Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2018/00205

 

      2018 оны 04 сарын 17 өдөр

       Дугаар 153/ШШ2018/00205

                     Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 2 дугаар баг, Намаржинд оршин суух, ПЗ61042415 дугаарын регистртэй, П.Н-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 153/2018/00213/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.Н нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарыг хүртэл эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байсан. 1979 оны 06 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1982 оны 07 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. Улмаар 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад малчнаар ажиллаж байсан. Иймд намайг 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1982 оны 07 дугаар сараас 1990 оны 03 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.П нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч П.Н нь 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1982 оны 07 дугаар сараас 1990 оны 03 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад малчнаар ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч П.Н-ийн 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1982 оны 07 дугаар сараас 1990 оны 03 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч П.Н нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1982 оны 07 дугаар сараас 1990 оны 03 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад малчнаар /хоньчноор/ тус тус ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 663 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Чацаргант буюу 1 дүгээр бригадын 1977 он, 1979 он, 1984 оноос 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс /хх-ийн 12-20 дугаар хуудас/,

- Хүсэлт гаргагчийн нэгдлийн гишүүний хувийн хэрэг /хх-ийн 21-27 дугаар хуудас/,

- 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 09 дугаартай 1978 он, 1979 он, 1982 оноос 1988 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын Тамгын газар, Малчин-даатгуулагчид олгох архивын лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/,

- Хүсэлт гаргагч П.Н-ийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэл, намын үүрээс олгосон баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 29 дүгээр хуудас/, 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Хүндэт жуух бичиг-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 30 дугаар хуудас/, 1983 оны 08 дугаар сарын Баярын бичгийн эх хувь /хх-ийн 31 дүгээр хуудас/, 1986 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дурсамжийн эх хувь /хх-ийн 32 дугаар хуудас/, 1988 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн баярын бичгийн эх хувь /хх-ийн 33 дугаар хуудас/, 1984 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн баярын бичгийн эх хувь /хх-ийн 34 дүгээр хуудас/, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн дипломын эх хувь /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

- Монгол улсын Батлан хамгаалах төв архивын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2-302 дугаар архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 37 дугаар хуудас/,

- Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаа /хх-ийн 38-44 дүгээр хуудас/,

- Хүсэлт гаргагчийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн эх хувь,

-Гэрч Г.Нямсүрэнгийн ...Би 1964 оноос Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1992 оныг хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байсан. П.Н нь 1977 оноос 1979 оны 06 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байгаад 1979 оны 06 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1982 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. 1982 онд цэргээс халагдаж ирээд 1993 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар тус тус ажиллаж байсан. Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэл 1992 онд тарсан. Улмаар Давшилт компани болсон бөгөөд Давшилт компани нь 1994 онд тарсан. П.Н нь нэгдэл тарсан үеэс хойш буюу 1993 оноос өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад, Эрдэнэбүрэн сумдад мал маллаж амьдарч байсан. П.Н-ийн аавыг нь Пүрэвээ, ээжийнх нь нэрийг санахгүй байна. Аав ээж нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд насаараа малчин хийсэн хүмүүс байсан. П.Н-ийн эхнэрийг Ж.Мөнхжаргал гэдэг хүн байдаг. Бас насаараа мал маллаж байна... гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч Ж.Алтангэрэлийн ...Би 1964 оноос Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацарганат бригадад 1992 оныг хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байсан. П.Н нь 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1979 оны 06 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1982 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. цэргээс халагдаж ирээд 1992 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. П.Н нь нэгдэл тарсан үеэс хойш буюу 1993 оноос өнөөдрийг хүртэл хувиараа мал маллаж амьдарч байна. Одоо Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын намарзан багт мал маллаж байгаа. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байгаа хүний хувьд П.Н-ийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна.... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан П.Н-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан П.Н-г 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1982 оны 07 дугаар сараас 1990 оны 03 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад малчнаар /хоньчноор/ тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар П.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ