Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Санги-Очирын Олзод |
Хэргийн индекс | 105/2022/0688/Э |
Дугаар | 2022/ШЦТ/705 |
Огноо | 2022-05-16 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/705
2022 05 16 2022/ШЦТ/705
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч Г.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ж. овогт Г.ын Б.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 1565 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Кей стоун” ХХК-д бутлуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, Ж. овогт Г.ын Б..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б. нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.О.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүр лүү нь цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Г.О.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах найз Батжаргалын гэрт Б. бид гурав уулзсан. Уулзаад 0.75 литрийн архи гурвуулаа хувааж ууцгаасан. Хөзөр тоглож байгаад бульхайцлаа гээд Б.тай маргалдсан. Б. бид хоёр барилцаж аваад миний хамар луу цохиход хамраас цус гарсан. Хамар жаахан хавдсан байсан. Тэгээд би гэр лүүгээ харихад ээж Энхтүвшин, манай найзууд болох Батжаргал, Б. нарыг дуудсан. Манай гэрийн хашааны гадаа дахин маргалдаад Б. миний нүүрэн тус газар цохиход газар унахад нүүрэн тус газар өшиглөсөн. Тэгээд ээж Энхтүвшин цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,
- Гэрч Б.Батжаргалын өгсөн: “Хөзөр тоглож байгаад О., Б. нар хоорондоо маргалдаад гэрээс гараад барьцалдаж аваад бие биеэ цохиж авцгаасан. Би хувцсаа өмсөөд араас нь гарахад О.ын хамраас цус гарсан байсан. О.ын хашааны үүдэн дээр Б., О. нар дахин муудалцаад О. газар уначихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5962 тоот: “Г.О.ын биед хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, хамар, зүүн хацар, чихний дэлбэн, хүзүү, зүүн бугалга, нуруу, цээжинд цус хуралт, зүүн хацар, баруун тохой, бөөрний орчим зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цээжинд үүссэн цус хуралт нь хуучин байх ба эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бусад гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 22-23/,
- Г.Б.ын яллагдагчаар өгсөн: “Би О.ын нүүрэн тус газар болон цээж рүү нь 4-5 удаа гараараа цохисон. О.ын ээж дуудаад гэрийнх нь гадна очсон. Тэгээд дахин өмнөх асуудлаа ярьж, дахин маргалдаад О.ын нүүрэн тус газар гараараа 1 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 33/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Б. нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.О.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүр лүү нь цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Г.Б.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Г.Б. нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.О.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүр лүү нь цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Г.О.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах найз Батжаргалын гэрт Б. бид гурав уулзсан. Уулзаад 0.75 литрийн архи гурвуулаа хувааж ууцгаасан. Хөзөр тоглож байгаад бульхайцлаа гээд Б.тай маргалдсан. Б. бид хоёр барилцаж аваад миний хамар луу цохиход хамраас цус гарсан. Хамар жаахан хавдсан байсан. Тэгээд би гэр лүүгээ харихад ээж Энхтүвшин, манай найзууд болох Батжаргал, Б. нарыг дуудсан. Манай гэрийн хашааны гадаа дахин маргалдаад Б. миний нүүрэн тус газар цохиход газар унахад нүүрэн тус газар өшиглөсөн. Тэгээд ээж Энхтүвшин цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,
- Гэрч Б.Батжаргалын өгсөн: “Хөзөр тоглож байгаад О., Б. нар хоорондоо маргалдаад гэрээс гараад барьцалдаж аваад бие биеэ цохиж авцгаасан. Би хувцсаа өмсөөд араас нь гарахад О.ын хамраас цус гарсан байсан. О.ын хашааны үүдэн дээр Б., О. нар дахин муудалцаад О. газар уначихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5962 тоот: “Г.О.ын биед хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, хамар, зүүн хацар, чихний дэлбэн, хүзүү, зүүн бугалга, нуруу, цээжинд цус хуралт, зүүн хацар, баруун тохой, бөөрний орчим зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цээжинд үүссэн цус хуралт нь хуучин байх ба эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бусад гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 22-23/,
- Г.Б.ын яллагдагчаар өгсөн: “Би О.ын нүүрэн тус газар болон цээж рүү нь 4-5 удаа гараараа цохисон. О.ын ээж дуудаад гэрийнх нь гадна очсон. Тэгээд дахин өмнөх асуудлаа ярьж, дахин маргалдаад О.ын нүүрэн тус газар гараараа 1 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 33/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Г.Б.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Г.Б.д Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Г.Б.д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж. овогт Г.ын Б.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б.д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Б.д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Г.Б. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД