Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 74

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
ШИЙТГЭХ ТОГТООЛ


Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
    
1. Насанд хүрээгүй шүүгдэгч Омоо овгийн Мөнхчимэгийн Хүрэлсүхийг орон байранд нэвтэрч бага бус хэмжээний хохирол учруулан бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч М.Хүрэлсүхийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 / хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.8-т заасныг журамлан насанд хүрээгүй шүүгдэгч М.Хүрэлсүхэд оногдуулсан 2 жилийн хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасныг журамлан М.Хүрэлсүхэд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 2 сарын  хугацаагаар хойшлуулсугай.

    5. Ялтан М.Хүрэлсүх энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу гэмт хэргийн улмаас хохирогч З.Байгальмаад учирсан хохирол нөхөн төлөгдсөн,  хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т заасныг баримтлан шүүгдэгч М.Хүрэлсүхийн өмчлөлийн 10.000 төгрөгийг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016 оны 09 сарын 19-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

    7. Ялтан М.Хүрэлсүхэд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай. 

    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдний төлөөлөгч нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.СУГАР