| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00172/и |
| Дугаар | 153/ШШ2018/00204 |
| Огноо | 2018-04-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 153/ШШ2018/00204
| 2018 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 153/ШШ2018/00204 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт оршин суух, ПЗ65042907 дугаарын регистртэй, ДО-г лаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 153/2018/00172/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.О нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Мянгад сумын Соёл нэгдэлд 1985 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл миний Ховд аймгийн Мянгад сумын Соёл нэгдэлд 1985 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, архивын лавлагаа он дутуу байгаа учраас хохироход хүрээд байна. Иймд намайг Ховд аймгийн Мянгад сумын Соёл нэгдэлд 1985 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Д.О нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1985 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Онь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1985 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 511 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын 1 дүгээр бригадын 1985 оноос 1987 он, Мянгад сумын Цагаанбулан бригадын 1988 оноос 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс,
- Хүсэлт гаргагчийн 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нээлгэсэн 0724431 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч А.Цагаачийн ...Би 1974 оноос 1976 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадын тоо бүртгэгчээр, 1976 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийн аж ахуйн няраваар, 1990 оноос 1995 оныг Ховд аймгийн Мянгад сумын Чандмань ХХК-д нягтлан бодогчоор, 1995 оноос 2000 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн байгалийн цогцолборт газарт улсын байцаагчаар тус тус ажиллаж байсан. Д.О нь 1988 оноос 1995 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан бригадад малчнаар ажиллаж байсан. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байгаа хүний хувьд Д.О-н ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна... гэх гэрчийн мэдүүлэг,
-Гэрч Г.Цэдэнбалын ...Би 1952 онд төрсөн. 1960 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1964 онд 4 дүгээр ангиа төгсөөд эцэг эхийн хамт малчин болсон. Тэр цагаас хойш Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Одоо ч гэсэн тус сумандаа мал маллаж амьдарч байна. Д.О-ийн төрсөн нутаг нь Ховд аймгийн Буянт сум байгаа юм. 1987 онд манай нутгийн П.Амгалан гэдэг хүнтэй гэр бүл болж, тэр цагаас хойш 1992 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан бригадад малчнаар ажиллаж байсан.Д.О нь нэгдэл тарсан үеэс хойш буюу 1991 оноос өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт мал маллаж амьдарч байна... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.О-н ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1800 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан хүсэлт гаргагч Д.О-д буцаан олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.О-г оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1800 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан хүсэлт гаргагч Д.О-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ