн. 1973 оноос эхлээд 1990 оныг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан. М.Снь 1963 онд төрсөн. 1979 оны 06 дугаар сараас эхлээд Ховд аймгийн Ховд сумын 3 дугаар бригадад эцэг эхийн хамт малчин болж байсан. М.Сын аавыг нь Мырзат, ээжийг нь Жахсыхан гэдэг. Аав ээж нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд насаараа малчин хийж байсан хүмүүс байгаа юм. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байгаа хүний хувьд М.Сын ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна.....” гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч С.Рны “...Би 1964 онд төрсөн. 1980 онд Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд 1980 оноос 1982 оныг хүртэл Баян-Өлгий аймгийн барилгын ТМС төгссөн. 1984 оноос 1995 оныг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Цагаан бургас бригадад малчнаар ажиллаж байсан. М.С нь 1963 онд төрсөн. 1979 оны 06 дугаар сараас эхлээд нэгдэл тарах хүртэл Ховд аймгийн Ховд сумын 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. Одоо ч гэсэн Ховд аймгийн Ховд сумын Цагаан бургас багт мал маллаж байна. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байгаа хүний хувьд М.Салтанатын ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна....” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М.Сын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М.С 1979оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар М.Сын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ