Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/699

 

 

 

 

 

 

 

 

     2022         05         13                                     2022/ШЦТ/699

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,  

улсын яллагч Б.Оюунцэцэг,

шүүгдэгч Б.Б., түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Б.гийн Б.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 1036 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 7, эх, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суух, Б. овогт Б.гийн Б..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б. нь 2022 оны 02 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Баянцээл” үйлчилгээний төвийн байрны дэргэд Б.М.тай маргалдаж, улмаар түүний эзэмшлийн ........ УНЭ улсын дугаартай Тоёота Премио загварын тээврийн хэрэгслийн баруун болон зүүн талын толь, урд буферыг өшиглөж хугалсны улмаас бусдад 385.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.М.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2022 оны 02 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 23-62 УНЭ улсын дугаартай Тоёота Премио маркийн, шаргал өнгөтэй тээврийн хэрэгсэлтэй ганцаараа Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянцээлийн гудамжинд явж байсан чинь нэг үл таних 30 орчим настай эрэгтэй гар өргөөд зогсож байхаар нь очиж аваад машины урд талд суулгасан юм. Тэгээд тэр залуу машинд суучихаад надад Дарь-Эх рүү явна, би тэндээс машинаа аваад жолоодоод өөрөө явна гэж хэлэхээр нь би ийм согтуу байж болох юм уу гэж хэлсэн чинь л шууд тэр залуу чи хужаа юм уу гэж хэлээд машины хөгжим рүү цохих гэхээр нь би тэр гарыг нь барьсан чинь нөгөө гартаа гар утсаа барьж байгаад миний толгойн дагз буюу хойд тал руу 1 удаа цохисон, тэгэхээр нь би машинаас буусан чинь намайг дагаад хамт буугаад миний машины хоёр талын толийг хөлөөрөө өшиглөж, сууриар нь хугалсан, мөн урд талын буферыг өшиглөж хагалсан юм. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний тээврийн хэрэгслийн хоёр талын толь суурь хэсгээрээ хугарсан, урд талын буфер хагарсан байгаа. Би эвдэрсэн эд зүйлээ хэдэн төгрөгөөр үнэлэх талаар хэлж мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 6/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 12, 13/,

- Б.Б.ын яллагдагчаар өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо орчим найзуудтайгаа баар орж байгаад баарнаасаа гараад найзуудаасаа салаад такси барихаар болоод Сансарын Моника баарны үүднээс таксинд суугаад Дарь-Эх ормоор байна, тэнд миний тээврийн хэрэгсэл байгаа, би тээврийн хэрэгслээсээ юм авах юм гэхэд таксины жолооч чи согтуу байж тээврийн хэрэгсэл рүүгээ явж яах юм бэ гэсэн. Би хариуд нь чи чинь одоо хаашаа юм бэ, хужаа юм уу гээд уурлаад хэлэхэд тэрээр мөн надтай муудалцаж, маргалдсан. Бид хоёр тээврийн хэрэгсэл дотор хоорондоо маргалдаад, улмаар би сууж байсан тээврийн хэрэгслээсээ буугаад өөрийнхөө талын урд толийг хөлөөрөө хугалчихсан. Би бүгдийг нь төлчихсөн байгаа, хохирлын мөнгө болох 500.000 төгрөгийг дансаар өгсөн байгаа. Баримтаа хэрэгт хавсаргуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 39/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б. нь 2022 оны 02 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Баянцээл” үйлчилгээний төвийн байрны дэргэд Б.М.тай маргалдаж, улмаар түүний эзэмшлийн 23-62 УНЭ улсын дугаартай Тоёота Премио загварын тээврийн хэрэгслийн баруун болон зүүн талын толь, урд буферыг өшиглөж хугалсны улмаас бусдад 385.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б.М.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2022 оны 02 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 23-62 УНЭ улсын дугаартай Тоёота Премио маркийн, шаргал өнгөтэй тээврийн хэрэгсэлтэй ганцаараа Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянцээлийн гудамжинд явж байсан чинь нэг үл таних 30 орчим настай эрэгтэй гар өргөөд зогсож байхаар нь очиж аваад машины урд талд суулгасан юм. Тэгээд тэр залуу машинд суучихаад надад Дарь-Эх рүү явна, би тэндээс машинаа аваад жолоодоод өөрөө явна гэж хэлэхээр нь би ийм согтуу байж болох юм уу гэж хэлсэн чинь л шууд тэр залуу чи хужаа юм уу гэж хэлээд машины хөгжим рүү цохих гэхээр нь би тэр гарыг нь барьсан чинь нөгөө гартаа гар утсаа барьж байгаад миний толгойн дагз буюу хойд тал руу 1 удаа цохисон, тэгэхээр нь би машинаас буусан чинь намайг дагаад хамт буугаад миний машины хоёр талын толийг хөлөөрөө өшиглөж, сууриар нь хугалсан, мөн урд талын буферыг өшиглөж хагалсан юм. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний тээврийн хэрэгслийн хоёр талын толь суурь хэсгээрээ хугарсан, урд талын буфер хагарсан байгаа. Би эвдэрсэн эд зүйлээ хэдэн төгрөгөөр үнэлэх талаар хэлж мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 6/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 12, 13/,

- Б.Б.ын яллагдагчаар өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо орчим найзуудтайгаа баар орж байгаад баарнаасаа гараад найзуудаасаа салаад такси барихаар болоод Сансарын Моника баарны үүднээс таксинд суугаад Дарь-Эх ормоор байна, тэнд миний тээврийн хэрэгсэл байгаа, би тээврийн хэрэгслээсээ юм авах юм гэхэд таксины жолооч чи согтуу байж тээврийн хэрэгсэл рүүгээ явж яах юм бэ гэсэн. Би хариуд нь чи чинь одоо хаашаа юм бэ, хужаа юм уу гээд уурлаад хэлэхэд тэрээр мөн надтай муудалцаж, маргалдсан. Бид хоёр тээврийн хэрэгсэл дотор хоорондоо маргалдаад, улмаар би сууж байсан тээврийн хэрэгслээсээ буугаад өөрийнхөө талын урд толийг хөлөөрөө хугалчихсан. Би бүгдийг нь төлчихсөн байгаа, хохирлын мөнгө болох 500.000 төгрөгийг дансаар өгсөн байгаа. Баримтаа хэрэгт хавсаргуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 39/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Б.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

             Хохирогчид баримтаар учирсан хохирол 385.200 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Б.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа санаатай гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б.Б.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт Б.гийн Б.ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б.т оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

           6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД