| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00241/и |
| Дугаар | 153/ШШ2018/00202 |
| Огноо | 2014-04-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2014 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 153/ШШ2018/00202
| 2018 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 153/ШШ2018/00202 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сум, Рашаант багийн 01-15 тоотод оршин суух, ПЮ70112778 дугаарын регистртэй, Ж.Г-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 153/2018/00241/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Г нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн дунд сургуулийг 1982 онд төгссөн. 1989 оноос 1991 онд Улаанбаатар хотын Цэргийн 162 дугаар ангийн 2-р салбарт цэргийн алба хаасан. Улмаар Ховд аймгийн Бараа бааз буюу Баатархайрхан ББ ХХК-д 1992 оноос 1995 оныг хүртэл сахиулаар ажиллаж байсан. 1997 оноос 1998 оныг хүртэл Ховд хотын Хот тохижуулах иргэдийн үйлчилгээний газарт жолоочоор ажиллаж байсан бөгөөд Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын архивын тасгаар шүүлгэсэн боловч ажлаас чөлөөлөгдсөн баримтууд нь гарч ирэхгүй хохироод байна. Иймд намайг Ховд аймгийн Бараа бааз буюу Баатархайрхан ББ ХХК-д 1992 оноос 1995 оныг хүртэл сахиулаар, 1997 оноос 1998 оныг хүртэл Ховд хотын Хот тохижуулах иргэдийн үйлчилгээний газарт жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Ж.Г нь Ховд аймгийн Бараа бааз буюу Баатархайрхан ББ ХХК-д 1992 оноос 1995 оныг хүртэл сахиулаар, 1997 оноос 1998 оныг хүртэл Ховд хотын Хот тохижуулах иргэдийн үйлчилгээний газарт жолоочоор тус тус ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ж.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нь шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд 1992 оноос 1995 оныг дуустал Ховд аймгийн Бөөний Бараа бааз буюу бөөний худалдааны Баатархайрхан ББХК-д сахиулаар, 1997 оноос 1998 оныг дуустал Ховд хотын Хот тохижуулах иргэдийн үйлчилгээний газарт жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн шаардлагаа тодруулжээ.
Хүсэлт гаргагч Ж.Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1992 оноос 1995 оныг дуустал Ховд аймгийн Бөөний Бараа бааз буюу бөөний худалдааны Баатархайрхан ББХК-д сахиулаар, 1997 оноос 1998 оныг дуустал Ховд хотын Хот тохижуулах иргэдийн үйлчилгээний газарт жолоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ж.Г нь 1992 оноос 1995 оныг дуустал Ховд аймгийн Бөөний Бараа бааз буюу бөөний худалдааны Баатархайрхан ББХК-д сахиулаар, 1997 оноос 1998 оныг дуустал Ховд хотын Хот тохижуулах иргэдийн үйлчилгээний газарт жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь
- Ховд хотын Хот тохижилт иргэдийн үйлчилгээний газрын даргын 1997 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 04 дугаартай ажилд томилох тухай тушаал, /хх-ийн 8 дугаар хуудас/
- Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаа, /хх-ийн 10 дугаар хуудас/
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 879 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын бөөний бараа баазын даргын 1981 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 24 дугаартай ажилд томилох тухай тушаал,
- Ховд аймгийн Бөөний худалдааны Баатархайрхан компанийн захирлын 1992 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 56 дугаар ажилд түр томилох тухай тушаал,
- Хүсэлт гаргагчийн хамт олонтойгоо авахуулсан гэх гэрэл зураг,
-Гэрч Б.Ц-ийн ...Би 1974 оноос эхлэн 1995 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Худалдаа бэлтгэлийн анги, Ховд аймгийн Бөөний бараа баазад нярав, ачигч, орлогч дарга зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байсан. Ж.Г нь 1992 оноос 1995 оныг дуустал Ховд аймгийн Бөөний бараа бааз буюу Баатархайрхан компанид сахиулаар ажиллаж байсан. 1992 онд Ховд аймгийн Бөөний бараа бааз нь татан буугдаж Баатархайрхан компани болсон. Ж.Г-ийн аавыг нь Жамбалдорж, ээжийг нь Хишгээ гэдэг. Аав нь Ховд аймгийн Бөөний бараа баазад нярав, сахиул зэрэг ажлуудыг хийж байсан. Ээж нь Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт ажиллаж байсан. Бид хамтдаа нэг газар олон жил ажиллаж байсан хүний хувьд Ж.Г-г 1992 оноос 1995 оныг хүртэл Ховд аймгийн Бөөний бараа бааз буюу Баатархайрхан компанид сахиулаар ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна..... гэх гэрчийн мэдүүлэг,
-Гэрч Б.Х-ийн ...Би 1982 оноос 1994 оныг хүртэл Ховд аймгийн Бөөний бараа баазад жижиглэн савлах цэхийн ахлагч, нярав зэрэг ажлуудыг хийж байсан. Намайг 1992 оноос 1994 оныг хүртэл Ховд аймгийн Бөөний бараа баазад жижиглэн савлах цехэд ажиллаж байхад Ж.Г нь Ховд аймгийн Бөөний бараа баазийн тэсрэх дэлбэрэхийн станцад сахиулаар ажиллаж байсан. Намайг 1994 онд ажлаас гарахад Ж.Г нь ажилаа хийгээд үлдсэн. 1992 онд Ховд аймгийн Бөөний бараа бааз нь татан буугдаж Баатархайрхан компани болсон. Баатархайрхан компанийн даргаар Доржсүрэн, орлогчоор Б.Цогтсайхан нар ажиллаж байсан. Ж.Г-ийн аавыг нь Жамбалдорж гэдэг. Аав нь Ховд аймгийн Бөөний бараа баазад аж ахуйн нярав хийж байгаад Тэсрэх дэлбэрэхийн станцын сахиулаар ажиллаж байсан. Улмаар 1992 онд тэтгэвэртээ гарахдаа хүү Ж.Г-дээ өөрийн ажлаа өгсөн.... гэх гэрчийн мэдүүлэг
-Гэрч Ю.Э-ийн ...Би 1988 оноос 1998 оныг хүртэл Ховд аймгийн Бараа баазад няраваар ажиллаж байсан. Ж.Г нь аав Жамбалдоржийг тэтгэвэрт гарсны дараа аавынхаа оронд 1992 оноос 1995 оныг дуустал Ховд аймгийн Бараа баазад сахиулаар ажиллаж байсан. 1992 оны үед Ховд аймгийн Бараа бааз нь татан буугдаж Баатархайрхан компани болсон. 1998 оны 10 дугаар сард Баатархайрхан компани нь татан буугдсан. Бид хамтдаа нэг газар ажиллаж байсан хүний хувьд Ж.Г-ийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ж.Г-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ж.Г-г 1992 оноос 1995 оныг дуустал Ховд аймгийн Бөөний Бараа бааз буюу бөөний худалдааны Баатархайрхан ББХК-д сахиулаар, 1997 оноос 1998 оныг дуустал Ховд хотын Хот тохижуулах иргэдийн үйлчилгээний газарт жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Ж.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ