Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/112

 

 

 

 

 

 

 

2022             06            30                                         2022/ШЦТ/112

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

орчуулагч Ц.Саранчимэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мэнджаргал, Х.Базаррагчаа

шүүгдэгч ХБ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч R.D нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор Г.Цоггэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х ХХК-д холбогдох эрүүгийн 2119001310153 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч хуулийн этгээдийн биеийн байцаалт:

Хуулийн этгээдийн “Х” ХХК,

 

Холбогдсон хэргийн талаар

Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК .... нь жонш баяжуулах үйлдвэрийн лаборатордоо 2019 оноос 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтад орсон Этилийн спирт 99.7% 500 миллитрийн шилтэй бодис 47 ширхэг, Цууны хүчил 500 миллитрийн шилтэй бодис 65 ширхэг, Борын хүчил 500 миллитрийн шилтэй бодис 40 ширхэг, Идэмхий кали 500 миллитрийн шилтэй бодис 52 ширхэг, Натрийн сульфид 500 миллитрийн шилтэй бодис 20 ширхэг, Давсны хүчил 1 литрийн савлагаатай 12 ширхэг, Фторт устөрөгч 500 миллитрийн шилтэй бодис 8 ширхэг, Нүүрстөрөгчийн натри 500 миллитрийн шилтэй бодис 20 ширхэг, Цагаан тугалганы хлорид 500 граммын шилтэй бодис 2 ширхэг, Идэмхий натри 500 граммын шилтэй бодис 1 ширхэг, Этанол амин 500 миллитрийн шилтэй бодис 1 ширхэг, Кальцейн 5 литрийн савлагаатай 23 ширхэг гэх бодисуудыг, мөн Засгийн газрын 2007 оны Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан 3 этанол амин 500 миллитрийн шилтэй бодис 81 ширхэг зэрэг химийн хорт болон аюултай бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

шүүгдэгч Х ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч R.D шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс тогтвортой үйл ажиллагааг явуулж байна. Х ХХК-ийн гүйцэтгэх захирлаар би 2017 оны 1 сараас ажиллаж байгаа.  Манай үйлдвэр 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр улсын онцгой комисс хүлээж аваад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулсан. Тухайн үед химийн бодисыг тусгасан болохоор зөвшөөрөл олгосон гэж буруу ойлгосон байна лээ. 3арим төрлийн химийн бодисоо Бүгд Найрамдах Хятад ард улсаас оруулж ирдэг мөн Монгол улсад химийн бодис зардаг “Ц Трейд” ХХК-с авдаг. Ямар төрлийн бодисоо Монгол улсын хилээр оруулж ирдэг ямар бодисоо дотоодын компаниас худалдан авдаг болох талаар мэдэхгүй байна. Энэ нь бидний буруу, химийн хорт бодис ашигласнаа хүлээн зөвшөөрнө,хууль дүрмийг сахин биелүүлнэ  гэсэн мэдүүлэг,  

 

 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл  ( 1 дүгээр хавтаст хэргийн 4-20 дугаар тал),

 

Хохирогч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дорноговь аймгийн Иххэт суманд жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Х" ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилал батлах” тухай тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтад орсон Цууны хүчил 99.5% /Асеtic асid glacial-CH3COON, Триэтаноламин 88,5% /Тrethanolamine-N /СН2СН2ОН3/8 Борын хүчил99,5% Boric acid-HзВоз, Калийн гидроксид Роttassium hydroxide-koh, Фторт устөрөгч /Hydrofluoric acid-НF/, Хүхэрт натри /АR-Na2S*9H2O/, нүүрстөрөгчийн натри-Sodium crbonateanhydrous-NA2CO3, Chloride dehyroxide-SnCI2*2H2O зэрэг бодисуудыг химийн бодис ашиглах зөвшөөрөлгүйгээр лабораторийн үйл ажиллагаандаа ашиглаж байсан... надад нэхэмжлэх зүйл байхгүй. Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг дэвсгэрт жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хөхбишрэлт” ХХК нь химийн хорт бодис тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалж төрөөс гаргасан хууль тогтоомжийг зөрчижтөрийн хууль ёсны эрх ашиг, сонирхолд халдсан тул “Хөхбишрэлт” ХХК-д хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэсэн мэдүүлэг  ( 1 дүгээр хавтаст хэргийн 25 дугаар тал),

 

Иргэний нэхэмжлэгч О.Энхсоёлын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт шалгагдаж байгаа Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багт жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хөхбишрэлт” ХХК-ийн лаборатори нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр химийн бодис хадгалах тусгай зөвшөөрөлгүйгээр химийн бодис хадгалсан гэх хэрэг бүртгэлтийн 211900131 дугаартай хэрэгт химийн бодисонд хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг гаргуулж дүгнэлт гаргасан үнэ болох 50.000 /тавин мянга/ төгрөгийг Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас шийдвэрлүүлж дээрх гаргуулсан хөлс болох 50.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн буруутай аж ахуйн нэгж, этгээдүүдээс гаргуулан авахаар манай цагдаагийн газар иргэний нэхэмжлэгчээр тооцогдож цагдаагийн газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгээр иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төөлөгчөөр томилогдсон.." гэсэн мэдүүлэг( 1 дүгээр хавтаст хэргийн 30 дугаар тал),

 

Иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд ( 1 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар тал),

Гэрч Р.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай лаборатори жоншны агуулгыг тодорхойлох зорилгоор анх компани үйл ажиллагаа эхлэхэд байгуулагдсан. Жоншны агуулгыг тодорхойлохдоо 9 төрлийн химийн бодис, урвалжийг ашигладаг. Үүнд 99,7 хувийн этилийн спирт //Ethanol absolute-СНЗСH2ОН/, 99.5 хувийн цууны хүчил /Acedic acid glacial-CH3COON/, 85 хувийн Триэтаноламин /Triethanolamine-N/CH2CH2ON/3, 99.5 хувийн борийн хүчил /Boric acid-H3BO3/, калийн гидроксид /Potassium hydroxid-KON/, Триллион Б /Ethylenediamine tetraacetic acid disodium salt-C10H14N208Na2*2H20/, Давсны хүчил /НСI/, Фторт ус төрөгч /Hydrofluoric acid-HF/ мөн үүн дээр 1 индикаторыг ашигладаг. Намайг анх ажил авахад урьд нь байсан химийн бодисууд байдаг байсан. Би дээрх бодисуудыг хэрхэн устгах талаараа мэдэхгүй байсан учир хадгалдаг байсан. Үүнд: хүхэрт натри.., нүүрстөрөгчийн сод..., калийн хлор..., нүүрсхүчилийн натри..., давсны хүчил гэх шилтэй зүйл, нэр тодорхойгүй Chloride dehydrate..., Молибдат амон..., Potassium sodium tartade..., Содийн гидроксид..., Тусгай зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байгаа гэсэн. Тусгай зөвшөөрөл авах зорилгоор лабораторийн байр савтай болгосон байсан юм...” гэсэн мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар тал),

 

Дахин өгсөн “...энэ хугацаанд ажиллахдаа Этилийн спирт, цууны хүчил, Борын хүчил зэрэг сорьц тогтооход ашигладаг бүх төрлийн бодиснуудыг үйлдвэртээ ашиглаж байсан. Зарим бодис нь их хэмжээгээр зарим нь яагаад бага хэмжээгээр дутсан вэ гэхээр сорьц тогтооход ордог хэмжээнээсээ хамаараад дутаж байгаа юм. Анх би 2018 онд ажилд орох үед л эдгээр бодисуудыг авчихсан лабораторийн урд талын өрөөнд байсан. Намайг байх хугацаанд Ц Трейд ХХК-иас зарим бодисуудаа нэмж авсан байж магадгүй....миний мэдэж байгаагаар калийн гидроксид, давсны хүчил гэдэг 2 бодисыг жоншны агууламж тогтооход их хэмжээгээр ашигладаг учир нэмж Улаанбаатар хотоос авчирсан. Триэтаноломин гэх бодис намайг анх ирэх үед л байсан уг бодисыг нэмж авах үндэс байхгүй. Триэтаноламин бас жоншны агууламжийг тогтооход маш бага хэмжээгээр ордог. Би бодохдоо 2021 оны 5 сард үзлэг хийлгэх үедээ дутуу тоолуулсан байж магадгүй гэж бодож байгаа...Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас авсан 6 төрлийн бодисыг жонш баяжуулж байгаа үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаанд ашигладаг юм. Эдгээр бодисуудыг лабораторид ашигладаггүй...” гэсэн мэдүүлэг( 2 дугаар хавтаст хэргийн 119-120 дугаар тал),

 

Гэрч Ц.Ариунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж юм. Манай компанийн гүйцэтгэх захирлыг Рэн Дэвэн гэдэг. Манай үйлдвэр бага агуулгатай жоншны хүдрийг плотацийн аргаар буюу хөвүүлэн баяжуулах аргаар 95 хувиас дээш агуулгатай баяжуулж БНХАУ руу экспортолж гаргаж байна. Уг баяжуулах үйлдвэрээс гарсан жоншны баяжмалыг худалдан авагчийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг тогтоох зорилгоор лабораторийн шинжилгээ явуулдаг. Уг шинжилгээг хийх зорилгоор үйлдвэрийн дотор химийн лаборатори 2018 онд байгуулсан юм. Уг лабораторийн барилгыг стандартын шаардлагад нийцүүлэх үүднээс 2021 оны 05 дугаар сарын 20-нд шилжүүлж оруулсан байсан. 2020 онд боловсруулж батлуулсан техник эдийн засгийн үндэслэлд химийн лабораторид Трилон Б, Борын хүчил, Цууны хүчил, давсны хүчил, Калийн шүлт зэрэг 5 нэр төрлийн химийн бодис урвалжийг ашиглахаар зааж тусгасан байдаг. Манайх химийн лабораторийн зөвшөөрлийг 2020 оноос хөөцөлдөөд Ковид-19 өвчний улмаас зөвшөөрөл авах ажилд саатал учирсан...” гэсэн мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дугаар тал),

Дахин өгсөн “...Үйлдвэрлэл буюу жонш баяжуулах технологид ашигладаг химийн бодиснуудыг Бүгд Найрамдах Хятад ард улсаас өөрсдөө тусгай зөвшөөрлийн дагуу экспортоор оруулж ирдэг. Лабораторт ашигладаг химийн бодисыг намайг үйлдвэрийн дарга болсноос хойш буюу 2021 оны 01 дүгээр сараас Ц Трейд, Грийн химистри ХХК-с авч байсан. Тэрнээс өмнө ч энэ компаниас авдаг байсан байх. Үйлдвэрлэлтэй бүх л асуудлыг би хариуцдаг. Би үйлдвэрийг бүхэлд буюу үйл ажиллагааг нь хариуцдаг. 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгаас Ууганбаяр байцаагч ирээд шалгаад энэ бодиснуудыг хэрэглэж болохгүй шүү гэж хэлээд манай үйлдвэрт үлдээсэн. Тухайн үед сар гаран хэрэглэхгүй үйлдвэр ч ажиллахгүй байсан. Би Ууганбаяр байцаагч руу хэд хэдэн удаа залгаад химийн бодисоо хэрэглэж болох уу гэхэд болоогүй гэж хэлээд байсан. Сар гарангын дараа нэг удаа ярихад бодисоо хэрэглэж болно оо нэг төрлийн бодис байгаа тэр бодисыг л хэрэглэж болохгүй шүү гэж хэлсэн. Би тухайн үед лабораторийнхоо бодисыг л ашиглаж болох юм байна гэж ойлгосон.. Энэ хугацаанд нэмж химийн бодис авсан. Хил гааль хаалттай Коронавирусээс болоод химийн бодис тасалдах байх гэхээр нь “Грийн химистри” ХХК-с химийн бодис авсан санагдаж байна яг ямар төрлийн хэдэн бодис авснаас бол санахгүй байна. Аль ч лаборатор наад нэг зөвшөөрлийг чинь авахгүй ажиллаад л байгаа ш дээ. Лабораторийн зөвшөөрлийг өгөхгүй байж үйлдвэрийн зөвшөөрлийг өгчихсөн. Байцаагч л ажил гэхээр нь ажилласан. Би өөрийн үүргээ мэдэхгүй байна химийн бодисын зөвшөөрөл авч ажиллах үүргээ дутуу л ухамсарласан юм байлгүй. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж Монгол улсад хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах үүрэгтэй....” гэсэн мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 99 дүгээр тал, 122-123 дугаар тал),

 

  Гэрч Ц.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аливаа төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгж байгууллагууд нь үйлдвэрлэлийн зориулалттай химийн бодисыг ашиглахдаа байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд тусгаж, химийн бодисын эрсдэлийн үнэлгээ хийхээс гадна лабораторид ашиглаж байгаа химийн бодисуудыг ч гэсэн байгаль орчны нөлөөллийн үнэлгээндээ тусгаж, эрсдэлийн үнэлгээг хийлгэж байж ашиглах ёстой. Тэгж тусгаагүй тохиолдолд ашиглавал хууль бус болно. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.2 болон 15.6.3, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах тусгай зөвшөөрлийг олгодог. Эдгээр химийн хорт болон аюултай бодисыг ашиглахын тулд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авч байж ашиглах шаардлагатай. Триэтаноламин гэдэг бодис нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис. Үүнийг ашиглахын тулд химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багийн дүгнэлт авах шаардлагатай. Уг дүгнэлтийг үндэслэн химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл олгодог...” гэсэн мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 42-44 дүгээр тал),

 

          Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2021 оны 8 сарын 6-ны өдрийн 1/276 дугаартай шинжээчийн дүгнэлт,

 

“Х” ХХК-ийн 2020 оны 2 сарын 21-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас химийн хорт болон аюултай бодис импортлох, ашиглах 1575 дугаар тусгай зөвшөөрлийн хуулбар( 1 дүгээр хавтаст хэргийн 61-64 дүгээр тал),

 

  “Х” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа ( 1 дүгээр хавтаст хэргийн 66-67, 211-250 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 1-42 дугаар тал ),

 

   Гэрч Э.Одпүрэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Улсын хэмжээнд зохион явагдсан “Байгалаа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Ганзоригийн баталсан удирдамж төлөвлөгөөний дагуу химийн бодис ашигладаг аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалтыг аймгийн цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын хэлтсээс томилогдсон ажлын хэсэг Айраг, Даланжаргалан, Иххэт сумдад 2021 оны 5 сарын 29-ний өдрөөс ажилласан. 2021 оны 5 сарын 29-ний өдөр Иххэт сумын нутаг дэвсгэрт жонш баяжуулах үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК-ийн лабораторид хяналт шалгалт явуулахад бодисууд илэрсэн юм. Дээрх бодисуудаас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилал батлах” тухай тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтад орсон Цууны хүчил 99.5% /Асеtic acid glacial-CH3COON, Триэтаноламин 88,5% /Triethanolamine-N /СН2СН2ОН3/, Борын хүчил 99,5% Воric acid-НзВoз, Калийн гидроксид Pottassium hydroxide-kon|, Фторт устөрөгч /Hydrofluoric acid-HF/, Хүхэрт натри /АR-NA2S*9H2O/, Нүүрстөрөгчийн натри-Sodium carbonateanhydrous-NA2CO3, Chloride dehyroxide-SnCI2*2H2O/ зэрэг бодисуудыг химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр лабораторийн үйл ажиллагаандаа ашиглаж байсан. Уг бодисуудыг лабораторийн үйл ажиллагаанд дээж авч шинжлэхэд ашигладаг талаараа тус үйлдвэрийн дарга Ариунцэцэг, лаборант Эрдэнэчимэг нар ярьж байсан. Уг бодисуудыг ашиглахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.2 болон 15.6.3, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах зориулалтаар тусгай зөвшөөрлийг авах ёстой....’’ гэсэн мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 92-93 дугаар тал),

 

Гэрч Б.Солонгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай компани химийн бодис хэрэглэх зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд химийн хорт болон аюултай бодис худалддаг бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Давсны хүчил 24 кг буюу 20 литрийг 268800 төгрөгөөр, 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Калийн суурь 20 кг-ийг 460.000 төгрөгөөр тус тус худалдсан. Би өөрөө Ц Трейд ХХК-д 2015 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа учраас өөр химийн бодис аваагүй гэдгийг давхар мэдэж байна. 2018 онд давсны хүчил, калийн суурь зэрэг өөрсдийн зөвшөөрөлд заагдсан бодиснуудыг л худалдаж авч байсан энэнээс өөр төрлийн бодис авч байгаагүй. Дээрх нэр төрлийн бодиснуудыг манай компаниас худалдан авч байгаагүй. Ц Трейд ХХК нь санхүүгийн даймонд программ ашигладаг бөгөөд худалдсан худалдан авсан бүх бараа материалын жагсаалтууд 2017 оноос, тэрний өмнө ашиглаж байсан Импакт программ бас 10 гаран жилийн өмнөөс худалдан авсан бараа материалын жагсаалт болон компанийн нэрийг харуулдаг. Мөн программ дээрээс харахаас гадна архивын материалыг шүүж тус компани нь 2 удаагийн худалдан авалт хийсэн юм байна гэдгийг гаргасан....” гэсэн мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 123-124 дүгээр тал),

 

 “Х” ХХК-ийн 2014 оны 1 сарын 1-ний өдрөөс 2021 оны 12 сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны мэдээлэл ( 1 дүгээр хавтаст хэргийн 126-159 дүгээр тал),

 

 “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн R.Dийн /РЕИ ОЕ\Л/Е1М/ иргэний хувийн баримт мэдээллүүд( 1 дүгээр хавтаст хэргийн 175-185 дугаар тал),

 

 “Ц Трейд” ХХК-иас ирүүлсэн албан бичиг, баримтууд ( 2 дугаар хавтаст хэргийн 82-88 дугаар тал),

 

  Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Х” ХХК-нд хяналт шалгалт хийсэн тухай материалууд ( 1 дүгээр хавтаст хэргийн 188-209 дүгээр тал),

 

   Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 13/475 дугаартай албан бичиг ( 2 дугаар хавтаст хэргийн 89 дугаар тал),

 

  2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл ( 2 дугаар хавтаст хэргийн 98-117 дугаар тал),

 

  Гэрч Ө.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Жонш баяжуулах үйлдвэр 2018 оны 12 сарын 19- ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. ..би баяжуулах үйлдвэрийн технологи дарааллыг сайн мэдэхгүй. Жоншны агуулга бүхий хүдрийг нийлүүлэгч Баянтэгш ХХК-иас гэрээний дагуу худалдан авч баяжуулан БНХАУ-руу экспортолдог. Манай үйлдвэр химийн бодисыг баяжуулах үйлдвэр болон лабораторид ашигладаг. Харин ямар шат дамжлагад ямар нэртэй бодисыг ямар зорилгоор ашигладаг дарааллыг мэдэхгүй. Манайх баяжуулах үйлдвэрт ашигладаг химийн бодисоо химийн бодисын агуулахад хадгалдаг. Харин лабораторид ашигладаг химийн бодисыг лабораторийн дотор байх агуулахад хадгалдаг...лабораторид ашигладаг химийн бодисыг хаанаас хэзээ худалдаж авсныг мэдэхгүй байна....” гэсэн мэдүүлэг( 2 дугаар хавтаст хэргийн 132-133 дугаар тал),

 

 Гэрч Л.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Лабораторид хэрэглэдэг бодисуудыг дээж үзэхэд ашигладаг юм. ...2021 оны 11 сард лабораторийн химийн бодисуудыг лабораторийн агуулахад хураасан. Дээрх бодисуудаас тухайн сардаа хэрэглэх бодисуудыг би сараас энэ оны 2 дугаар сар хүртэл гаргаж өгч байсан....3арцуулсан талаар тайлан өгдөг байсныг мэдэхгүй байна. Химийн бодис дуусвал дууссан талаараа хэлж захиалдаг байсан....Баяжуулах үйлдвэрт цардуул, тосны хүчил, шингэн шилийг ашигладаг. Дээрх бодисуудыг лабораторид ашигладаг гэдгийг л мэднэ. Яг ямар шат дамжлагаар ашигладгийг мэдэхгүй. Лабораторид дээж шаардлага хангаж байгаа үгуйг үздэг болохоор тэр зорилгоор л ашигладаг байх. Баяжуулах үйлдвэрт ашигладаг цардуул, тосны хүчил, шингэн шилийг БНХАУ-аас импортоор худалдан авдаг. Лабораторид ашигладаг химийн бодисыг хаанаас хэзээ худалдаж авсныг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг ( 2 дугаар хавтаст хэргийн 134-135 дугаар тал),

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2209 дугаартай дүгнэлт( 2 дугаар хавтаст хэргийн 138-150 дугаар тал),

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол ( 2 дугаар хавтаст хэргийн 178-180 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК .... нь жонш баяжуулах үйлдвэрийн лаборатортоо 2019 оноос 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтад орсон Этилийн спирт 99.7% 500 миллитрийн шилтэй бодис 47 ширхэг, Цууны хүчил 500 миллитрийн шилтэй бодис 65 ширхэг, Борын хүчил 500 миллитрийн шилтэй бодис 40 ширхэг, Идэмхий кали 500 миллитрийн шилтэй бодис 52 ширхэг, Натрийн сульфид 500 миллитрийн шилтэй бодис 20 ширхэг, Давсны хүчил 1 литрийн савлагаатай 12 ширхэг, Фторт устөрөгч 500 миллитрийн шилтэй бодис 8 ширхэг, Нүүрстөрөгчийн натри 500 миллитрийн шилтэй бодис 20 ширхэг, Цагаан тугалганы хлорид 500 граммын шилтэй бодис 2 ширхэг, Идэмхий натри 500 граммын шилтэй бодис 1 ширхэг, Этанол амин 500 миллитрийн шилтэй бодис 1 ширхэг, Кальцейн 5 литрийн савлагаатай 23 ширхэг гэх бодисуудыг, мөн Засгийн газрын 2007 оны Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан 3 этанол амин 500 миллитрийн шилтэй бодис 81 ширхэг зэрэг химийн хорт болон аюултай бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох  хохирогч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дорноговь аймгийн Иххэт суманд жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Х" ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилал батлах” тухай тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтад орсон Цууны хүчил 99.5% /Асеtic асid glacial-CH3COON, Триэтаноламин 88,5% /Тrethanolamine-N /СН2СН2ОН3/8 Борын хүчил99,5% Boric acid-HзВоз, Калийн гидроксид Роttassium hydroxide-koh, Фторт устөрөгч /Hydrofluoric acid-НF/, Хүхэрт натри /АR-Na2S*9H2O/, нүүрстөрөгчийн натри-Sodium crbonateanhydrous-NA2CO3, Chloride dehyroxide-SnCI2*2H2O зэрэг бодисуудыг химийн бодис ашиглах зөвшөөрөлгүйгээр лабораторийн үйл ажиллагаандаа ашиглаж байсан...” гэсэн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч О.Энхсоёлын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас шийдвэрлүүлж  гаргуулсан хөлс болох 50.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн буруутай аж ахуйн нэгж, этгээдүүдээс гаргуулан авахаар манай цагдаагийн газар иргэний нэхэмжлэгчээр тооцогдож цагдаагийн газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгээр иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төөлөгчөөр томилогдсон.." гэсэн мэдүүлэг, гэрч Р.Эрдэнэчимэг, Ц.Ариунцэцэг, Ц.Батжаргал, Э.Одпүрэв, Б.Солонго, Ө.Оюунчимэг, Л.Пүрэвсүрэн нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2209 дугаартай дүгнэлт, 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

         “Химийн хорт бодис” гэдэг нь хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн элемент, тэдгээрийн нэгдлийг хэлэх бөгөөд химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан нь нийгмийн аюулгүй байдал болон хүн амын эрүүл мэндэд гэм буруугийн хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл болохыг Эрүүгийн хуулиар тодорхойлсон.

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар хадгалсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно” гэж заасны дагуу шүүгдэгч “Х” ХХК-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Г.Бий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг  

 

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч О.Энхсоёлын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...химийн бодист хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг гаргуулж дүгнэлт гаргасан үнэ болох 50,000 төгрөгийг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас шийдвэрлүүлж дээрх гаргуулсан хөлс болох 50,000 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн буруутай аж ахуй нэгж этгээдүүдээс гаргуулж өгнө үү “ гэж мэдүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х ХХК-аас 50,000 төгрөгийг гаргуулж Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

                Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ... тоот улсын бүртгэлийн дугаартай “Х” ХХК болон өмгөөлөгчийн талаас гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзээд улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч,30000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 30,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

        Бусад асуудлаар:

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар дээж тус бүрийг Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд, үлдсэн бүх бодисыг Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багт байрлах “Х" ХХК-ний лабораторид  хадгалагдаж байгаа Этилийн спирт 99.7%, ethanol absolute CH3CH3ON, 500 миллитрийн шилтэй бодис 47 ширхэг, Цууны хүчил 99.5% /Acedic acid glacial/ СНЗСООН, 500 миллитрийн шилтэй шингэн 65 ширхэг, Борын хүчил 99.5%, Boric acid-НЗВОЗ нь 500 грамм-ын савтай бодис 40 ширхэг, Идэмхий кали /Роtassium hybroxid-KON/ 500 грамм-ын савтай бодис 52 ширхэг, Натрийн сульфид Sodium sulfide /NA2S.9H2O/ 500 граммын савлагаатай бодиc 20 ширхэг, Давсны хүчил НСI 1 литрийн савлагаатай 12 ширхэг буюу 12 литр, Фторт ус төрөгч /Hydrofluoric acide/ 500 миллитрийн савтай бодис 8 ширхэг, Нүүрстөрөгчийн натри /sodium carbonate anhydrous/ Nа2СОз 500 граммын савтай бодиc 20 ширхэг, Цагаан тугалганы хлорид Chloride dehydrate SnCI2-2H2O гэх нэртэй 500 граммын бодиc 2 ширхэг, Идэмхий натри /sodium hybroxid NaON/ 500 граммын савтай бодис 1 ширхэг, Этанол амин Ethanolinine гэх нэршилтэй НОСН2СН2NН2 гэх томьёотой 500 миллитрийн шилэн савтай бодис 1 ширхэг, Борын хүчил Boric acid гэх нэртэй НЗВОЗ гэх томьёотой 300 граммын савлагаатай бодиc 1 ширхэг,

 

            Засгийн газрын 2007 оны дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д орсон:

            этанол амин /triethanolamine/ гэх бичиглэлтэй 500 миллитрийн шилтэй бодис 81 ширхэг,

 

Химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад ороогүй:

Триллон Б /Ethylenediamine tetraacetic acid disodium salt / 250 граммын савтай бодис 58 ширхэг, Натрийн борат /Sodium tetraborate / 500 граммын савтай 20 ширхэг, Кали хлорид/Potassium chloride/ 500 граммын цэнхэр өнгийн тагтай цагаан өнгийн савтай бодис 20 ширхэг, Нүүрстөрөгчийн хүчил Carbonic acid H2CO3 миллитрийн савлагаатай шингэн 7 ширхэг, Молибдат аммони Ammonium molybdate /NH4/6M07O24-4H2O / гэх томьёотой 500 граммын савтай бодис 2 ширхэг, Кали натрийн тартрат Potassium sodium tartate C4H4O6KNa цагаан өнгийн хуванцар савтай бодис 2 ширхэг, Кальцейн CALCEIN гэх нэршилтэй СзоН24N2O13Nа2 томьёотой 5 граммын савлагаатай 23 ширхэг химийн бодисыг ОБЕГ-ын Гамшиг судлалын төвд хүргүүлэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хуулийн этгээдийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч “Х” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “Х” ХХК-ны Хэнтий аймгийн Галшир сумын Баруун буянт нэртэй газрын 177,41 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 30000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 30,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “Х” ХХК нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 8 сарын хугацаанд  хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан одоо Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд/дээж  тус бүр/ болон Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багт байрлах “Х" ХХК-ны лабораторид/үлдсэн бүх бодис/хадгалагдаж байгаа Этилийн спирт 99.7%, ethanol absolute CH3CH3ON, 500 миллитрийн шилтэй бодис 47 ширхэг, Цууны хүчил 99.5% /Acedic acid glacial/ СНЗСООН, 500 миллитрийн шилтэй шингэн 65 ширхэг, Борын хүчил 99.5%, Boric acid-НЗВОЗ нь 500 грамм-ын савтай бодис 40 ширхэг, Идэмхий кали /Роtassium hybroxid-KON/ 500 грамм-ын савтай бодис 52 ширхэг, Натрийн сульфид Sodium sulfide /NA2S.9H2O/ 500 граммын савлагаатай бодиc 20 ширхэг, Давсны хүчил НСI 1 литрийн савлагаатай 12 ширхэг буюу 12 литр, Фторт ус төрөгч /Hydrofluoric acide/ 500 миллитрийн савтай бодис 8 ширхэг, Нүүрстөрөгчийн натри /sodium carbonate anhydrous/ Nа2СОз 500 граммын савтай бодиc 20 ширхэг, Цагаан тугалганы хлорид Chloride dehydrate SnCI2-2H2O гэх нэртэй 500 граммын бодиc 2 ширхэг, Идэмхий натри /sodium hybroxid NaON/ 500 граммын савтай бодис 1 ширхэг, Этанол амин Ethanolinine гэх нэршилтэй НОСН2СН2NН2 гэх томьёотой 500 миллитрийн шилэн савтай бодис 1 ширхэг, Борын хүчил Boric acid гэх нэртэй НЗВОЗ гэх томьёотой 300 граммын савлагаатай бодиc 1 ширхэг,

Засгийн газрын 2007 оны дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-ад орсон: Этанол амин /triethanolamine/ гэх бичиглэлтэй 500 миллитрийн шилтэй бодис 81 ширхэг,

Химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад ороогүй:

Триллон Б /Ethylenediamine tetraacetic acid disodium salt / 250 граммын савтай бодис 58 ширхэг, Натрийн борат /Sodium tetraborate / 500 граммын савтай 20 ширхэг, Кали хлорид/Potassium chloride/ 500 граммын цэнхэр өнгийн тагтай цагаан өнгийн савтай бодис 20 ширхэг, Нүүрстөрөгчийн хүчил Carbonic acid H2CO3 миллитрийн савлагаатай шингэн 7 ширхэг, Молибдат аммони Ammonium molybdate /NH4/6M07O24-4H2O / гэх томьёотой 500 граммын савтай бодис 2 ширхэг, Кали натрийн тартрат Potassium sodium tartate C4H4O6KNa цагаан өнгийн хуванцар савтай бодис 2 ширхэг, Кальцейн CALCEIN гэх нэршилтэй СзоН24N2O13Nа2 томьёотой 5 граммын савлагаатай 23 ширхэг химийн бодисыг ОБЕГ-ын Гамшиг судлалын төвд хүргүүлэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х ХХК-аас шинжээчийн зардал 50,000 /тавин мянга/ төгрөгийг гаргуулж Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт олгосугай.

 

6.Шүүгдэгч Х ХХК нь бусдад төлөх төлбөргүй, хуулийн этгээдийн бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч “Х” ХХК -ны хууль ёсны төлөөлөгч R.D /Рэн дэвэн/-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.АДЪЯАСҮРЭН