Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/117

 

 

       

 

 

 

 

 

    2022         07           04                                      2022/ШЦТ/117

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,

Хохирогч Э.М,

Шүүгдэгч Н.М нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Мт холбогдох эрүүгийн 2219002250168 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  Н.М, 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.М нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн  Иххэт  сумын  3-р  багийн  нутаг  дэвсгэрт  гэр  бүлийн  хамаарал  бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Э.Мтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь “...баруун, зүүн бугалга, зүүн дал, нуруу, хэвлий, зүүн шилбэний цус хуралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.М нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн  Иххэт  сумын  3-р  багийн  нутаг  дэвсгэрт  гэр  бүлийн  хамаарал  бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Э.Мтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь “...баруун, зүүн бугалга, зүүн дал, нуруу, хэвлий, зүүн шилбэний цус хуралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 5 сарын 24-ний өглөө 05 цаг өнгөрөөгөөд намайг дуудаад хонь нийлэх гэж байна гэж хэлсэн. Гарч хонио харахад дүүгийн хонь цаашаа бэлчиж байсан. Орж ирээд хэвтэж байтал дахин намайг дуудаж босгосон.Тэгээд би хониндоо яваад 11 цагийн үед ирэхэд М гаднаас  ууртай  орж  ирсэн.  Орж  ирээд  сүү  шүүсэн,  түүнээс  болоод  бид  хоёр маргалдсан. Гэрээс гарсан чинь мотоциклийн түлхүүр авчихаад өгөхгүй, араас шороо цацаад байсан. Би Мийн хөл хэсэгт өшиглөж, түлхэж унагаасан. Өөрийн бурууг ойлгож байна. Хохирлыг баримтаар нэхэмжлэвэл төлнө гэсэн мэдүүлэг,          Хохирогч Э.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...үхрээ саагаад сүүгээ шүүх гээд байж байтал орж ирээд арчаагүй гичий чинь сүүгээ ч шүүж чадахгүй юм гээд нуруу болон хөлийн шилбэ хэвлий рүү цохьсон. Эмчид үзүүлэхэд эм, тариа бичиж өгсөн. Мөнгө төгрөгний боломжгүйгээс авч чадаагүй. Би 3000000 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг,          Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 31- ний өдрийн №02/0283 дугаартай “... 1. Э.Мийн биед баруун, зүүн бугалга, зүүн дал. нуруу, хэвлий, зүүн шилбэний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан гэмтлүүд нь нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),          

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргийг шинжлэн судлав

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:           Шүүгдэгч Н.М нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын 3-р багийн нутагт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Э.Мтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь “...баруун, зүүн бугалга, зүүн дал, нуруу, хэвлий, зүүн шилбэний цус хуралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Э.М болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №02/0283 дугаартай “... 1. Э.Мийн биед баруун, зүүн бугалга, зүүн дал. нуруу, хэвлий, зүүн шилбэний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан гэмтлүүд нь нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ  зэрэг  нотлох  баримт  болон  шүүхийн  хэлэлцүүлгээр  хэлэлцсэн  нотлох баримтуудаар  нотлогдон  тогтоогдож  байна.           Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив тал буюу гадаад илрэх шинж  нь  хохирогчийг  байнга  бие  махбод,  сэтгэл  санаа,  эдийн  засаг,  бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодох, догшин авирлах... хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогдох бөгөөд шалтгаан нь үл ялих зүйл болон тодорхой шалтгааны аль алинаар үйлдэгдэж болдог.           Шүүгдэгч Н.М нь хамтран амьдрагч Э.Мийг зодож гэмтэл учруулах болсон шалтгаан нь “сүүгээ муу шүүлээ” гэж, улмаар зодож хөнгөн гэмтэл учруулсан нь баримтаар тогтоогдсон, хохирогч Э.Мийн шүүхийн хэлэлцүүлэг болон цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл үэрэг нотлох баримтаар удаа дараа сэтгэл санаа,бие махбодын байдлаараа хохирч байсан гэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ. Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Н.М нь хамтран амьдрагч Э.Мтэй маргалдан түүний биед баруун, зүүн бугалга, зүүн дал. нуруу, хэвлий, зүүн шилбэний цус хуралт буюу хөнгөн гэмтэл учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн  байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх  нотлох  баримтууд  нь энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн  хуулиар хамгаалагдсан  эрхийг  хассан  болон  хязгаарласан  зөрчилгүй, хэргийн  бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Н.Мын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв. Хохирол төлбөрийн талаар:  Хохирогч Э.М нь шүүхийн шатанд шүүгдэгчээс 3000000 төгрөг нэхэмжлэнэ гэж мэдүүлсэн боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул энэ тогтоолоор гаргуулан олгох төлбөргүй, хохирогч нь энэ хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар дүгнэлт  гаргасан байна. Шүүгдэгч Н.М нь урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс  нь харгалзан үзэж шүүгдэгч Н.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ. Бусад асуудлаар: Шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                   

                                                                                 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт оногдуулсан 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.   5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.Мт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 6.Шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Маас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.  7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй  болохыг  дурдаж,  шийтгэх  тогтоол  хүчин  төгөлдөр  болтол  шүүгдэгч Н.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АДЪЯАСҮРЭН