Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/105

     2022        06            22                                      2022/ШЦТ/105

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

Улсын яллагчаар хяналтын  прокурор  Б.Ариунтөр,

Шүүгдэгч Л.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Тт холбогдох эрүүгийн 2219001910165 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 2 дугаар баг, Хүрэн чулуу гэх газар оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Л.Т /РД:ЕМ75102772/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Л.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн урагш 98 км газарт орших Оройн шар гэх газар улсын дугааргүй Хаожи маркийн мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ онхолдон зам тээврийн осол гаргаж, ослын улмаас Х.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Л.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Өглөө 7 цагийн үед Б манайд нэг шил архи авчраад бид хоёр хувааж уусан. Дараа нь Б айл руу очоод ирье гэхээр нь цуг явсан, тэгээд эргэж ирэх замдаа онхолдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг,

Хохирогч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би болсон асуудлын талаар одоо ямар нэг зүйл санахгүй байна. Эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсний дараа болсон асуудлын талаар сонсож би Хөвсгөл суманд оршин суудаг Л.Т гэж хүнтэй мотоцикльтой явж байгаад осолд орсон гэдгийг мэдсэн. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт тархинд цус хуралт хүзүүний үеийн хугархай гэмтлийн улмаас хэвтэн эмчлүүлж байгаад эмнэлгээс гарсан. Одоо биеийн байдал гайгүй. Цаашид гам барьж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж эмнэлгийн байгууллагаас зөвлөсөн. Надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...”гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 19 дүгээр тал),

Гэрч Ш.Хашчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 07 цагийн орчим санаж байна, Х.Б гэж хүн манай хөдөө гэрт мотоцикльтой ирсэн. Ирэхдээ 0.75 л Ерөөл нэртэй архи авч ирсэн байсан. Тухайн архиа манай нөхөр Л.Ттэй хувааж уусан. ...архи дуусаад Х.Б хөдөө айлаар ороод ирье гэж манай нөхрийг гуйгаад өөрийнхөө унаж явсан мотоциклийг манай гадаа үлдээгээд манай нөхрийн Хаожи маркийн мотоцикльтой сундлаад хөдөө явсан. Би осол болсон талаар 15 цаг өнгөрч байхад мэдсэн. ...Би мотоцикльтой унасан гэх газарт очиход ...Х.Б ухаан алдсан байдалтай сэрэхгүй байсан. Нөхрөөсөө юу болсон талаар асуухад би мотоцикль жолоодон явж байгаад дэрс мөргөөд ... унасан гэж ярьсан. ...тэр үед гэрт нэг шил архи хувааж уугаад гарсан. Бага зэрэг согтолттой байсан. ... уг мотоцикл манай нөхөр Л.Тийн өөрийн эзэмшлийн мотоцикль...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 24-25 дугаар тал),

Гэрч Л.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...15 цаг өнгөрч байхад манай төрсөн ах Л.Т манай хөдөө гэрт мотоцикльтой ирээд мотоцикльтой явж байгаад дэрс мөргөөд уначихлаа, надтай сундлаад явж байсан Б газарт ухаан алдаж унаад сэрэхгүй байна, түргэн дуудаад өг гэж хэлээд орж ирсэн. ...Л.Т ах манайд мотоцикльтой уначихлаа гэж ярьж ирэхдээ архи уусан нилээн их хэмжээний согтолттой байсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

Гэрч Э.Эрдэнэ-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.Т, Х.Б хоёр архи уусан байсан Тэр хоёроос архи үнэртэж байсан. Өөрсдөө илтэд гуйвж дайван согтоогүй байсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 30-31 дүгээр тал),

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02/0278 дугаартай шинжээчийн “1. Х.Бийн биед их тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, хүзүүний 1 дүгээр нугаламын хугарал, нүүрний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан их тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 4. Учирсан хүзүүний 1 дүгээр нугаламын хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5. Учирсан нүүрний зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” дүгнэлт ( хавтаст хэргийн 95-96 дугаар тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 106 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, сумын төвөөс зүүн урагш 98 км газарт орших Оройн шар гэх газар улсын дугааргүй Хаожи маркийн мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ бут  мөргөн онхолдон зам тээврийн осол гаргаж, ослын улмаас Х.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт тархинд цус хуралт хүзүүний үеийн хугархай гэмтлийн улмаас хэвтэн эмчлүүлж байгаад эмнэлгээс гарсан. Одоо биеийн байдал гайгүй. Цаашид гам барьж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж эмнэлгийн байгууллагаас зөвлөсөн. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Хашчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 07 цагийн орчим санаж байна, Х.Б гэж хүн манай хөдөө гэрт мотоциклтой ирсэн. Ирэхдээ 0.75 л Ерөөл нэртэй архи авч ирсэн байсан. Тухайн архиа манай нөхөр Л.Ттэй хувааж уусан. ...архи дуусаад Х.Б хөдөө айлаар ороод ирье гэж манай нөхрийг гуйгаад өөрийнхөө унаж явсан мотоциклийг манай гадаа үлдээгээд манай нөхрийн Хаожи маркийн мотоциклтой сундлаад хөдөө явсан. Нөхрөөсөө юу болсон талаар асуухад би мотоцикл жолоодон явж байгаад дэрс мөргөөд ... унасан гэж ярьсан....” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...15 цаг өнгөрч байхад манай төрсөн ах Л.Т манай хөдөө гэрт ирээд мотоциклтой явж байгаад дэрс мөргөөд уначихлаа, надтай сундлаад явж байсан Б газарт ухаан алдаж унаад сэрэхгүй байна, түргэн дуудаад өг гэж хэлээд орж ирсэн. ...Л.Т ах манайд мотоциклтой уначихлаа гэж ярьж ирэхдээ архи уусан нэлээн их хэмжээний согтолттой байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Эрдэнэ-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.Т, Х.Б хоёр архи уусан байсан Тэр хоёроос архи үнэртэж байсан....” гэсэн мэдүүлэг Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02/0278 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ  Хаожи маркийн мотоцикл жолоодон явахдаа зогсоох боломжтой хурдыг сонгон яваагүйн улмаас хөдөлгөөнд аюул саад учрах үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах,эсхүл зогсоох арга хэмжээ авч чадалгүй бут мөргөн онхолдон унасан зам тээврийн осол гаргасан  үйлдэл нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ. в/мотоцикл,мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх,хамгаалах,малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх

мөн дүрмийн 3.7-ын Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” заалт, мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” заалтыг тус тус зөрчсөн байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх,эрх чөлөө,эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж,эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж байгаа үйлдэл юм.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгч Л.Тт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

Иймд  шүүгдэгч Л.Тийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хавтаст хэргийн 19 дүгээр тал/ гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Л.Тт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заалтыг журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагат урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндулам нь шүүгдэгч Л.Тт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Л.Тт танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Л.Тийн хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заалтыг журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагат урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн болно.

 Шүүгдэгч Л.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Л.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Шүүгдэгч Л.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  гэмт хэргийг согтуурсан үедээ,тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Шүүгдэгч Л.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

  3.Шүүгдэгч Л.Тт ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5, 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Л.Тт тайлбарласугай.

 5. Шүүгдэгч Л.Тт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тт тээврийн хэрэгслийг жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч Х.Б нь эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдсугай.                                                  

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АДЪЯАСҮРЭН