Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2020/0589

 

2020 оны 09 сарын 15 өдөр Дугаар 128/ШШ2020/0589 хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: зам хувь нийлүүлсэн нийгэмлэг

Хариуцагч: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагч А.С, Ч.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагч А.С, Ч.Б нарын 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн УБТЗ ХНН-ийн д холбогдох Нийгмийн даатгалын шимтгэл, алдангийг төлүүлэх тухай тоот актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Н.Д, Г.С, хариуцагч А.С, Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Төгөлдөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч А.С, Ч.Б нарын 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн УБТЗ ХНН-ийн д холбогдох нийгмийн даатгалын шимтгэл, алдангийг төлүүлэх тухай актыг эс зөвшөөрч 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ... албан тоотоор хандахад Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст чиглэлийн хариу болгон ирүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1/655 албан тоотыг ирүүлсэн.

Уг албан тоотын хариуг УБТЗ ХНН-ийн д 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гардаж аваад эс зөвшөөрч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дээд шатны байгууллага болох Нийгмийн даатгалын ерөнхий газарт 04 дүгээр сарын 29-ний өдрийн 31/298 тоот албан бичгээр гомдлоо гаргасан.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 6/829 тоот албан бичгээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй шүүхэд хандах тухай хариуг ирүүлснээр хуулийн хугацаанд дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.

Тухайн улсын байцаагчийн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дэх хэсэгт заасан бичгээр гаргасан захиргааны актын шаардлагыг хангаагүй нь хууль зөрчсөн байна.

Мөн актын үндэслэл хэсэгт 13,966,000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, 1,330,000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлөлт дутуу тооцсон төлөлт илэрсэн нь Нийгмийн даатгалын тухай 16 дугаар зүйлийн 16.1 дэх, 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэх боловч зөрчлүүд нь хуулийн аль заалтыг ямар үйлдлээр зөрчсөн, тухайн зөрчилд хамаарах мөнгөн дүн тодорхойгүй байна.

Иймд 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн УБТЗ ХНН-ийн д холбогдох нийгмийн даатгалын шимтгэл, алдангийг төлүүлэх тухай тоот актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэг. Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын баталсан 2019 онд хийх хяналт шалгалтын ажлын удирдамжийн дагуу -ийн 2013-2018 онуудад Ажил олгогч байгууллагын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон ногдуулах шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлж байгаа эсэх, даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтрийн хөтлөлт, баталгаажуулалт, тэтгэмжийг хэрхэн тооцон олгож буйг хянан шалгахад дараах заалтуудыг зөрчсөн зөрчил илэрсэн. Үүнд:

1.1 нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-ын 1/ Нийгмийн даатгалд дор дурдсан ажилтан албан журмаар даатгуулна: 1/өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1/ Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хэмжээгээр сар бүр шимтгэл төлнө, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 1/ Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ: 1/ хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, мөн нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт 1/ дараах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна 1.1/ хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цалин хөлс.... дугаар зүйлд заасан олговор, 1.2/ Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээгээр заасан хөлс гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-ийн 1/ Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид дараах хариуцлага хүлээлгэнэ: 1/ ажил олгогч шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан буюу бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна; гэсэн заалтыг үндэслэн дутуу төлөгдсөн 2078235 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлэх, шимтгэлийн дүнгээс 1039118 төгрөгийн алданги тооцож, бүгд 3117353 төгрөгийг төлүүлэх тухай Улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тоот акт тавигдсан.

Хоёр. 1. -ийн нягтлан бодогчид Улсын байцаагчийн актыг гардуулан өгөөд 14 хоногийн дараа акт авахаар очиход Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг зам-н хуулийн албанд хянуулахаар өгсөн хүлээж байгаач гэсэн хариу өгсөн. -ийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 37/155 тоот гомдол ирсэн. Гомдолтой танилцаад Нийгмийн даатгалын Ерөнхий газрын хяналт шалгалтын газарт 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 50 тоот хүсэлтээр чиглэл авсан. Уг чиглэлийн хариу Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1/655 тоот хариуг хүлээн авч тухайн ажил олгогчид хүргэж өгсөн. зам ХНН-ийн нь хариуг эс зөвшөөрч дээд шатны байгууллагад гомдол гаргасан тухай мэдэгдсэн Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 оны 05 дүгээр сарын 04-ний өдрийн 6/829 тоот хариуг тус тус хүргүүлсэн болно.

2. Уг актын зөвшөөрсөн хэсэгт -ийн дарга Х.Байгалмаа гарын үсэг зурж зөвшөөрсөн байгаа тул хуулийн хугацаанд хэрэгжилтийг хангуулах талаар удаа дараа шаардсан. Гэвч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг хуулийн албанаас Улсын байцаагчийн актыг эс зөвшөөрсөн тул нийгмийн даатгалын шимтгэл, алдангийг төлөөгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн зүгээс тус шүүхэд Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч А.С, Ч.Б нарын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл, алдангийг төлүүлэх тухай актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ улсын байцаагчийн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан бичгээр гаргасан захиргааны актын шаардлагыг хангаагүй, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл дутуу тооцсон төлөлт илэрсэн нь хууль зөрчсөн гэх боловч зөрчлүүд нь хуулийн аль заалтыг ямар үйлдлээр зөрчсөн, тухайн зөрчилд хамаарах мөнгөн дүн тодорхойгүй байна гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Анх 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Ууган-Эрдэнийн баталсан удирдамжийн дагуу хариуцагч байцаагчид Монгол Оросын хувь нийлүүлсэн зам нийгэмлэгийн /цаашид УБТЗ ХНН гэх/ ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны санхүүгийн баримт материал болон бусад холбогдох баримтыг үндэслэн Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжилтийг шалгасан байх бөгөөд 2019 онд хяналт шалгалтын ажил үргэлжилсэн тул 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2020 онд Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс хийх хяналт шалгалтын ажлын удирдамж-ийг баталсны хавсралтад нэхэмжлэгч байгууллага хамрагдсан байна.

Хариуцагч нар нь УБТЗ ХНН-д хяналт шалгалт хийхдээ Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны А/ дугаар тушаалаар батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын хяналт шалгалтын нэгдсэн заавар-ыг хэрэгжүүлж ажилласан болох нь хэрэгт авагдсан хяналт шалгалт томилолт, удирдамж, гадуур ажилласан талаарх цагийн бүртгэл зэргээр тогтоогдож байна.

Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.6.1-д Акт нь ерөнхий, тэмдэглэх, тогтоох гэсэн 3 хэсгээс бүрдэнэ: ерөнхий хэсэгт шалгагдаж байгаа ажил олгогчийн нэр, акт үйлдсэн газрын нэр, акт тогтоосон он, сар, өдөр, дугаар, шалгалтын утга, хамрагдсан хугацаа, үндэслэлийг тодорхой заана гэж заасны дагуу хариуцагчийн зүгээс 2 хуудас актыг нэхэмжлэгчид гардуулсантай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар маргаагүй, уг улсын байцаагчийн актад гэх дугаар бичигдсэн, нэг хувь нь нэхэмжлэгчид мөн үлдсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна: 40.2.3-т захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах гэж заасныг хариуцагч улсын байцаагчийн акт хангасан буюу акт гаргах болсон шалтгаан, нөхцөлийг тодорхой дурдаж, Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэл болгон тодорхой үнийн дүнгээр нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги тогтоосон байх тул нэхэмжлэгчийн зөрчлүүд нь хуулийн аль заалтыг ямар үйлдлээр зөрчсөн, тухайн зөрчилд хамаарах мөнгөн дүн тодорхойгүй байна гэх тайлбар үндэслэлгүй.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ: хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3-д Төр, аж ахуйн нэгж, байгууллагаас дараах хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно: хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байсан хугацаа гэж заасныг зөрчсөн гэж үзэн УБТЗ ХНН-ийн ийг 13,966,000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 1,945,224 төгрөг, 1,330,089 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл 133,011 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнд 1,039,118 төгрөгийн алданги ногдуулсан байна.

1. Шалгалтаар илэрсэн төлбөр, зөрчлийн жагсаалтын 3-8, 41, 49-53, 63 дугаарт бичигдсэн , , , , , сүрэн,*******,*******, , , , , , нар нь улсын байцаагчийн актад хамрагдах хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байсан нь нэхэмжлэгчээс ирүүлсэн тушаалын хуулбар, цалингийн хүснэгт, Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн нийгмийн даатгалын лавлагаа зэргээр тогтоогдож байх тул тэдгээр ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг зөрчсөн гэж үзсэн хариуцагч нарын акт үндэслэлтэй байна.

2. Шалгалтаар илэрсэн төлбөр, зөрчлийн жагсаалтын 1-2, 9, 14-40, 42-45, 54-58 дугаарт бичигдсэн , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,*******, , , , , , нарт олгосон шагналын хувьд Улсын Дээд шүүхийн 2007 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар 1 дэх хэсгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 22 дугаар тогтоолд Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан хөдөлмөрийн хөлс... гэдэгт төрийн албан хаагчийн хувьд төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т зааснаар төрөөс олгож буй цалин хөлсийг ойлгоно. Харин хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтанд ажил олгогчоос олгож буй хөдөлмөрийн хөлс гэдэгт үндсэн цалин, ажлын үр дүнгээр олгосон нэмэгдэл хөлс, ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг биелүүлсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан тохиолдолд үндсэн цалингаас нь тооцож олгосон нэмэгдэл хөлснөөс гадна мэргэжлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдэл хамаарна гэж заасны дагуу тэдгээр иргэдэд олгосон шагнал нь цалин хөлсний бүрэлдэхүүнд багтахаар байх тул уг хэсэгт акт тогтоосон нь үндэслэлтэй байна.

Харин Шалгалтаар илэрсэн төлбөр, зөрчлийн жагсаалтын 20-26 дугаарт бичигдсэн //, , , , , , нарын 7 хүний шагналын тушаал дээр бичигдсэн дүн дээр 20,000 /хорин мянга/ төгрөгөөр нэмэгдүүлж, зөрөөтэй тооцсоныг шүүх хуралдаан дээр хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн тул шүүхээс уг үнийн дүнгээс хасаж тооцох нь зүйтэй гэж залруулж шийдвэрлэлээ.

3. Шалгалтаар илэрсэн төлбөр, зөрчлийн 10-13, 46-48, 59-62 дугаарт бичигдсэн *******,*******,*******,*******,*******,*******,*******, *******, *******, , нарт олгосон шагналын хувьд УБТЗ ХНН-ийн бүтцийн онцлогоос хамаарч УБТЗ ХНН-ийн даргын 2013 оны А-177 дугаар тушаалаар батлагдсан хэмжээнд хөдөлмөрийн уралдаан зохион байгуулах, дүгнэх журам-ын дагуу олгогдсон, ажлын үр дүнг тооцож олгосон шагнал гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл Улсын Дээд шүүхийн 2007 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар 1 дэх хэсгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 22 дугаар тогтоолд Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан хөдөлмөрийн хөлсөнд хамаарахааргүй байх тул акт тогтоосон нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана: төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах гэж заасны дагуу Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагч А.С, Ч.Б нарын 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн УБТЗ ХНН-ийн д холбогдох Нийгмийн даатгалын шимтгэл, алдангийг төлүүлэх тухай актаар тогтоосон Нийгмийн даатгалын шимтгэл дутуу төлсөн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан 2,078,235 /хоёр сая далан найман мянга хоёр зуун гучин тав/ төгрөгийн шимтгэл, 1,039,118 /нэг сая гучин есөн мянга нэг зуун арван найман мянга/ төгрөгийн алдангийн хэмжээг бууруулж шийдвэрлэлээ.

Үүнд шалгалтаар илэрсэн төлбөр зөрчлийн жагсаалтын 1-2, 3-9, 14-19, 27-41, 42-45, 49-58, 63 дугаарт бичигдсэн 2,612,216 /хоёр сая зургаан зуун арван хоёр мянга хоёр зуун арван зургаа/ төгрөгийн шимтгэл, алдангийг хэвээр үлдээж, үүнээс үлдэх 10-13, 20-26, 46-48, 59-62 дугаарт бичигдсэн зөрчилд холбогдох 505,140 /таван зуун таван мянга нэг зуун дөч/ төгрөгийн шимтгэл, алдангийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6, 106.3.13 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.             Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагч А.С, Ч.Б нарын 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн УБТЗ ХНН-ийн д холбогдох Нийгмийн даатгалын шимтгэл, алдангийг төлүүлэх тухай актаар тогтоосон төлбөрийн хэмжээг 505,140 /таван зуун таван мянга нэг зуун дөч/ төгрөгөөр багасгаж, үлдэх 2,612,216 /хоёр сая зургаан зуун арван хоёр мянга хоёр зуун арван зургаа/ төлбөрийг хэвээр үлдээсүгэй.

2.             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР