| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00150/и |
| Дугаар | 153/ШШ2018/00188 |
| Огноо | 2018-04-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 153/ШШ2018/00188
| 2018 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 153/ШШ2018/00188 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, Х.Н-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 153/2018/*******/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Х.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.Н нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* аймгийн ******* сумын Т******* нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан. Миний бие 1982 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний ******* аймгийн ******* сумын Т******* нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр болон архивын лавлагаа дутуу байгаа учир хохироход хүрээд байна. Иймд намайг 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Т******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Х.Н нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Т******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Х.Н нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Т******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
- Хүсэлт гаргагчийн 1981 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5-6 дугаар хуудас/
- Хүсэлт гаргагч Х.Н нь 1982 оны 06 дугаар сарын 23-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдөр халагдсан тухай бичилттэй цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
- Хүсэлт гаргагчийн 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нээлгэсэн 0704369 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 14 дүгээр хуудас/
- ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 463 дугаар албан бичгээр ирүүлсэн ******* аймгийн ******* сумын 2 дугаар бригадын 1980 оноос 1982 он, 1985 оноос 1991 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
-Гэрч Н.А-ийн “...Би 1976 оноос 1993 оныг хүртэл ******* аймгийн ******* сумын Т******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Х.Н нь 1978 онд 8 дугаар ангиа төгсөөд эвлэлийн илгээлтээр ******* аймгийн ******* сумын Т******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Одоо ч гэсэн тус сумандаа мал маллаж амьдарч байна. Х.Н-ы аавыг нь Хайнел, ээжийг нь Зулиман гэдэг байсан. Аав ээж нь ******* аймгийн ******* сумын Т******* нэгдэлд насаараа малчин хийсэн хүмүүс байсан. Х.Н-ы эхнэрийг Т.Рыс гэдэг хүн байдаг. Х.Н-ы ээж нь одоо ч гэсэн амьд сэрүүн нутаг орондоо мал маллаж байна. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байгаа хүний хувьд Х.Н-ийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна.....” гэх гэрчийн мэдүүлэг,
-Гэрч С.А-ын “...Би 1967 оноос 1970 оныг хүртэл цэргийн алба хаасан. 1970 онд цэргийн албанаас халагдаж ирээд 1978 оныг хүртэл ******* аймгийн ******* сумын Т******* нэгдлийн Цагаан бургас бригадын шуудан зөөгчөөр ажиллаж байсан. 1978 оноос 1990 оныг хүртэл ******* аймгийн ******* сумын Тарилан нэгдлийн Цагаан бургас бригадад малчнаар ажиллаж байсан. Х.Н нь 1962 онд төрсөн. 1978 онд 8 дугаар ангиа төгсөөд сургуулиас гарсан. 1979 оноос эхлээд ******* аймгийн ******* сумын Т******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Одоо ч гэсэн тус сумандаа мал маллаж амьдарч байна....” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х.Н-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х.Н-ийн 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Т******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Х.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, ******* аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ