| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2022/0063/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/56 |
| Огноо | 2022-04-08 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | М.Мөнхсүрэн |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.М даргалж тус шүүхийн "А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Прокурор М.Мөнхсүрэн
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2222000370034 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .............. төрсөн, ........... боловсролтой, ......................... гэх газарт оршин суух, залуу сайн малчин шагналаар шагнуулсан, урьд 3 удаа ял шийтгүүлж байсан, *******
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дахь Дэлгэрхангай плаза дэлгүүрийн лангуун дээр байсан гээгдэл эд хөрөнгө болох иргэн О.Э-ийн өмчлөлийн ЖИ-7 маркийн гар утсыг завшсаны улмаас 335.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ "...01 сарын 10-ны ше Дэлгэрхангай плаза дэлгүүрт халамцуу архи авахаар очсон чинь худалдагч байхгүй байсан. Тэгсэн нэг хүн гарч ирээд дэлгүүр хаасан, архи зарахгүй гэж хэлсэн. Тэгээд тэр хүнээр АТМ-нээс менге авхуулсан. Би утсыг нь андуураад аваад явсан байсан. Маргааш нь би Дундговь аймгийн цагдаа руу яриад өөрөө утсыг нь М гэх цагдаад өгсөн. Тэгээд над руу 01 сарын 14-нд ярьж дуудаад мэдүүлэг авсан. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч О.Э-ийн "...2022 оны 01 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн үед Дэлгэрхангай плаза дэлгүүрт ирээд ажлаа хийгээд байж байсан чинь 23 цаг 15 минутын үед касс тооцоогоо хийгээд би мөнгө тушаах гээд дэлгүүр дотор байдаг АТМ руу яваад мөнгөө хийхдээ хажуу талын гоо сайхны лангуун дээр утсаа тавьж орхиод мөнгөө хийсэн. Тэгтэл үлдсэн хүмүүс явъя гэхээр нь гаргаад хаалга түгжсэн. Тэр хоёр явахдаа дээр оюун ухааны академийн хүмүүс байгаа гэж хэлсэн. Би өрөөндөө ороод байж байсан чинь хүн байна уу гэхээр нь гараад ирсэн чинь нэг танихгүй хүн байсан. Та яаж орж ирэв гэж асуухад танай дэлгүүрийн хаалга онгорхой байсан гэхээр нь хаалга яагаад онгорхой байсныг тодруулахад дээр байсан хүмүүс гарахдаа хаалга онгорхой орхисон байсан. Тэр хүн архи авъя гэхээр нь дэлгүүр хаасан, архи зарах боломжгүй байна, гар гээд хэлсэн чинь шууд яваад архины лангуун дээрээс архи авч ирэнгүүтээ гар утасны лангуун дээр архи тавьчихаад хэсэг зогсоод байхаар нь би болохгүй гэж хэлтэл за за тэгүүл болилоо гээд архиа надад өгсөн. Тэгэхээр нь би архийг нь кассан дээр аваачиж тавьчихаад эргээд нөгөө хүн дээр ирэхэд нөгөө хүн АТМ-ны хажууд гоо сайхны лангуун дээр зогсож байгаад намайг та мөнгө аваад өгөөч гээд картаа өгсөн. Би АТМ-ээс 20.000 төгрөг авч өгөөд тэр хүн гараад явсан. Би тэр хүний гаргачихаад өрөөндөө буцаж ороод юмаа аваад буцаж гарах гэж байхдаа утсаа лангуун дээр тавьсанаа санаад эргээд очиход байгаагүй. Улаан хавтастай 2 сим ордог ЖИ-7 маркийн гар утас байсан. Маргааш өглөө нь камер шүүж үзэхэд намайг архи кассан дээр тавьчихаад эргээд ирэхэд миний утсыг авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12, 58 /
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд "Дэлгэрхангай плаза дэлгүүрийн дотор талд байрлах ХААН банкны АТМ-ын хяналтын камер нь уг АТМ-ээс мөнгө авч байгаа хүн бүрэн харагдахаар дээрээс доош тусгалтай байв. Тус камерын бичлэгт 2022 оны 01 дүгээр сарын 10- ны өдрийн 23 цаг 24 минутад хар өнгийн куртиктай, бор өнгийн ноосон цамцтай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн түрийтэй гуталтай, эрэгтэй хүн АТМ рүү ирэв. АТМ-ын зүүн талд байх гоо сайхны шилэн лангуун дээр улаан өнгийн хавтастай гар утас байв. АТМ-ын хажууд зогсож байсан эрэгтэй хүн зүүн гар талын халаасаа ухаж байгаад шар өнгийн хавтастай гар утас гаргаж ирэн оролдож байгаад цааш алхаад хэсэг хугацаанд зогсож байгаад эргэж АТМ дээр ирэхэд цаанаас нь нэг хүн ирээд цаашаа эргээд явав. Хажууд ирсэн хүнийг явсны дараа уг эрэгтэй хүн утасныхаа араас карт гаргаж ирээд тухайн лангуун дээр байсан гар утсыг хамт авч халаасандаа хийгээд эргэхэд цаанаас нь улаан өнгийн цамцтай эмэгтэй хүн ирж, нөгөө эрэгтэй хүнээс карт авч АТМ-д уншуулан мөнгө авч эрэгтэй хүнд өгөв” гэжээ./хх-ийн 53/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/
Шүүгдэгч *******аас улаан өнгийн хавтастай, хар өнгийн ЖИ-7 маркийн гар утас хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 5/
Хохирогч О.Эт ЖИ-7 маркийн гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7/
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 8/
Сайнцагаан сумын үнэлгээний комиссын "ЖИ-7 маркийн гар утас 320.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 20/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтууд зэргийг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар Дундговь аймг Сайнцагаан сумын 7-р багийн нутагт байрлах Дэлгэрхангай плаза дэлгүүрийн гоо сайхны лангуун дээр тавиад мартсан байсан хохирогч О.Э-ийн ЖИ-7 маркийн гар утас алдагдсан үйл явдал болсон байна.
Дээрх гар утсыг шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус дэлгүүрт байрлах АТМ-ээс мөнгө авах үедээ өөрийн утасны хамт авч гарсан болох нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь уг утсыг өөрийн утас гэж андуурч авсан, маргааш нь цагдаад өө аваачиж өгсөн гэж мэдүүлж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл камерын бичлэгээр шүүгдэгч нь Дэлгэрхангай плаза дэлгүүрийн гоо сайхны лангуун дээр байсан утсыг өөрийн утасны хамт авч гарсан үйл баримт тогтоогдсон, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүгдэгчээс ЖИ-7 маркийн гар утсыг хураан авсан болох нь хэргийн 5-р авагдсан мөрдөгчийн тэмдэглэлээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдохгүй байна.
Хохирогч О.Э-ийн Дэлгэрхангай плаза дэлгүүрийн гоо сайхны лангуун дээр мартаж орхисон ЖИ-7 маркийн гар утсыг, өөрийн утасны хамт авч явсан шүүгдэгчийн үйлдлийг бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэж үзэх бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрги үйлдсэн гэм буруутай байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь Дундговь аймаг дах Сум дундын шүүхийн 2003 оны дугаар сарын 29-ний өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, тус шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Сум дундын 11 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 71/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь хэргийн 38-50-рт авагдсан шийтгэх тогтоолын хуулбаруудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгий хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн завшсан г ЖИ-7 маркийн гар утсыг хураан авч хохирогч О.Эт хүлээлгэн өгсөн бөгөөд хохирогч нь сим карт сэргээсний төлбөр, таксины хөлс нийт 15.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, шүүхээс хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг заах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримта хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хэрэгт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, Дэлгэрхангай плаза дэлгүүрт байрлах ХААН банкны АТМ-ны камерын бичлэгийг хуулбарлан ирүүлсэн байх тул уг С^-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, Ш ҮҮГЧӨ Н Х БАТ