Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

З.Ууганбаяр даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн "А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

Прокурор Б.Саруул-Ирээдүй,

Иргэдийн төлөөлөгч Ш.Чулуунбат

Гэрч Ө.Ц/цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Г

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2022002550020 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............................. төрсөн, ....... настай, эрэгтэй, ........... боловсролтой, ............ мэргэжилтэй, .................., ам бүл..................... тоотод оршин суух хаягтай/ одоо Сайнцагаан сумын .......... тоотод оршин суух/ улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай *******

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байрлах "Баруун цагаан” гэх дэлгүүрийн орчим 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Х.Нтой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр маргалдан улмаар түүний цээжин тус газарт нэг удаа хайчаар хатгаж, түүнд цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: "...Би архи согтууруул ундааны зүйл хэрэглэсэн үедээ Намжилдоржтой маргалдсан гэж худлаа. Би архи уугаагүй байсан. Намжилдорж намайг боогоод чулуугаар цохих гээд байхаар нь би ажлын багажаараа

хөдөлгөөнийг нь хорих гэж байгаад дүрсэн байсан. Санаатай дүрсэн зүйл байхгүй. Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу болсон гэж үзэж байна. Би гэрч Гтэй хувийн таарамжгүй харилцаатай. Г, Намжилдорж 2 нийлж архи уудаг учраас миний эсрэг мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. Хамт ажил хийсэн Дэлгэрмөрөн намайг гэрчилнэ. Тэр хүнээс мэдүүлэг аваагүй...” гэв.

Хохирогч Х.Н-ийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 2 дахь удаагаа өгс "...2020.09.13-ны өдөр буюу бүтэн сайн өдөр байсан. Би өглөө Баруун цагаан дэлгүүрийн гадаа зүс мэдэх хүмүүстэй архи уусан. Тэгээд гэр лүүгээ харьж хувцсаа солиод 14 цагийн орчимд буцаж гараад Баруун цагаан дэлгүүрийн орчимд очиход Г гэх залуу, Гтэй маргалдаж байх шиг байсан. Тэгээд Г нь цагаан идээний дэлгүүр рүү яваад орчихсон. Тэгээд би тэрүүгээр явж таарсан чинь Г баруун гартаа хайч бариад скочоор бамбайтал нь ороочихсон, над руу томроод байсан. Тухайн үед би Гийг өдөж барьсан асуудал огт байхгүй. Тэгээд Г намайг гаднын хүн гэх мэтээр гадуурхаж дээрэлхээд хоёр хөлийн шилбэ рүү өшиглөөд хайчаараа хатгах гээд байхаар нь би зугатаагаад явсан. Тэгээд Г намайг хөөж байгаад барьж аваад зүүн хавирганы орчимд хайчаараа хатгасан. Тэгээд Г яваад өгсөн. Ингээд би гэр рүү очоод цагдаа дуудсан. Тэгээд эмнэлэг дээр очоод оёдол тавиулж, зураг авхуулж, эход харуулчхаад гэртээ амарсан. Тэгээд миний бие маргааш өдөр нь амьсгалахад хэцүү байсан бөгөөд эмнэлэг дээр дахиад зураг авхуулахад хэвтэх шаардлагатай гээд би эмнэлэгт хэвтэж, цээжиндээ гуурс тавиулсан. Тухайн үед би дотогшоо цус алдсан байсан. Тухайн үед цагаан идээний дэлгүүрийн Дугар гээд хүн харсан байсан. Мөн цагаан дэлгүүрийн худалдагч харсан юм шиг байна лээ. Би нэр усыг нь мэдэхгүй. Би Г-ийг зүс мэднэ, өмнө нь би нэг удаа Г-ийн гэрт нь очиж зарна гэсэн портер машиныг нь үзэж байсан. Тэрнээс биш сайн танихгүй. Хайчаар хатгуулдгийн өглөө нь би Г-тэй баруун цагаан дэлгүүр дээр дайралдсан. Тухайн үед Г архи өвөртөлчихсөн явж байсан. Г намайг ямар шалтгааны улмаас хайчаар хатгаж гэмтээснийг мэдэхгүй. Ерөнхийдөө тиймэрхүү танхай зантай хүн юм болов уу гэж ойлгож байна. Одоо миний биеийн байдал гайгүй, цээж бага зэрэг хөндүүртэй байна. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа бүгдийг нь нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-рт/

Гэрч Ө.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: " ... 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр би дэлгүүр дээрээ сууж байсан юм. 12-14 цагийн орчимд шиг санагдаж байна. Би дэлгүүрээсээ гараад цагаан идээний дэлгүүрийн цаана байдаг хашаа руу орж бие засах гээд явж байхад нэг гартаа хайч скочоор ороогоод баглачихсан байсан эрэгтэй хүн нэг хүнтэй маргалдаад байсан. Тэгээд би бие засчхаад гараад ирэхэд явчихсан байсан. Тэр гартаа хайч барьсан байсан хүн нь зүс харсан ах байсан. Төгсөө гээд манай ангийн Бат-Очир гээд хүүхдийн ах нь байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/

Гэрч М.Г-гийн "........... 2020 оны 09 сарын 13-ны өдөр, цагийг нь сайн санахгүй байна. 15-

16 цагийн орчимд байх, би баруун цагааны цагаан идээ зардаг дэлгүүрийн орчимд байж байхад зүс таних Төгсөө /Т/ Отгонбаяр гэх залуугийн хамт ирсэн. Тухайн үед Төгсөө баруун гартаа билүү, зүүн гартаа хайч скочоор ороочихсон "тааралдсан болгоноо дүрнэ” гээд орилоод явж байсан. Тэгээд над руу хайчтай гараа далайхаар нь би "чи зүгээр байгаарай, андуураад байгаарай” гэж хэлчхээд цагаан идээний дэлгүүр рүү орчихсон юм. Тэгтэл зүс таних Намжилдорж ирж байгаа харагдсан. Тэгээд Төгсөө, Отгонбаяр, Намжилдорж нар намайг цагаан идээний дэлгүүрээс гараад ирэхэд явчихсан байсан. Тэгээд сүүлд Төгсөө Намжилдоржийг дүрчихсэн гэнэ гэсэн яриа баруун цагааны орчимд хүмүүс ярьж байсан. Би Төгсөөтэй муудалцсан зүйл огт байхгүй. Өөрөө согтуу ирчхээд томроод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25- рт/

Гэрч Л.Д-ийн "Би Баруун цагаан дэлгүүрийн залгаа сүү цагаан идээний мухлаг ажиллуулдаг. 2020 оны сүүлээс өндөр настай ээжийгээ гэртээ асрах шаардлага гарч мухлагаа ажиллуулахаа больсон. Тэр өдөр би сүү цагаан идээнийхээ дэлгүүрт байж байсан, цагийг нь сайн санахгүй байна. Манай дэлгүүрт 2 эмээ байсан. Нэг эмээ нь цонхоор харчхаад учиргүй маань мэгзэм уншаад байсан. Тэгээд би "юу болов” гэхэд "энд гартаа хайчтай гэлүү хутгатай хүн явж байна” гэхээр нь би цонхоор хартал намхавтар биетэй залуу баруун гартаа хайч ороочихсон, манай дэлгүүрийн урд нэг өндөр залуутай маргалдаад явж байсан. Тэгээд тэр хоёр баруун тийшээ явчихаар нь дэлгүүрээс 2 эмээг гаргачхаад цагдаа дуудъя гэж бодоод дэлгүүрээс гараад баруун тийшээ хартал байгаагүй. Ингээд баруун талынхаа 2 дэлгүүр рүү ороход мөн байгаагүй. Ингээд би согтуу солиотой хүмүүс яваад байна гэж бодоод дэлгүүрээ хаачхаад харьсан...Хайч гартаа ороосон залуу нь Эрхэм багшийн хүү гэсэн. Энэ талаар би сүүлд баруун цагаан орчмын хүмүүсээс сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/

Гэрч С.О-ын "Би 2020 онд Баруун цагаан дэлгүүр орчим очдог байсан. 2020 оны 09 сарын 13-ны өдөр Т хэн нэгэнтэй муудалцсан талаар санахгүй байна. Би тухайн үед согтуу байсан юм болов уу, үнэндээ миний санаанд орж ирж байгаа зүйл байхгүй байна. Би Гг танина, Ггийн ахтай нэг ангид суралцдаг байсан. Надаас өөр Баруун цагаан дэлгүүр хавиар очдог Отгонбаяр гэдэг нэртэй хүн болоод өөр хар Огоо гэж байхгүй, намайг тэгж дууддаг”гэх мэдүүлэг /хх—ийн 49/

Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 210 дугаартай "Х.Н-ийн биед цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Амь насанд аюултай шинжээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх-ийн 51-52/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 53-55/

Гэрч Л.Дугармаагаар гартаа хайч ороосон байсан гэх залууг таньж олуулах ажиллаг явуулсан тэмдэглэл /хх-ийн 59-61/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтууд зэргийг шинжлэн судлав.

Хохирогч Х.Н нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр цээжин тус газр хатгагдсан шарх авсан, үүний улмаас Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн үйл явдал болсон болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Х.Нийн эрүүл мэндэд "цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн ша цээжний хөндий дэх цус хуралт гэмтэл учирсан, уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн, амь насанд аюултай шинжээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгаа” болох нь шинжээч эмчийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 210 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.

Хохирогчийн биед учирсан "цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх цус хуралт” гэмтлийг шүүгдэгч ******* 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хайчаар хатгаж учруулсан болох нь хохирогч Х.Нийн "Г намайг хөөж байгаад барьж аваад зүүн хавирганы орчимд хайчаараа хатгасан” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Хохирогч Х.Н нь 2 дахь удаа өгсөн мэдүүлэгтээ "Г хайчаар хатгас гэж мэдүүлсэн боловч шүүгдэгч ******* 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р багийн нутагт байрлах Баруун цагаан дэлгүүрийн орчим гартаа хайч скочоор ороосон байдалтай явж байсан талаар гэрч Ө.Ц "...бие засах гээд явж байхад нэг гартаа хайч скочоор ороогоод баглачихсан байсан эрэгтэй хүн нэг хүнтэй маргалдаад байсан. Тэр гартаа хайч барьсан байсан хүн нь зүс харсан ах байсан. Т гээд манай ангийн Б гэдэг хүүхдийн ах нь байсан...” гэж, шүүгдэгч нь хохирогч Х.Нтой уулзсан талаар гэрч М.Г "Төгсөө баруун гартаа билүү, зүүн гартаа хайч скочоор ороочихсон "тааралдсан болгоноо дүрнэ” гээд орилоод явж байсан. Тэгээд над руу хайчтай гараа далайхаар нь би "чи зүгээр байгаарай, андуураад байгаарай” гэж хэлчхээд цагаан идээний дэлгүүр рүү орчихсон юм. Тэгтэл зүс таних Намжилдорж ирж байгаа харагдсан” гэж тус тус мэдүүлжээ.

Дээрх гэрч болон хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч ******* нь хохиро Х.Нийг хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна.

Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь хохирогч Х.Нийг хайчаар хатгаж, эрүүл мэндэд цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан "тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт " зэвсэг, тусгайл

бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. "Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж хуульчлан заажээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч аргагүй хамгаалалт хийсэн гэж мэдүүлж байгаа боловч энэ хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдохгүй байх бөгөөд шүүгдэгч нь бусдын бие махбодид гэмтэл учруулах зорилгоор хайчийг гартаа скочоор ороон баглаж бэлтгэсэн байсан болох нь гэрч М.Ггийн “Тухайн үед Төгсөө баруун гартаа билүү, зүүн гартаа хайч скочоор ороочихсон “тааралдсан болгоноо дүрнэ” гээд орилоод явж байсан” гэх мэдүүлэг болон гэрч Ө.Цэрэнчунт, Л.Дугармаа, хохирогч Х.Н нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Иймд шүүгдэгчийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрү мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “Хүний биед ноцтой гэмтэл учруулс гэмт хэрэг байна. Гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлт гаргасан нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтад нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт байх тул шүүх бүрэлдэхүүн хүлээн авч шийдвэрлэлээ.

Шүүгдэгч “би тэр өдөр архи уугаагүй, аргагүй хамгаалалт хийсэн, намайг архи уугааг гэдгийг мэдэх Дэлгэрмөрөнг гэрээр асуулгах хүсэлтэй байна” гэсэн хүсэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч “хохирогчийг согтуу байхад мэдүүлэг авсан, шүүгдэгчийн эрхийг зөрчиж хэт нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус тус гаргаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоос 2 удаа мэдүүлэг авсан бөгөөд 2020.09.13-ны өдөр 3.13 хувийн согтолттой байхад нь мэдүүлэг авсан болох нь хэргийн 15-рт авагдсан согтуурал шалгасан магадалгаагаар тогтоогдож байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно. Харин хохирогчоос 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 2 дахь удаагаа авсан мэдүүлэг хэргийн 20-рт авагдсан байх тул шүүх уг мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэсэн үндэслэлээр яллагдагчаар мэдүүлэг өгөөгүйг шүүгдэгчийн эрхийг зөрчиж, яллагдагчаар мэдүүлэг аваагүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Мөн шүүгдэгч нь гэрчээр Дэлгэрмөрөн гэх хүнийг асуулгах хүсэлт гаргаж байгаа боловч уг хүн нь үйл явдал болох үед байгаагүй, шүүгдэгчийг архи уугаагүй гэдгийг нотолно гэж шүүгдэгч мэдүүлж байна. Улсын яллагч яллах дүгнэлтдээ шүүгдэгчийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж бичсэн бөгөөд энэ нь хэргийн зүйлчлэл, оногдуулах эрүүгийн хариуцлагын хэр хэмжээнд нөлөөлөхгүй тул шүүгдэгчийн гэрчээр Д асуулгах тухай хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч Х.Нийн эмчилгээний зардал болох 508.С төгрөгийг Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт төлсөн болох нь хэргийн 104-рт авагдсан баримтаар тогтоогдож байна. Энэ нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 03 дуга сарын 12-ны өдрийн 43 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1-т зааснаар 100.000 төгрөгөөр торгох ял, 123 дугаар зүйлийн 3- дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 510 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан болох нь хэргийн 116-121-рт авагдсан тогтоолын хуулбараар нотлогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч "******* нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн т Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Гэвч хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдааны явцад өгсөн шүүгдэгчийн мэдүүлгийг судалж үзэхэд шүүгдэгч ******* нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгч нь өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн сэдэлтийн талаар маргаж байх тул шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй юм.

Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2. заасан хорих ялын доод хэмжээнд нийцүүлэн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан Өршөөлийн хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх тул мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан хорих ялаас хоёр жилийг өршөөн хасах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас 1 хоног сэжигтнээр баривчлагдсан байх тул уг хугацааг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож хасах нь зүйтэй.

Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:

Хохирогч Х.Н нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч хохирогчийн эмчилгээний зардал 508.000 төгрөгийг Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт төлсөн тул дурдаж, энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учирсан байдлыг харгалзан хохирогч нь өөрт учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болох тус тус дурдах нь зүйтэй.

Хохирогч Х.Н нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байх тул түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн буюу хадам ээж Н.Оюунцэцэгт шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Иймд хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн, түүнийг шүүх хуралдаанд оролцох эрхээр нь хангасан бөгөөд түүнчлэн шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч *******-ыг тусгайлан бэлтгэс зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасна шүүгдэгч *******-т 5 /тав/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
  3. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хассугай.
  4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасна шүүгдэгч *******-ын баривчлагдсан 1 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хассугай.
  5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын биечлэн эдлэх 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 508.000 төгрөг төлсөн, хохирогч, хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэс: зааснаар хохирогч Х.Н нь өөрт учирсан зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг заасугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэс: зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрв гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   З . УУ ГА Н БАЯ Р

ШҮҮГЧИД                          Т.ДЭЛГЭРМАА

Г.МӨНХБАТ