Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/700

 

 

 

 

 

 

 

 

   2022         05         13                                       2022/ШЦТ/700

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,  

улсын яллагч М.Ариунцэцэг,

насанд хүрээгүй хохирогч Ш.А., түүний хууль ёсны төлөөлөгч Д.Азжаргал,

өсвөр насны шүүгдэгч Ц.А., түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ц.а нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Ц.ын А.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 1176 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Б. овогт Ц.ын А..

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Ц.А. нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 133 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд насанд хүрээгүй хохирогч Ш.А.г “гар гэж түлхлээ” гэх шалтгааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ц.А. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Ш.А. мэдүүлэхдээ: “Намайг Ш.А. гэдэг. Би 133 дугаар сургуулийн 12 дугаар ангид сурдаг. Хэрэг болдог өдөр манай ангийн хүүхэдтэй муудалцаад байсан. Би завсарлагаагаар бие засахаар орсон. Нойлд муудалцаад байхаар нь би ах хүний хувьд “та нар боль оо” гээд цааш нь түлхсэн. Тэгээд удалгүй менежер орж ирсэн. Миний хамарт хамрын зөөлөн эдийн гэмтэл, ясны цөмрөлт, таславчийн мурийлт гэсэн гэмтэл учирсан. Одоогоор хамар битүүрч байгаа. Удахгүй хагалгаанд орно.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9/,

- Насанд хүрээгүй хохирогч Ш.А.н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр 133 дугаар дунд сургууль дээрээ 08 цагийн орчимд ирсэн. Ингээд хичээлдээ сууж байгаад 10 цаг 10 минутын завсарлагаагаар найз Түвшинбаттай хамт 2 давхрын ариун цэврийн өрөөнд бие засах гээд орсон. Араас манай ангийн Ган-Эрдэнэ, Гантулга, Эрхэмбилэг, Буяндорж нар орж ирсэн. Гантулга намайг цохидог залуутай маргалдаад байсан. Намайг цохидог хүүхдийг цааш нь түлхсэн. Тэгсэн нөгөө хүүхэд миний өөдөөс дайраад байхаар нь дахиад цамцных нь энгэр хэсгээс барьж байгаад түлхтэл миний хамар луу хүчтэй цохисон. Миний хамраас цус гараад байж байхад нөгөө хүүхэд дахин толгой руу 2-3 удаа атгаж байгаад цохиод байсан. Миний хамар хугарсан юм шиг байна. Мөн зүүн талын шанаа хэсэгт хавдаж хөхөрсөн байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-23/,

- Насанд хүрээгүй гэрч Ц.Гантулгын өгсөн: “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 133 дугаар сургуулийн 10 жилийн сургууль дээрээ 3 дугаар цагийн завсарлагааны үеэр 10 цаг өнгөрч байхад нэг давхрын цайны газар луу ангийн хүүхдүүдийн хамт юм идэхээр яваад манай доод ангийн хүүхэд нэг давхрын шатан дээр таараад би юу байна нэг уулзах уу гэж хэлсэн. Би А.оос чи нэг уучллат гуйчих гэж хэлэхийн завдалгүй А. хэрүүлийн чанартай уурлаж яасан гэж асуусан. Хонх дуугараад А. бид хоёрыг салгах гээд бид хоёрын голоор орсон, би хойшоо болсон бөгөөд А. намайг ална гээд дайраад байсан. А. нь А.ыг одоо болно гээд гараас нь бариад ариун цэврийн өрөөнөөс гарах гэж байхад А. нь А.н нүүр хэсэг рүү цохиж зодож эхэлсэн. Би А.ыг ардаас нь тэврээд салгаад байж байхад менежер орж ирээд юу болоод байгаа юм гээд А.  ариун цэврийн өрөөнөөс гарч явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3672 тоот: “Ш.А.н биед хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зулай, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.11-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 34-35/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Ц.А. нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 133 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд насанд хүрээгүй хохирогч Ш.А.г “гар гэж түлхлээ” гэх шалтгааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Насанд хүрээгүй хохирогч Ш.А.н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр 133 дугаар дунд сургууль дээрээ 08 цагийн орчимд ирсэн. Ингээд хичээлдээ сууж байгаад 10 цаг 10 минутын завсарлагаагаар найз Түвшинбаттай хамт 2 давхрын ариун цэврийн өрөөнд бие засах гээд орсон. Араас манай ангийн Ган-Эрдэнэ, Гантулга, Эрхэмбилэг, Буяндорж нар орж ирсэн. Гантулга намайг цохидог залуутай маргалдаад байсан. Намайг цохидог хүүхдийг цааш нь түлхсэн. Тэгсэн нөгөө хүүхэд миний өөдөөс дайраад байхаар нь дахиад цамцных нь энгэр хэсгээс барьж байгаад түлхтэл миний хамар луу хүчтэй цохисон. Миний хамраас цус гараад байж байхад нөгөө хүүхэд дахин толгой руу 2-3 удаа атгаж байгаад цохиод байсан. Миний хамар хугарсан юм шиг байна. Мөн зүүн талын шанаа хэсэгт хавдаж хөхөрсөн байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-23/,

- Насанд хүрээгүй гэрч Ц.Гантулгын өгсөн: “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 133 дугаар сургуулийн 10 жилийн сургууль дээрээ 3 дугаар цагийн завсарлагааны үеэр 10 цаг өнгөрч байхад нэг давхрын цайны газар луу ангийн хүүхдүүдийн хамт юм идэхээр яваад манай доод ангийн хүүхэд нэг давхрын шатан дээр таараад би юу байна нэг уулзах уу гэж хэлсэн. Би А.оос чи нэг уучллат гуйчих гэж хэлэхийн завдалгүй А. хэрүүлийн чанартай уурлаж яасан гэж асуусан. Хонх дуугараад А. бид хоёрыг салгах гээд бид хоёрын голоор орсон, би хойшоо болсон бөгөөд А. намайг ална гээд дайраад байсан. А. нь А.ыг одоо болно гээд гараас нь бариад ариун цэврийн өрөөнөөс гарах гэж байхад А. нь А.н нүүр хэсэг рүү цохиж зодож эхэлсэн. Би А.ыг ардаас нь тэврээд салгаад байж байхад менежер орж ирээд юу болоод байгаа юм гээд А.  ариун цэврийн өрөөнөөс гарч явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3672 тоот: “Ш.А.н биед хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зулай, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.11-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 34-35/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц.А.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул өсвөр  насны шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

             Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирлыг барагдуулсан байх тул Ц.А. нь бусдад төлөх төлбөргүй болно.

Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх өсвөр насны шүүгдэгч Ц.А.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа санаатай гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал буюу Ц.А. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.А.ыг ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Б. овогт Ц.ын А.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.А.ыг ялаас чөлөөлсүгэй.

            3. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.А.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД