Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/682

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        05          10                                     2022/ШЦТ/682

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,  

улсын яллагч Б.Өлзийжаргал,

шүүгдэгч Н.А. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ш. овогт Н.н А.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 1370 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний нөөц мэргэжилтэй, “Ноён тохой” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, Ш. овогт Н.н А..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.А. нь 2022 оны 04 дүгээр сарын 02-ны шөний 04:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, 170б байрны 70 тоотод албан ёсны гэрлэлтийн баталгаатай эхнэр Д.Д.тэй “хадам ээж гэр бүлийн асуудалд оролцоод байна” гэх шалтгаанаар маргалдан, улмаар нүүр хэсэгт нь гарааараа цохих, баруун гарыг нь мушгих, нүүр хэсэг рүү нь өшиглөх зэргээр биед нь хөнгөн хохирол санаатай хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Д.Д.ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Н.А. “чиний ээж бид  хоёрын дундуур орж, салгаж, тусдаа байлгасан, амьдралд гай болсон” гэх мэт зүйл яриад эхэлсэн. Тэгэхээр нь би “ээжийгээ доромжлуулахгүй шүү” гэхэд гэнэт уурлаад гараа атгаж байгаад миний хамар луу нэг удаа цохисон чинь Ууганцэцэг бид хоёрыг салгасан. Тэгээд цохиулсандаа уурлаад “явлаа” гээд хувцсаа өмссөн чинь Н.А. намайг үсдэж унагаагаад, миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Миний хамар хугарсан, нүүр ерөнхийдөө хавдсан, баруун нүд хөхөрсөн байгаа, тухайн гэмтлүүдийг манай нөхөр Н.А. нь намайг цохиж өшиглөхдөө учруулсан, мөн түүнээс гадна миний баруун гарыг мушгих шиг болсон ба гаранд зөөлөн эдийн гэмтэлтэй байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 5298 тоот: “Д.Д.ий биед хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, баруун хацар, доод уруул, эрүү, зүүн бугалга, баруун шууны цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд  нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоногийн дотор үүссэн байна.” гэх дүгнэлт /хх-ийн 16-17/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Н.А. нь 2022 оны 04 дүгээр сарын 02-ны шөний 04:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, 170б байрны 70 тоотод албан ёсны гэрлэлтийн баталгаатай эхнэр Д.Д.тэй “хадам ээж гэр бүлийн асуудалд оролцоод байна” гэх шалтгаанаар маргалдан, улмаар нүүр хэсэгт нь гарааараа цохих, баруун гарыг нь мушгих, нүүр хэсэг рүү нь өшиглөх зэргээр биед нь хөнгөн хохирол санаатай хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Н.А.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Н.А. нь 2022 оны 04 дүгээр сарын 02-ны шөний 04:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, 170б байрны 70 тоотод албан ёсны гэрлэлтийн баталгаатай эхнэр Д.Д.тэй “хадам ээж гэр бүлийн асуудалд оролцоод байна” гэх шалтгаанаар маргалдан, улмаар нүүр хэсэгт нь гарааараа цохих, баруун гарыг нь мушгих, нүүр хэсэг рүү нь өшиглөх зэргээр биед нь хөнгөн хохирол санаатай хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Д.Д.ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Н.А. “чиний ээж бид  хоёрын дундуур орж, салгаж, тусдаа байлгасан, амьдралд гай болсон” гэх мэт зүйл яриад эхэлсэн. Тэгэхээр нь би “ээжийгээ доромжлуулахгүй шүү” гэхэд гэнэт уурлаад гараа атгаж байгаад миний хамар луу нэг удаа цохисон чинь Ууганцэцэг бид хоёрыг салгасан. Тэгээд цохиулсандаа уурлаад “явлаа” гээд хувцсаа өмссөн чинь Н.А. намайг үсдэж унагаагаад, миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Миний хамар хугарсан, нүүр ерөнхийдөө хавдсан, баруун нүд хөхөрсөн байгаа, тухайн гэмтлүүдийг манай нөхөр Н.А. нь намайг цохиж өшиглөхдөө учруулсан, мөн түүнээс гадна миний баруун гарыг мушгих шиг болсон ба гаранд зөөлөн эдийн гэмтэлтэй байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 5298 тоот: “Д.Д.ий биед хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, баруун хацар, доод уруул, эрүү, зүүн бугалга, баруун шууны цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд  нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоногийн дотор үүссэн байна.” гэх дүгнэлт /хх-ийн 16-17/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Н.А.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Н.А.д Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч Д.Д. нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Н.А.д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш. овогт Н.н А.ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А.д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Н.А.д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Н.А. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД