Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/121

 

     

 

   2022         07           06                                      2022/ШЦТ/121

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа

Улсын яллагчаар хяналтын  прокурор М.Отгонбаатар,

Хохирогч Б.Д

шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ад холбогдох эрүүгийн 2219000880137 дугаартай хэргийг 2022 оны 06 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

М.А ,

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.А нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн Баруун Буянт Ухаа гудамжны 2-1 тоотод байх Б.Доржсүхийн гэрээс хохирогч Б.Дгийн эзэмшлийн Самсунг А12 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч М.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Доржсүхийн гэрт орж архи уугаад гарахдаа Дгийн утсыг аваад гарсан байсан. Согтуу байсан болохоор утсыг авч гараад яаснаа мэдэхгүй байна. Хохирлыг төлж барагдуулна гэсэн мэдүүлэг,  

 

Хохирогч Б.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Цагаан сараар манай нөхөр шараа тайлна гээд архи ууж байхад нь М.А орж ирсэн. Би нөхрөө архи уухаа болиорой гэж хэлчихээд 00 орчихоод ирэхэд М.А зүүн орон дээр хэвтэж байхаар нь уур хүрээд хөөгөөд гаргасан. М.Аг орж ирээд явснаас хойш өөрийнхөө гар утсыг цэнэг орсон үгүйг нь үзэхэд миний гар утас байхгүй байсан. Үнэлгээгээр тогтоосон 400,000 төгрөгийг 2022 оны 08 сарын 01-ний дотор авмаар байна гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Доржсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сум 4 дүгээр баг, Баруун Буянт 2-1 тоот гэртээ байж байтал танил болох М.А орж ирсэн. Манайд ирэхдээ архи уучихсан байдалтай ирж... бид хоёр 0.33 литрийн Ерөөл нэртэй архи дэлгүүрээс худалдаж аваад уусан юм. М.Аг гэрт ирэхээс нь өмнө би архи уучихсан байсан болохоор гэрийнхээ баруун орон дээр хэвтэж байгаад унтчихсан юм. Намайг гэрийн баруун орон дээр хэвтэж байхад М.А нь миний дэргэд сууж архи ууж байгаад миний хажууд хэвтэж байгаад эхнэр Д бие зассахаар гарсан тэр хооронд М.А зүүн талын орон дээр хэвтэж байсан юм. Тэгэхэд нь манай эхнэр орж ирээд М.Аг аашлаад хөөсөн... эхнэрийн гар утас зүүн орон дээр цэнэглэж байсан гэсэн боловч гэртээ хайгаад олоогүй...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 25-26 дугаар тал),

 

Гэрч Д.Болорсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр... Доржсүх ахын гэрт орж Доржсүх ах, Д эгч, М.А бид нар архи хувааж уусан... Тэр үед М.А нь гэрийн зүүн айлын орон дээр нь хэвтэж байсан бөгөөд Д эгч М.Аг хөөж байсан. Намайг гэрт нь орох үед миний гар утас алга болчихсон байна, М.А хулгайлчихсан юм байхдаа хэн авчихдаг байнаа гэж хэлээд байж байсан...” гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 45 дугаар тал),

 

Хас үнэлгээ ХКК-ийн хохирогч Б.Дгийн хулгайд алдсан гэх Самсунг Галакси А-12 маркийн гар утсыг 400.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан ( хавтаст хэргийн 18 дугаар тал) ,

 

Gmobile ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/2005 дугаартай албан бичиг( хавтаст хэргийн 11 дүгээр тал),

 

Skytel ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 22/6377 дугаартай албан бичиг( хавтаст хэргийн 12 дугаар тал),

 

Mobicom корпораци ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 4/5612 дугаартай албан бичиг( хавтаст хэргийн 58 дугаар тал) ,

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 22 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.    

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч М.А нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг Баруун Буянт Ухаа гудамжны 2-1 тоотод байх Б.Доржсүхийн гэрт архи ууж байхдаа хохирогч Б.Дгийн эзэмшлийн Самсунг А12 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Б.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...манай гэрт манай нөхрийн танил болох М.Аг орж ирээд явснаас хойш өөрийнхөө гар утсыг цэнэг орсон үгүйг нь үзэхэд миний гар утас байхгүй байсан... 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Mobicom-ын салбараас 499.000 төгрөгөөр авсан Самсунг глакси А-12 маркийн гар утас байсан. Одоо үнэлгээгээр тогтоогдсон 400000 төгрөгөө нэхэмжлэнэ...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Доржсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сум 4 дүгээр баг, Баруун Буянт 2-1 тоот гэртээ байж байтал танил болох М.А орж ирсэн. Манайд ирэхдээ архи уучихсан байдалтай ирж... бид хоёр 0.33 литрийн Ерөөл нэртэй архи дэлгүүрээс худалдаж аваад уусан юм. ...манай эхнэр орж ирээд М.Аг аашлаад хөөсөн... эхнэрийн гар утас зүүн орон дээр цэнэглэж байсан гэсэн боловч гэртээ хайгаад олоогүй...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Болорсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр... ... Намайг гэрт нь орох үед миний гар утас алга болчихсон байна, М.А хулгайлчихсан юм байхдаа хэн авчихдаг байнаа гэж хэлээд байж байсан...” гэсэн мэдүүлэг, Хас үнэлгээ ХКК-ийн хохирогч Б.Дгийн хулгайд алдсан гэх Самсунг Галакси А-12 маркийн гар утсыг 400.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, Gmobile ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/2005 дугаартай албан бичиг, Skytel ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 22/6377 дугаартай албан бичиг, Mobicom корпораци ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 4/5612 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг заасан байна.

 

Шүүгдэгч нь хохирогч Б.Дгийн гэрт байхдаа Самсунг А12 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба шүүгдэгч М.А нь хохирогч Б.Дгийн эзэмшлийн 400000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А12 загварын гар утсыг авч хохирол учруулсан  нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.

 

 Шүүгдэгч М.Ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч М.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын талаар:

 Хохирогч Б.Д нь үнэлгээгээр тогтоосон 400,000 төгрөгийг зөвшөөрч хохирол нэхэмжилсэн  тул шүүгдэгч М.Агээс 400,000 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч М.Ад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай  тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй,  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Ад эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 Улсын яллагчаас шүүгдэгчид 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан болно.

 

Шүүгдэгч М.А нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, хувийн байдлын хувьд согтууруулах ундаа хэрэглэдэг,эрхэлсэн ажилгүй, тодорхой орлогогүй болох нь тогтоогдсон байна.

 

Шүүхээс шүүгдэгч М.Ад Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч М.А нь 5 хоног цагдан хоригдсон ба битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах  нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч М.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                                     

2. Шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Агийн цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож эдлэх ялыг 460 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ад оногдуулсан 460 цагийн  нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Агээс 400,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Дд олгосугай,

 

8. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.АДЪЯАСҮРЭН