| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2018/00719/И |
| Дугаар | 813 |
| Огноо | 2018-03-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 813
| *******8 оны 03 сарын 07 өдөр | Дугаар 101/ШШ*******8/00813 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ......................тоотод оршин суух, Н.Тийн /РД: ........../ нэхэмжлэлтэй
Хариуцагч: ..................... тоотод оршин суух, Л.Бд /РД: ............../ нарт холбогдох
Бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Т,
Хариуцагч Л.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний хүү Д.Н******* өөрийнхөө худалдан авсан ххххххххххххххх тоот хаягт байршилтай, 10.7 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай 24.000.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг *******6 оны 8 дугаар сарын -ны өдөр надад бэлэглэсэн.
Ингээд би өөрийн өмчлөх эрхээ баталгаажуулсан ба бүртгэлийн байгууллага нь бэлэглэлийн гэрээ байгуулсан өдөр дээрхи хөрөнгийг миний өмчлөлд бүртгэж өгсөн. Байрандаа очоод орох гэтэл ******* дүгээр байрны сууц өмчлөгчдийн холбооны ахлах ажилтай, иргэн Л.Б “Энд манайх үйл ажиллагаа явуулж байгаа. Чадвал хөөцөлдөөд ав” гэсэн. Иймд миний өмчлөлийн байрыг иргэн Л.Бн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч Л.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Л.Б миний бие , ******* дүгээр байрны “О******* *******” сууц өмчлөгчдийн холбооны даргаар *******5 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс ажиллаж байна.
Тус холбоо нь *******5 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдаж Баянзүрх дүүргийн Сууц Өмчлөгчдийн Холбооны бүртгэлд бүртгэгдэж 203 тоот гэрчилгээ авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. *******5 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хятад улсын иргэн Гон Ганбаярын төлөөлөгч гэх хүн ирээд Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагаас олгосон гэрчилгээ үзүүлж ******* дүгээр байрны 13 дугаар давхрын 10.7 м.кв талбай бүхий техникийн зориулалттай өрөөг хувьчилж авсан, суллаж өг гэсэн.
Тэр хүн нэрээ хэлэхгүй байсан бөгөөд ******* дүгээр байрны 13 дугаар давхарт агааржуулалтын тоног төхөөрөмж байрласан, техникийн зориулалттай өрөөг суллаж өгөх боломжгүй гэж хэлсэн бөгөөд иргэдээс ч ийм санал гарсан.
******* дүгээр байр нь *******4 оны 12 дугаар сард ашиглалтанд орсон бөгөөд сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдахад уг өрөөнүүдийг ямар нэгэн хүн эзэмшиж байгаагүй, барилгын захиалагч болох “Кусацу принт” ХХК нь *******5 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр татан буугдсан ба “Г” ХХК манайх хариуцна гэсэн.
Тус компанийн ажилтан н.Цэцгээ гэгч эмэгтэй тус өрөөг хүлээлгэн өгснөөс хойш 275 айлын оршин суугчдын амь нас, амьдралтай холбоотой галын болон аваарын автомат агааржуулагчийн тоног төхөөрөмж, холбооны болон цахилгаан асаах унтраах шит байрладаг уг өрөөнүүдийг сууц өмчлөгчдийн холбоо хариуцан чөлөөтэй орон зайнд нь үйлчлэгч нарын хувцас солих, бие засах, цэвэрлэгээний усаа авч өнөөдрийг хүртэл дулаан, цахилгаан, хүйтэн, халуун уасны тооцоог хийн ашиглалтыг хариуцан ажиллаж байна.
Тус сууц өмчлөгчдийн холбооны дарга ажилтай Л.Б миний хувьд би өөрийн гэсэн орон сууцтай, 13 давхрын техникийн зориулалттай өрөөнд би амьдардаггүй, ашигладаггүй, сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулдаг тул Н.Тийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч Л.Бд холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх /нүүлгэх/ тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Н.Т “Баянзүрх дүүрэг, дугаар хороо, Э******* хотхон, ******* *******, ******* дүгээр байрны ******* тоотын 10.7 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө миний өмч тул Л.Бн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлнэ“ гэж,
хариуцагч Л.Б “Тус ******* дүгээр байрны ******* тоот өрөөнд иргэн Л.Б би амьдардаггүй. Уг өрөө техникийн зориулалттай өрөө бөгөөд “О******* *******” сууц өмчлөгчдийн холбоо эзэмшдэг тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй“ гэж тус тус тайлбарлаж байна.
Иргэн Д.Н******* нь нэхэмжлэгч Н.Ттэй *******6 оны 8 дугаар сарын -ны өдөр үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулан Н.Тт Баянзүрх дүүрэг, дугаар хороо, Э******* хотхон, ******* *******, ******* дүгээр байрны ******* тоотын 10.7 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 24.000.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэсэн байх ба уг өдрөө дээрх хөрөнгө Н.Тийн өмчлөлд бүртгэгджээ.
/ХХ-ийн 3-4 дүгээр тал/
Баянзүрх дүүргийн дугаар хорооны , ******* дүгээр байруудын оршин суугчдын хурлын тогтоол, материалыг үндэслэн “О******* *******“ сууц өмчлөгчдийн холбоог *******5 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгосон байх ба байгуулагдсан өдрөөс нь тус холбооны гүйцэтгэх захирлаар Л.Б ажиллах болжээ.
/ХХ-ийн 13 дугаар тал/
Н.Тийн өмчлөлийн дээрхи ******* тоотод “О******* *******” сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулан, эзэмшдэг болох нь зохигчийн тайлбар, тус холбооны Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн *******5 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 30 тоот “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” албан бичиг, ******* дүгээр байрны иргэдийн санал асуулга зэрэг баримтуудаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 14, 20-21 дүгээр тал/
Баянзүрх дүүрэг, дугаар хороо, Э******* хотхон, ******* *******, ******* дүгээр байрны ******* тоотын 10.7 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Л.Б бус Баянзүрх дүүргийн дугаар хорооны , ******* дүгээр байруудын оршин суугчдын байгуулсан “О******* *******“ сууц өмчлөгчдийн холбоо эзэмшин ашиглаж байх ба нэхэмжлэгч Н.Т нь сууц өмчлөгчдийн холбоонд бус холбооны дарга ажилтай иргэнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.
Иймд Л.Бд холбогдох ххххххххххххххх тоот хаягт байршилтай, 10.7 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх /нүүлгэх/ тухай нэхэмжлэгч Н.Тийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
“О******* *******“ сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал нь нэхэмжлэгч Н.Тийн өмчлөлийн ххххххххххххххх тоот хаягт байршилтай, 10.7 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн тоот гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү хэмээсэн ба Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу уг маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болно.
Нэхэмжлэгч Н.Т нь “О******* *******“ сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан нэхэмжлэл гаргахад дээрхи шийдвэр саад болохгүйг дурьдлаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Л.Бд холбогдох ххххххххххххххх тоот хаягт байршилтай, 10.7 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх /нүүлгэх/ тухай нэхэмжлэгч Н.Тийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Тийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70. төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН